Thursday, 3 December 2009
Алдарт Жарун Хашорын Суварганы Тїїх
Алдарт Жарун Хашорын Суврагын Тїїх
Тэрма- дагинасын нууц бичээс
1.
Тїїхийн эхний бїлэг : Суврагыг босгож аравнайлсан тухай
Арван зїгийн гурван цагийн хамаг Бурхад, Бодьсадва нарын таалалын илэрхийлэл, Мєнхийн эгэл лагшингийн гуу сан болсон Жарун Хашорын Алдарт Суврагын тїїх оршвой.Гал эр мичин жилийн мичин сарын сарын аравны єдєр Сэтгэшгїй, Эвдрэшгїй єєрєє бий болсон Агуу их Самулин хийдийн дунд танхимд Их номт хаан Дэсрэндэнзэн болон хорин таван шавь нар есєн давхар сэнтийд залрах Оржингийн Ринбуучи- Ловон багш аас ном сонсохоор цугласан байв. Тэр їед Дэсрэндэнзэн хаан дарсны алтан хундага, дэлхийн зїг бїрээс авчирсан тансаг идэш уушны зїйл, єєрийн хїзїїний зїїлтээс авсан хорин нэгэн оюу эрдэнэ, таван алтан цом, таван алтан аяга, дээд зэргийн торгоор хийсэн найман хувцас болон бусад эд єргєл тэргїїтнийг Багшид єргєн барилаа. Багшийн ємнє мянгантаа мєргєж ийн єгїїлэв: “ Их багш минээ. Би энэхїї улаан нїїрт сармагчингийн бїдїїлэг орон Тєвдєд тєрєєд энэхїї оронд бурханы ном дэлгэрїїлэхийн тулд Жахор орноос Бодьсадва Шантрикашита болон Оржингийн лам, Ловон багш танийг урьж залсан билээ. Мєн би Гурван эрдэний орон болох, Амьтан бїгдийн буяны их гуу сан болсон, Замбуу тивийн хойд оронд ижил нь їгїй Агуу Их Самулин хийдийг барьлаа. Одоо энэхїї харанхуйн арал мэт зэрлэг бїдїїлгїїдийн оронд Гурван эрдэнийн сургааль уулын оргилын улаан наран мэт мандаж хїн бїгд эрт їед Магадхагийн тєв оронд Махашава Бурхан оршин байсан тэрхїї сайн цаг мэт Ариун шашинтай золгох боломжтой боллоо. Махашава Бурхан ном номлож ахуйд дєрвєн хїїгийн эх буян їйлдэгч Жазима Непалын хаант улсын Магута дїїрэгт Жарун Хашорын Суврагыг барьсан тїїхтэй билээ. Их багш минээ хэрвээ Та бидэнд энэхїї анхны суваргыг босгосон буяны їр хэрхэн боловсорсон тухай тїїхийг хэлж єгвєєс бид бїхэн Самулин хийдийг барьсны ач тус хэрхэн ирээдїйд гарахыг мэдэж итгэл тєрєх билээ. Бидэнд Жарун Хашорын суврагыг барьсаны їр тусыг сайтар нарийн ярьж єгнє її гэж хичээнгїйлэн гуйна”
Ловон багш хариу ийн єгїїлэв : “ Их хаан минь анхааралтай сонсч миний їгийг тогтоож ав. Би алдарт Жарун Хашорын тїїхийг ярь єгье. Тоолшгїй галавын тэртээ Махасадва бодьсадва Жанрайсаг єєрийн багш Аминдаваа бурханы єлмийд сєгдєн амьтан бїгдийг энэхїї гаслант орчонгоос гэтэлгэх тангараг тавьжээ. Тоолшгїй олон амьтныг орчонгоос гэтэлгээд одоо орчлон хоосров хэмээн бодож Будалын ордны дээр гарав. Тийн гараад амьтны зургаан орныг хартал олон амьтан доод тєрєлд бєєнєєр байх нь їзэгдэв. Хамаг амьтныг энэхїї гаслант орчонгоос гэтлэх нь боломжгїй юм байна хэмээн бодсоноор тэрээр уйлаад долоовор хуруугаараа нїднээсээ хоёр дусал нулимыг арчиж ядаж энэ нулимс маань амьтны тус хїргэхэд тус болог хэмээн залбирлаа. Ийнхїї залбирсаны хїчээр энэхїї хоёр дусал нулимс нь 33 тэнгэрийн орны Индра хааны 2 охинд хувилжээ. Тэдгээр охидыг Пурна ( бїрэн), Апурна ( бїрэн бус) хэмээн нэрлэдэг байв. Апурна нэг удаа цэцэг хулгайлаад тэнгэрийн хуулийг зєрчсєний тул шийтгэгдэн хїний ертєнцєд Непал орны Магута дїїрэгт шувуучин Ансу болон эхнэр Пурна хоёрын охин болж тєржээ.Тїїнийг шувуу хариулагч эм Шамвара хэмээдэг байв. Єсч том болоод доод зиндааны дєрвєн єєр эртэй нєхцєж тус бїрээс нэг хїї тєрїїлсэн нь : эхнийх нь адуу маллагчийн, удаах нь гахайчны, гурав дахь нохойчны, сїїлийнх нь шувуучны хїї ажээ. Хєвгїїдээ эрдэмтэй, чинээлэг єсгєж хїмїїжїїлэхийн тєлєє шувуучин эм их хєдєлмєрлєж орлого олжээ. Их орлого олсон тэрээр ийн боджээ: “ Шувуу хариулж би их орлого оллоо.Тїїний хїчинд хєвгїїдээ нэр хїндтэй хїмїїс болгон єсгєлєє. Цаашид хуримтлах энэ баялгаас бусад хїмїїс ч хувь хїртэх ёстой. Иймд би Хамаг бурхадын зарлиг тааллын гуу сан болсон Суврага босгоё.Їїгээр эртний мєрєєдєл маань биелж амьтан бїгдийн тусын тулд босгосон Бурханы номын сан хємрєг болог. Гэхдээ би эхлээд хаанаас зєвшєєрєл авах хэрэгтэй”
Дотроо ийн бодсоор тэрээр хаанд очиж ємнє нь сєхрєн сууж алга хавсраад ийн єгїїлэв: “ Их хаан минээ. Би болвоос ядуу нэгэн шувуучин эмэгтэй бєгєєд дєрвєн єєр эрээс тус бїр хїї олж тэднийгээ єсгєж єдий зэрэгт хїргэлээ. Хамаг бурхадын зарлиг тааллын гуу сан, Бурханы номын сан хємрєг болох суврага босгохыг надад зєвшєєрнє її. Хєвгїїдээ бие дааснаас хойш хуримтлуулсан єєрийн хєрєнгєєр би босгох болно.” Их хаан хэзээ ч яарч шийд гаргадаггїй билээ. Тэрээр хэсэг хугацаанд дотроо бодолхийлэв: “ Энэ шувуучин эм хууль бус дєрвєн хїїгээ єсгєх гэж хєдєлмєрлєж эд баялаг хураажээ.