Wednesday 2 February 2011

Бодь сэтгэлт Саран хөхөөний намтар


Намо Гїрї Манзушри аряа Дарэ яа
Бодь сэтгэлийг эрхшээсэн Саран хєхєєний тїїхээс тэнэг мунхаг ч амар хялбар ойлгох гол зїйлїїдийг єгїїлсэн хамаг орчлонд шим їгїйг їзэгчдийн чихний чимэг.
Нэгдїгээр бїлэг
Бурхан бїгдээс їлэмж ачтай
Болгоол энэрлийн сэргэн аргын нараар
Бялд єчїїхэн миний оюуны лянхуаг тэтгэсэн
Багш дээдийн єлмийд оройгоор мєргєе

Очирыг баригч, дєрвєн нїїрт, хєх хоолойт тэнгэр тэргїїтэн
Ихэд хєєрємшигчид єєр єєрийн оройн титмээр
Алиний єлмийд мєргєж їйлдсэн тэнгэрийн дээд
Авралт Шагжаан эрхэм тїїнд оройгоор мєргємїй

Очир дара хийгээд гэтэлгэгч Манзушир
Хиргїй богд ба Дивамгара тэргїїтэн
Бїхний хураангуй бурханы ганц эцэг Зонхова
Хєвгїїд луга сэлтэд зїрхнээсээ бишрэн мєргємїй

Хэмжээлшгїй гїргэмийн тоосноос цогцолсон сїмбэр уулыг  буман нар тэвэрсэн мэт лагшинтай
Хэлний жаран дєрвєн эгшиг тєгєлдєр,  хязгаарлашгїй  амьтны эгээрлийг хангасан зарлигтай
Хоцроолгїй  мэдэгдэхїїн бїхнийг  болгоосон чухал энэрлийн чин зориг, жишихэд бэрх таалалтай
Хязгаарлашгїй бурханыг їїсгэгч ганц эцэг Манзушир намайг тэтгэгтїн

Хамаг бурхадын нигїїлсэнгїйг нэгд хураасан
Хязгаарлашгїй амьтан бїгдэд ганц хїїтэй эх
Асар цагаан уулсын орны итгэл Жанрайсаг
Амьтны тусад хувилсан сэлтэд бишрэнгїйгээр мєргєе
Амьтан бїгдийг тїргэн гэтэлгэгч ялж тєгссєн эх
Оюуны самбаа дээдийг хайрлагч Хэлний эрхэт эх
Авралт бурханы эх їлэмжийн хос охин тэнгэр
Аяа миний зїрхний лянхуан цоморлигт їргэлжид цэнгэ

Орчлонгийн орноос уйсагч хэн нэгний
Уйсал магад гарахуйг арвидуулах тэргїїтэн
Сайн тус буй тул орчлонд тэнїїчлэх їедээ
Саран хєхєє болсоны туужийг энд бичие

Энэтхэг хутагтын оронд энэхїї сайн галвын нэн татагч ( бурхан ) дээдсїїд номын хїрдийг эргїїлэх орон Арш унасан уулын ойр орчимд, зургаан их хот байдгийн нэг болох Варанасид, бидний багш Шагжамуни гаслангаас гэтлэх ёсыг їзїїлээд хэтэрхий удаагїй нэгэн цагт Лхайжин хэмээгч нэгэн хаан байсан юм. Тїїнд нэгэн хїї мэндэлсэнд эцгийн нэрнээс хэсэглэн Лханандовдан гэж нэрлэсэн бєгєєд эгэл ардууд Ригдан хаан хэмээн єргємжилдєг, бага балчраасаа чухаг дээд гуравт сїжигтэй, царай зїс їзэсгэлэнтэй  ухаан саруул нэгэн байлаа.Мєн тэр цагт энэтхэгийн баруун зїгийн Заландхара нутагт их хаан Машога хэмээгч машид баян чинээлэг хийгээд эрх хїч агуу их, хутагт болон олон мянган эгэл хуврагт єргєл хїндлэл їйлддэг, ялангуяа Наваантаяа бурханы хувилгаан гэлэн Дима мэдвий бал ( Хир їгїйн цог) хэмээгч ламыг дахин дахин ордондоо залан ном номлуулдаг, нууцын эзэн Очирваань тэргїїтэн олон ядам бурханаар адистэдлїїлсэн нэгэн байсан билээ.Нэгэн удаа тїїнд зїїн хацартаа удвалын зураг бїхий , чихэнд нь илдний байдал тодорхой їзэгдсэн, биенээс нь ч удвалын їнэр анхилсан нэгэн охин  мэндэлжээ.Тїїнийг мэндэлсэн даруйд хєх удвалаар бороо орсон юм.
Тэр цагт Димамэдвийбал лам залраад “ энэ охин Ногоон Дарь эхийн хувилгаан мєн” хэмээн эшийг їзїїлсэн бєгєєд авшиг хїртээж адистэдлээд нэрийг нь Мадимахани хэмээн нэрлэсэн болой.Тэр охин ч бага наснаасаа л эгэл тєрєлхтєний явдал бїгдтэй эс нийлэлдэж, сїжиг хийгээд нигїїлсэнгїй сэтгэлтэй, єглєгч, їзэсгэлэн гуа бєгєєд эелдэг зєєлєн ч ёс суртахууныг чанд баримталсан ялгамжаат явдал мєрєєр тєрєлхтєн бїгдийн сэтгэлийг татсан нэгэн байсан тул зарим нэг их хаан бэр болгохоор гуйхад эцэг  ах хоёр нь єгєн завдахын цагт :
Тэнгэр дээд эцэг хїї намайг болгоо
Гуралзах могойн їїртэй адил
Гэр нь гэм бїхний орон бус уу
Цог учралыг эдэлж, амгалангаар цэнгэсэн ч
Цогнойсон хорт могойн сїїдэрт сэрїїцэх мэт
Эрхэм дээдэс намайг нигїїлсэн єршєєвєєс
Єчїїхэн би хувраг болохыг хїсч байна хэмээн айлтгасанд эцэг нь :

