Thursday, 24 December 2009

Равжаа хутагт Ертєнц авхайн жам хэмээх оршив.

Ертєнц авгайн жам хэмээх оршив



Нэг : Ертєнц авгай чамдаа
Ерийн наадам наадсуу
Солио зант чамд минь
Сонин юм ч їгїй байнам
Нэрэлхдэг чамдаа
Нэгэн цол єргєсїї
Бурхан багштай зєрчсєн
Бузгай сахил ертєнц
Номын чанараас эндїїрсэн
Нойрмог наазгай ертєнц
Хуврагуудыг хуугуулсан
Хутаггїй ховч ертєнц
Їзсээр байтал їгїй болох
Їнэхээр худалч ертєнц
 Сонссоор байтал дэмий болох
Солиотой бархираа ертєнц
Санасаар байтал буруу болох
Самуун мунхаг ертєнц
Эдэлсээр байтал ханахгїй
Эер їгїй ховдог ертєнц
Унтаж гэж барагдахгїй
Ухаангїй нойрмог ертєнц
Алж идэж гэж энэрэхгїй
Адаг мангас ертєнц
Хурдалсаар байж хувирах
Хуурмаг ташимгай ертєнц
Гэнэдэж гэж цуцахгїй
 Гээгч хорон ертєнц
 Эртнээс насад ханилавч
Элэг буруут ертєнц
Цєхрєлтгїй гамдуулах
Чєтгєр хєлт ертєнц
Гэмээ нуугаад нэрэлхэх
Гэдсэндээ бадгант ертєнц
Ертєнц авгай чамдаа Ерийн зугаа барьсуу


Хоёр : Аяа хєєрхий минь ээ
Єгснийхєє сїїлээр заавал авагч
Єртєг талгїй ертєнц
 Єндрийн эцэст магад нурах
Єнчрїїлэгч зант ертєнц
Амрагласны эцэст дайсан бологч
 Албин хэнээт ертєнц
Ханилсаны эцэст салалцах
Хавгїй гоомой ертєнц
 Магтсаны хажуугаар шоолох
Магадгїй зант ертєнц
 Тєрсєний эцэст їхэх
Тєвшингїй дайвагч ертєнц
Барайж торойж їзэгдэвч
Батгїй урвагч ертєнц
 Зїйл бїрээр хувилах
Зїїднээс цашгїй ертєнц
Ертєнц авгай чи минь
Нээрээн сайхан гэж санана уу
Согтуу би чинь чєлєєндєє
 Сонин домог барьсуу
Наадмын шїлгээс говийн тэмээ мэт
Сэвс цацсан бїлэг


Гурав :


Томоотой явж болохгїй
Тохиролцохгїй ертєнц
 Олигтой явж болохгїй
Омогтоо тїлэгдсэн ертєнц
 Хуурч цуцахгїй баширтай
Хуял хартай ертєнц
 Їнэнээ хэлбэл гонсойх
Эм зант ертєнц
Хоёр сэтгэлээр тохирохгїй
Хохимой шиг чанаргїй ертєнц
 Хулгай худалд дуртай
Хуугуулагч зїггїй ертєнц
 Архи тамхинд таалалтай
Ажиггїй хєлчїї ертєнц
Алин зоргоор надтай
 Байн байн оролддог вэ
Авгай минь одоо бєєлєхєє зогсоогоорой
 Салахын тамхи барьсуу
Муудахдаа салъя гэж санавч
Санаандаа баахан татгалзана
 Татгалзахгїй сан бол би
 Єдий юундаа ханилах вэ
Татгалзавч чинийхээ
Албин зангаас хаширна
Эсвэл чи минь
Албин зангаа хурдан бай
Їгїй бол би чиний
Хєвгїїн болохоо зогссуу
 Намайг хэн мэдээд Ч
амд хятад боол болгосон бэ
Би єєрийнхєє зєєлєнд
Чамд дарлуулж явсан буй заа
Бодон бодон байвал
Харин уур минь хїрнэм
 Ганц биедээ уурлавч
Хэнийг ч хохироож чадсангїй
Наадмын шїлгээс бага сага урвасан шїлэг


Дєрєв :


Шїлэглэн шїлэглэн хэлээд гайхуулах
Шїдгїй ганган хїїхэн шиг ертєнц
Туршин туршин бусдын гэмийг отогч
Туйлбаргїй атаагаар ертєгч ертєнц
Єєрєєс ондоо сайн юмгїй
Єл овоо шиг тунирхуу ертєнц
Єєрийн сайн юмыг баллаж
Їзэх балай ч їгїй тэнэг ертєнц
 Бодисадад учрахдаа зусардаад
Босгыг алхмагц муулагч ертєнц
Хїн їгїйд ......албаар гозойлгоод
Хїний чимээгээр сандрагч ертєнц
Иймч хїн юунд байх вэ
Хэрэв байвал тэр хїн ичиг ичиг
Харин багачууд хїїхэд юу бол
Хєгшид бид ч тун гэмгїй
Санаа урвахдаа биеэ
Зайлж бухсан бїлэг


