Tuesday 26 January 2010

Шантидэва хутагт


Шантидэва " Бодисадын явдалд орохуй " тєгсгєл хэсэг

ҮIII БҮЛЭГ. БЯСАЛГАХУЙ



1. Тэр мэт хичээхүйг эгүүсгэчихээд


Сэтгэлээ бясалгахуй(34) тэгш агуул


Сэтгэл нь тийн алгасарсан хүмүүс


Нисванисын соёоны завсар оршъюу


2. Бие хийгээд сэтгэлийг аглаг болговоос


Тийн алгасрал үл гарах мөн


Тэгээд ертөнцийг тэвчих бөгөөд Тийн


сэжгийг огоот орхих


3. Олз тэргүүтнээ тачаах хийгээд


Шунах учир ертөнцийг тэвчиж үл чадах


Эдгээрийг огоот тэвчихийн тухайд л


Энэ мэтийг судалж үйлдсүгэй, мэргэд ээ!


4. Амирлахуй машид төгс билгүүнээр л


Нисванисыг тийн дарахыг ухаарч мэдээд


Амирлахуй(35) нь анхны олох утга мөн тул


Аяа, ертөнцөд эс шунагчид илт баясгалантай бүтээв


5.Мөнх бус хэн бүхэн мөнх бус түүнээ


Мөн ч их тачааж үйлдэх буй


Түүгээр л түмэн төрөлдөө


Төгс жаргалыг үзэх ерөөс үгүй


6. Эс үзвээс л эс баясаад


Эгнэгт сэтгэл нь тэгшрэх үгүй


Үзэвч ханах үл байх тул


Урьдын адил шуналаар энэлэх


7. Амьтан нугуудад тачааваас


Аяа, үнэн хамгаар шамшаагдах


Уйсах сэтгэл ч эвдрэхэд


Удалгүй гаслан шаналан болох


8. Түүнийг л зөвхөн санаснаар


Энэ насаа дэмий нөхцөөх


Мөнх бусын садан хамаатан


Магад бат үнэн номыг ч эвдлэх


9. Нялхас лугаа сацуу явалдваас


Магад муу заяанаа талийх бөгөөд


Доод төрөлд хөтлөх тул


Нялхсыг түшихийн хэрэг юун


10. Агшин нэгнээ садан бололцоод


Эгшин төдийд дайсан ч болох


Баясахуйн оронд ч уурлаж хилэгнэх


Бэртэгчин амьтныг аялахад бэрх


11. Тустайг хэлэхэд уурлаж үйлдэх тул


Туслахаас няцаж үйлдмү би


Тэд үг эс сонсоод


Уурлаж муу заяанд одох


12. Дээдэст атаархан, дэргэдэхдээ тэрсэлдэн


Доордост омгорхон магтаалд эрэмшин


Яруу бусыг өгүүлвээс уурлан хилэгнэх


Ядуу нялхсаас тустай хэзээ гарав?


13. Нялхас лугаа нөхөрлөвөөс тэд '


