САВ ЕРТЄНЦ ТОГТОХ ЁСЫГ НОМЛОХ НЬ
Бидний орших энэ ертєнцийн орныг юуны тул їл алжаах хэмээмїй гэвэл їл алжаах хэмээсэн нь хїлцэнгїйн нэр бєгєєд энэ ертєнцийн хамаг амьтан тачаангуй, урин, мунхаг тэргїїтэн нисваанисын хїлээсэнд їл алжаах тул їл алжаах хэмээсэн ба бас энэ ертєнцєд чин зоригт бодьсадва нар асар олонтаа заларч, гурван хороор їл булаагдаж хїлцэнгїйн эрдмийн їїднээс аль ч хорлолд їл алжаах тул дээд тєрєлхийтєн тэдгээрийн нэрээр ч тэр мэт єгїїлэв хэмээн номлов.Энэ ертєнц энэ тэргїїн тотгох цагт урьд галав хоосорсоны хоосон огторгуйд дээд тэнгэрийн орон нугууд доороос дараалан тогтсоны хойно доод хувьд нийт амьтны їйлийн хїчээр єчїїхэн зєєлєн хий хямарч улам зэргээр их болсоноос гурван мянганы /ертєнцийн/ суурь болсон хэлбэр дїгрэг єнгє хєх цэнхэр, их хїчир очироор ч эвдэн їл чадах чийрэг, зузаан єндєр нь нэг сая зургаан буман бээр, агуу эн нь гурван мянган лугаа сацуу тул тоологдошгїй нэгэн хийн мандал тогтов.Тїїний дээрх огторгуйд алтан зїрхт їїл хурж, хямарсанаас буулга модны тєдий хурын ус олон жил орж, зузаан єндєртєє арван нэгэн бум хорин мянган бээр болох нэгэн усан мандал тогтов. Тэр ус хажуу тус їл асгарах нь їйлээс бїтсэний учир бєгєєд шингээгїй идээ олгойд зогссон мэт бас хажууд оршсон хийд шїтсэний тул болой.Тэр ус єнє їїрд хий лїгээ хутгалдсанаас хожим хойно дєрвєн тив тус тусын доор зузаан нь найман бээрийн далай болж, їлдсэн єндєртєє гурван бум хорин мянган тоот бээр нь далайн дээр алтан мандал болов.Тэр ч хийн их мандалын дээр шороо, усны мандал хоёр гурван мянганы тоо лугаа сацуу цоморлиг болон ангид оршиж, тэдгээрийн завсар нугуудад тивийн завсарын харанхуй байх бєлгєє. Дєрвєн тивийн нэгний доорхи суурийн ус ба алтан мандал хоёрын хэмжээ нь тєвийн тушаа арван хоёр бум гурван мянга хасаг лугаа таван зуун тоот бээр бєгєєд орчин тойрон бїгд гадуур хїрээлэн гурван хувьд тоологдох болой.”Газрын аймаг “ хэмээх шаштирт “Хий, ус, алтан мандал гурав давхцсаны дээр дєрвєн тивт ертєнц зуун голди оршсоныг номлов.Тїїний хойно огторгуйд алт, мєнгє, тємєр ба эгэл шороо тэргїїтэн элдэв зїйл махбодын чанарт їїл бїрхээд буулга модон тєдий хур олон жил орсноос алтан дэлхий дээр найман тїмэн бээрийн тєдий зузаан нэгэн их далай тогтоод тэр далайн дотроос мянган алтан лянхуа гарсанд ариун орны тэнгэр нар їзэж , энэ ямар ёс буй хэмээн шинжилвээс энэ галавт мянган бурхан гарахын бэлгэ хэмээн мэдэж, аяа энэ галав нь сайн болой хэмээн тусгайлан єгїїлснээр сайн галав хэмээн алдаршжээ.Бас далай тїїнээ эрхэн махбодыг хурааж, ялгагч хийгээр дєрвєлжлєн хутгаснаас алтан дэлхийд дорноо мєнгєн буюу болор, ємнєє биндэръяа , єрнєє улаан болор буюу бадмаараг, умараа алтны чанараас бїтсэн уулсын хаан Сїмбэр уул тогтов.