Thursday, 24 December 2009

РАВЖАА ХУТАГТ. САВААГЇЙ НЯЛХ ХЇЇХЭД САМУУН ЇГТ ГАЙХАЛ

САВААГЇЙ НЯЛХ ХЇЇХЭД САМУУН ЇГТ ГАЙХАЛ



Саваагїй нялх хїїхэд, самуун їгт хээрийн гайхал хоёрын хэлэлцсэнээр їлгэрлэв хэмээсэн :


Хэзээ нэгэн цагт цогцны ууланд самадийн байшин барьсан буй санж гэнэ.Тэр хоёр тїїнд хїрч суугаад наадсан їгс.


Хїїхэд асууруун :


- Чамайг шинжилж бодоход Хятад, Тангад, Монгол гурван улсын авир ёс ямар хэлбэртэй байна хэмээсэнд






Гайхал єгїїлрїїн :


- Хятад хїн луус адгуусны язгууртай тул ногоо идэштэй , урин ихтэй, самбаа хурдан , ичгїїр їл мэдэх, олон бодлогтой, хомголзох хожих буй.


Тангад хїн рагшаа язгуур тул гурил идэштэй, омог ихтэй, їгэнд дуртай, оюун бодлын гол атаа, хар санаатай.


Монгол мангас язгууртай тул мах идэштэй, омог ихтэй, їгэнд дуртай, оюун бодол батгїй бєгєєд тэрсэлдэн дайрахыг хичээнэ хэмээсэнд :


Хїїхэд асууруун :


- Монгол хїн сэтгэл батгїй бол аашлах нь ямар янзтай вэ хэмээсэнд


Гайхал єгїїлрїїн:


-Адтай адил олонхи нь омгоо шатах цагт їїл мэт овойно.


Даруй шантрах цагт хив мэт зєлєрнє Хяналгїй нь суман могой харвах мэт


Аргадвал тэр даруй нялхас мэт баярлана


Харамлах цагт нэг цэнг ч хичээн боож хадгална


Адлахдаа дээрэмд дайрагдсан мэт алдаад


Гайгїй хямд наймаа болов хэмээн чалчилцана.


Хїндлэлийг їл мэдэх нь сармагчин мэт


Явдал задгайтай нь батгана мэт


Сэрэмж їгїй нь хав мэт


Аашлах нь олон зантай албин мэт


Амь зуухад муу нь хонь мэт


Ур хавгїй нь тэмээ мэт


Тэнэг нь гахай мэт


Энэ насны аж зуулт, тєєрєг нь баасны хорхой мэт


Баатар зїрхгїй нь їргэсэн ооно мэт


Саваагїй нь хадны дууриа мэт


Мартамхай нь тарвага тїїсэн хар гєрєєс мэт


Эв нь єндєг мэт хэврэг


Хэрїїлч нь цаасан бууны дуу мэт яйралдах


Сайжрах нь нь тємєр соронзон гїр мэт эвлэг


Анхандаа бэрээ мэт цохилох


Завсартаа тугалган жад мэт шантрах


Эцэст номхон морь мэт зарагдах


Гаслах нь тэмээ буйлах мэт їргэлж


Санаа амархан нь ширгэх шахсан нуурын мэлхий мэт


Дарвихдаа дарь хїхэр мэт авалцах


Ганцаардахдаа бургиус мэт


Сїжиг ихтэй


Сэжиглэх нь хямд


Туурвих їйл нь их


Буцан тусах нь олон


Бяраа мэдэхгїй хаан шїї загнаж


Їг асууувал инээсэн хїн ус їмхсэн мэт асгах


Хавар цагийн нямбачин уншихаас унтах нь их


Зун цагийн багачууд сажлахаас давхих нь ширїїн


Намар цагийн баяд мєргєлд явахаас будаа гурилд явагчид нь олон


Євєл цагийн євгєд даарахаас уцаархах нь илїї


Жаргахдаа учиргїй ярина


Золгохдоо ухаангїй хєєрєх


Гуйранч болбол дайсны боолд зарагдах


Баяжих цагт лам бурханд бардлах


Єтлєхийг мэдэлгїй наслаад


Єнгєрсєн насандаа гомдох


Їхэхийг мэдэлгїй яваад


Егїїтгэх цагтаа балрах


Хуралд дуртай нь цєєн


Хулгайд дуртай нь олон


Їйлдсэн явдал нь жаалхан


Назгайрч залхуурах нь их


Єгєхдєє тэнэг


Авахдаа мэргэн


Хайрлах нь бага


Халдах нь их


Санаа нь юм бїрийг чадах


Явдал нь хаврын єдрийг ч гїйцэхгїй


Їнэмших нь їнэгэнд ч хууртах


Гэнэдэхээрээ бааст гараар хэрэм цохиод їмхэнэ гэдэг хэмээсэнд


Хїїхэд єгїїлрїїн :