Өөрийгээ магтан өрөөлийг л муушаах ба


Ертөнцийн зугаат үг яриа зэрэг


Ердөөс нүгэл болох л гарах мөн


14. Тэр мэт би хийгээд бусдыг шүтвээс


Түүгээр гутамшиг болон барагдам зэ


Тэд ч миний хэргийг эс бүтээгээд


Би ч тэдний хэргийг эс бүтээх тул


15. Нялхсаас холдон зайлж үйлдсү


Учирваас баясан хүндэлж үйлдээд


Учиргүй ижилсэн нөхөрлөлгүйгээр


Эгэл жирийн төдий сайтар үйлдсү


16. З&гий цэцгийн балыг түүх мэт


Зөв номын утга зэргийг ав


Урьд нь юу ч үзээгүй мэт


Учиргүй ижилдэн бүү үйлд


17. Олз хүндлэл ихтэй буюу


Олон түмэн магтмой намайг хэмээн


Тэр адилын омог хүслийг хадгалваас


Тэд үхсэний хойно аюул зовлон авчрах


18. Тийм асар мунхаг сэтгэлээр


Тэр бүхэн шунаваас л


Тэд бүгд хамтдаа түмэнтээ үржин


Тэгээд бүгд зовлон болон эргэюү


19. Тиймд мэргэд шунаж үл үйлдьюү


Тачаал шуналаас аюул төрьюү


Тэдгээр орхихуйн чанарт тул


Тааруулж үйлдээд сайтар ухаар


20. Олз хүндлэл олон ирэх хийгээд


Алдар нэр яруусан дууршивч


Олз алдрын чуулгантайгаа хамт


Одож талийх баталгаагүй болой


21. Намайг муушаагч бусад байхад


Магтаалд онгирохын хэрэг юун


Намайг магтагч бусад байхад


Муушаахад гомдохын хэрэг юун


22. Амьтны элдэв бэртэгчин санааг


Бурхан ч эс таалах тул


Миний мэтийн мууг ч хэлэх юун


Тиймд ертөнцийн бодлоо орхиюу


23. Олзгүй болвоос доромжлох ба


Олзтой явбаас бас муушаан өгүүлэх


Аялахад бэрхтэй амьтан тэднээ


Амар баясал төрнө гэдэг хаана


24. Нялхас ямагт өөрийн тусыг


Эс бүтээвээс үл баясах учир


Нялхас хэзээд садан бус хэмээн


Бурхад зарлиг болов


25. Ойд очивоос л гөрөөс шувууд ба


Модод яруу бусыг үл өгүүльюү


Нөхөрлөвөөс амгалантай тэдэн лүгээ


Хэзээд хамт оршсу би


26. Агуй ба аглаг хийд орон хийгээд


Найлзуур модны дэргэд суурьшин


Хэзээ ч хойшоо эргэж харалгүй


Хүсэл шуналыг огоорон хичээсүгэй


27. Уужим талбиу мөн чанарт


Газар орноо "миниймхийлэн барилгүй" (36)


Өөрийн эрхээр эдлэн


Өнөд шуналгүйгээр оршису би


28. Бадар аяга тэргүүтэн эдлэл хийгээд


Бусдад гологдох дээлийг нөмрөөд


Энэ биеэ далдалж эс чадавч


Энэлэлгүй хэзээ амьдрах бол би


108


29. Хүүрийн газар тавьсан бусдын


Хөсөр яс адил миний цогцос


Хэзээд эвдэрэхүйн чанарт болохыг


Хэзээ нэг ухаарах бол би?


