Friday, 18 December 2009

Орчлонд шим ертєнц тогтох ёс

ШИМ ЕРТЄНЦ ТОГТОХ ЁСЫГ НОМЛОХ



Тэр мэт сав ертєнц тогтож дууссаны хойно шимийн амьтан дээрээс доош зэргээр тогтох бєгєєд тэр ч анханд Гэгээн гэрэлт тэнгэрээс нас хийгээд їйл ба буян барагдсан нэгэн їхэн егїїтгэж анхдугаар дияаны орон эсэрийн хоосорсон їлэшгїй харш дотор хувилан тєрєх болой.Тэр гагцаар болсны тул уйдаж, над лугаа хувь сацуу бусад ч энд тєрєх болтугай хэмээн ерєєл тавьсан болой.Тїїний ерєєлєєс тєрсєн бус боловч золын эрхээр хоёрдугаар дияаны тэнгэр , нас хийгээд їйл ба буян барагдагсад їхэж тэнд тєрєх болой. Тиймийн тул анхдан тєрсєн нь бие их ба єглєг єгєхийг сэтгэхийн тул их эсэр ба євєг хийгээд эрхэн хэмээгдэх бєгєєд хойно тєрєгсєд нь бие єчїїхэн ба тїїний хїслээс тєрсєн хэмээн сэтгэхийн тул нєхєд нь болой.Тїїнчилэн Эсэрийн ємнє гарагч ба Эсэрийн язгууртан нугууд зэргээр тогтоод, тэндээс Бусдын хувилгааныг эрхээр болгогч тэргїїтэн хїслийн тэнгэр нар зэргээр тогтмуй.Тїїний хойно дараалан умар ба єрнє хийгээд ємнє тивийн хїмїїн нїгїїд тєрєх бєгєєд тэндээс хїмїїн нїгїїд нїгэл єчїїхэн, дунд, их гурвыг эдэлсэнээр дараалан бирд хийгээд адгуус, там нугуудад тєрєх бєгєєд аюуш там хїртэлхи амьтан тєрєх бєлгєє.”Газрын аймаг” хэмээх шастирийн ёсоор бєгєєс аюуш тамын оронд тєрсєн амьтан нь Замбутивийн хїний насны хэмжээгээр найман тїм наслах болой.Хоёрдугаар дияан ба гутгаар тогтоход ч дєтгєєр тэргїїтнээс доош тєрєхийг урьдах зїйлээр жишин мэдэгтїн.Тэдгээр амьтны тєрєх ёсноо єндєгнєєс тєрєх ба умайнаас тєрєх хийгээд дулаан чийгээс тєрєх ба хувилж тєрєх дєрвєн орон байдаг бєгєєд тэр ч хїн ба адгууснаа тєрєх орон дєрвїїл байдаг бєгєєд бирдэд умайгаас тєрєх ба хувилж тєрєх хоёр байх бєгєєд там ба гурван орны тэнгэр нар хийгээд зуурдын сансартан нугууд ямагт хувилж тєрєх тул амьтанд хувилж тєрєх нь олон болой. Тэдгээрзургаан зїйл тэдгээр амьтныг сударт таван амьтны нэрээр їзїїлсэн ёсоор тавд хураахын цагт асури хийгээд гандарва тэргїїтэн алинд хурмуй хэмээвэл хаягч буяны їйлсээр хаягдсан асури нар нь тэнгэрийн дотор хамаарагдах бєгєєд хаягч нїглээр хаягдагсад бирд хийгээд адгуус хэр зохистойд хурах бєлгєє.”Газар “хэмээх шастирт тэдгээр нь тэнгэр мєн боловч их арга бачтай ба тэнгэрийн магадлал їнэхээр авч оршсон бус тул асури мєн “хэмээн номложээ.Гиндарид сансарт ба тэнгэрийн хєгжимчин хоёр байдагийн урьдах нь зургаан зїйл амьтанд эс хурах бєгєєд хойтох нь тэнгэр мєн болой.Тїннчлэн Гїмбанда хийгээд тамтархай биет нь ихэнхдээ бирд бєгєєд тэнгэрийн аймагт хамаатах нугууд ч байдаг болой. Лус хийгээд гарьд ба гинара хийгээд махорага нь адгуусанд хамаатай болой.Бишаза хийгээд галзууруулагч ба умартуулагч хийгээд айсхи ба тоосон доторхи бишаза тэргїїтэн нь бирд болой.Мангас нь хїний ялгал мєн бєгєєд ягшас ба зїгийг тэтгэгч хийгээд ертєнцийг тэтгэгч ба шулам нугууд нь ихэнхидээ тэнгэрийн аймагт хамаарагдах бєгєєд лус ба бирдэд хамаарагдах ч буй хэмээн номложээ.


