Tuesday, 8 December 2009

Хилэнц арилгах Базарсад бурханы бясалгал

Өдөр тутам ариусган үйлдэхүй,Базарсад бурханы хураангуй бясалгал оршвой " Ламтан Зопа Ренбїїчи
Шүтэн барилдлагын хүч / А / : Аврал одуулахуй Бурхан, Ном, Хуврагын чуулганд аврал одуулахуй, Гурван хөлгөн, Нууц тарнийн егүзэрийн дака болон дагинас, Баатрууд хийгээд тэнгэрүүд, Арван газрын бодьсадва нарт аврал одуулмуй,Нэг чухаг оройн дээд багшдаа үүрд аврал одуулмуй / 3 удаа /
Гэмших хүч
Юуны өмнө нүглийг тодорхойлолт нь зовлонт үр дагаварыг бий болгодог аливаа үйл бөгөөд ихэвчлэн мунхаглал, шунал, ба уураар өдөөгдсөн үйл хэмээн санаарай." Өдрийн 24 цагийн турш миний үйлддэг бүх үйл ертөнцийн бодлууд буюу энэ насны ая туханд шунасан шуналаар өдөөгдсөн байдаг. Энэ насанд төрөхөөс эхлээд үхэх хүртэлийм л байна, тэргүүлэшгүй цагаас эхлэн мөн ийм л байсаар ирсэн. Миний үйлдсэн бараг бүх үйл зовлонгийн шалтгаан болдог нүгэл байсан. Түүгээр үл барам гэтлэхгүй бодьсадва, тарнийн санваараа би үргэлж зөрчсөн. Хамгийн тоогүй нь буяны садан багш нартаа уурлаж, буруу үзлийг төрүүлж, үл бишрэх бодлыг үүсгэн ариун лагшинг нь хорлосон ба айлдварыг үл биелүүлсэн зэрэг нүглийн хамгийн хүндийг үйлдсэн.Сэтгэлийнхээ үргэлжлэлд эдгээр сөрөг ул мөрүүдийг бий болгосон нь тэсвэрлэхийн аргагүй. Үхлийн хор залгисан гэлтэй. Би ерөндөгийг одоохон хэрэгжүүлж, нэг ч хором сааталгүй энэ бүх нүглээ даруй ариусгах ёстой. " Ийнхүү хүчтэй яаравчлах хийгээд гэмших сэтгэлийг төрүүлээрэй.
Мөнх бус хийгээд үхлийг санах нь
"Миний үе тэнгийн болон надаас залуу олон хүн насан хутаг барагдсан. Би амьд байж, нүглээ ариусгах маш сайхан бололцоотой байгаа нь ид шид юм. Үхэх нь зайлшгүй боловчнэзээ гэдэг нь хамгаас тодорхойгүй. Хэрвээ би яг одоо үхвэлмуу төрөлд төрөх нь дамжиггүй. Би бурханы номыг үзээгүй болохоор тэндээ муу төрлүүдэд тоолшгүй олон гавлаар байх болно. Тиймээс би нүглээ Базарсад бясалгал-уншлагаар яг одоо нэг ч хором алгасалгүй ариусгах бололцоотой байгаа нь итгэмээргүй их хувь завшаан юм."
Бодьсэтгэл төрүүлэх
" Гэвч би Базарсадын энэхүү ариусгалыг зөвхөн өөрийнхөө төлөө үйлдээгүй-миний амьдралын зорилго бол там, бирд, адгуу, хүн, асур, тэнгэр, завсрын төрлийн хамаг амьтдын эдэлж байгаа зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас нь ангижруулж, тэнцэшгүй гэгээрэлд хүрэх ёстой.Тиймээс Базарсадын бясалгал-уншлагаар би нүглээ ариусгах ёстой."
Бүтээн бясалгахуй
" Миний толгойн орой дээр лянхуа ба саран дэвсгэр дээр Базарсад эцэг, эх заларч байна. Тэдний лагшин нь цагаан, тус бүр нэг тэргүүн ба хоёр мутартай.Эцэг Базарсад бээр очир ба хонх барьсан, эх бээр бөхтөр хутга ба гавлын аягатай.Нэг нэгнээ тэвэрсэн.Эцэг Базарсад зургаан чагжаар чимсэн, эх Базарсад таван чагжаар чимсэн.Эцэг бээр очир суудлаар, эх бээр лянхуа суудлаар заларч байна." " Базарсад бурхан бээр хамаг бурхадын ариун таалал, Номын лагшин болсон миний багш бөгөөд тэрбээр тэсвэрлэшгүй энэрэн нигүүлсэхүйгээр намайг болон хамаг амьтдыг тэврэн, намайг болон хамаг амьтдыг ариусгахын тулд энэ дүрээр заларч байна." Ийнхүү таны сэтгэл хамаг адистэд хийгээд бодь мөрийн эрдмийн үндэс болсон багшийг шүтэх сэтгэл болж хувирлаа." Бзарсад бурханы зүрхэн таалалд саран дэвсгэр дээр ХУМ үсэг байх бөгөөд түүнийг тойрон зуун үет тарнийн эрхи байна. ХУМ болон тарнийн эрхинээс цагаан өнгийн рашаан хүчтэй урсан гарч, би бээр бүх өвчин, адын хорлол,нүгэл ба тотгороос ариуслаа."