Тэгээд одоо тэр Суврага босгохыг хїсч байна. Гайхалтай, гайхамшигтай хэрэг бус уу” Тэгээд хаан зєвшєєрчээ. Шувуучин эм Шамвара ихэд баярлан хаанд ахин ахин мєргєж талархсаар гэртээ харьжээ. Шамвара дєрвєн хїїгийн хамт нэг заан, шарын хїчээр Суврагыг барьж эхлэв. Шороо зєєж суурийг тавьснаар ханыг єрєн гурав дахь їе хїртэл босгов. Тэр цагт Непалын хїмїїс шувуучин эмийн бїтээж буй суврагыг хараад єєрсдєдєє ичгїїр тєрж хэрвээ нэгэн шувуучин эм ийм том суврага босгох ахул бусад хаад ноёд сайд, эрхэм хїмїїс ямар суврага босгох болж байна хэмээн хоорондоо ярилцав. Тэдгээр хїмїїс хаанд бараалхан уг ажлыг зогсоох тухай хїсэлт гаргалаа. Тэд хаанд ийн хэлэв : “Их хаан минээ. Та алдаа хийж байна. Хэрвээ ядуу шувуучин эм ийм том суврага босгох ахул бусад хаад ноёд сайд, эрхэм хїмїїс ямар суврага босгох болж байна. Хэрвээ энэ суврагыг босгохыг зєвшєєрвєл бид бїгд доромжлол хїлээнэ гэсэн їг. Буцаан нурааж шороог байранд нь зєєх хэрэгтэй. Тэр эмд ийм суврага босгох эрх єгсєн нь яав ч зєв биш болжээ ” Тэгэхэд нь Их хаан тэдэнд ийн хариулжээ: “ Намайг анхааралтай сонсоцгоо. Энэ ядуу шувуучин эм хууль бус дєрвєн хїїгээ єсгєж тэжээх гэж хєрєнгє хуримтлуулжээ.Мєн Суврага босгохын тулд хангалтай хєрєнгє хураасан байна. Миний бодлоор энэ бол гайхамшигт ололт мєн. Би уг ажлыг эхлїїлэх зєвшєєрлийг хэдийнэ єгсєн. Би хаан хїн тул хэлсэн їгэндээ хїрэх ёстой “ Бусад зарим хїмїїс суварга босгох ажилд саад болох гэж оролдсон боловч бїтэлгїйтжээ. Нэгэнт барих зєвшєєрєл єгєгдсєн тул бїх тотгор саадыг давна гэсэн утга бїхий Жарун Хашор хэмээн суврага нэрлэгдэв.Суврага барих ажил євєл зунгїй 4 жил зогсоо зайгїй їргэлжилсээр Суврагын хїзїїнд тулж очив.Энэ їед ядуу шувуучин эм їхэх болж дєрвєн хїї болон зарц нарыг дуудаад ийн єгїїлэв: “ Бурханы тааллаар бїтээгдэж буй, хїн болон хїн бусуудын мєргєлийн орон болох энэхїї Агуу их Суваргыг гїйцээж барь. Тїїнд Бурханы сургааль номыг гїн хїндэтгэлтэйгээр залж хадгал. Энэ бол миний эцсийн хїсэл бєгєєд гурван цагийн бурхадын таалал юм шїї.Энэхїї хїслийн биелїїлсэнээр хєвгїїд минь энэ болон хойтын амьдралын зорилго чинь ч бїтэж байгаа юм шїї “ гэж хэлээд нас барав. Тэр їед тэнгэрийн хєгжим дуугарч, цэцэгсийн бороо орж, солонгон гэрэл тэнгэрт туяарч байв гэнэ. Ядуу шувуучин эм ч Суврага босгосны буянаар хойд тєрєлдєє Чамси Лхам Прамша хэмээх бурхан болж тєржээ. Дєрвєн хїї нь эхийн гэрээслэлд їнэнч байж ачийг нь хариулан ,буян їйлдэхийн тулд Суваргыг гїйцээн барихаар шийджээ.Заан болон илжгэнд тоосгыг ачин урьдын адил ажлаа їргэлжїїлэв.Ийнхїї гурван жилийн дараа нийт долоон жилийн хугацаанд Суваргыг босгон гїйцээжээ. Суваргын дотоодод Махашава Бурханы сургааль номыг лацдан хадгалсан байна. Суваргыг аравнайлан тахил болон цэцэгс єргєхєд Махашава Бурхан бодьсадва нараар хїрээлїїлэн Суварганы ємнєх огторгуйд залрав. Арван зїгийн Бурхан Бодьсадва бїхэн тоолшгїй олон Архадуудаар хїрээлїїлэн, 3 ертєнцийн хаад болон тоолшгїй олон догшин болон амарлингуй дїрт сахиусанууд цэцэг єргєн байв. Хєгжим дуугарч тэнгэрїїд цэцэгсийн хур оруулж, анхилуун їнэр арц хїж їнэртэн байлаа.Мєн газар 3 удаа доргилон хєдлєв.Олон Бурхадаас цацрах гэрэл нарны гэрлийг ч дарж таван єдрийн турш шєнє бололгїй гэрэлтэй байв.
Самьяа жа жа жа гурван давхар тамгаар тамгалав.
2
Их Суварганы Тїїхийн дэд бїлэг: Бодьсадвагийн бошгоор ерєєл тавигчдын хїсэл биелсэн тухай
Дэсрэндэнзэн хаан Ловон багшид хандан дахин асуув: “ Багш минээ Суваргын ємнє ерєєл хэрхэн тавьсан болон тэдний хїсэл хэрхэн биелсэн тухай бидэнд ярьж єгнє її” Ловон багш ийн хариулав : “ Их хаан минь сонс.Цэцэгсийн хур орж, гайхамшигт їйл явдал болж ахуйд Бурхад Бодьсадва нар нэгэн дуугаар єгїїлсэн нь: “ Энэхїї Бурхадын Цаглашгїй эгэл лагшингийн гуу сан болсон Их Суваргыг бїтээсэн ариун сэтгэлийн буянд та бїхний тавьсан ерєєл бїхэн сэтгэлчлэн биелэхийг батлаж байна “ гэв. Хєвгїїд хоорондоо :” Хєгшин ээжийн минь гэгээн сэтгэлийн їрээр энэхїї Суврага боссон билээ. Бид тїїнийг гїйцэлдїїлсэнээр олон Бурхад Бодьсадва нарын дїрийг харах завшаан тохиов. Энэхїї хураасан буяны хїчээр бид хїслээ биелїїлэх боломжтой болох ч эгэлийн зїйл хїсэх нь яав ч ухаалаг зїйл биш “ хэмээн хэлцэв. Ахмад нь болох адуу маллагчийн хїї нь : “ Хойд зїгийн цаст уулын оронд євєл нь мєсєєр хучигдаж, зун нь усан їер болж усны шувуудын орон болсон газар бий. Нэгэн цагт энэ их ус татарч, Жанрайсаг бодьсадва єєрийн биеэр энэ нутгийн ард иргэдэд Шагжамуни Бурханы сургаалийг дэлгэрїїлнэ хэмээсэн бошиг байдаг билээ. Би бээр Тєвд оронд Бурханы сургаалийг дэлгэрїїлэх болно. Энэхїї Суврагыг босгосны буянаар би хойд зїгийн цаст уулын оронд Бурханы шашныг хамгаалан тэтгэгч их хаан болж тєрєх болтугай. Цєвийн цагт уур ,шунал, атаархал,мунхаг, омогийн таван хор дэврэх тэр їед Бурхан багшийн шашныг дэлгэрїїлэх болтугай” хэмээн ерєєв.