Зургаан зїйл амьтан тус тус аль орноо оршиж їйл алиныг эдлэх нь


Аль орноо оршсон сарнимал язгууртанаас бусад ихэнхи амьтан нь урьд сав тогтох їед зургаан зїйлийн орныг ангид ялгаж номлосон ёсоор єєр єєрийн орон тїїнээ орших бєлгєє.Ямар їйлийг эдлэх ба жаргал зовлон алиныг амсах ёс нь гурван муу заяаны амьтан нугудын жам ёс ба бїгд ямагт зовлонгоор завсаргїй нэрвэгдэх бєлгєє.”Судрийн аймагт” єгїїлсэн ёсоор бодь мєрийн зэрэг тэргїїтэнд дэлгэрэнгїй номлосноос мэдэж болох бєгєєд энд бичиг олдуузай хэмээн сэжиглэж їл бичив.Сайн заяаны хїмїїн нїгїїд нь “Санваар гарах “ сударт “Гурван тивийн хїмїїн нїгїїд их эд таваараар їнэхээр амьдарч атгаг їгїй бєгєєд тийн шинжлэхгїй, балар мунхагийн ялгалыг їл ялгах болой” хэмээн номлосон ёсоор умарМуу дуут хийгээд дорно Їлэмж биет ба єрнє Їхэр эдлэгч нїгїїдэд эд таваах цаглашгїй байдаг бєгєєд хїмїїн нїгїїд нь дїрс сайхан , насурт ба их учралаар амьдравч авах гээхийн ялгал ангид , ажиглах билиог доод, ихэнхи тэнэг.Умард муу дуут нь эд таваар ба дїрс тэнгэр лїгээ адил болоод хоорондоо тэмцэл хямралгїй, бїдїїн нїгэл алиныг ч їл эдлэх тул їхэж дээш одох тэргїїтэн чанараар буяны їрийг эдлвэч шїтээн тїїнээ бэлгэ бїрдсэн магад гарах тєрєхгїй бєгєєд хутагтны мєрийг шинээр олохгїй тул ангид тонилгогчийн санваар їл тєрєх бєлгєє.Дорноод Їлэмж биет ба єрнийн Їхэр эдлэгчийн хїмїїн тєрєх тєдий боловч ангид шинжлэх билгийн хїчин єчїїхэн тул хатуу хїчит магад гарах ба хатуу хїчит бодь сэтгэл тэргїїтэн дээд нїгїїд тїргэнээ їндсэнд тєрєх бэрх болой.Замбуутивийн хїмїїн нїгїїдээс зарим нь маш їгээгїї бєгєєд євчин олон, нас охор ба зарим нь дїрс сайхан, учрал их , нас урт хийгээд зарим нь ямагт хилэнцэт їйл эдлээд их хїчир нїгїїдийг хураах ба зарим нь орчлонгоос уйдах хийгээд бусад амьтныг машид асрахуй нигїїлсэхїй ба их хїчит буянт сэтгэл тєгсєх тэргїїтэн аль болох буян нїглийн їїднээс элдэв їйлийг хурах болой.Асури нар нь урин хийгээд атаа ба хэрїїл тэмцэл хийгээд хилэгнэх ба єшлєн барих тэргїїтэн ямагт нїглийг эдлэдэг хийгэд тэнгэрийн цог учралд їл тэсэх атаа сэтгэлээр Сайн нэхлэгийн зурагт тэргїїтэн асурын хаан дєрвїїл алт, мєнгє, биндэрьяа, болор дєрвєн чийрэг хуягыг ємсч, илд хийгээд жад ба нум сум барьсан дєрвєн гишїїт ємгийн чуулган сэлт усны завсраас гараад Хурмастын таван сахиуснаас анх Цэнгэлийн далай оршсон Цагаанд баясагч хэмээх лусын хаан лугаа байлдаж , тэдгээрт дийлдвээс буцах бєлгєє.Эс дийлдвээс тэвш баригч хоёрдугаар сахиус ба эрх баригч гутгаар хийгээд дєтгєєр насад согтогч ба тавдугаар дєрвєн махаранзад зэргээр одож тэмцэлдмїй.