30. Энэ бие минь энэ мэт байвч


Энхэр үнэрч үнэг нүгүүд


Өмнө нь ч үл очих


Тэр цаг ирэх нь магад


31. Энэ бие ганцаар төрсөн ч


Эн сацуу төрсөн яс мах бүгд


Эвдрээд тус тус салан одохуйд


Элгэн садан бусдыг хэлэх юун


32. Төрөхдөө ганцаар төрөх бөгөөд


Төрдөхдөө ганцаар төрдөх


Зовлонг минь бусад үл авах тул


Завхруулагч садан юуны хэрэг


33. Замд гарсан жуулчид


Зайлшгүй хоноглох газрыг барих мэт


Орчлонгийн замд зорчигчид


Огоот төрөхүйн орчныг бариму за


34. Хамаг ертөнцийг гаслуулан


Хэзээ дөрвөн төрөлхтнөөр7 түшүүлэн


Хэдүй тэднээ бие мэндлэх хүртэл


Тэр хүртэл аглагт оршисугай би


35. Элгэмсэх ба өслөх алин ч үгүй


Энэ би ганцаар аглагт суух бөгөөд


Эртнээс үхсэнд тооцогдох тул


Үхэхуйд гашуудахын хэрэг үгүй


36. Өмнө минь суугаа хэн ч


Өнчрөн зовохын хэрэг үгүй


Ингээд Бурханаа бясалгахуйд


Этгээд хэн ч алгасруулж үл үйлдэх


37. Тиймд машид тунгалаг баясалт


Ой цэцэрлэгт төвөггүй амархан


Алгасралыг амирлуулан үйлдэхээр


Орь ганцаар орштугай би


38. Хэрэггүй бусад санаагаа орхиод


Ганцхан үзүүрт бодлоор л


Сэтгэлээ тэгшитгэн шулуутгах бас


Номхруулж үйлдэхийн тухайд хичээсүгэй


39. Энэ ертөнц болоод бусад дор


Эл хүсэл шунал л гутааж үйлдэх


Алах, хүлэх, таслах сэтгэл л


Алс хэтдээ тамыг ч бүтээх


40. Эр эм элчис нарт өмнө нь


Эгээрэн олонтаа айлтгасан бөгөөд


Хэрсэж алинаас ч жигээрэмшихгүй


Хилэнц ёс бусын зүйлд ч


41. Аюултай байсан ч ороод би


Эд баялгаа барсан бөгөөд


Алин огоот тэвэрвээс


Амраг жаргуулагч тэд чинь


42. Араг яснаас илүү үгүй тэдгээр


Асар өөрийн эрхэт ба минийх бус тэднээ


Машид шунаж хичнээн хүсээд ч


Магад нирваанд яахин хүрэх


43. Хэн анхлан хичээж сөхвөөс


Хэдүй ичингүйрч доош харах тэр адил


Урьд үзсэн ч эс үзсэн ч


Улаан нүүрээ дээлээр хучсугай


44.Нисванисийн нүүрээ та


Нуулгүй ил гаргасан хирнээ


Тас шувууд салгахыг үзээд


Та юунд одоо буруулна вэ


45. Бусад олон, нүдээр үзэхүйд


Баахан түүнийг харамлачихаад


Хэзээ тэр идүүлээд ирэхэд


Харамлаж та юунд үл сахина вэ


46. Махан цогцос үүнийг үзээд


Тас болон бусад зооглох


Бусдын зоогноо цэцгийн эрхис


Зандангийн чимэгтэй өргөмү


47. Үл хөдлөх бөөрөнхий яс үлдсэнийг


Үзээд та цочих хирнээ


Босоо үхээр адил зарим нэгэн


Босоод хөдөлж явахад юунд үл айна вэ?


48. Далдлагдсан алин түүнээ шунадаг атал


Ил гарахаар нь юунд эс чингэнэ вэ?


Алин тэр хэрэггүй юм бол


Далдлагдсан түүнийг ч юунд тэвэрнэ вэ?


49. Идээ хоол ямагтаас


Ялгадас болоод шүлс гарах


Ялгадасанд дургүй хирнээ


Шүлсэнд юундаа дурлана вэ?


50. Хүрэхэд хөвсгөр зөөлөн хэдий ч


Хөвөн дэрнээс жаргал олохгүй хэмээн


Муухай үнэр үл анхилах хэмээн


Хүсэл тачаалт ариун бусаа моншрох


51. Хүсэл тачаалт ариун буст мунхрагчид


Хүрэхэд зөөлхөн хэдий ч


Хэвтэж үл болох хэмээн Хэвтэр


түүндээ хилэгнэж үйлдэх


52. Хэрвээ ариун буст эс шунасан гэвэл


Шөрмөсөөр сүлжсэн ясан хэлхээ


Махан балчигаар нааж тогтоосон


Бусдын биеийг өвөр дээрээ юунд тэвэрнэ вэ?


53. Өөртөө байгаа олон буртгийг


Үргэлжид эдлэн хэрэглэх атлаа


Бусдын буртгийн тулам түүнийг


Бас л омтгойрон эдлэхийг хүсэх


54. Энэ биеийг таалмой би хэмээн


Эрхгүй хүрэлцэн бас үзэхийг хүсэх хирнээ


Сэтгэл үгүйн мөн чанарт


Max болоход юунд эс дурлана вэ?


55. Хүсэл __________сэтгэл алин боловч


Хүрэлцэх хийгээд харагдах бус


Алин тэр чадал нь сэтгэл бус


Ая утгагүй тэврэлтийг юунд үйлдэнэ вэ?


56. Бузар чанарт бусдын биеийг


Эс ухаарахыг гайхах хэрэг юун


Өөрөөн бузар чанарт болохоон


Эс ухаарах л ихэд гайхалтай


112


57. Үүлнээс хагацсан нарнаар амаа нээгч


Үзэсгэлэн залуу линхуаг үл хэрэгсчихээд


Бузарт шунах сэтгэлээр


Бузар туламнаа юунд баясна вэ?


58. Бузар халдсан газар шорооноо


Хүрэлцэхийг эс хүсэх бөгөөтөл


Бас л түүнээс үүдэж төрсөн


Бие цогцосноо хүрэлцэхээр юунд шунана вэ?


59. Бузар тул эс хүсэв хэмээвэл


Буртагт тариалангаас мэндлэн


Бас түүний хөрөнгөөр тэжээгдэх


Бусдын биеийг та юунд тэвэрнэ вэ?