Тав:


Алж алж, махыг борцлоод
Амьтан хєєрхий гэдэг хувраг шуу ертєнц
Хїний юмыг аргаар авч авч
Хїсэл олзонд дургїй шуу ертєнц
Ємхий тамхийг татаж татаж
Мєргєх эргэхдээ тїрийлдэг ертєнц
Ламын зарлигаас давж давж
 Амрагийнхаа їгэнд ордог ертєнц
Наашаа бай гэвч цаашаа дутаах
Нарийндаа баахан хулмастай ертєнц
Тангараг доройн бузрыг тїгээж тїгээж
Таньсангїй шиг суух тэмбїїтэй ертєнц
 Айлын хооронд цуугиулж цуугиулж
Ашгїй сайн хїн шиг зогжийж суух ертєнц
 Шєнє нїцгэн мєлхєж мєлхєж
Єдєр эс мэдсэн шиг суух ертєнц
Дотор дотроо мэдэлцэж мэдэлцэж
Уулзахдаа амраа айлтгадаг ертєнц
Битїї битїїдээ тїлхэлцэж тїлхэлцэж

 Уулзаад мэгдэрдэг ах дїї шуу ертєнц
Ертєнц авгай минь хожим
Маньдаа битгий ирээрэй
Хєєвч болохгїй шургалах
Золбин нохой шиг ертєнц
Чамдаа цай тахил єргєсєєр байж
Турж їхэхдээ шахав би чинь
Болохгїй маньдаа дуртай болбол
Босоод явбал намайгаа битгий нэхээрэй


Санаа шийдээд уйтгарчилж гонсойсон бїлэг


Зургаа : Ертєнц авгай гэвч би чинь
Єєрєє юм сан жээ
Сїїдрээсээ дутаасан хїн шиг
 Хаа зулбавч дагана, дагуулахгїй байя гэвэл
 Хэрэгсэхээ байвал болов буй за
Заавал хэрэгсээд дээрхи
Заяагїй шалиг ертєнц


Ертєнц авгайгаас дутаач гэвч Аая олохгїй доноголзоод гєлмєлзсєн бїлэг


Долоо :


Нэг хїн байтугай
Бїгдээрээ їхдэг ертєнц
Їхсэнээ мэдэхгїй
Амьдын авьяаст ертєнц
Зововч аврал эрэхгїй
Дїлий тэнэг ертєнц
Жаргавч сууж чадахгїй
 Аашгїй ертєнц
Ламынхаа зарлигаас эмийхээ їгэнд
 Їнэмшигч ертєнц
Биеэсээ биш бїхнийг
Хардагч ертєнц
Хэлж загнаж дїїрээд
Сїїлээр нь нэрэлхэгч ертєнц
Хэн ирсэн ах дїїгийн
Хэрээр байдаг ертєнц
Хїндлэвч хардагч ертєнц
Єршєєвч элэг буруу ертєнц
 Магтавч нэрэлхдэг ертєнц
Махравч барагдахгїй ертєнц
 Ертєнц авгай минь
Нэлээд хэдийнээс биш її
 Одоо хїртэл оворжихгїй
 Залуу ертєнц
Би чинь чамтай ханилсаар явж
Дахин дахин элгээ дэлбэ єшиглїїлэв.
Эдїгээ лам
Ядамын ачаар
Бяцхан шиг залуу зант
Хєгшин чамтайгаа
Наадмын домог зугаа болгож
Бяцхан алиадсугай хэмээжээ


Наадмын шїлгээс єєрийн сэтгэл лїгээ Шатар тавьсан бїлэг


Найм:


Бурхан бїгд дээш татавч
 Болсонгїй ертєнц
 Бух толгойт эрлэг зїхэвч
Хаширдаггїй ертєнц
Буянт мєрийн эрдэмтэйг нь мэдэв ч
Дурладаггїй ертєнц
Буруу онолт ертєнцтэй
Аяндаа ханилуулдаг ертєнц
Цаашаа бай гэвч болохгїй
Зїтгэлдэг ертєнц
Чи минь гэж тэтгэвэл
Эрэмшдэг ертєнц


Ертєнц авгайдаа баахан алиалсан бїлэг


Ес :


Сэтгэлийн хоосон чанар буй
Хоосон гэгч ертєнц
Ертєнц ч хоосон
Харин миний магад байна Лам их Хар минь
Їзсээр байтал сїрхий сїрхий
Їїний дэргэд авгай минь юухан байх вэ
Хэрэв авгай минь байвал
Ногоон бїс бус буюу Буруу элэгт Чогдогийг
Гишгэн гишгэн мєргєлмїї
Энэ надтай учирсан амьтан бїгдээр
Янагуухын торноос тонилмаань
Утгыг онох болтугай хэмээх
Наадмын бїлэг. Хєлчїї їес


Арав : Олсноос хэрэгтэй хїний бие
 Санаснаас хэрэгтэй буяны шїтлэг
Ханилбал тїшигтэй гурван эрдэнэ
 Хэлэлцвэл мэдїїштэй дээдсийн тандарис
 Суувал урамтай арилсан орон
Сэтгэвэл тїгээмэл амьтны тус
Їйлдвэл хїчтэй хоёр їнэн
Эртнээс барилдлагатай багш шавь Їхэвч ноттой Их хар
Єнчрєвч нєхєртэй їйлийн їр хэмээсэн нь бас наадмын шїлгээс нэг бїлэг болой.