Тїїний дєрвєн талын гэрлээр єєр єєрийн зїгийн огторгуй ба далай ч тус тусын єнгєєр їзэгдмїй. Хэмжээ нь далайн дотор найман тїмэн бээр шингээд дээш ч найман тїмэн бээр мандсан бєлгєє.”Газрын аймаг” хэмээх шаштирт “Сїмбэрийн ємнє тал болор ба єрнє тал биндэрьяан чанартай” хэмээн номлосон ч байдаг.Бас далай тїїнд дунд махбодыг хурааж, ялгагч хийгээр дєрвєлжлєн Сїмбэрийг тойруулж хутгасанаас Сїмбэрийн гадуур алтны чанартайбуулга модыг баригч уул ба анжисыг баригч, сэндэнт, ( гадарит), їзвээс гоо, морины чих, тийн сєгдєгч, мєхєр баригч хэмээгдэх долоон уул тогтов. Тэр долоон уулын зэргэмжийг “ Газрын аймаг” хэмээх шастирт їїн лїгээ адил бус номложээ. Тэндээс бас далайд адаг махбодыг хураагаад ялгагч хийгээр дорно, ємнє, єрнє, умард хэсэглэн хутгаснаар Їлэмж биет тив тэргїїтэн тивїїд цаг сацуу тогтов.Тэдгээр бїгдийн гадуур орчин тойрон тємрийн чанарт уул тогтжээ.Тэдгээрийн хэмжээ нь есєн уул бїгд алтан дэлхийд шїтэж, усны дотор найман тїмэн бээр шингэжээ.Сїмбэр ууланд усны завсраас дээш дєрвєн тавцан байдаг бєгєєд нэжгээд тавцангийн эн туршид нэжгээд нэжгээд тїмэн бээр ба дєтгєєр тавцангаас Сїмбэрийн їзїїр хїртэл дєрвєн тїм бєгєєд тэдгээрийг хамтатгаваас найман тїмэн бээр болой.Анхдугаар тавцан нь арван зургаан мянган бээр ба хоёрдугаар нь найман мянган бээр хийгээд гутгаар нь дєрвєн мянга ба дєтгєєр нь гадагш хоёр мянга мандсан болой. Гадаад найман уулын уртын хэмжээ нь Сїтєэрийн хагасыг хасан буулга баригч дєрвєн тїмэн бээр бєгєєд урьд урьдын хагас хагасыг хасан їйлдэх бєгєєд орчин тойрны тємєр уул гурван зуу хийгээд хагас лугаа арван гурван бээр хїртэл найруулах болой.Тэдгээр уулын єргєнд ч єєр єєрийн эн турш лугаа хэмжээ сацуу бєгєєд уснаас дээшийн эрхэнд болгосон болой.Тэдгээр долоон уулын долоон завсарт Цэнгэлийн далай, Лусын далай, Їїлгїй далай, Сїїн далай, Цусан далай, Зохиолын далай, Баярын далай, хэмээх долоон далай байдаг бєгєєд тэдгээр нь сэрїїн, амттай, хєнгєн, зєєлєн, тунгалаг, їмхийгїй, ууваас хоолойд їл хорлох, хэвлий їл хорлох найман гишїїн тєгєлдєр усаар дїїрсэн лусын хаан бээр цэнгэн наадах орон болой.Тэдгээр бїгдийн хэмжээ нь гїнзийдээ найман тїмэн бээр бєгєєд Сїмэр ба Буулга баригчийн завсар дахи Цэнгэлийн далайн єргєн нь наян мянган бээр бєгєєд гадаад далай нугууд дотоод далайн хагас хагасын хэмжээтэй болой.Тэр долоог дотоод их далай хэмээх болой.Мєхєр баригч уул хийгээд орчин тойрны завсарт хжирт усаар дїїрсэн гадаад их далай байдаг бєгєєд хэмжээ нь Мєхєр баригч уулаас Тємєрт уул хїртэл гурван бум хоёр мянган бээр бєгєєд Тємєр уулын гадаад хязгаар тойрон гурван сая зургаан бум хоёр мянга зургаан зуун хорин таван бээр болой.