Заслын хүч, Тарни унших
" УМ БАЗАРСАДУ САМАЯА МАНУБАЛАЯ, БАЗАРСАДУ ДЭНОБА ДИТА, ДИДО МЭ БАВА, СУДО ХАЁО МЭ БАВА, СУДА ХАЁО МЭ БАВА, АНУРАГДО МЭ БАВА, САРВА СИДДИ МЭ БРАЯЦА, САРВА ГАРМА СУ ЗАМЭ, ЗИДДАМ ШРИЯМ ГУРУ ХУМ, ХА ХА ХА ХА ХО,БАГАВАН САРВА ДАТАГАДА, БАЗАР МАМЭ МУНЗА, БАЗАР БАВА МАХА САМАЯА САДУ А ХУМ ПЭ "Тарнийн утга : Базарсад бурхан та бээр ариун сэтгэлийг / бодьсэтгэл / тангарагын дагуу / тарнийн санваар / төрүүлсэн билээ. Таны ариун таалал бээр төрөл арилжигч амьтдыг орчлонгоос / эргэлдэн тойрогч, зовлонт цогц / ангижруулагч ариун үйлсийг хамтаар бүтээдэг. Миний амьдралд жаргал ба зовлон, сайхан ба муухай, юу ч тохиолдсон, баясалт ариун тааллаараа намайг хэзээ ч үл орхин, хөтлөн соёрх. Сайн төрлийн амгалан зэрэг хамаг амгаланг бататган тогтоож, хамаг үйлс дээдийн ба эгэл эрдмийг бүтээн, таван билгүүний оргилыг миний зүрхэнд оршоон соёрх. Тарнийг долоо юумуу хорин нэгэн удааэсвэл аль болох олон тоогоор унших зуур доош уруудан ариусах, дээш өгсөн ариусах, хором зуур ариусах зэрэг гурван аргыг хэрэглэнэ.
Ариуссан хэмээн сүсэг төрүүлэх
" Миний толгойн оройноос Базарсад багш ийн айлдав : " Хүү минь, чиний нүгэл, тотгор, зөрчсөн хийгээд доройтуулсан ам тангарагууд төгс ариуслаа " Базарсад багшийн айлдсан ёсоор тэдгээр бүхэн төгс ариуссан гэдэгт хүчтэй сүсгийг төрүүлээрэй.
Нүгэл хилэнцийг дахин үйлдэхгүй байх
Боомтлон барих хүч " Базарсад багшийн өмнө би бээр амархан зайлсхийж болохуйц нүглийг хэзээ ч үйлдэхгүй байхыг тангараглая надад зайлсхийхэд хэцүү байдаг нүглийг нэг өдөр, нэг цаг, наад зах нь хэдэн хором үйлдэхгүй байхаа тангараглая." Нэгдэн орохуй Базарсад багш бээр таны өргөсн ам тангарагт таалал ихэд баясав. Базарсад эцэг, эх бээр гэрэлд хайлж танд шингэн орлоо. Таны бие, хэл, сэтгэл Базарсад багшийн ариун лагшин, зарлиг, таалалтай салшгүй нэг боллоо. Зориуллага " Хоосон чанарын агаарт, нүглийг бүтээгч би үгүй, нүглийг бүтээж буй үйл үгүй, бүтсэн нүгэл үгүй." Хэдэн хоромд энэхүү хоосон чанарт сэтгэлээ хандуулаарай. Ийм байдлаар бүх юмсыг хоосон өөрийн мөн чанараас оршихгүй хэмээн хараарай. Хоосон чанарын мэдлээр буянаа зориулаарай. " Гурван цагт миний, бурхад, бодьсадва нар болон хамаг амьтадын хураасан буяны хүчээр / жинхэнэ, өөрийн зүгээс орших мэт үзэгдэх боловч хоосон / би бээр / жинхэнэ мэт үзэгдэх боловч хоосон / Базарсад багшийн гэгээрэлд хүрч / жинхэнэ мэт үзэгдэх боловч хоосон / хамаг амьтадыг / жинхэнэ мэт үзэгдэх боловч хоосон / тэрхүү гэгээрэлд /жинхэнэ мэт үзэгдэх боловч хоосон / өөрөө ганцаараа хөтлөх болтугай." /жинхэн мэт үзэгдэх боловч огт хоосон, өөрийн зүгээс оршихгүй./ " Миний хийгээд бусад хамаг амьтадын хамг амгалан ба амжилтын эх булаг болсон бодьсэтгэл миний хийгээд хамаг амьтадын сэтгэлд нэг ч хором сааталгүй төрөх болтугай, аль хэдийнээ төрсөн бол улам арвижих болтугай. " " Би хийгээд бусад хамаг амьтад төрөл тутамдаа Богд Зонхова Ламын залгамж шавь болж, Ялгуусан бурхадын ихэд магтан сайшаасан ариун мөрөөс нэг ч хором алгасалгүй, багшийг шүтэхэд үндэстэй гурван мөр ба Ханьцашгүй дээд тарнийн хоёр зэрэг бүхий төгс мөрийг сэтгэлдээ аль болох түргэн бүтээх болтугай." " Цогт Манзушир ба Самантабадра нар юмсын оршихуйн үнэнийг оносон адилаар, тэдний мөрөөр ороход эдгээр бүх буянаа дээдлэн зориулъю ", " Гурван цагийн Ялгуусан, Амгалан ажрагсдын дээдэд таалсан аливаа зориулгын нэгэн адилаар, тэдний мөрөөр ороход эдгээр бүх буяны үндсийг төгс зориулснаар би бээр сайн үйлсийг бүтээх болтугай."