Арван нэг : Маань уншсан хїнийг
Мантай адил санадаг уу
Манзшир хааны зарлигийг
Магад алах шиг бодддог уу
 Маажиг ганц ээжийг минь
Мантай адил санадаг уу
 Махагал бурхныг
Магадгїй зантайд боддог уу
Мажиглавдан ээжийг минь
Манай энд їгїй гэнэ її
Малая уулыг мартаад
Манай энд суугаа гэнэ її гэсэн бас наадмын шїлгээс Лхам юундаа
Ма –їсгээр тахил єргєсєн ертєнц


Арван хоёр :


Хэтэрхий хэлбэл шїїдэг ертєнц
Хэмжээгїй тавибал шоолдог ертєнц
Хэн бїгдтэй самуурдаг ертєнц
Хэсэг сэтгэлийг сарниадаг ертєнц
Унтаад сэрэвч улгїй ертєнц
Учиргїй бїгдийг хочлогч ертєнц
“Ом аа хум” тарнийг тоолохгїй ертєнц
Угаас буруудсан батгїй ертєнц
Сэргэлэн ухааныг балраагч ертєнц
 Сэрїїлсэн хїнийг унтуулагч ертєнц
Сэмээр сууж хардуулагч ертєнц
 Сэнгэнэсэн салхиар тїйвїїлэгч ертєнц
Учиргїй ухааныг согтоогч ертєнц
Улгїй энэ хойтод бардагч ертєнц
Ухаан тєгєлдєр эргэгч ертєнц
Улам улам сэтгэлийг самууруулагч ертєнц
 Арилсан оронд амьтны аврал
Аяа гану сэтгэлийг
Амгалан хоосон ялгалгїй нь
Агуу их сэтгэлээр
Арилсан чамдаа
Андгайлж тахина
Амьтны аврал болгоорой
Аяа бас хєєрхий чинь
Аргаа барахад бїжиглэж

Адаг эндээ суувал

Амласан буян минь цаггїй билээ

Ах дїї элдэв амьтантай

Аль янзаар ч таарахыг

Аврал тансаг тэр минь

Адислан соёрх

Ах дїїгийн жам мэт
Адсага арьсны тоосон мэт

Алаггїй сэтгэлээр бїжсэнийг минь

Амьтан бїгд ажиглаасайНаадмын дэвтрээс А їсгийн
Амтыг амталсан томоогїй бїлэг

Арван гурав :

Бас Базарваанийн ачаар
Бат сэтгэлийн чанарт
Бзардарь ламыгаа
Бас бас шїтмїї
Баатар дагинасын ачаар
Балмад мунхгаас тонилж
Бахдалтай ламыгаа
Бага наснаас шїтэлтэй
Байж байвч ертєнц
Барайж байвч худал нэр
Балай сорор улсад
Бахим барьсан адил
Балбачиж ханашгїй
Балар муухай ертєнцийг
Байгуулан сэтгэлд танивал
Байсаар бурхан болно
Бага насны омогт
Баатар дагинасаа магтмаань
Ба їсгээр холбож
Багагїй элдвийг дуулав

Наадмын бас бїлэг болой

Арван дєрєв:

Номчирхогч бус болой
Нойрмог согтуу суугаад
Нохой хав мий ирэхэд
Норсон элс шиг жигдлїїлэв би
Харанхуй саруул хоёрын ялгал
Харанхуй шєнє мэдэгдэхгїй боловч
Хаашаа харавч авралын орон
Хавчиг толгойт тангадын орон
Элдэв зїйлээр тэтгэвч
Элэг буруут ертєнц
Энэ наснаас сэргийлмээни нь
Эвтэй тонилох болтугай
Амраг сэтгэлийн туйлд нь
Ачит ламыгаа санах
Аргагїй элдэв ертєнцєд
Адаг болсондоо гомдном
Ахай ажаа минь хєєрхий минь
Аяа энэ сэтгэлийн
Амгалан хоосон ялгалгїйг
Аврал лам минь болгоогоорой
Аалз шиг шїлсээ гоожуулж баймаань
Ат буур шиг євдєглєж
Аашгїй дигбаранз шиг гилбэлмээни
Аюулаас аврагч болтугай
Авралын оронд амьтны хэргийг
Агуужим сэтгэлээр
Ажиггїй бардаж бичсэн наадмын шїлэг
Авгай юугаан дурдсан
Ариун сэтгэлийн бїлэг хэмээжээ.