Тивїїд нь : Сїмбэрийн ємнє гадаад далайн дотор Замбутив хэмээгдэх арал байдаг бєгєєд хэлбэр тэрэг буюу дал мэт болой.Хэмжээ нь гурван талдаа хоёр хоёр мянга ба єчїїхэн талын орчин тойрныг їзїїлэхэд хагас лугаа дєрвєн бээр ба гадуур тойрон зургаан мянга хагас лугаа дєрвєн бээр болой.”Газрын аймаг” хэмээх шастирт єчїїхэн талдаа таван зуун бээр хэмээн номложээ.Замбубригша модоор бэлгэдсэн ба гадуур усаар хїрээлэгдээд єєр бодтой хуурай газар оршсон тул Замбуугийн арал хэмээх болой.Тэндээс Сїмбэрийн дорно Їлэмж биет хэмээгдэх тив байдаг бєгєєд хэлбэр нь хагас саран мэт, хагасалсан талыг Сїмбэрт хандуулсан болой. Хэмжээ нь гурван талдаа хоёр хоёр мянга ба єчїїхэн нэг талдаа хагас лугаа дєрвєн зуун бээр хийгээд гадуур тойрон зургаан мянга хагас лугаа дєрвєн зуун бээр болой.”Газрын аймаг “хэмээх шастирт єчїїхэн талдаа мянга хэмээн номложээ.Тэр тив нь бусдаас долоон дал модны туршаар їлэмж буюу.Тэнд тєрсєн хїмїїс эндхийнхнээс бие ихийн тул Їлэмж биет хэмээв. Сїмбэрийн єрнє зїгт Їхэр эдлэгч хэмээгдэх тив байдаг бєгєєд тэр нь хэлбэр дїгрэг, гадуур тойрон хагас лугаа найман мянган бээрийн хэмжээтэй. Тїїний тєвийн хэмжээ хагас лугаа гурван мянган бээр болой.Тэр аралд їхэр ба эрдэнэсийг эрхлэн эдэлдэгийн тул Їхэр эдлэгч хэмээжээ.Сїмбэрийн умарзїгт Муу дуут хэмээх тив байдаг бєгєєд хэмжээ нь нэжгээд талдаа хоёр мянга бєгєєд гадуур тойрон найман мянган бээр, хэлбэр нь дєрвєлжин тэгш орших бєлгєє.Тэнд тєрсєн амьтан їхэхээс долоо хоногийн ємнє чи їхмїй хэмээх яруу бус дуун огторгїйгас сонсогддогийн тул буюу.Бисази буюу чєтгєрийн хэлээрєгїїлдэгийн тул муу дуут хэмээв.Аливаа тивийн хэлбэр ямар мэт тїїнд оршсон хїмїїсийн нїїрийн хэлбэр ч тїїн лїгээ адил болой.Дєрвєн тив, тїїний завсарын найман єчїїхэн тивїїд нь Їлэмж биетийн єрнє зїгт Биет ба дорно зїгт Хэтэрхий биет хийгээд Муу дуутын єрнє зїгт Яруу бус дуут ба дорно зїгт Муу дуутын хань хийгээд Замбутивийн єрнє зїгт Дохиурт ба дорно зїгт Бусад дохиурт хийгээд Їхэр эдлэгчийн єрнє зїгт Хэлбэрхийт ба Дорно зїгт Дээд замд одогч хэмээгдэх хошоод хошоод тив бєлгєє.Дєрвєн эрхин тивийн дагуул тив болой.Тэр чдундах уулсын хаан Сїмэр нь дєрвєн тив бїхний умард болой хэмээсэн ёсоор аливаа тив єєрийн умрыг Сїмэрт хандуулдаг нь нарны ургах ёсны эрхээр болой.Тэдгээр тивийн ёроол алтан дэлхийд тулсан бєгєєд бїгд хїмїїний орон болой.Эдгээр хэлбэр нь манлай тив лїгээ адил бєгєєд хэмжээг илт эс номлосон боловч цагийн хїрднээс манлай тивийн хагас хэмээн номлосон бєгєєд манлай тив лїгээ ойр холын хэмжээг эс номлов.