Friday, 4 December 2009

Зїїдний тайлал

Зїїдний зєн билэг, тайлал, арга засал
Зїїд хэмээх ину:
Эрт дээр їеэс эрдэмтэн мэргэд зїїдний тухай олон ардын таамаглал гаргаж асуудал дэвшїїлж байсан боловч одоо болтол нууц нь тайлагдаагїй мєнх янз бїрээр эрэл хайгуул судалгаа хийсээр байна.Харин манай євєг дээдэс маань зїїдний зєн билгийг амьдралд болж буй болох гэж буй їйл явдалтай харьцуулан єндєр магадлалтайгаар тайлбарлан тайлж їїнээс болж, хїний сэтгэл санаа бие хямрах, амьдралд таагїй явдал тохиолддогийг ажиглалтайгаар тогтоосон байна.зїїдийг зєв тайлж аливаа муу їйлээс сэрэмжилж засах арга домыг ч бас олсон байна. Иймээс “Мунхагийн харанхуйг гийгїїлэгч зул” хэмээх судраас таны бие сэтгэлд тань тус дэм болохуйц магадлал єндєртэй тайлагдаж байсан зїїд, зєн билэг, тайлал, дом арга засалтай нь тїївэрлэн авч бичвэй.Уншигч та зїїдэлвэл єглєє босонгуут энэхїї номоо ашиглан арга заслаа хийвэл сэтгэл санаа амьдрал ахуйд тань лавтай тус болно.
Зїїдний тайлал, арга засал
1. Ой мод, цэцэгт нуга, од, чоно, тагтаа, шаазгай, зєгийн їїр, мєнгє, нугас, бєгж, цонх, алчуур , сахал, їс ургах, зочин гийчин, цус гарах урсах, юм олох, уйлах, гашуудах, хїн їхэж байна гэж зїїдэлвэл: Сайн хїнтэй учрах, хэл сураг сонсох, хэл сураг сонсох,олз омог олох, баяжих, заяаны ханьтай учрах, худ ураг болох, ахан дїїс хийгээд хїндтэй зочин ирэх, урт наслах, ажил їйлс єєдрєг єнгєтэй байх зэргийг бэлэгдэж байдаг.Иймээс єглєє босоод бурхандаа мєргєж “Ум гама дивани рагчаа хум пад” гэж 21 уншаад агаарт 3 удаа хурайлна.
2. Ихээр инээх, цоортой сонгино, цэцэг ногоо, таслах, жимс, шош, вандуй, намаг зэргийг зїїдэлвэл їйлж унжих гашуудахын нигууртай гэдэг.Иймээс єглєє нар руу харж зогсоод “Ум марзияа нам суха” гэж 21 уншаад шїлсээ залгина.
3. Аатсан ширгэсэн худаг, намаг, архи ууж байх, гашуун зїйл идэх, сахал їсээ хусуулах, жижигхэн охин, согтуу хїн зэргийг зїїдэлвэл: Гарз гарах, ядуурч гачигдах зовлон тохиож болзошгїй. Иймээс “Ум агааний нагааний ажийлаа мандаалие маей суха” гэж 21 уншаад хоёр гарын алгаар хїчтэй алгадна.
4. Усанд унах, их ус, цас бороо зэргийг зїїдэлвэл: Євчин хийгээд гай зовлон ирж болзошгїй.Иймэс сэтэрхий аяганд хар ус хийгээд “Ум базар гїрї бадамаа сэдий хум пад” гэж 21 уншаад усанд гурав їлээгээд єєрийн муу зїгтээ цац.
5. Ямар нэгэн байдлаар могой, могойн зулзага зїїдэлвэл газар ус, лус савдагийн хорлолтой гэдэг.Иймээс хїж арц утлагаа уугуулж идээ, тариа будаа бэлтгээд “Ум базар вани хум пад, гэж 21 уншаад онгон уул ус, овоо тахилгаа дотроо бодож тариа будаа идээний дээжээ єргє.
6. Шїд унах, цустай махтай їйрч унаж байна гэж зїїдэлвэл: Гай барцад, осол эндэл, эрлэгийн элчийн муу нигууртай тул бурхандаа залбирч зул барьж арц хїж уугиулж “Намо багабади варазана барамидаей, Ум нада дадида, илиши илиши, милиши милиши бинаяна бинаяна, намо багади барада даяам варади,ириди ириди мириди мириди шїриди їшїри їшїри бїюїей бїюїей суха гэж олонтаа уншаарай.
7. Тэмээ хийгээд хїйтэн хошуутай мал, улаан мах, мах идэх, зїї хутга, мэс толь зэргийг зїїдэлвэл мангас, ад зэтгэрийн хорлол байж болзошгїй гэдэг.Иймд: 9 ширхэг хар єнгийн чулуу авчирч” Ум хасаа диваа хум пад” гэж 21 уншаад чулуугаа гурав їлээж найман зїгт, огторгуйд нэгийг нь хая.
8. Хар нохой хийгээд нохойд хєєгдєх, уруулах, хазуулах зэргээр зїїдэлвэл: Хан тэнгэр, ад гаригийн хорлол байж болзошгїй учир цаасан дээр нохойн толгой зурж хуйлаад “ Ум ха дон дог” гэж 21 уншаад зїїн хойт зїгт хая.
9. Єєх идэж байна, юм ихээр идэх яр шарх зэргийг зїїдэлвэл аливаа юмнаас бузартахын нигууртай учир аяганд ус хийж тавиад “Нама шизанада гордаяа хїлї хїлї дишта дишта банда банда хана хана аа мэради хум пад “ гэж 21 уншаад усаа їлээж нїїр гараа угаагаад хорлолын зїгт цац.
10. Хэрээ, тоншуул, єндєг, їстэй дээл, хувцас, нїцгэн эмэгтэй зїїдэлвэл хэрїїл хэл ам, ирэхийн нигууртай тул “Ум асидада бадриа аварзэди сарва дихана дасаяа дасаяа хана хана друм друм хум хум пад пад суха “ гэж 21 уншаарай.
11. Насан єєд болсон эцэг эх, ах дїїс, танил хїмїїстэй уулзаж учирч байна гэж зїїдэлвэл буян нэхэж байна гэдэг.Иймд 3 хоног зул барьж орой бїр “Ум мани бад ми хум” тарнийг бололцоогоороо олонтаа уншаарай.Эмэгтэй хїн номонд хувцас оё.Хїїхэд нохой хоолло.Хурал номын газар ерєєл авахуул.
12. Энд дурьдагдаагїй бусад зїїдїїд бол цагаан зїїд гэдэг.Хїн унтах нь билэг болох бие нь амарч оюун санаа болох сїнс єєр лїїгээ ирж буй олон зїйлтэй, мєн тодрхой хугацаа орон зайтайгаар биеэс хєндийрч орчлонгийн олон газрын есєн шидийн зїйлтэй учирч уулзаж байгаа мэтээр тайлбарлаад энэ нь зїїдний зєн билэг болж єнгєрсєн ба одоо болох билэг їйлийн магадлалтай гэж бичсэнийг энд дурьдая.