60. Буртгаас төрсөн буртагт өт хорхой


Бяцхан төдий ч та үл таалах атал


Их бузрын чанарт өөрийн биеэн


Буртгаас төрсөн ч таалж үйлдэх


61. Өөрийн бузар буртгаа та


Үл өөлж муушаахаар барахгүй


Бусдын бузрын тулмыг


Бас шунахайран таалму за


62. Сэтгэлд зохист газар тэргүүтэн хийгээд


Тутрагын чанамал ба ногооны зутанг


Амандаа хийх буцааж хаях тэргүүтнээр


Газар шороог буртаглах


63. Ил боловч энэ адилын


Элдэвийг бузар хэмээн эс итгэвээс


Үхээрийн газарт орхисон бие цогцос


Үлэмж бусад бузрыг үзээрэй


64. Алин, арьсны амыг нээхэд л


Аягүй аймшиг төрөх боломз


Тэр ямар болохыг мэдчихвэл


Тэгээд юунд дахин баясал төрөх вэ?


65. Биенээ сүрчсэн үнэр тэр нь ч


Зандангийн үнэр болохоос, бусдынх бус


Бусдын үнэртэй бусдын биенээ


Юуны учир тачааж үйлдэнэ вэ


66. Хэрвээ (бие гэдэг) заяаны муухай бол


Хэн ч түүнээ үл таачаах учир сайн бус уу


Хэрэггүй дэмийд шунагч ертөнцийнхөн


Хэрхэн түүнээ анхилам үнэрээр сүрчинэ билээ?


67. Хэдийн анхилам үнэрт зандан боловч


Хэзээ биенээ ургах билээ


Бусдын үнэрээр бусад дор


Тачааж юунд үйлдэнэ вэ?


68. Хэзээд урт үс ба хумст хийгээд


Шарласан шүд болоод шавар балчгийн үнэрээр


Сүрчигдсэн мөн чанарт бие нь


Шалдан нүцгэн аймшгийн ахуйт бөгөөтөл


69. Өөрийгөө хөнөөх зэвсэг адил


Үргэлжид юунд түүнийг цэвэрлэнэ вэ?


Өөртөөн шунасан мунхгаар


Өслөлдөн галзуурч энэ дэлхий хямарму


70. Өнөө бөөрөнхий яс болсныг хараад


Үхээрээс сэтгэл гансрах бөгөөтөл


Хөдлөгч бөөрөнхий ясаар дүүрсэн


Хот балгадын үхээрийн газарт юунд баясна, та?


71. Тэр мэт ариун бусын түүнийг ч


Тийм ч зүгээр олдог бус болой.


Түүний хэргийг бүтээх гэж махаа баран


Там тэргүүтний хорлолыг ч амсах


72. Нялх балчиртаа эдээ арвижуулж чадаагүй хойно


Идэр залуудаа чингэж жаргах гэж хаанаас байх


Эдийг хураасаар насны эцэст тулавч


Өтөлсөн болохоор хүсээд юу хийх?