Энэхїї Замбутивийн доор хорин мянган бээр нєгчвєєс аюуш тамын орны дээвэр байх бєлгєє.Тэр орны хэмжээ ч нэжгээд зїгтээ хорин мянган бээр дєрвєлжин болой.Тиймээс тїїний доод суурь нь эндээс дєрвєн тїмэн бээр байх бєлгєє. Тїїний дээр Маш халуун ба Халуун хийгээд Ихэд уйлан дуудагч ба Уйлан дуудагч хийгээд Хураан эвдэгч ба Хар шугамт хийгээд Жич эдгэгч нїгїїдийн орон дээрээс дээш давхцсан болой.”Газрын бодот” хэмээх шастирт эндээс гурван тїм хоёр мянган бээрийн дооор Жич эдгээгчийн орон байх бєгєєд тїїний доор бусад долоо завсар завсараа дєрєв дєрвєн мянгаар таслагдаж дараалан Хар шугамт тэргїїтэн їлдсэн долоон орон байх ба эндээс доор зургаан тїмэн бээр хїрвээс Аюуш тамын орон байхыг номложээ.Бас найман халуун там бїхэндч ойр орчмын тамын орон арван зургаа арван зургаа байдаг.Тэдгээр халуун там тус бїр дєрвєн талдаа галт нурман гуу ба буртаг балчиг хийгээд мэсээр хїрээлсэн, тоногорог зэрэгцсэн зам ба оломгїй халуун нурамны мєрєн хэмээгдэх орон дєрвєєд дєрвєєд байдаг бєгєєд тэдгээрт ч навчит ой цэцэрлэг хэмээх тэргїїтэн ойр орчмын тамын орны ялгал олон бєлгєє.Замбутивийн доор халуун тамын тушаа умар зїгийн мєсєн дотор Цэврїїт ба Цэврїї нэвчрэгч хийгээд Шїдээ хавчигнагч ба Титий хэмээгч хийгээд Хохой хэмээгч ба Удвал мэт хагаррагч хийгээд Лянхуа мэт хагарагч ба Лянхуа мэт ихэд хагарагч хїртэл найман хїйтэн тамын орон байдаг болой.” Газрын бодот” хэмээх шастирын ёсоор бол Жич эдгээгчийн тушаа дєрвєн тїмэн бээрийн чанад Цэврїїт там байдаг бєгєєд бусад долоо нь тэндээс хоёр хоёр мянган бээрийн доор оршмуй хэмээн номложээ.Хэсэг бусаг тамын орон нь халуун там ба хїйтэн там тэдгээрийн ойр орчин ба хїний орны хоосон ээрэм тал ба их далайн зах тэргїїтнээ байхыг “Газрын бодот” хэмээх шастир ба “Уг эш” тэргїїтэнд номлов.
Бирдийн орон нь энэхїї Замбутивийн доор таван зуун бээр нєгчвєєс бирдийн Сэржа хэмээх балгад байх болой. Хааны харш хэмээгдэх тїїнд хаягч нїглийн їйлээр хаягдаад тєгсєгч буяны їйл тєгссєн тэнгэрийн цог учралд тэнцмээр эд таваарт болоод амьтан нугуудад буян хилэнцийн авах гээхийг номын ёсоор їзїїлдэг тул номн хаан хэмээгдэх нэгэн байдаг бєгєєд тїїнд гучин зургаан бирдийн язгууртан нєхєр байхыг –Дуртгал чухал агуулагч” сударт номложээ.Сарнималд орон магадтай бус бєгєєд тэнгэр, хїний орноо ч байхыг номлов.Ихэнхи адгуусны орон нь гадаад далай мєн бєгєєд сарнимал нь хїн ба амармагийн тэнгэрийн орноо ч байдаг болой.