Хїн болгон адил боловч монгол болгон адил болов уу. Худал їгэнд онолгїй болбол таван зуун тєрєлдєє мич болсон худал уу.Шалиглахуйн дотор гайхуулж шалигласан сонин уу хэлэх їгийг дайрч хэлсэн сайхан уу хэмээвэл :






Гайхал єгїїлрїїн:


- Адил їгїйг єгїїлэлдвэл ганц хїн чадил їгїй.Адилыг єгїїлбэл сїїдэр бие хоёрын хэлбэр ч адил хэмээгээд бусдыг єгїїлэхийн завсар,


Хїїхэд яаран асууруун :


- Хїїе хїїе чи буруу єгїїлэв.Нэг хїн нэг бєгєєтєл хэрхэх адил їгїй болж болох уу хэмээвэл,


- Гайхал єгїїлрїїн:


- Адилгїй болоход хїрвэл нэг хїний бие ч адилгїй, хэл ч адилгїй, сэтгэл ч адилгїй, гурван їїдэн адилгїй болж болох хэмээсэнд


Хїїхэд єгїїлрїїн:


-Чи єгїїлэгтїн хэмээсэнд


Гайхал єгїїлрїїн :


- Нэг насны нэг бие бєгєєтєл балчир, идэр, хєгшин гурвын хэмжээ адтл уу.нэг хїний єгїїлэх дуун бєгєєтєл уйлах, инээх , магтах, муулах, їнэ худал єгїїлэх цєм адил уу.Нэг хїний сэтгэл бєгєєтєл баярлах гомдох, онох, эндїїрэх, баатарших, мятрах бїхэн адил уу.Тийм дор дороо гурван їїдэн цєм адил уу.тэдний дотроос аль нэгийг нэг хїн бус гэх її чи хэмээсэнд


Хїїхэд гайхаж бодоод єгїїлрїїн :


- Чиний зєв зєв.Харин одоо бодвол тэр нэг хїн гэгч аль вэ.Олон бие її. Хэл її. Сэтгэл її.Цугаараа мєн болбол нэг хїн ч олон хїн мэт.Нэг нь нэг хїн мєн, бусад нь биш бол тэр нэг хїн ч мєн аль вэ.Нялхын бие її. Хєгшний сэтгэл її. Ч и хэлж єг хэмээсэнд


Гайхал єгїїлрїїн :


- Саваагїй нялх хїїхэд дуугїй суу. ( Тэр їгсийн утгаас нялхас цочно)


Энэ цагийн нялхас


Харанхуй буданд тєєрсєн эрвээхий мэт


Мунхгуудын орон нь нїхний дотор зурсан зул мэт


Гїн чанарт авьяас їгїй нь усыг уул єєд татсан мэт


Мэдэх їгїй бие нь мэдэихий


Омог нь огторгуйгаас урьд


Огторгуй болоод тєрсєн мэт загнах


Їйлийн їрийг эс итгэсэн тул амьд боловч їхдэл мэт


Хєдєлж мэдрэлтэй байвч чулуу мэт цаг насанд хєєрхий мэт хэмээсэнд


Хїїхэд єгїїлрїїн :


- Їлийн їрийг эс санавал амьд боловч їхдэл мэт зїрхэнгїй болсон учир юу вэ хэмээсэнд


Гайхал єгїїлрїїн :


Їйлийн їрийг эс санавал мэргэн боловч ном эрдэм омог болоод шатаж їхнэ.


Хаан боловч жаргал нь хор болоод согтож їхнэ.


Гуйрамч боловч сэтгэл нь їїрэг болоод дарагдаж їхнэ.


Нялхас боловч нас нь илбэ болоод хууртаж їхнэ


Хєгшин боловч дадсан нь их болоод хорогдож їхнэ


Амьд явав ч эцсийн хэрэг нь бїтсэнгїй тул


Шувууны чандруу мэт болзоогїй тэнэж їхнэ


Гэтэл газар хол, орой болоод самбар барагджээ.


Муу шавь нар минь їїнийг ажиглаарай


Д.Цагаан " Д.Равжаа.  Яруу найргийн цоморлиг" 1992 он. номноос авав.