Удаах гахайчны хїї “ Энэхїї Их суврагыг болголцсоны буянаар ,ах маань хойд зїгийн оронд бурханы шашныг дэлгэрїїлэгч их хаан болж тєрєх цагт би тэрхїї газар хувраг болж тєрєєд єєрийн шавь нарыг ном сургаалиар хєтлєх ирээдїйн Архад болох болтугай гэж ерєєл тавилаа.
Гурав дахь нохойчны хїї “ Ах нар маань хойд цастын оронд Бурханы сургаалийг дэлгэрїїлэх тэр цагт би эхийн умайгаас бус лянхуа цэцгээс тєрєєд їхэл амьдралын хїрдээс гарч наран саран шиг урт наслах болно. Дандарын их егїзэр болоод цастын орны лус савдаг, махчин мангасуудыг номхруулж ах нарын дэлгэрїїлэх Бурханы сургаалийг сахин хамгаалагч болох болтугай” гэж ерєєлєє.
Отгон болох шувуучны хїї ийн ерєєл тавив: “ Энэхїї Суваргыг босгосны буянд ах нар маань хойд цастын оронд бурхан багшийн сургааль дэлгэрїїлэх, хамгаалах їйлсэд хїчин зїтгэх тэр їед би улсын сайд болж тэдний їйл ажлыг зохицуулаж дэмжих болог” гэлээ.
Дєрвєн хєвгїїд ийнхїї ерєєл тавьцгаасны хойно Бїх Бурхад Бодьсадва нар нэгэн дуугаар ийн хэлэв : “ Буянт хєвгїїд минээ. Та нар їнэхээр олны тусад болсон гайхамшигт ерєєл тавилаа. Бурхад та бїгдээр бахархаж байна. Энэхїї залбирал ерєєлєєр та бїгдийн хураасан буян гурван цагийн Бурхадын їйлстэй ч зїйрлэшгїй юм. Ийн єгїїлээд арван зїгийн Бурхад Бодьсадва нарын дїр нэгэн гэрэлд хураагдан Суваргын биен шингэсэн ба Суварга ч “Бїх Бурхадын Нэгдэл” хэмээн ертєнц даяар алдаршжээ.
Гэтэл энэ їед нэгэн цус сорогч хэдгэнэ адуу маллагчийн хєвгїїний хїзїїн дээр суун хазаж тэсвэрлэшгїй євтгєсєнд тїїнийг гараар авч хаясанд шавьж бээр їхэж одов. Хєвгїїн тэрхїї шавьжинд хязааргїй єрєвдєл нигїїсэл тєрж “ Би цастын оронд их Хаан болох цагт энэ шавьж бурханы сургаалийг дагагч Хунтайж болж тєрєг хэмээн” залбирав. Ийнхїї залбирахыг Суваргын ажилд зїтгэсэн шар їхэр сонсоод бусдын адил залбирал тавих гэсэн боловч хїчин чадал дутаж ой ухаанд нь юу ч орж ирсэнгїйд уур нь хїрч “ Энэ адуу маллагчийн хїї цастын оронд Бурханы ном дэлгэрїїлэгч хаан болж тєрєхєд нь би муу санаат тїшмэл болж тєрєєд хааны їйл ажлыг їргэлж эсэргїїцэн тэмцэх болно доо “ гэж мунхаглан бодов. Мєн їед хєвгїїдийн зарц нэгэн шар їхрийн муу санааг олж мэдээд “ Энэ шар їхэр муу санаат тїшмэл болж тєрєєд бурханы ном дэлгэрэхэд саад болох цагт би цэцэн ухаант номт тїшмэл болж тїїний хорон їйл ажиллагааг зогсоох болно” хэмээн залбирал тавив. Заан бас л залбирал тавих гэсэн ч їл чадсанд уурлан “ Би энэ Суваргыг босгох гэж хамаг чулуу, шороог зєєсєн гэтэл ямар ч шагнал єгсєнгїй “гээд “ Эд хєвгїїд Цастын оронд тєрцгєєж Бурханы шашныг дэлгэрїїлэх цагт би Хааны ач болж тєрєєд шашин номыг нь сїйтгэх болно хэмээн” бодов. Ойролцоо сууж байсан нэгэн хэрээ энэхїї бодлыг мэдээд ийн бодож залбирав: “ Энэ заан шашныг сїйтгэгч хаан болж тєрєх цагт би тїїнийг тонилгох их Бодьсадва бол тєрье “ гэлээ.Ариун номын шар хувцасыг биедээ асаасан Суваргыг сахигч хоёр Брахман хїї мєн залбирал ерєєл тавив. “ Хойд Цастын оронд Бурханы шашин дэлгэрэх їед бид хоёр тэрхїї бурханы ариун ном, судрыг орчуулах гїїш болж тєрєг” хэмээв. Мєн Суваргыг аравнайлах ёслолд оролцсон хааны гэр бїлийн хоёр эрдэмт охин ийн залбирал тавив:” Хойд Цастын оронд Бурханы шашин дэлгэрэх цагт бид хоёр бичээч болж тєрєєд Бурханы зарлиг, тайлбарыг бичиж , хуулах ажлыг хийх болно “ гэв. Ийнхїї тоолшгїй олон бїгд ерєєл залбирал тавьж тэр бїгд биелэх нєхцєл бїрджээ. Залбирлын їрээр ахмад нь болох адуу маллагчийн хїї нь Дэсрэндэнзэн хаан Та болж тєрсєн бєгєєд Их лам болж тєрєх ерєєл тавьсан гахайчны хїїгийн хойд дїр нь Бодьсадва лам Шантрикашита юм. Дандарын егїзэр болох ерєєл тавьсан нохойчны хїї нь би єєрєє ба Номт сайд болохыг хїссэн шувуучны хїї нь энэхїї Ярлин хаан байна.Єнєєх хэдгэнэ нь Хунтайж Бадма салсо болж тєрсєн байна.Зальт тїшмэл болж тєрєхийг хїссэн мунхаг шар їхэр Машан Тромба хэмээх чєтгєр болжээ.Харин номт тїшмэл болох ерєєл тавьсан зарц хїї Пема Гїнцэн болж тєрєєд байна.Буруу санаа агуулсан заан Дэсрэндэнзэн хаан таны ач хїї болж ирээдїйд тєрєх ба Їхэр толгойт буюу Ландрам гэдэг нэр зїїх болно. Шашин номыг сїйтгэх хааныг тонилгогч болж тєрєх ерєєл тавьсан хэрээ шувуу нь Мєрєгцэмбэ Хунтайж болж тєрсєн бєгєєд ирээдїйд єнєєх зааны хойд дїр нь шашныг сїйтгэх хаан болох цагт Бодьсадва Лалун Палгийдорж болж тєрєєд тїїнийг тонилгох болно. Орчуулагч гїїш болж тєрєх ерєєл тавьсан Брахмын хєвгїїд одоо Кава Палчиг, Чокро Лугялцан нар болсон байна. Ирээдїйд бичээч болох залбирал тавьсан хоёр хааны гїнж охин Дэнма Цэман, Лэгчин Ням нар болж тєрсєн байна.” Ийн хэлээд Ловон багш яриагаа завсарлалаа. Энэхїї тїїхийг сонсоод Дэсрэндэнзэн хаан болон цугласан бїгд гайхан биширч ахин дахин залбирч байв.
Самьяа жа жа жа гурван давхар тамгаар тамгалав.
