Wednesday, 9 December 2009

Итгэл одуулах уншлага

ИТГЭЛ ЯВУУЛАХ ЁСОН ОРШВОЙ.

Арван зїгийн гурван цагийн хамаг тэргїїнчлэн ирэгсдийн бие, зарлиг, сэтгэл, эрдэм, їйлсийн мєн чанар бологсон, найман тїм дєрвєн мянган номын цогц гарахын орон, хамаг хутагт хуврагуудын агуу эзэн ачит язгуур хийгээд їндсэн лїгээ сэлт тєгс цогт дээд лам нугуудад итгэмїй.

Бурхан дор итгэмїй.
Ном дор итгэмїй.
Бурсан хувраг дор итгэмїй.

Ядам мандлын бурхны чуулган нєхєр лїгээ сэлт нїгїїдэд итгэмїй.
Цогт итгэл дээд номыг тэтгэгч сахиусан бэлгэ билгийн нїдэн лїгээ тєгсєгч дор итгэмїй / хэмээн гурвантаа єгїїл/
Бурхан ном хийгэд чуулган дэгэдї дор
Бодийн ариун хутгийг хїртэл би итгэмїй.
Миний єглєг тэргїїтэн їйлдсэн эдгээр буянаар
Хамаг амьтны тусад бурхан бїтэх болтугай.
/ хэмээн гурвантаа єгїїл/
Авралт гурван эрдэнэ дор би итгэмїй
Аюулт хилэнцийг тус тус арилган наманчилмуй.
Амьтны ариун буян дор даган баясалцмуй.
Ариуссан бурханы бодийг сэтгэл иеэр баримуй.
Бурхан ном хийгээд чуулганы дэгэдї дор
Бодийн хутгийг хїртэл єнєд итгэмїй би.
Єєр бусдын тусыг сайтар бїтээхийн тулд
Єрєвч бодь сэтгэлийг їїсгэн їйлдмїй би.
Їнэнхїї дээд бодь сэтгэлийг їїсгэн їйлдээд
Їргэлжид хамаг амьтныг би зочилсугай.
Їлэмж бодь явдлыг сэтгэлдээ эдлэн їйлдэж
Їнэхээр, амьтны тусын тулд бурхан болох болтугай.
/ хэмээн гурвантаа єгїїл/

Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаан лугаа тєгєлдєр болтугай
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай.
Хамаг амьтан зовлонгїй жаргалангаас їл хагацах болтугай.
Хамаг амьтан хол ойрд урин тачаангуй хоёроос ангижирсан тэгшид ахуйд болтугай.
/ хэмээн гурвантаа єгїїл/

Хэн бээр шїтэн барилдхуйгаас болугсан, тєрєх їгїй, тїрдэх їгїй, мєнх їгїй, тасархай їгїй, одох їгїй, ирэх їгїй, тус бїр утгат бус, нэгэн утгат бус, туурвил чухал амарлисан нирвааныг їзїїлэгч, туулсан бурхан єгїїлэгчдийн дээд тїїнээ мєргєм її.
Амарлингуйг хэрэглэгч ширван нугууд бїхнийг мэдэхїйгээр чухал амирласанд удирдан зохиогч алин мєн хийгээд
Амьтанд туслан їйлдэгч нїгїїд мєрийг мэдэхїйгээр ертєнцийн тус бїртээ зохиогч
Алин лугаа їнэхээр тєгссєнєєр чадагч нугууд элдэв зїйл тєгєлдєр їїнийг номлосон
Авралт ширван, бодисадвын чуулган лугаа сэлт бурханы эх тїїнээ мєргємїй.
Атгаг сэжигийн торыг тийн арилган
Агуу гїн бєгєєд их лагшинг тєгсгєсєн
Ариун Самандрабадрын агуу гэрэл нїгїїдийг
Ашид бїхнээс цацруулагч дор мєргємї.
Ямагт хоцрол їгїй хамаг амьтны итгэл болугсан
Яндашгїй шулмасын аймаг цэрэг сэлтийг дарагч
Ямарчлан бодот бїхнийг хоцроолгїй їнэхээр айлдагч
Ялж туулсан бурхан нєхєр сэлт орон эгїїнд залрагтун.
Ямар мэт хувилсаны тєдийхнєєр
Ялгуун тэнгэр нэр бээр угаал їйлдсэн мэт
Ямагт ариун тэнгэрийн тунгалаг усаар
Ялж тєгссєн бурханд угаал їйлдмї би.
Эелдэг зєєлєн хєнгєн тэнгэрийн хувцадыг
Эргэж буцалтгїй хєдлєшгїй очирын биед
Эгнэгт бууршгїй ариун сїсгээр єргєвєєс л
Эдїгээ би ч очирын биеийг олох болтугай.
Газар дэлхийг хїжис иеэр сїрчэн, цэцэг дэлгээд
Гадаад дєрвєн тив, Сїмбэр уулыг наран саранаар чимэглээд
Гайхамшигт бурханы оронд тухайлан зорин єргєснєєр
Гаслангуйн ариун оронд хамаг амьтан машид зорчих болтугай.

Ум сарва дата гата ядам гїрї радна мандала хамниряа да яа ми