Асурын орон нь Сэмбэрийн усны завсараас доош хонгилд оршдог бєгєєд тэр ч Сїмбэрийн усны усны завсараас доош найман тїмэн дєрвєн мянган бээр бєгєєд тїїнээс доор тїм нэжгээд мянган бээр їлсэний хєндийд дєрвєн дэлхий байдгийн анхдугаар Гэрэлт балгад хэмээгдэхэд асурын хаан Раахын орон ба тїїний доор Одон эрхэс хэмээгдэх балгадад асурын хаан Хоолойдоо эрхэст ба Бат хоёрын орон хийгээд тэр балгадын дунд Хотлыг їзэгч нуур хэмээгдэх тэнгэр лїгээ асури нар тэмцэлдэхийн цагт ялах ялагдахыг толин дотор хєрєг ургасан мэт їздэгч буй.Тїїний доор Гїн хэлбэрэгч хэмээгдэх балгадад асурын хаан Цэцэг эрхтийн орон ба тїїний доор Алтат хэмээх балгадад асурын хаан Сайн нэхлэгийн зурагт нєхєр сэлтийн орон байдаг.Тэр дэлхий тус бїр хоёр тїм нэг мянган бээр ба дєрвєн балгад нэжгээд бїр найм найман мянган бээр байдаг бєлгєє.Тэдгээрт сахиул хийгээд морь, заан тэргїїтэн хурмастад тэнцмээр байдаг хэмээн номлов.Усны завсараас дээш їлсэний анхдугаар тавцанд гартаа тэвш баригч нугууд ба хоёр дугаар тавцанд гартаа эрхи баригчид хийгээд гутгаар тавцанд насад согтогч тэнгэр нар ба дєтгєєр тавцанд дєрвєн махранзын язгуурт тэнгэр нар ын орон хийгээд Сїмбэрийн дээрхи дєрвєн зовхист мангас, ягшас нугуудын орон байдаг бєлгєє. Дєрвєн махранзын язгуурын тэнгэр нар бусад тэнгэрээс асар олон тул долоон алтан уул ба орчин тойрон хийгээд тивїїдийн уул ба мод хийгээд ус тэргїїтнээ ч оршдог хэмээн номлов.”Нэрийтгэл хийгээд “Газар” хэмээх шастирт “буулга баригчийн дээрхи дєрвєн зїгт Орон сахигч хийгээд Їлэмж тєрєлт ба Элдэв дїрст хийгээд Бургасны навчит хэмээгдэх дєрвєн махранз нєхєр сэлтийн орд харш байдаг хэмээн номлов.Наран, саран ба одддын орон нь Сїмбэрийн хагас буулга баригчийн їзїїр лїгээ сацуу дєрвєн тїмэн бээрийн дээр эргэгч хийн дээр бэдмїй.Тэдгээрийн хэмжээ нь сарны тєвийн дундуур тавин бээр ба гадуур тойрон хагас лугаа хоёр зуу, нарны тус дундуур тавин нэгэн бээр ба гадуур тойрон зуун тавин гурван бээрээр хїрээлмїй.хоёулын зузаан нь хагас лугаа зургаан бээр хийгээд нэг бээрийн арван наймны нэг хувь болой.Нарны суурь нь гал болор эрдэнээс бїтсэн бєгєєд сарны суурь нь усан болор эрдэнээс бїтсэн хийгээд хоёулын дээр алтан хашаагаар хїрээлсэн мєнгє хийгээд ибиндэрьяа ба болор хийгээд дєрвєн алтан хашаа хэрэм ба хайс хийгээд дєрвєн залгаа гїїр тєгєлдєр, орд харш ба їїсмэл цэцэрлэг хийгээд галбарваас мод тэргїїтэн олон учрал сэлт тэнгэрийн хєвгїїн наран ба саран нєхєр сэлтийн орон болой.сарны нїїр дэхи хирийг тэнгэрийн эрхт бодьсад туулан дїрсийг тэнгэр хїмїїнээ їзїїлэхийн тулд зурсан хэмээн номлодог ба далайн доторхио амьтны дїрс хєрєг їзэгдсэн хэмээн номлодог ч буй. Одны хэмжээ нь “Нэрийтгэл “-д их нь арван найман хєрс ба бага нь гурван хєрс хийгээд олонхи нь арав ба арван хоёр хєрс байхыг номлосон бєгєєд “Газар” хэмээх шастирт их нь арван найман хєрс ба дуднд нь арван хєрс хийгээд єчїїхэн нь дєрвєн хєрс хэмээн номложээ.