3
Тїїхийн гутгаар бїлэг: Суварганд эргэл мєргєл хийж єргєл єргєсний їр тус
Дэсрэндэнзэн хаан ахин Ловон багшид хандан “ Гурван цагийн Бурхадын нэгдэл болсон энэхїї Суварганд мєргєж залбиран шїтсэний тус эрдэм хэрхэн гарахыг бидэнд хэлж єгнє її” гэв. Ловон багш єгїїлрїїн:” Их маань минээ анхааралтай сонсогтун.Нэгэнт Гурван цагийн Бурхад, Бодьсадва нарын Ариун таалаллын гуу сан болсон болохоор энэхїї Суврага нь хїслийг хангагч чандмань эрдэнэ мэт адиваа хїсэл залбирлыг биелїїлэх хїч чадалтай юм. Их Суварганд їнэн зїрхнээс залбиран мєргєж эргэл мєргєл хийсэн амьтан болгонд ирэх ач тус нь Гурван цагийн Бурхадын їйлсээс ч илїї бєгєєд энэ чулуунд хїн тєрєлхтєний тусын тулд шингэсэн байдаг юм.
Энэхїї Алдарт Жарун Хашорын Суврага нь Хїслийг хангагч чандмань эрдэнэ мэт бєгєєд аз жаргалыг авчирна. Суварганд мєргєсєн хїн бїрийн ємнє гурван муу заяанд унах хаалга хаагдах болно, Суварганы чичрэх дууг єєрийн чихээр сонссон хэн бїхэнд тод гэрэл орших болно, Суваргыг тєсєєлєн бодсон хэн бїхэн живэх догшрохоос салж тєвлєрсєн бясалгалд орших болно, тїїнд биеэр мєргєн залбирсан хэн боловч Їнэний зам мєрєєр замнах болно. Энэхїї Суварганд єргєл єргєсєн эзэд хаад Бїх Ертєнцийн эзэн хаан болно. Мєн Суваргыг гороолсон хэн боловч сайн заяаны 7 шинжийг олох болно.Їїнд : дээд тєрєлд тєрєх, сайхан бие зїстэй тєрєх, єндєр ханамж, ,хїч чадал тєгс эдлэл, євчингїй урт настай байх болно. Суварганд тавьсан залбирал тухайн хїнд єєрт ч мєн бусдын тулд ч биелэх болно.Суварганы мєргєлчдєд бэлэг єргєсєн хэн бїхэн єлсєж цангахаас ангижирч євчин зовлонгїй болно. Хэрвээ Суварганд цэцэг єргєх ахул сэтгэл ханамж, амгалан болон єєдлєн дэвжих ,эрїїл мэндийг олох болно, хїж єргєвєл зєв їйлийг хийх болно, зул єргєвєл мунхагийн харанхуйг гийгїїлэх болно, їнэртэн єргєвєєс сэтгэлийн зовиургїй болно, дээд идээ будааг єргєл болгон баривал диаян хийх їед єлсєхгїй болно. Мєн Алдарт Суварганд дуу ая єргєсєн хэн боловч Ариун номын дууг арван зїгт хїргэх ба Кимбалын аялгууг єргєсєн хэн ч гэсэн гїн бат мэдлэгийг олж, хонхны дуу єргєвєл Брахман тэнгэрийн сайхан шингэн дуу хоолойтой болох болно. Хэрвээ Их Суварганд мандал єргєвєл олон тїмний хїндлэл, нэр тєрийг хїлээж, бясалгалын хїчийг олно.Алт мєнгє, номин, шїр, сувд- таван эрдэнээр Суварганд мандал єргєсєн хэн бїхэн ядуурал, азгїйтлээс ангижирч, мєнхийн эд баялагийн эзэн болно. Долоон їнэт эдлэлээр мандал єргєвєл зуурдын оронд эд баялагийн оронд орших ба єргєлийн долоон гишїїнт тэнгэрийн биеийг дээд оронд авах болно. Долоон тєрлийн гичийг Суварганд єргєвєєс бие сэтгэлийн аливаа євчнєєс ангижирна, Суварганд таван їндсэн махбодис єргєсєн хэн боловч 5 хорт сэтгэлээс салж Язгуурын таван бурханы лагшинг олох болно, 5 їр тариаг єргєсєн хэн боловч арвин их ургац авах болно. Алдарт Суварганд 5 тєрлийн хїж єргєвєл бїгдийн сэтгэлийг булаах гоо сайхан болох бєгєєд 5 тєрлийн їнэртэн єргєвєл муу бїгдээс хамгаалагдсан цэвэр сайхан гэр оронтой байх болно, тэнгэрийн эд єргєвєєс эрх мэдэл, эд баялаг зэрэг ертєнцийн буян нэмэгдэн одох болно, Суварганд тэнгэрийн шїхэр, ялалтын хиур єргєвєєс шунал тачаал нимгэрч, бусдад хїндлэгдэх нэгэн болно, хатгамал эдлэл эс бєгєєс тэнгэрийн билэгдэл єргєх ахул аз жаргал эд баялаг олох ба гал, ус заан, могой, арслангийн аюул, муу эмийн аюулаас аврагдах болно, эрхи юм уу титэм єргєсєн хэн ч бугай хїн болон тэнгэрийн жаргалд умбах ба долоон їнэт зїйлээр чимэглэгдэх болно, гичийн тос єргєвєєс унтаа байдлаас сална, тосон зул єргєвєєс арван зїгт номын гэрэл цацруулна, Їнэт номын хїрд єргєсєн хэн боловч номын хїрдийг эргїїлэх болно, Їнэт чулуу єргєсєн хэн боловч єєрийн зїрхний хїслээ биелїїлэх болно, Хатан эрдэнэ єргєвєєс билэг билгїїний урсгалд тєрєх болно, Тїшмэл эрдэнийг єргєвєєс оюун санааны удирдагч болно, Заан эрдэнийг єргєвєл Их хєлгєний дээд мэдлэгийг олно, Морин эрдэнийг єргєвєєс нэр тєр, хїч чадал, бясалгах чадвар, оюун ухаантай болох бєгєєд Ид шидийн хувилахуйн дєрвєн мєрийг олох болно , Суварганд Жанжин эрдэнийг єргєсєн хэн боловч эсэргїїцэн тэмцэгч бїхнийг ялах болно, Хаан хїний долоон Эрдэнийг єргєсєн хэн боловч Номт Их Улсын Багш болно, Найман шидэт Бэлэг тэмдгийг єргєсєн хэн боловч хїн болон тэнгэрийн заяаны сайн сайхан бїхнийг эдлэх болно. Их Суварганд хуврагын хувцас