Тэдгээрээр эс хариулагдваас дєрвєн махаранз гучин гурваг тэнгэрийн оронд одож, тэнгэрийн эрхэт Хуриастад єчиж, тэрээр гучин гурван тэнгэрийг захирч байлдах болой. Тэр цагт асури нар ялваас тэнгэр нарыг їзвээс гоо балгадын дотор їлдэн хєємїй.Тэнгэр нар ялваас асури нарыг анхдугаар Цэнгэлийн далай хїртэл хєєюї.Тэр цагт урьд номлосон мэт хэнгэргийн дуунаас їзлийг цааз болгосон дєрвєн мутрын судар ба цэргийн хєнєєл амарлиулагч дуу гарваас асури нар єєрийн орондоо буцдаг болой.Тэд эсрэг тэсрэг толгой ба цээжийг огтолвоос їхэх хийгээд ггишїїн ба чухал гишїїнийг тасалваас жич ургах болой.Амармагийн зургаан тэнгэр нь буян ба жаргалыг хотол тєгс эдлэмїй.Тийн боловч гучин гурван тэнгэрээс доош тугаар номлосон ёсоор асури нар лугааа байлдваас гишїїн огтлогдох бие тамтлагдах хийгээд алагдах, жанчигдах, айн сїрдэх тэргїїтэн зовлонг амсах болой.Тэд бээр хїслийг эдлэх нь ёс нь дєрвєн махранзын язгууртан ба гучин гурван тэнгэр нь эр , эм хоёр эрхтэнийг учруулж, хурьцал эдлэдэг боловч дуслаа гаргадаггїй бєгєєд хийн гїйдлээр зовлонгоос ангижрах болой.Тэмцлээс ангижирсан нь эсрэг тэсрэг тэврэлдэх тєдий ба Тїшидийн тэнгэр нар гараа барилцах тєдий хийгээд Хувилгаанаа баясагчид инээлдэх тєдий ба Бусдын хувилгаанаа эрхшээгчид эсрэг тэсрэг харалцсан тєдийхнєєр хурьцал эдэлж энэлэлээ амарлиулдаг болой.Тэд хувилан тєрсєн боловч эх эцгийн томьёо їйлдэх ёс буй.Эр эм тэнгэр алины євєрт тэнгэрийн хєвгїїн буюу охин гарсан тэр тїїний хєвгїїн буюу охинд тооцогдох болой.Хойт амармагийн дєрвєн тэнгэр нар асури нар лугаа дайлалдах мэтийн тэмцэлээс ангижирсан тул Тэмцлээс ангижирсан ба тэнгэрийн хєвгїїн хийгээд охин хоёр нэжгээд нэжгээд тэнгэрийн охины євєрт хувилж тєрдєг тул ихэр хэмээн єгїїлмїй.Тїїнчлэн их хєлгєний номын баяр лугаа тєгєлдєр тул Тєгс баясгалант ба єєрєє хувилгасан хїслийн эрдмээр баясахын тул Бусдын хувилгаанаа эрхшээгч хэмээх болой. Тэд зургуулаа чхїслийн таван эрдэмийн эдэлэлээр щчухал амьдрахын тул амармагийн орон хэмээжээ. Амармагийн орны дээрхи Эсэрийн язгуураас агиниста хїртэлхи арван долоон тэнгэр нь хїсэл тачаалаасангижирч дїрсэд тачаахаас эс ангижирсан тул дїрстийн орон хэмээн єгїїлэх бєгєєд дїрстийн орон ба дїрсгїйн орон нугууд нь дияан ба дїрсгїйн дияанаар єнє їїрд амарлин ахуйн хэсэн бусаг амгаланг олж ханах боловч маш амарлингуй хутагтны жаргалан болох їзлэмж їзлийг эс олсон тул ашид дияаныг олсон амгалан їгїй болой.