Тэдгээр нь тєвийн хэмжээ бєгєєд гадуур тойрон гурван хувь сэлт болой.Дєрвєн тивийн нэг тивийн одны тоо нь хоёр дїнчїїр найман живаа таван сая хэмээн номлов.Тэдгээр од нь усан болроос бїтсэн, бїгд алтан хашаагаар хїрэлэгдсэн, эрдэнийн хашаа хэрэм ба ба хайс хийгээд дєрвєн залгамж тєгєлдєр гїїртэй бєгєєд нагшидарт оршсон тэнгэр нарын орон болой.Тэдгээр наран саран хийгээд нагшидарт оршсон тэнгэр нар нь дєрвєн махаранзын язгууртан дотор тоологдоно хэмээн номложээ.Сїмбэр уулын їзїїрийн дунд Гучин гурван тэнгэрийн орон байх бєгєєд тїїнд Їзвээс гоо хэмээх балгад байх буй.Тэр нь алтан чанартай, їлэшгїй харш болой.Хэлбэр нь сайхан бєгєєд їзвээс гоо алт, мєнгє, биндэрьяа, болроос їїдсэн хашаа хэрэм ба хайс хийгээд дєрвєн угсаат гїїр тєгєлдєр бєлгєє. Доторхи газар дэлхий нь зуун нэгэн зїйл будгаар дурдмал, дарваас намалзах, єргєвєєс хєвхєлзєх, тєгс эелдэг, эрдэнийн элдэь зїйл чимгээр чимхсэн бєгєєд мянгад нэгээр дутуу їїдтэй бєлгєє.Нэжгээд нэжгээд їїднээ чГучин гуован тэнгэр нарыг сэрэмжгїйн орноос сахихын тул хуяг ємссєн, мэс барьсан, гартаа очирт, хєх хувцастай, тава таван зуун ягшас нарыг байлгах буюу. Тэр балгадын дунд тэнгэрийн эрхэт Хурмастын Сударсун балгас хэмээгдэх нэгжээд нэжгээд талдаа хоёр зуун тавин бээр бєгєєд дээш тэнгэрийн балгадаас хагас лугаа таван бээр мандсан дєчин баганатай, дотроо урт єргєн нь тус бїр тавин бээрээр хїрэлсэн ялгамжит цєєрєм сэлт байх болой.Тїний гадуур дорно талд Элдэв зїйлийн тэргэний цэцэрлэг ба ємнєд талд Ширїїлэгч цэцэрлэг хийгээд єрнє зїгт Холимог цэцэрлэг ба умард зїгт Баясгалант цэцэрлэг хэмээх буй бєлгєє.Тэдгээр дєрвєн цэцэрлэгийн дотор тэдгээрийн нэрт дєрвєн цєєрєм ба цэцэрлэгийн гадуур дєрвєн зїгт тэдгээрийн нэрт дєрвєн сайхан дэлхий байдаг бєгєєд тэдгээр тэнгэрийн арш нар ч єєрийн дураар ариун явдлыг эдэлдэг болой.Їзвээс гоо балгадын гадна дорно, умрын завсар гучин гурван тэнгэр хїслийн эрдэмийг єгєгч газар нэвтлэгч галбарваас модон хэмээгдэх буй бєлгєє.Тэр модны дэргэд цагаан цэмбэ мэтийн Амонийгийн хавтгай чулуу хэмээх агуу их бєгєєд нэн єндєр , зуун мянган зїйл будгаар мяраалсан , хїрэлцвээс зєєлхєний дунд хурмастын арслант ширээ байх ба тїїний дэргэд чухал эрхэт тэргїїтний арслант ширээ бэлтгэсэнд тэнгэрийн эрхэт Хурмаст нєхєд сэлт зуны дєрвєн сард тэнгэрийн хїслийн эрдэмээр цэнгээд єєр єєрийн їйлийн їрийг амсдаг болой. Балгадын гадуур ємнє, єрнєдєд Сайн номт тэнгэрийн хурлын газар хэмээгдэх балгадаас хагас лугаа дєрвєн бээр дэш мандсан , їзэсгэлэнтэй бєгєєд сэтгэлд зохистойн дунд найман єнцєгтэй биндэрьяан баганы дэргэд Хурмаст бээр ном їзїїлдэг алтан ширээ байх хийгээд тїїний гадуур бусад чухал эрхэт нїгїїдийн алтан ширээг бэлдсэн байх ба тїїнээ гучин гурван тэнгэр нар хурж, тэнгэр ба хїмїїсийн хэрэг ба номыг сэтгэж шинжлэх ба ном хийгээд ном бусын хэргийг зєвлєдєг болой.