БОГД ЖАВЗАНДАМБА ГЭГЭЭНИЙ АЯА ГАЙХАМШИГТ ЛЇНДЭН ОРШИВОЙ
Ум амгалан сайн болтугай.
Сухаавадийн орноос бууж ирсэн Далай баламаас зарлигтай, Банчин богдооос сунтагтай, Далан таван Махгалын дїртэй, мянган мэлмийтэй, тїмэн сонортой Хоншим бодьсад Очирдарь баламын гэгээн гэж Ар халх дєрвєн аймаг, шавь долоон хошуу, євєр дєчин есєн хошуунд залагдаж ирсэн билээ би. Богд эзэн хаанаас зарлигтай Ар халхын ширээнд суусан билээ.
Шашныг дэлгэрїїлж, шашны алтан тамгыг тїшиж, эх болсон зургаан зїйл, хамаг амьтны тусын тулд амарлингуйн дїртэй суудаг билээ. Ар халх та нар мину би гурван ертєнцийг єдєр шєнийн хамт товчон зургаан цагт эргэдэг билээ.
Та нарын минь гэрийн дотор хэрїїл, тэмцэл, хэл ам, атаа тангараг, галын манаа, їїдний шїроо чинь халж орж болохгїй байна.
Ар халх минь та нар мину, би арван зургадугаар оны євлийн сїїл сарын хорин есний єдєр Дэчингалав Очирдарийн их лавран хийд орон балгасыг золионд єгч та нарын алтан амийг аварсан билээ.
Та нарын татсан тамхиний утаа огторгуйн наран сарны гэрлийг бїрхэх цаг ирж байна.Таны уусан архи их мєрєн далай мэт болоод гаталж болохгїй байна.Энэ цєвїїн цагт цагаан тамхиний їр дэлгэрч гарна.Тэр цагт алт мєнгєє єгч татна.Тїїний хойно арван цагаан буянтай їр хїїхдээ даяар єгч татна.Хойт тєрєлдєє гурван мянган ертєнцийн галав нєхцтєл, очирт тамын зовлонг їзнэ.Басхїї та нарын хийсэн хилэнц, їйлдсэн нїгэл нь баруун зїїн алганд тань эрлэгийн толь мэт илхэн байдаг биш її.
Брас туулай жилийг їзвээс жаран жилийн жаргал ирнэ.Гэвч та нарын минь їйлдсэн арван хар нїгэл, хар улаан хараал тань энэ цєвїїн цагт хар улан ханиадны эзэн болж айсуй биш її.Тэдгээр чинь хор болдог.
Аливаа муу юмыг амарлиулж байхын тул єрх гэр бїгдээрээ тасралтгй Сундуй, Жадамба, Лїбїн гарав, Тарба чинба, Дамдингийн тордог, бага сага айл болбаас Алтан гэрэл, Дашзэгвэ, Нанзад, Доржзодов, Намсрайн даллага, Балам хуврагууд нь Гїрэм, Нмасум, Дэвжид сэржим, Жамбал цанжид, Жасрангийн шааваа нийт хар шар даяараа Маани, Мэгзэм, Дарь эх, Жанлавцогцол, Базарсад тїм бум унш.
Ар халх та нар мину, гурван настай балчир хїїхдээс дээш нийгэм ертєнцийн ажил тєрєл, арилжаа наймаа, архи тамхи, даалуу, шагай, хєзєр, арван зїйлийн нїгэот явдлыг єдєр шєнийн зургаан цагт ер сайн мэдэж чадах байтлаа эрдэм ном юунд эс уншинам.Хойт насандаа бурханы оронд яаж учрах вэ.
Ар халх та нар мину, би тавдугаар, зургадугаар, долдугаар, наймдугаар Богд гэгээн гэж олон олон тєрєлдєє олон удаа энэ сургаалийг гаргасан билээ.Та нар минь соносвч сонсоогїй мэт, харавч хараагїй мэт, їзэвч їзээгїй мэттоомжгїй єнгєрїїлдэг бишїї.