єргєсєн хэн боловч эрхэм сайн хувцас хунар эдлэх болно,хэн Суварганд цайруулагч цув єргєнєв тэр эрїїл энх, эд баялаг, аз жаргалыг олж хїн тэнгэр, лус савдагийг эрхэндээ хураах болно, хэн ааруул сїї, тос єргєнєв тэрээр Сайн їнээ, бусад їхэр сїрэгтэй болно, зєгийн бал, мєсєн чихэр, бурам єргєсєн хэн боловч дээд зэргийн хоол хїнстэй болно, жимсний шїїс єргєвєл гайхамшигт амттанг олох болно, тахилын идээ єргєвєл билгийн хїчийг олж санасан бїхэн биелэх болно, таван гишїїн тєгєлдєр ус єргєсєн хэн боловч мунхагийн харанхуйгаас сэрж, цэвэр сайхан дээд тєрєлд тєрнє, Лянхуан суудал єргєсєн хэн боловч лянхуа цэцгийн голоос дээд эрдэм, гоо їзэмж бїхий тєрж арслант суудалд суух болно, Суварганд мєргєсєн хэн боловч 3 муу заяанаас аюулаас зайлж, эд баялаг, эрїїл мэндийг олох болно, Бурхад бїгдийн тахил єргєсєн хэн боловч Бурханы явдлын хїчийг олох болно, Суварганы тоос хирийг цэвэрлэсэн хэн боловч сайхан бие цогцосыг авах болно, Суваргыг сэргээж засварласан хэн боловч, мунхагийн хїлээсийг таслах болно, Бурханы таалалд єєрийгєє нэгтгэж, Их суварганы хоосон чанарт би хэмээх їзлээ арилгасан хэн боловч Махамудрагийн хїчийг олох болно, Лам юмуу Їлгэр жишээч болсон хэн боловч бїтээлийн оргил орчинд орох болно, Суварганд єргєл єргєсєн хэн боловч, хїчийг олж тєрєх болно, Их Суваргыг сэргээн засварласан хэн боловч Бурхадын 4 їйлийн хїчийг олж, билэг билгїїний дээдийг олох болно, Тоосго хийсэн хэн боловч Ертєнцийн эзэн болж , тоосон ширхэгт бїгдийг эрхэндээ хураах болно,шороо болон чулууг зєєсєн хэн боловч аюул тотгороос зайлж,эрїїл энх, урт амьдрал сайхан биеийг олох болно, хэн боловч бие , хэл , сэтгэлээ ариусгахыг хїсэн хичээвээс Бурхан бїгдийн адис жанлав хїртэх болно, єєрийн сайн нєхдийг арван буяны зам хєтчилсєн хэн боловч ямар ч тохиолдолд хїчийг олох болно, Суваргыг засварлах ажлыг хянаж їйлдсэн хэн боловч 10 зїгийн Бодьсадва нарын тэргїїлэгч болж тєрнє, єєрийн ажлаа хичээнгїйлэн їйлдсэн хэн боловч ирэх тєрєлдєє хєгжим, эмнэлэг, хэлзїй, физикийн ухаанд гарамгай нэгэн болно, ирж мєргєх боломжгїй боловч Суварганы зїгт долоон гишїїнт мєргєл їйлдсэн хэн боловч 7 тєрлийн дараа ариун хїний биеийг олж тєрєх болно, їр ашигтай зєвлєлгєє єгсєн хэн боловч эрдэм мэдлэгийн авьяас олно, зааварчлага єгсєн хэн боловч тїїний залбирч хэлсэн їгийг энэ болон ирээдїй хойчид бїх амьтан ойлгох болно, Суварганы биен дэх нїх цоорхойг бєглєсєн хэн боловч гайхамшигт их хэргийг бїтээх хїн болон тэнгэр болж тєрнє, Суварганд мєргєл хийж амьдарсан хэн боловч їхэшгїй мєнхийн нууцийг тайлж амьдралын эх їїсвэрийг нээж олох болно, Суварганы хажууд амьдарч, бичээсийг уншиж єгсєн хэн боловч єлсгєлєн, ядуурал, дайны хєлд хэзээ ч автахгїй бєгєєд хэрвээ хаан хїн бол улс орон нь амар амгалан байх болно, Бодьсадвагийн шинжийг илэрхийлж, бусдын тєлєє тарни тоолсон хэн боловч Бурхад Бодьсадва бїгдийн хїчийг олох болно, Бурханы номыг сонсоод бусдад тайлбарласан хэн боловч гурван цагийн Бурхан бїгдийн явдлыг їйлдэх болно, Их Суварганы зургийг зурсан, загварыг бїтээсэн хэн боловч Бурханы Ариун оронд очиж Сэтгэлээ ариустал тэнд орших боломжтой болно, Их Суварганы тїїхийг бичсэн эс бєгєєс Бодьсадвагийн намтрыг бичсэн хэн боловч Бурхан багшийн сургаалийг бичсэнтэй адил буяныг эдлэх болно, Оршин ахуйн амар амгаланг даган баяссан хэн боловч Бурханы эрдэмд тєрєх болно, Их Суварганаас адис авсан хэн боловч арван зїгийн Бурхадын адисыг авах болно, Их Суварганы дїрийг бясалган бодсон хэн боловч Сухаавадын оронд лянхуа цэцгээс хувилж тєрнє. Харин муу санаагаар Суваргыг гэмтээсэн хэн боловч энэ болон ирэх насандаа зовж Аюуш тамд завсаргїй тарчлах болно. Энэхїї Их Суварга нь хїслийг хангагч чандмань эрдэнэ мэт бєгєєд хэн бїхний хїссэн санасан бїхнийг биелїїлэх болно. Суварга нь бїгдийн хїслийг биелїїлэгч Монтам Тамжид Друпа гэж нэрлэгдэх бєлгєє. Ийнхїї Ловон багшийг айлдахад Дэсрэндэнзэн хаан болоод хамт байгсад ихэд бишрэн гайхаж баясалдав.Ловон багшийн єлмийд сунан унаж ЕН МА ХО хэмээн мянгантаа мєргєцгєєв. Энэ гайхамшигт Суварганы хїч чадал эрдэм билгийг Бурхад ч дїрслэн хэлж чадахгїй бєгєєд бид бїхэн тєрєл тутамдаа Их Суварганы ивээлд байж огторгїй доорхи бїхнийг болон тэнгэр огторгуйг ч єргєн барих болтугай.
Самьяа жа жа жа гурван давхар тамгаар тамгалав.
4.