Бус бас Хурмастад байлдаанд явагч Маш бат заан ба їїсмэл цэцэрлэгт явагч Газар сахигчийн хєвгїїн нэрт хоёр заан нэжгээд тус бїр найман мянган дагуул заан сэлт ба їїлэн хїчит хэмээгдэх мориний хаан найман мянган дагуул морь лугаа сэлт байдаг болой.Номоор єндєр хэмээх тэнгэрийн их хэнгэрэгээс “їїдсэн бїгд мєнх бус, хамаг цуврал сэлт зовлонт, хамаг ном би їгїй, гаслангаас нєгчсєн нь амарингуй мєн бєгєєтєл тэнгэрийн хєвгїїд юуны тул сэрэмжгїй оршив” хэмээн тэнгэрийн хєвгїїд хїслийн эрдэмээр галзуурахад дуртгадаг ба аяа , тэнгэр нар залуу болюу.Асур нар ялагдах болой хэмээн асурын цэргийн хєнєєлийг амарлиулагч дуу гардаг бєлгєє.Тэр орныг юуны тул гучин гурван хэмээмїй гэвэл эдийн найман тэнгэр ба арван нэгэн раїдра хийгээд хоёр Ашуваанийн хєвгїїн ба арван хоёр нар лїгээ гучин гурван чухал эрхэт хийгээд тэнгэрийн эрхэт сэлт байдаг тул тийн хэмээн єгїїлэв.Огторгуйд оршсон тэнгэрийн орон нугууд нь Гучин гурван тэнгэрийн дээр тэр орноос дээш найман тїмэн бээр нєгчсєний дээрх огторгуйд хий мандалд шїтсэн эрдэнийн дэлхийд Тэмцэлээс ангижирсан тэнгэрийн орон ба тїїний дээр нэг бум зургаан тїмэн бээр дээр огторгуйд Тїшидийн тэнгэрийн орон хийгээд тэндээс гурван бум хоёр тїмэн бээр нєгчсєн огторгуйд Хувилгаанаа баясгагчийн орон ба тэндээс зургаан бум дєрвєн тїмэн бээр нєгчсєний дээрхи огторгуйд Бёудын хувилгаанаа эрхшээгч тэнгэр нарын оршсон їлэшгїй харш дээрээс дээш давхцсан байдаг бєгєєд тїїнээс дорогш Амармагийн орноо хамаармуй.Тїїний анхдугаар дияаны тэнгэр Эсэрэн язгуурт, Эсэрийн ємнє гарагч, Их эсэрэн гурвын орон ба тїїний дээр хоёрдугаар дияаны тэнгэр Єчїїхэн гэрэлт, Цаглашгїй гэрэлт, Гэгээн гэрэлт гурвын орон хийгээд тїїний дээр гутгаар дияаны тэнгэр Єчїїхэн буянт, Цаглашгїй буянт, Дэлгэр буянт гурвын орон ба тїїний дээр дєтгєєр дияаны тэнгэр Їїлгїй гэрэглт, Буянаас тєрсєн, Їр ихт бєгєєд таван хутагтны орон нугууд їїлний цогц мэт оршмуй. Тэдгээр нь уруу хємрїїлсэн суваргын тавцангийн хэлбэр мэт доороос дээшээ улам их болсны ёсоор байдаг хэмээн номлосон бєгєєд эдгээр нь дїрстийн орны арван долоон язгурт орон хэмээн алдаршсан болой.Бас дїрсгїй орны тэнгэр огторгуй хязгаарлашгїй тєрєн тїгэх, тийн мэдэл хязгаарлашгїй тєрєн тїгэх, юуханч їгїй тєрєн тїгэх, сансарын їзїїрхуран мэдэл їгїй бус тєрєнтїгэх дєрєв байх бєгєєд тэдгээр нь урьд ямар тєрлєєс їхэн егїїтгэсэн тїїнээ тєрєл аваад уг нэрийн цогц тєдий бїтсэн тул єнгє хийгээд хэлбэр тэргїїтний биет бусын тул дээр доорын оронгїй амуй за.