Ар халх та нар мину алт мєнгийг их зїїж эдэлбээс амны хишиг, заяаны буян чинь зайлах, хойт насанд чинь тамын хадаас, биенд чинь гинж болж байна. Энэ цєвїїн цагт алт мєнгийг таван цэнгээс илїї бїї эдлэ.Миний їгийг зєрчиж эдэлбээс аливаа муу хортон дайсны гарт тїргэн учирч явах биш її.
Ар халх та нар мину, манж, хар хятад ирэхэд ширээ ширдгээ тавьж, мминий шашны хуврагуудыг доромжилж суудаг чинь Бурханы шашинтай эвдэрч, хойт тєрєлд чинь гурван мянган ертєнцийн галав нєхцтєл очирт тамын зовлон эдлэхийн дохио.
Гэлэн, гэцэл, тойн хуврагууд мину, хурал номын газраас орхимжоо бїслээд цэврийг хийсгэж, улаан шар алаглуулж, морийг унаад, худалдаа, наймаа, баг идээнд баригдаж, авгай хїїхдэд дооглуулж явдаг тань миний нїдэднд шарын шашин чинь їїлний сїїдэр дайрч єнгєрсєн лїгээ адил болж байна.
Энэ цєвїїн цагийн авгай нарын хийдэг дэргэр їс, сэргэр мєр, сїмэн дээл чинь миний нїдэнд шувуун толгойтой эрлэгийн элч лїгээ адил болж їзэгдэж байна.
Далай баламаас заасан зарлигтай Банчин богдоос єршєєсєн алтан тамгыг та нарын оройн дунд чинь адис болгож тавъя хэмээн санавч ер болшгїй.
Энэ цєвїїн цагийн бїстэй, бїсгїй хїн нарын хийдэг їсний залгаа, хар цацаг зїїсэн чинь миний нїдэнд биеийг чинь бїсэлсэн хар эрээн могой болж їзэгдэж байна. Хойт нас чинь тамын чанд, хоолойд чинь тушаа болж очирт тамын уяанд орооцолдож байна биш її.Аав ээжийн хийсэн халиун хонгор улаан хар їс нь байтал элдэв этгээдийн муу юм юїнд зїїнэм.
Энэ цєвїїн цагт битїї саравчтай , бєєрєнхий оройтой малгай эдэлбээс миний нїдэнд цэрэг хувцас, сумны толбо шинжтэй болж їзэгдэж байна. Улаан ташуур бариваас гар хуруугааа цустахын дохио.Улаан хуйтай хутга зїївээс улаан ташаатай болж ирт мэсэнд дайрагдахын дохио.Улаан эмжээртэй гутал ємсвєєс боривондоо цус дїїрэхїйн дохио.Дєрєєвчин гєлєм тоховоос сувраганы толгойг доош харуулсан болох, бурханы шашинтай буруудахын дохио, эрлэг тамын газар учирч болно.Гэрийн авгай бїсгїй хїн улаан шарыг эдлээд доромжилбоос Бурханы шашнаас холдохын дохио.
Ар халх та нар мину мянган хонио худалдаад, мянган лан мєнгийг авдарлаад, буян ном їйлдэхгїй, бусдын буян нос їйлдэхэд даган баясалцахгїй, хоосонд єглєг єгєхгїй бол эцэс хойт тєрєлдєє эрлэг тамын газар одохдоо мянган хониио туугаад мянган лангаа аваад явдаггїй биш її.Хєгшин залуугїй їхэхийн цаг чєлєєгїй ирдэг биш її.
Ар халх минь та нар мину, эрлэгийн элч огторгуйн хар хий салхин мэт ширїїн їйлчин ирэхийн цагт алтан сайхан амь биеийг завсарлаж байхын тухайд буяныг їйлдэж, нїглийг тэвчиж яваарай.
... Та нар мину баян гэж бїї бард.Хоосон гэж бїї гомд.Баян чинь ганц довон дэр байгаа, хоосон чинь усан дээр, омогтой чинь ганц суманд.