73. Муу шуналт зарим нэгэн


Өдөржин өөрийн үйлнээ зүтгээд


Гэртээн ирээд тасархай биеэн


Үхээр мэт хэвтүүлмой


74. Жуулчлах нисванист зарим нэгэн


Холд хэрэн тэнэхийн зовлонт мөн


Эмс хөвгүүд нь санавч тэдэндээ


Жил тойрсон ч үл үзэгдмой тэд


75. Өөрт ашигтай хэмээн мунхран


Өнөө хэрэгтэй бүхнээ худалдавч


Харин ч түүнээ ололгүй


Хэрэггүй бусдын үйлийн салхинаа туугдму


76. Өөрийгөө худалдах зарим нэгэн


Өөрийн эрхгүй бусдад зарагдах ба


Хөвгүүн төрүүлэвч эм эхнэр


Хээр гадаа, ой модонд ч нярайлах


77. Хүсэлдээ хууртсан тэнэгүүд


Хөнгөн хялбар амьдрахыг хүсээд


Амиа алдахыг мэдсээр тулаанд ч орох


Ашиг хонжооны тухайд боол ч болох


78. Хүсэлт зарим нэг нь биеэн таслуулах


Зарим нэг нь шорны үзүүрт өлгөгдөх


Зарим нь хутга жаднаа сүлбэгдэх


Зарим нь шатах түлэгдэх нь үзэгдьюү


79. Хураахуй, хамгаалахуй, эвдрэхүйн гачлант


Хэмжээлшгүй гутамшиг бол эд хөрөнгө хэмээн


мэдтүгэй


Эд хөрөнгөнөө тачаан алгасрагчид болвоос


Энэ сансрын зовлонгоос гэтлэхийн хувь үгүй болой


80. Хүсэлт та бүхнээ тэр бүгд


Хэрэг багатай, харин гэм ихтэй шүү


Их тэрэг чирэгч мал адгуус бүгд


Үмх өвс хааяа зулгаах адил


81. Адгуус ч бүтээж чадахаар


Ашиггүй алив хэргийн тухайд


Олохуйяа бэрх чөлөө учрал хотол чуулганаа


Олхиогүй үйлээр нэрвэгдэгсэд золих


82. Хүслээр магадтай эвдрэх бөгөөд


Там тэргүүтнээ унаж үйлдмү


Их тусгүй хирнээ цаг үргэлжид


Хялбархан намайг чадагч алин


83. Түүний голди тоотын ганцхан хувийг


Тэсч хатуужсанаар л Бурхан бүтэх хэдий ч


Шунал төгөлдөр аваас боди явдлаар явавч


Бурхан үл бүтэн зовлон их гарах


84. Там тэргүүтний зовлонг санаваас


Тачаал хүсэлтнээ мэс хийгээд


Хор, гал, халил хясаа болоод


Хэмжиж баршгүй дайсан хорлол гарах


85. Тиймд хүсэл шуналаас уйдан


Аглаг буйд дор баяслыг эгүүсгэ.


Тэмцэл хийгээд нисванисаас ангижиран


Амирлангуй ой цэцэрлэгийн Дотор


86. Зандангийн үнэр сарны гэрлээр сэрүүцэх хувьт


Баясгалант саруулхан чулуун харшийн дотор


Аниргүй амгалан найлзах мод усны дэргэд


Амьтан бусдын тусыг сэтгэн ажиртугай


87. Хоосон орон гэр, ой мод, агуйн нүхнээ


Хэдий хүссэнээр амьдарч болох агаад


Огоот баригдаж эзлэгдэхийн зовлонг тэвчээд


Омтгойролгүй амар аажим амьдрах


88. Өөрийн эрхээр явах ба шунал үгүй болоод


Өвөр бусад хэнд ч үл харъяалагдан


Хана мэдэлийн жаргалан алин үүнийг


Хурмаст тэнгэр ч олоход бэрхтэй мөн


89. Алин тэр мэтийн үлгэрээр


Аглагт эрдмийг санаад


Асар атгагаа тийн амирлуулан


Алин боди сэтгэлийг бясалгаж үйлдсүгэй


90. Өөртэйгээ бусдыг тэнцүүлэхүй сэтгэлийг (38)


Эхнээсээ шамдан бясалга.


Амгалан зовлонг тэнцүүлэн бариад Алин


бүгдийг өөр шигээ сахиж үйлдсүгэй


91. Гар тэргүүтэн ялгал хэдий олон ч


Гагц огоот сахигдахуун бие тэр мэт


Жаргасан зовсон амьтан тус тусдаа ч


Жаргахын хүсэл гагц мөн, бүгд миний адил






92. Миний зовлон хэдийгээр


Бусдын биенээ хор үл хүргэвч


Миний хэмээн шунасан тул


Миний зовлон тэдгээр үл барагдах


93. Тэр адил бусдын зовлон


Надад эс буух хэдий ч


Тэр миний зовлон бүгд


Минийх хэмээн шунасан тул тэсэхүйеэ бэрх ажуу


94. Би бээр бусдын зовлонг арилгаюу


Надтай адил зовлонт болой


Би бээр бусдад тусалж үйлдмү


Надтай адил амьтан болой


95. Өвөр бусад хоёулаа үргэлжид


Жаргалыг хүсэх нь адил хирнээ


Минийх ялгаа юу хэмээвээс


Зөвхөн өөрийн жаргалаа хичээсэн буюу


96. Өвөр бусад хоёулаа үргэлжид


Зовлонг үл хүсэх нь адил хирнээ


Минийх ялгаа юу хэмээвээс


Зөвхөн бусдыг бус өөрийгээ л хичээдэг буюу


97. Тэднээ гарах зовлон


Намайг үл хорлох учир үл тооно хэмээвэл


Ирээдүйд ирэх зовлон


Эдүгээ хорлож үл чадах ч юунд сэргийлнэ вэ?