Их Суварганы тїїхийн дєтгєєр бїлэг: Цєвїїн цагийн дунд їед Их Суварга хэрхэн эвдрэх тухай бошиг
Дэнсрэндэнзэн хаан Ловон багшид хандан дахин ийн асуув : “ Их багш минээ. Цєвїїн цаг ирж , уналт доройтол болох їед, Бурханы зарлиг цуурай мэт замхран одох їед энэхїї Их Суварга эвдэрч гэмтэн доройтох уу.Хэрэв тийм бол тїїний учир шалтгаан, бошиг юї вэ.Тэр їед ямар арга хэмжээ авах вэ “хэмээсэнд Их багш ийн хариулав: “ Их Хаан минь сонс.Их Суварганы їнэн мєн чанар нь эвдэршгїй бєгєєд Бурхад бїгдийн мєнхийн лагшин лугаа адил юм. Харин улиран єєрчлєгдєх энэхїї ертєнц дэх Их Суварганы энэхїї илбийн бие нь элэгдэж мєхєх шинжтэй бєгєєд дєрвєн махбодоор эвдрэх болно. Тэрхїї эвдрэлийг Манзшир, Жанрайсаг, Очирваань болон Догшин дїрт Брикути, Дарь эхийн хувилгаад засаж сэргээх юм байна. Цєвїїн цаг дэврэн эцэстээ ойртож, хїний нас богиносон,харанхуй їе ирэх їед Бурханы шашны сургааль номлол байсаар байх болно. Хїний нас жараас тавь руу багасч амин хувиа бодох їзэл газар авах тэр цагт Их Суварганы эвдрэх цаг ирэх болно. Сїм хийдийн газрыг хар хїмїїс эзэлж тахилын ширээний ємнє тэмцэлдэх болно, хийд дацан ярганы газар болно, агуйд суух даяанч нар талд бууж ирэх болно, егїзэрїїд худалдаачин болно, хулгайч нар эд баялаг їхэр малтай болно, хуврагууд хар болж, лам нар дээрэмчин хулгайч болно.Эмх замбараагїй явдал їймээн самуун галт тїймэр мэт газар авна. Хахуульч, омогт хїмїїс удирдагч болж,лам нар цэргийн эрхтэн болж хуврагуудыг цэрэгт дайчлах ба, эмэгтэй хуврагууд хууль бус хїїхдээ їхэлд тїлхэнэ. Тэдний хїїхдїїд хєрєнгє эд хогшлыг нь хулгайлах болно, єєдгїй бїдїїлэг этгээд орон нутагт даргалж, залуу бїсгїйчїїд сургуульд багачуудыг сургах болно.Егїзэрийн агуйг бон бєєгийн дуудлага эзэлж, бунхалсан зїйлс тоногдох болно, Бурханы судар ном, Бурханы шїтээн дїр, зураг суварга алдагдаж хулгайлагдан хар зах дээр бараа мэт зарагдаж жинхэнэ їнэ цэн нь алдагдах болно, сїм хийдийн газар їхэр малын оромж болно. Шашны їйл хэрэг доройтон мартагдахад хар хїч эрхийг олж амьтан бїхний сэтгэлийг эзэмдэх болно, єс хонзонт ад сэтгэл хуврагуудыг эзэлнэ, хувиа хичээсэн догшин сэтгэлийн ад тарничин шидтэн нарыг эзлэх болно, євчний ад бон бєєг эзлэнэ, омогт их зангийн ад євчин эрсийг эзлэнэ,шунал болон хэрїїл тэмцлийн ад эмсїїдэд шїглэнэ, охид ичгїїр сонжуураа алдана, завхай зайдангийн ад эмэгтэй хуврагуудыг дайрах болно, сєргєлдєн зєрїїдлэх, ширїїн догшин зангийн ад хїїхдэд шїглэх болно. Ийнхїї улс орон дахь эр, эм хїїхэд нялхасгїй хар хїчний ад зэтгэрт эзлэгдэх болно. Ийм цаг ирэхийн тэмдэг нь : уламжлалт хувцас хунар тоогдохоо байж, хачин сонин загварын хувцас ємсєцгєєнє, хуврагууд гоё ганган дээл ємсч гэлэнмаа нар толины ємнє эргэлдэх болно. Эр хїн бїр єєрийгєє хамгаалах сэлэм зїїж, хоол идшэнд хор орох бий гэж сэргийлэх болно. Дээд лам нар шавь нарынхаа оюун ухаан, зїр сэтгэлийг хордуулах ба хууль тогтоогчид, гїйцэтгэгчид зєрєлдєж, эрчїїд завхай зайдан болж, эмс ёс суртахуунгїй болно, хуврагууд сахил санваараа їл сахиж, тарничид тангарагаа эвдэнэ. Ийнхїї муу догшин, аминч сэтгэлийн ад єсєн дэвэрч, утга учиргїй, худал цуурхал тархан хувцас болон гоёлын загвар байнга єєрчлєгдєх болно. Архаг архичид авралын зам мєрийг зааж сургана,долигногч долдой нарын їгэнд орох болно, хууран мэхлэгч багш нар худал авшиг єгєх болно, муу санаат зальтангууд шид їзїїлэх болно, чалчаа, дэврїїн яриаг билэг ухаанд тооцох болно. Омголон их зантнууд бурханы номыг доромжлох болно, ядуучууд улс орныг удирдах болно, хаад гуйлгачин болно, алуурчин яргачид тїмний удирдагч болно, зарчимгїй хувиа бодогчид єндєр суудлыг эзлэх болно.Дээд дандрын багш нар нохой мэт гудамжинд гарах болно, тэдний їнэнч биш тєєрєлдсєн шавь нар арслан мэт ой шугуйд архирах болно, хэдэр догшин хувиа бодсон этгээдїїд хїндэт багшид тооцогдоно, Дандарын ёсны эрдэм мэдлэг муучлагдах болно,Багшийн нууц увдис мэдлэгийг мушгин гуйвуулж хараар будах болно, Бурханы зарлигийг їл тоомсорлох болно, Егїзэр болон Мэргэдийн зєвлєлгєє орхигдоно, хуврагууд харь хувцас ємсч харин тэнэгїїд хуврагийн орхимжийг элээх болох ба тэр байтугай алуурчид ч ариун орхимжийг нємрєх цаг ирнэ.Хар хїмїїс хувиа бодохын їест хараалын хар тарнийг унших болно, хуврагууд ашиг їйлээ гїйцэлдїїлэхийн тулд хордуулсан шидэт усыг найруулах болно, Бурханы номыг гуйвуулж багш нар єєрийнхєєрєє тайлбарлах болно, урьд ємнє байгаагїй буруу зїгийн ном зам мєр тархах болно, уламжлалаа орхигдуулсан, хэт туйлширсан їзэл бодол, араншин дэлгэрнэ.Сїм хийдийн эд хєрєнгийг хулгайлан, сахил хїртсэн нїгїїд ховдоглон иднэ,буруу замаар замнасан харчууд єєрийн буруу їйлийн эрхэнд орно, сургаалийг хамгаалагчид шуналтай єєдгїй зангийн улмаас їїргээ їл биелїїлнэ.Дээд тэнгэрийн зарлиг зєрчигдєн, гай гамшиг тархаж, єлсгєлєн дайны аюул дэлхий ертєнцийн амьдралыг сїйтгэнэ. Гариг ертєнцийн байдал жолоогїй болж, одод байршлаа єєрчилж, аварга галт одод гэнэтийн аюулыг дагуулна.Бороо цаг бус їед орж хєндий тал їерт автагдана. Єлсгєлєн, цас зуд, мєндєр дагуулсан ургацгїй олон жилїїд їргэлжлэх болно. Шуналт эм мам болон 12 номын сахиус догширч євчин тахлыг тїймэр мэт тархаан хїн малыг хиаруулна.Газар хєдлєн їер болж гал тїймэр, догшин хар салхи хот балгад, сїм суваргыг нураана.Энэ їед Их Суварга єєрєє эвдрэх юм.