Ар халх тан нар мину, одоо энэ цєвїїн цагт энэ сургааль номонд эс орж явбаас ттэнгэрийн дуун, аянга, галын аюул, їер усны аюул эрхбиш ирнэ. Нэртэй нэргїй гэнэтийн їхэл зовлонг учрах байна биш її.
Миний сургаалийг гэрийн дотроо нэгдїгээр уншиваас нэгэн гэрийн барцад тїйтгэр магад арилна.Хоёрдугар уншиваас гадны барцад саад магад арилна.Хоёрдугаар уншиваас гадны барцад тїйтгэр магад арилна.Гуравдугаар уншиваас гурван муу заяанд унахгїй, гучин гурван тєрєлдєє бурхны оронд надтай учирч тєрєх байна.Миний энэ сургаалийг дагаж явсан балам, хувраг хїмїїнийг Багш мэт саная.Гандан диваажингийн оронд гэлэн гэцэл болгож тєрїїлье.энэ сургаалийг дагаж явсан харцуул, авгай, бїстэй бїсгїйг эцэг эх мэт саная, Манзушири мэт бодъё, Умрын оронд тойн хувраг болгож тєрїїлье.Миний энэ сургаалийг дагаж явсан балам нар ба авгай, дагинас бїгдийг миний дїї овог мэт саная.Сухаавадийн оронд далан долоон тєрєлдєє дэргэд шадар сайн шавь хїмїїн болгож тєрїїлье.
Ар халх та нар мину, энэ цєвїїн цагт энэ сургааль ном орж явбаас аливаа муу хортон дайсантай учрахгїй аюул болсноос гэтэлж гарах байна.Сайн шїтэж явтугай.Бурханы оронд очиход холгїй биш її. Миний энэ сургаалийг дуудваас сайн хїнээр, дуудавч, їзвээс, сонсвоос арван тавны наран сарны гэрэл мэт, оюунт сайхан цэцэн мэргэн ухаантай болж Ганжуур, Данжуурыг олшруулан уншуулж сонссонтой адил биш її. Дамжиггїй мунхаг хїнд сонсговоос харанхуй шєнє хар усыг їнсэн дээр асгасантай адил.
Аав ээжийг єргємжлєн хїндлэж явбаас хоёр насандаа амны хишиг, заяаны буян чинь їргэлж дэлгэрнэ. Хэрїїл тэмцэл, хэл ам, атаа тангаргийг чандлан хичээж явагтун.
Миний энэ сургаалийг гэрийн дотроо тахиж явбааас гурван жилийн гай барцад арилна.Дамжиггїй, хуурмаггїй миний энэ сургаалийг дуудах сайн хїнээр дуудуулж, бодож санаж явагтун.
Миний энэ сургаалийг буулгасан судар номыг олон даяараа айл алгасалгїй, айл бїр уншиж явбаас аливаа муу хортон дайснаа уулзалгїй сайн явнаа.Жаран жилийн жаргал ирнээ.Арван хураа тэгш жарганаа.Миний энэ сургаалийг дагаж явбаас шавь нар минь надтай хамт Гандан Диваажингийн оронд дахин дахин учирч тєрнє биш її.
Миний їгэнд орохгїй болбол миний хойноос агт морь сунгаж, атан тэмээ жагсааж, амь биеэ сїйтгэж очих хэрэггїй.
Би нэг зуун хорин нас наслах нь дамжиггїй намтартай тул насалсугай.Єдєр шєнийн хамт зургаан цагт эргэдэг билээ.Єглєє эрт бостугай.Їдэш орой унттугай.Нїглийг тэвчиж, орой бїр ерєєл тавьтугай.
Очирдар Богдын гэгээний наймдугаар дїрийн аяа гайхамшигт лїндэн оршивой.
Ум мани бад мэ хум.Єлзий хутаг орших болтугай.
Н.Дугарсїрэн “ Богдын лїндэн” 2002 он. номноос авав.