Тийн боловч сэтгэлийн дияаны ч ялгалаар дєрвєн зїйлд оршино хэмээн номлов. Тийн бєгєєс тэдгээрийн тогтох зэрэг нь урьд галав эцэст алинаар эвдэрсэн тэр нь анханд тогтох бєгєєд тэр ч галаар эвдэрвээс анханд хоёрдугаар дияанаас єчїїхэн нэгэн хий доош буусанд шїтэж анхан дияаны гутгаар орны доорхи суурь хийн мандал тогтож, эсэрийн їлэшгїй харш тогтмуй.Тїїнчилэн тїїний доорхи хоёр орон ба тэндээс Бусдын хувилгааныг эрхээр болгогчийн їлэшгїй харшаас дараалан Тэмцлээс ангижирсны їлэшгїй харш хїртэл дээд Амармагийн тэнгэрийн орон дээрээс доош зэргээр тогтмуй.Тэндээс дєрвєн тивийн доод суурь бололх хийн мандалын дээр усны мандал тогтсоноос гучин гурван сав тогтох хїртэл газар лугаа барилдсан сав ертєнцийн орон доорооос дээш зэргээр тогтмуй.Тїїнчлэн усар эвдэрвээс анхлан хоёрдугаар диян ба хийгэр эвдэрвээс анхлан гуравдугаар орон тогтох болой.Дээрх тэнгэрийн орны агуу энгийн хэмжээ нь Тэмцлээс ангижирсан тэргїїтэн дєрєв доорхи доорхиос дээрхи дээрхи нь хоёр хувиар их ба анхдугаар диян тэргїїтэн гурав нь дараалан єчїїхэн мянган тэргїїтэн гурав лугаа адил бєгєєд дєтгєєрт доорхи суурь нь нэгнээ барилдалгагїй тул хэмжээгїй болой хэмээн номлов.Гурван мянган нь дєрвєн тив найман єчїїхэн тив ба дундах Сїмбэр хийгээд наран саран ба уул нугууд хийгээд далай нугууд ба орчин тойрны тємєр уул хийгээд амармагийн зургаан тэнгэр ба эсэрийн ертєнцєєс доошхи орныг дєрвєн тивт ертєнцийн орон хэмээмїй.Тэр мянганыг дээж мянган ертєнцийн орон хэмээх бєгєєд тэр нь дєрвєн тивээс эсэрийн ертєнц хїртэл нэг сая бээр байх бєгєєд мєн их тємєр хїрээгээр хїрээлэгдсэн болой.Хоёрдугаар мянганыг тэр мянганд гурван мянган их ямнган ертєнцийн орон хэмээх бєгєєд тэр ч эргэн тойрон нэг их тємєр уулаар хїрээлэгдэж оршмуй. Тэр нь дєрвєн тивээс эсэрийн ертєнц хїртэл зуун голди тоот байдаг болой.Тэр мэтгурван мянган тэр нь эцэстээ сацуу эвдрээд анханд сацуу тогтох тул гурван мянган хэмээх болой.Хоёрдугаар дияанаас дээш гурван мянганд эс хурах бєгєєд эсэрийн ертєнцєєс ямагт дотогшид тїїнээ номлосоны тул болой.Гурван мянганыг тэр мэтномлосон нь їл алжаах ертєнцийн эрхээр болгосон буй за. Бусад ертєнц їїн лїгээ адил нь магадлал їгїй бєгєєд дээр номлосон уул, тив тэргїїтний хэлбэр хэмжээг ч судар хийгээд шастир нугуудад адилгїй номлосон нь олонтаа боловч энд”Авидарма” –д бодтой їзїїлснийг эрхлэн гол болгосон болой.
Брагри Дамцагдоржийн “Сав шим ертєнцийн байдал шашны гарсан ёс сэлтийг товч єгїїлсэн оюуны харанхуйг арилгагч эрдэнийн зул хэмээгдэх оршив”
Д.Бїрнээ Д. Энхтєр “Монголын бурхан шашны тїїхэн сурвалж” номноос авав.