Энэхїї харанхуй цагт Бурханы сургаалийн хїрд їл эргэх бєгєєд , Энэтхэг єлсгєлєнд автаж, Катмандугийн хєндийг євчин хижиг эзлэнэ, Баруун Тєвд дэх Дээд Арид газар хєдєлж хїн амыг сїйтгэнэ,Дундад Тєвдэд євчин гарч хїмїїс їрэгдэнэ, Лхас дахь Куйн хєндий доош сууна, Монгийн хязгаар дахь Єндєр Гималайн оргил хєндийд нурж унана, 5 оргилт ууланд 3 бат цайз баригдана, Мон дахь Баавгайн ичээ хэмээх хєндийд егїзєрїїд цуглана, Хамд дорно зїгээс 2 нар мандана,Хятадын хаан гэнэт їхнэ, Дундад Тєвд рїї хил хязгаарын газраас 4 цэрэг арми довтлоно, Лалын тїрэгїїд Энэтхэгийг эзлэн авна, Гарлогийн цэрэг Кашмирт Бурханы номыг дарна, Монголчууд Тєвдийг эзэлнэ, Жангийн цэрэг Хамд нэврэн орно, Лхас дахь Рас Трїлнэн хийд эвдэгдэнэ, Самулингийн алдарт хийд тоногдоно, Бутаны Суваргууд бєхєж Номын хїрд їл эргэнэ. Орны том хийдїїд эзэнгїй орхигдож, агуйн анир чимээгїйг Бон бєєгийн дуудлага эвдэнэ, Сїм хийдийн номтой мэргэн дээдсїїд хорлогдож, номын дамжлагын увдис эрдэм завхарч мартагдана, номын дамжлагын эзэд лам нар гэнэтийн їхлээр єєд болно, Зальтан, хуурагчид тїмний толгойг эргїїлж, хар зїгийн ад зэтгэр хэсїїчлэнэ. Дээд тэнгэрийн захиргаанд байсан хїчнїїд уяанаасаа мултарч, хїмїїсийн сэтгэлийн итгэл сїсгийн уяа тасрах болно. Хааны хууль зєрчигдєж, нийгмийн хамтын хїч алдарна, уламжлалт ёсыг їл хэрэгсэж амар амгалангийн далай ширгэн одно,хувь хїний ёс зїй мартагдаж, даруу зан, ичгїїр сонжуурын нємрєг хаягдах болно. Буяны їйл хїчгїй болж, аймшигт, бїдїїлэг, онгироо удирдагчид бусдыг їл тоосорлох болно. Багш, лам, мэргэд цэрэгт явж, номыг завхруулагчид номыг тайлбарлаж авшиг хїртээх болно.Алуурчид, зэрлэг заан ард олныг хєнєєж буйд тэдгээр завхруулагчид єєрийн арьсыг хамгаалж аядана.Уулын хавцал хєндий , жимээр дээрэмчид эзэгнэж, хуульгїй, удирдлагагїй болсон иргэд хувиа хичээн єєр зуураа тэмцэлдэнэ. Тєвд орон самууран ариун бус болно.Дээрх бїгд нь цєвїїн цагт хїний нас 50 хїртэл богиносч, Алдарт Суварга эвдрэх їеийн шинж тэмдэг юм. Энэхїї тэмдэг болон зовлон гамшигийг їзсэн хїний энэрэл нигїїлсэлийн сэтгэл тєрж Алдарт Суваргыг сэргээн босгох болно.Тэрээр энэхїї хїслээ гїйцэлдїїлэхийн тулд хїний дээд гэгээрлийг олох болно.
Ийнхїї Ловон багшийг ярьсаны дараа Дэсрэндэнзэн хаан болон бараа бологсод айн жийрэмшэж дуу шуугїй болов.Тэр їед Госын гэгээн Пема Гїнцэн сэхээ орж Ловон багшийн ємнє зуунтаа мєргєєд “ Их багш минь Хїний нас богиносох тэрхїї цєвїїн цагийн їед тєрж Алдарт Суваргыг сэргээн босгох хувь заяаг надад олгож хайрла “ гэв.Тїїний ерєєлийг Ловон багш зєвшєєрч баталлаа. Тэгтэл Дэсрэндэнзэн хаан энэхїї їйлсэд туслагч болж тєрєх ерєєл айлдаж бараа бологсод мєн дагалдаж тийн ерєєл єргєв.
Самьая жа жа жа гурван давхар тамгаар тамгалав.
5.
Тавдугаар бїлэг. Сэргээн босгогчид болон тэдний ололт, амжилт
Дэсрэндэнзэн хаан Ловон багшид хандан ийн асуулаа “ Их багш минээ.Хїний нас богиносох цєвїїн цагийн їед Их Суврага эвдрэх тэр цагт тїїнийг засч сэргээх хувьтай Госын Ринбїїчий Пема Гїнцэнг дараа тєрєлдєє хаана тєрєх вэ. Тїїний нэр хэн байх бол.Бид тїїнийг хэрхэн мэдэх вэ. Нєхєд шавь нар хэн байх бол.Их Суваргыг сэргээснээр ямар їр гарах вэ “
Их Багш хариулруун “ Их хаан минь сонс.Таны асуулт маш чухал.Хїний нас тавин жил болох їед болох 101 муу їйл явдлын бошиг буй.Тэр харанхуй цагт Госын Ринбїїчий Бурханы хутгыг олох зориулгын хїчээр тєрєл авна. Тэрээр гахай жил Цангийн єндєр ууланд Дандарын тарничны гэрт ид шидийн хїчээр тєрж Пелан Занбуу гэдэг нэр зїїнэ. Тэрээр оюуны єндєр чадавхитай єєрийн амьдралын зорилгоо сайтар ухамсарласан нэгэн байх болно. Гурван эрдэний мєнхийн адиститэд итгэл одуулсан тэрээр хуврагийн чуулганыг хїндэтгэсэн, дїрс, дуу, сэтгэлийн дотоод хїчинд итгэлтэй нэгэн болж тєрнє.Их хєлгєний замаар замнагч тэр бээр хїн тєрєлхтєн болон хамаг амьтны тєлєє бодь сэтгэлийг їїсгэгч бєгєєд бясалгал, зарлиг, єглєг нь хязгааргїй дэлгэрэх болно. Юмс бїгдийн хоосон чанарыг сайтар оносон тэрээр Бурханы явдлыг зохиох бєгєєд номын догшин сахиусын дїрийг їзїїлнэ. Єєрийн дотоод хїчний эх їїсвэрийн нэгдлийг бий болгон номын Чойжин сахиусдыг залсанаар бясалгалын дээд хїчийг тєгсгєнє.Тэрээр Оржингийн Ринбїїчид таалалтай хїїхэд болон тєрнє.
Хэрвээ тэрээр тангарагаа сахиж чадвал тїїний хорин таван насанд Их Суварга сэргээгдэнэ.Харин їйлс нь тїр саатвал нь тїїнээс 33 жилийн дараа Их суварга сэргэн босгогдоно. Хэрэв тїїнээс цааш ажил їйлс нь саатвал Тєвд Хятадыг хар шуурга мэт дайн дажин бїрхэх бєгєєд аюул зовлонгийн хэмжээ 3 дахин хїчийг олж євчин зовлонгийн хар хїч амьтан бїгдийг тамын зовлонд учруулах болно.Хятадын зїїн хойд хил хязгаараас цагаан гичийн їрнээс тав дахин их тоотой цэргийн хїч Тєвд орныг дайлах ба алан хядлагын хашгираан чимээ олон жилийн турш цуурайтах болно.Хойд зїгийн нам газраас цагаан гичний їрээс 8 дахин их цэрэг Тєвдийг довтлох бєгєєд айдас хїйдэс луугийн дуу мэт сонсогдоно. Цэрэг арми галын оч мэт хєндийгєєс хєндий рїї їсчин давшилсаар Баруун Тєвдийг эзлэн авна.Єндєр газрын хїчнээс Хятад улсыг довтлон дээрэмдэнэ. Тєвд хїмїїсийн тал хувь дайнд їрэгдэж, сїм хийдїїд хоосрох болно., бурхадын хєрєг тоногдоно, їнэт судрууд тоосонд дарагдан лам хуврагууд алагдах болно.Тосгодууд эвдэрч хїнгїй болох бєгєєд аллага таллагаас амьд їлдэгсэд Сикким, Бутан , Непал, Энэтхэг рїї болон Гималайн нууц хєндий рїї дїрвэн зугтана. Газар болон мал хєрєнгєндєє уягдан їлдэгсэд нь їхэр малтайгаа цуг їймээгчдийн гарт їрэгдэх болно. Энэхїї гай гамшигаас бусдыг аврахын тулд миний адис дор орших Тэрхїї Агуу нэгэн, єєрийн амиа бодох їзлээ таягдан хаясан бээр амьтан бїгдийн тусын тулд тэнгэрийн хилэнгээр их хїчийг олж хєрш улсууд болон дїрвэгсдэд замыг заах болно.Дїрвэгсдийн нийтийн буянаар Тэрхїї Агуу нэгний нєхдїїд Их Суваргыг босгохоор хїчээ нэгтгэнэ.Гэвч муу зїгийн хар хїч хїн ардыг нїгэлт їйлд автуулсаны улмаас єдрийн од мэт цєєнхи нь Тэрхїї Агуу нэгэнд итгэж хїчээ єгнє. Гэсэн хэдий ч Тэрхїї Агуу нэгэн тїїний їйлсийг нийт 130 мянган буянт їйлтнїїд, 1006 гїн сїжигт хуврагууд, дотоод журам санваар аа барьсан 88 Егїзєрїїд, 80 харамгїй сэтгэлт єглєгийн эзэд, 23 шидтэн, 8 Бодьсадвагийн нууцийн їндсийг баригч 8 хувилгаан, 25 Сїсгийн хїї, Дагинасын 5 хувилгаан, Дагинийн адис хїртсэн 7, 25 єндєр тєрєлт сайн гэр бїлээс гаралтай язгууртан нар дагалдах болно.Агуу нэгэн Тэрээр тэдний сэтгэлийн муу бїхнийг арилгаж , замд таарах саад тотгорыг цэвэрлэж єгнє. Тийнхїї миний хязгааргїй билэг билгїїний хувилгаан болох Лам Шантиракшитагийн хойт дїр нь , тєгс эдлэлийн эзэн болох Дэсрэндэнзэн таны хойт дїр Дармаражатай хамтран Их Суваргыг сэргээн босгох болно.