Тиймээс аюуш тамас сансарын їзїїр хїртэлхи амьтан нугууд гурван зовлон алинаас ч эс нєгчмїй хэмээн номлосон болой.Бас ямар мэт єгїїлсэн хэмээвээс “ Овгийн санд” “єлсєх, ундаасах дєрвєн тив амармагийн тэнгэрт буй за. Дээд орноо їгїй.Гурван тивд чанасан тутурга, гурил, мах буурцагийн идэээ идмїй.Муу дуут тивийнхэн эс тарьсан тутаргын їрийг , Амармагийн тэнгэр їнэр хийгээд рашаан идмїй.Дээд оронд ємхий идээг сайтар тэвчмїй.Баас шээс дєрвєн тив хїгїїдэд буй.Дээшид їгїй.Хур буух, муу ба сайн хийгээд сайн муу жил, зуд гарван тивд буй.Муу дуут тив, амармагийн тэнгэрээс дээшид тэдгээр нь їгїй.Айх хийгээд сэтгэл амрах ээлжлэх нь гурван тив ба амармагийн тэнгэр буй за. Муу дуут ба дээшхи тэнгэрт їгїй.Эд, їр, алт мєнгєний наймаа худалдаа гурван тивд буй.Муу дуут, хотол тэнгэр нарт їгїй.Царайн єнгє хар цагаан, цэнхэр хєх ба єчїїхэн цайвар гурван тив, амармагийн тэнгэр нарт буй.Хєх , шар , цагаан , улаан Муу дуутад буй.Эсэрийн язгууртаас дээш цагаан оршмуй.Зориуд їйлдсэн ба эс їйлдсэн байшингууд гурван тив, амармагийн тэнгэрт буй.Муу дуут хийгээд дїрстийн оронд зориуд їйлдсэн бус нь магадтай.Унгарил, бєс, хувцад ба магнаг торго тэргїїтэн гурван тивд буй.Муу дуут, амармагийн зургаан тэнгэр нар нэгэн лангаас жаран дєрвєний хувь хїртэл асар хєнгєн , хєх, шар, цагаан, улаан хувцад галбарваас модноос гарахыг номложээ.Дїрстийн орны тэнгэр хувцас лугаа сэлт тєрьюї. Єєрийн биеийн хэмжээнээс хоёр хувь илїї хувцадыг ємсєнє хэмээн номложээ.Бэр авах хийгээд єгєх нь гурван тив, амармагийн тэнгэр нарт буй.Муу дуут хийгээд дээд тэнгэрт їгїй.Биеийн халуун, хїйтэн нь гурван тивд буй за. Муу дуут тивийнхэн ба тэнгэр нар сайтар тэвчсэн бєлгєє.Євєл, хавар , зун , намар нь дєрвєн тив , амармагийн тэнгэр нарт буй.Дээшид їгїй.Єдєр, шєнє эцэг эх ч тїнчлэн болой.Єчїїхэн ноёд гурван тивд буй за.Амармагийн тэнгэр нар, Муу дуут хийгээд дээшхи нар їгїй.Эд ба їр нь гурван тивд буй.Їр бйу эд їгїй нь Муу дуутад, эд буй атлаа їргїй нь Амармагийн тэнгэр нарт буй.Дээшхи тэнгэр хоёул їгїй. Эцэг эхээс їр хїртэл хотолд шунах нь гурван тивд буй.Їрээс бусдад шунах нь Амармагийн тэнгэр болой.Муу дуут хийгээд дээд тэнгэр нар шунахгїй.Сарын бэлгэ, жирэмсэн нярайлах нь дєрвєн тивд буй. Тэнгэр нар нь хувилан тєрмїй. Дусал гаргадаг нь ч хїмїїн нїгїїдэд буй. Амармагийн тэнгэр нарт хий гїймїй. Нас хийгээд бие ба хурьцал эдлэхийг їндэс номд номлосон тул энд эс бичив. Єндєр язгуурын эд таваарыг эшийн ёсоор эвлїїлэв хэмээн “Сангийн їндсэнд” эс номлосоныг “ Нэрийтгэл” –ээс гарсанчилан шїлэглэн жигдэлж зохиосоныг мэдэгтїн.