-          Охин минь гэр бїлийн гэм нь
Огоот чиний їзсэн шиг байгаа боловч
Аглаг хийдийг шїтэхэд бэрх
Амны идээ хувцасаар амьдрахад бэрх
Хїслийн амгаланг тэвчихэд бэрх
Хэрвээ шагшаабадыг доройтуулах  аваас
Тэсэхэд бэрх муу заяанд баттай унана
Тиймийн тул ашиг алдаа хоёулаа их
Тэгэхээр чи баян чинээлэг хааны
Тансаг єргєєнд одвоос сайн хэмээн зарлигласанд охин дахин айлтгав:
-Эцэг та намайг галд шатаасан ч
Їнэн хэрэгтээ хорлосон бус
Гэхдээ шадаас гэтэлж болшгїй
Гэрийн галд шатааваас тийм бус хэмээн айлтгаснаар эцэг нь:
-Їнэхээр чи хувраг болохыг хїсэх аваас Димэд ламын  мэлмийн ємнє шагшаабадын эдээр їндсээ ариусгаад  сэрэмжтэйгээр хийдийг шїтэх нь зохистой хэмээн зєвшєєрлийг єгєв.Тийнхїї Дэмид балдан багшийг урин залаад хувраг болох тухай айлтгахад :
-Аяа чиний сайтар тунгаасан мэт
Эгэл гэр нь бїхний хїлээс
Их нисванистанд галтай адил
Гэвч мэргэн аргат дээд бодьсадва
Гэмт нисванисийн эрхэнд эс одвоос
Гэрт оршин байсан ч тїїнд
Гэм халдахгїй лянхуа мэт
Амьтанд тустай ч тїїнийг орхиод
Амнчлан єєрийн тусыг бодвоос
Аяа тэр нь доодыг явдал
Аврагч дээдийн їл зохилдох зїг
Тиймээс охин чи мэргэн аргаар
Тєв нутаг руу тїргэн од
Тэнд амьтны тус агуу их гарна хэмээн эшийг їзїїлээд залрав.
Тэгээд эцэг Машога ч Махабоди суврага тэргїїтэнд бараалхангаа охиноо хувь тєгєлдєр хааны хатан болгон єгєхийн тулд олон тїмэн бараа болоочдын хамт тєв нутагт морилон очиход Одивиша нутгаас нааших олон хаад тэр охины алдар цууг сонсоод гуйхын тулд Очир сууринд ирэв. Тэр цагт номт хаан Машога охины хамт Махабоди суьарга тэргїїтэнд тахил, хїндлэл їйлдээд, охиныг гуйгаачин олон хаадын аль нэгэнд нь би єєрєє сонгон єгєх аваас зарим нэг нь уурлана гэж їзсэнээс тэдгээр хаадад єгїїлэв:
-          Аяа надад охин олон байхгїй зєвхєн ганц тєдий байна.Тиймээс та нарын хэнд  нь єгєєд хэнд нь єгєхгїй байх вэ. Тийм болохоор та бїхэн нєгєєдєр сайн хувцасаа ємсєж, чимэг зїїлтээ зїїгээд нэгэн цагт ирэхтїн. Охин маань цэцэгийн эрхийг хэнд хаяна тїїнд эрхийг єгнє хэмээн єгїїлсэн ажээ.Нєгєєдєр нь тэдгээр хаадыг ирэх цагт охиндоо :
-          Аяа охин чамайг хїссэн хаан олон  тул би нэгэнд нь єгєх аваас нєгєє нь уурлах болно, чи цэцгийн эрхи їїнийг нєхрийн хувь алинд байгаа тїїнд хяагтун гэж хэлээд цэцгийн эрхийг єгєв. Тэр цагт тэдгээр хаадаас Одивиша ба Магадха орны хаан хоёр хїч дорвижилгоо их учраас эхэнд гарсанд охин цэцгийн эрхисийг эс хаяв.Тїїнчлэн олон хаан ирсэний сїїлд хаан Лханандовдан цагаан даавуун хувцас ємсєж, цєєхєн тїшмэлээр хїрээлїїлэн ирсэнд охин цэцгийн эрхисээ хаясанд эцэг нь  :
-          Аяа охин минь чи машид тэнэг бус уу хїч дорвижилго эрх баялаг надтай тэнцїї Одивишагийн хаан тэргїїтэнд цэцгийн эрхийг эс хаяад Варанасийн хаан тєгс эдлэл єчїїхэн тїїнд юу бодож шидэв хэмээн зарлигласанд охин :