Хэрвээ Их Суварга бошгийн дагуу сэргээн босгогдвол Замбуулингийн хойд тивийн хувь заяат чинээлэг ардууд 25 жилийн турш арвин их ургац хураана.Энэтхэг , Непал, Сиккимийн хувь заяат чинээлэг ардууд 33 жил их ургац авах болно.Цастын орон 60 жилийн турш зэрлэгїїдийн довтолгооноос хамгаалагдаж 40 жилийн турш ургац ихтэй байж ардууд жаргах болно. Номын мєрєєр замнагчдын хїсэл биелэнэ.Энэтхэг, Тєвдийн Важрасана Самулен хийд дэхь Номын хїрд элдэв гэнэтийн зїйлээс хол байж, номын дамжлага,номын бїтээлийн їйлд учрах элдэв саад тотгор алга болж Бурханы ном дэлгэрэх болно.Дамжлагын Багш нар сургаалийн хїчийг олж Бурхан багшийн номлолын їлгэр жишээг їзїїлнэ. Номын сахиусын бясалгал, Тарничдын тарнийн бїтээл саадгїй бїтэх болно. Тєвдийн Тангарагтан сахиус, тэнгэрїїд, Дэсрэндэнзэн хаан болон гэр бїл, залгамжлагчид, улс орны удирдагчид олон бїгдийн сэтгэлийг хангах, буяны їйлд хїчийг єгч туйлын болон зуурдын їїргээ биелїїлэх юм.Тєвдийг сїйтгэх шалтгаан болсон муу хар хїч, адгуус їндсээр устгагдах болно.Их Суваргыг сэргээн босгоход оролцсон амьтан бїгд 3 тєрлийн дараа Бурханы номын ариун аршааныг хїртэх хїн болон тэнгэрийн биед тєрж эцэстээ Баруун Сухавадийн оронд Бурханы хутгийг олох болно. Их Суварганд итгэл одуулсан, Их Суварганд баяссан, Их Суварганд сїжиглэсэн болон Боьдсадва нар Их Суваргыг Сэргээн босгоход даган баяссан хэн бїгд 7 тєрлийн дараа баруун ємнєд дэх Нгябын Гайхамшигт Зэс єнгєт ууланд Мєнхийн Лянхуан Гэрэлт ордны Видхидхарагийн толгойд суух болно. Их Сэргээн босголтыг єєрийн нїдээр харсан, єєрийн чихээр сонссон, ой ухаандаа ургуулан бодсон, єєрийн биеэр хїрэлцсэн амьтан бїгдийн сэтгэлээс їл мэдэгдэх їйл болон жаран мянган галавын туршид дахь мунхагийн хар толбо арчигдах болно. Агуу Тэр нэгний хамт Их Суваргын сэргээн босголтонд санаатай болон санамсаргїйгээр оролцсон, итгэл одуулсан, сїжиглэсэн хэн боловч номын хїчийг олж хїний тєрлийг тєгсгєж Оржин Ринбїїчийн єлмийд Видхадхарагийн їнэнээр амьдрах болно. Тєгсгєлд хэлэхэд Их Суварганд 3 тївшний эрдэм ололт буй : Гутгаар бїлэгт дурьдсан єргєл єргєж ерєєл тавьсаны буян хариулга, хоёрт олон зуун мянган галавын турш гурван цагийн Бурхад Бодьсадва нарын зарлиг, увдисийг дагасны буяны хариулга, гуравт эгэлийн ертєнцєєс хальсан Мєнхийн эгэл лагшингийн эрдэм болно.
Ийнхїї Лянхуагаас мэндэлсэн, Оржин лам - Ловон багшийг ярьж дуусахад биширч алмайрсан дагалдагчид Цєвїїн цагийг туулах их хїч адис жанлавыг олж авав. Тэгээд тїїний бошиг єгїїлсэнд талархаж Ловон багшид мєргєцгєєв.
Самьяа жа жа жа гурван давхар тамгаар тамгалав.
Ловон багшийн ярьсан энэхїї бїгдийг Дагина Иш Цоожил бээр Дагинасын нууц номонд бичин їлдээв.Ламын нууц зїрхэний захиасын дагуу энэхїї Тэрмаг Палсаммигурхунгисравпа хийдийн Их дуганы дээд давхрын Махавайроканагийн хєрєг дїрийн ард нуув. Тааламж тохиромжтой цагт хувьтан нэгэн олж авах ерєєл тавилаа.
Анх олсон нэгний бичээс :
Тэртон Лувсангонмо би бээр энэхїї Тэрмаг Махамайроканагийн хєрєг дїрийн ардаас олж авлаа.Лам эрдэнэ Оржинд холбогдох энэхїї Алдарт Жарун Хашорын Суваргын тїїх нь дагинасын нууц дохионы хэлээр бичигдсэн байв. Бичээсийг олох їед би бээр тайлалыг хїлээж авсан бєгєєд шар єнгийн арьсан дээр эртний бичгээр бичиж Улаан Суварганы Арслант суудлын баруун ємнє талд нуув. Тааламжтай цагт хувьтан нэгэн олох болтугай.
Самьяа жа жа жа гурван давхар тамгаар тамгалав.
Дараагийн олсон нэгний бичээс :
Дагчан Сахьяа Замбуу би бээр Лам эрдэнэ Оржингийн адис жанлаваар зїїдэндээ энэхїї Тэрмаг нуусан газрыг олов. Би тїїнийг эр мичин жилийн усан хонин сарын 18 нд олсон бєлгєє. Бїх номын дамжлага амьтан бїгдийн тусыг хїргэх болтугай.