Биеийн хэмжээ хэр тєдий байх нь


“Газрын бодот “ хэмээх шастирт “ Их тамын амьтны хэмжээ нь магадтай бус бєгєєд алимад маш их хилэнц нїгэл хураасан тїїний бие нь асар ихээр бїтэх бєгєєд бусад нь ялгамжтай болой. Их тамын амьтан ямар мэтчилэн хїйтэн там ба хэсэг бусаг хийгээд ойр орчиний там ба адгуус хийгээд бирд нїгїїд тїн лїгээ адил болой” хэмээн их бага нїглээр бие их, бага болохыг номломуй.”Найман мянган”-аасч тїїн лїгээ адил номлосон бєгєєд “Овгийн сан”-гаас “гурван муу заяаны биеийн хэмжээ магадтай бусын тул энд эс їзїїлэв”хэмэн номложээ. Тїїнчлэн тамын амьтан нугуудын эн хэмжээ дєрвєн бээр ба бирдийн бага нь нэг тєє их нь мянган бээр бєгєєд адгуусны бага нь їсний їзїїрийг тавь хуваасны хувийн тєдий ч байх бєлгєє.Их нь загас залгигч матар мэт хоёр мянган долоон зуун бээр тєдий байх ба нанда хийгээд Убананда лус бээр Сїмбэрийг гурвантаа ороодог.Лусын хаад биеээ дэвсгэрээс хєндийрїїлэлгїй Сїмбэрийн їзїїрт цээжин биеэр хїрдэг хэмээн олон судар ба винайн эшд номлосон хэмээн єгїїлдэг.Хїмїїний биеийн хэмжээ нь : Замбутивийн зуун наст хїмїїний их нь єєрийн дєрвєн тохой ба єчїїхэн нь хагас лугаа дєрєв болой.Дорно Їлэмж биет ба єрнє Їхэр эдлэгч хийгээд умар Муу дуутан нугууд зэргээр замбутивтэний найман тохой ба арван зургаа хийгээд гучин хоёр болой.”Газрын бодото” хэмээх шастираас єєр єєрин тохойн хэмжээ хагас лугаа дєрєв хэмээн номлов. Єчїїхэн тивийн хїмїїн нїгїїд нь манлай тивийн хїний биеийн хагас лугаа тєгєлдєр хэмээн алдаршсан болой.


Амармагийн зургаан тэнгэрийн биеийн хэмжээ нь дєрвєн махарнзын язгууртан нэг хєрсийн дєрєвний нэг хувь ба гучин гурван тэнгэр нар хагас хєрс хийгээд Тэмцлээс ангижирагсад дєрвєн хувийн гурав ба Тїшид тэнгэр нар нэг хєрс хийгээд Хувилгаанаа баясагчид нэг хєрс ба дєрєвний нэг хувь, Бусдын хувилгаанаа эрхшээгчид хагас лугаа хоёр хєрс болой.Асури нар нь гучин гурван тэнгэр нар лугаа биеийн хэмжээ сацуу хэмээн “Газар” шастирт номложээ. Дїрстийн тэнгэр нарын анхдугаар Эсэр язгуурт нь хагас бээр хийгээд Эсэрийн ємнє гарагч нэгэн бээр ба их эсэртэн хагас лугаа хоёр бээр , Єчїїхэн гэрэлтэн хоёр бээр хийгээд Цаглашгїй гэрэлтэн дєрєв бээр ба Гэгээн гэрэлтэн найм хийгээд Єчїїхэн буянтан арван зургаа, Цаглашгїй буянтнгучин хоёр хийгээд Дэлгэрэнгїй буянтан жаран дєрєв, Їїлгїйтэн зуун хорин найман бээрээс гурвыг орхисон зуун хорин тав ба Буянаас тєрєгсєд нь хагас лугаа гурван зуу, Их їртэн нь таван зуу ба Их бустан нь мянга, Їл энэлэгчин нь хоёр мянга ба Тансаг їзэгдэлтэн нь дєрвєн мянга, Машид їзэгчид нь найман мянга ба Агинистын орныхон тїм зургаан мянган бээр бєгєєд тїїний нэгэн хєлийн ул тєдийхєн чЗамбутивээс агуу их болой.




Брагри Дамцагдоржийн “Сав шим ертєнцийн байдал шашны гарсан ёс сэлтийг товч єгїїлсэн оюуны харанхуйг арилгагч эрдэнийн зул хэмээгдэх оршив”



Д.Бїрнээ Д. Энхтєр “Монголын бурхан шашны тїїхэн сурвалж” номноос авав.