-          Аяа эцэг богд намайг сонс
      Эрхэм дээд нь номын баялаг
      Дунд нь цог ба идрийн баялаг
      Доод нь эдийн баялаг билээ
      Саруул ухаан дээд эд
      Сїшиг бишрэл дунд эд
      Сайн хєрєнгє доод эд
      Тиймээс тэрхїї хаан хїї
      Дээд болон дунд эрдмийг эрхшээжээ
      Эрдэм сїїлчийнх нь байхгїй ч гэмгїй
Иймээс цэцгийн эрхийг єгсєн юм хэмээн єгїїлэв.Тэгээд эцэг нь охиндоо сургаал захиас сайтар хайрлан Варанас руу явуулаад єєрийг нь Варанасид урин залсан ч эс залран баруун зїгтээ буцсан юм. Мадимахани Варанасид залраад дээд хатанд єргємжлєгдєв.Тїїнийг Варанасид ирсэнээс хойш хааны эрх хїч хуучнаас  машид ихээр дэлгэрч, хаан хатан дээд тэр хоёр сїжигтэй бєгєєд єгєн чаддаг, ичгїїр сонжуурыг мэддэг тэргїїтэн дээдсийн эрдэм бїрэн гїйцдээр баялаг, бїх албат иргэдэд язгуур тєгєлдєр эцэг эх хоёр хэмээн магтаалын дээд орон болов. Албатууд ч ихэнхдээ зєвхєн тэр хоёрын эрдмийг даган дуурайх болсон байна.Бас Эйлэг, Эйнзин тэргїїтэй олон хатад хийгээд  номын тїшмэл Лодойравсан, мянганы их ноён Ямшэ тэргїїтэй олон шадар тїшмэл, Гарма –Од ба Вїзана тэргїїтэй олон бярманы хамтаар улс орноо тэтгэн байв.
Тийнхїї ном хийгээд доривжилго машид баялаг ч охин тєрєхєєс хїї эс тєрсєнд хїслийн тэнгэрт хїї тєрїїлэх соёрхолыг талбин залбирч байх тэр нэгэн їест ємнє зїгийн орны хаан Санбуужинба хэмээг олон оронд бурхантай уулзсан бєгєєд ном сонссоны эцэст Бодалад залраад хутагт Жанрайсигтай уулзсанд хутагт бээр :
-          Язгуурын хєвшїїнээ орон Варанасид хаан  Гїланраза хэмээгч чухаг дээд гуравт машид сїжигтэй, дээийн номын бїтээлээр цагийг єнгєрїїлдэг нэгэнд хїї байхгїй байгаа тул сэтгэлд чинь таарч байвал чи тїїний хїї болох ерєєл тавиад тєрєл авагтун.Амьтны тус бїтэх болно хэмээн зарлиглав.Бас гэтэлгэгч Дарь эх:
-          Сайн болой.Хїї чи хутагтын зарлигласанчлан бїтээхээр одогтун.Би ч тэр оронд хаан тїїний Мадимахани хэмээгч хатны ёсоор оршин буй бєгєєд тїїний хэвлийд орогтун.Тїїнийг хэдий чинээ оршихыг хїртэл чамд шуламын хууралт ирэхгїй.Храин хойд зїгийн хаан Намдїжэй чиний тїшмэл болж тєрєх ба тэнгэр Прэнма чиний хатан болон тєрєєд саад тотгор хийх бєгєєд хуурч їйлдэнэ.Гэвч чи ямар ч биенд оршсон ч зовох їе гарахгїй гэж зарлиглав.Тэгээд хутагт эцэг эх хоёрын зарлигласанчлан бїтээх ам тангараг єгєєд оройгоороо єлмийд ннь мєргєж, ерєєл тавиж, їхэн егїїдээд Варанасид дээд хатан Мадимаханигийн хэвлийд оршив.
Ээцн эхийн тїїхийг товчлон хураасан ба насан юїлээд хэвлийд оршсон нэгдїгээр бїлэг....

“Бодь сэтгэлт Саран хєхєєний намтар”  орчуулсан.С.Гантємєр гавьж.2010 он. номноос авав.