98. Битүүнийг амсана хэмээн


Байн сэжиглэх нь алжаас бөгөөд


Энэ адил үхэхүй ч бусдын эрхэт


Энэ төрөхүй нь ч бусдын эрхт болой


99. Хэн хэзээд хэний ч зовлон


Тэр бүхнийг хамгаална гэлээ ч


Хөлийн зовлон гарын зовлон биш тул


Хэн түүнийг хамгаалж чадах вэ?


100. Магадгүй энэ нь зохисгүй хэдий гээд


Миниймхийлэн барьснаар болов хэмээвээс


Өвөр бусдын миниймхийлэх алин ч зохисгүй тул


Өөрцгүй тэвчигдэхүүн ямагт л болъюу


101. Дамжлага ба чуулган хэмээгдэх нь


Эрих ба цэрэг адил үнэн бүтээгүй мөн


Зовлонг үнэхээр эзэмшигч үгүй тул


Хэн түүнээ эрхшээгдэх билээ


102. Зовлонгийн эзэн байхгүй тул


Хамаг зовлонд ялгал юун


Зовлон л болохоор түүнийг арилгах нь Хамгаас


чухал учир ялгахын хэрэг юун


103. Хамгийн зовлонг тиймд


Хариулж буцаах нь дамжиггүй


Хариулж чадваас хамаг буцах


Харин эс болвоос амьтан адил болох би


104. Нигүүлсвээс зовлон нэмэгдэх тул (өөрт)


Юунд шамдан эгүүсгэнэ хэмээвэл


Амьтны зовлонг санах болохоор


Аяа, нигүүлсэлээ юунд зовлон болох


105. Ганц л зовлонгоор хэрвээ


Олон зовлонг арилгадаг учиртай бол


Энэрэлт нэгэн бээр тэр зовлонг (өөртөө)


Өвөр бусдын тусад авч үйлдэх ямагт л






106. Энэ адил бодисадва Субуша-Чандра


Эрхгүй хааны цаазыг мэдсэн хир


Олны зовлонг амирлуулахын тухайд


Осолдож өөртөөн зовлон хураасан болой


107. Чингэж сэтгэлдээ дадуулах аваас


Галууд линхуан далайд шумбах мэт


Бусдын зовлон амирлуулахуйд баясан


Бас аюус тамд ч очих


108. Хамаг амьтныг гэтэлгэчихвэл


Хамаг баяслын далай тэр мөн


Тэр ямагтаар болох бус уу


Тонилохуйг хүсэхийн хэрэг юун


109. Чингэж бусдын тусыг үйлдлээ ч


Омгорхох болоод гайхуулахын хэрэг юун


Зөвхөн амьтны тусад л баясах хэрэгтэй тул


Ачит үрийг горилохын хэрэггүй


110. Ямар боловч багаасаа эхлээд тийнхүү


Яруу бусаас өөрийгээ хамгаалах адил


Бусдыг хамгаалах сэтгэл ба


Бултыг нигүүлсэхүй сэтгэлийг тэр мэт үйлдсүгэй


111. Дадуулсан болохоор бусдын


Дусал, цус, шим тэргүүтнийг


Минийх бус хэдий ч


Минийх хэмээн сэтгэдэг мэт


112. Бусдын биеийг тэр адил -


Минийх хэмээн юуны учир эс барина вэ?


Өөрийн биеэн бусдын болгож


Бодох тэр адил бэрхгүй шүү дээ


113. Өөрийгөө гэх нь гэмтэй, өрөөл бусдыг гэх нь


Эрдмийн далайд ухаарч үйлдээд


Би хэмээх бодлоо (минийхийлэх) огоот орхиод


Бусдыг бодохын сэтгэлийг бясалгаж үйлд


114. Хэрхэн гар тэргүүтнээ


Биеийн гишүүнд тооцох адил


Амьтны гишүүнд юуны тул


Тэднийг үл тооцно вэ?


115. "Би үгүй" энэ биенээ хэзээ дадуулваас


Минийхийлэх сэтгэл төрдөг шиг


Бусад амьтнаа мөн түүн адил


Дадуулваас минийхийлэх сэтгэл юунд эс төрөх


116. Тэр мэтээр бусдын хэргийг


Бүтээв ч омгорхох сэтгэл үл төрөх


Өөрөө өөрийгээ тэжээхэд


Өр нэхдэггүйн үлгэр адил


117. Ямар боловч багаасаа эхлээд тийнхүү


Яруу бусаас өөрийгээ хамгаалах адил


Бусдын хамгаалах сэтгэл ба


Бултыг нигүүлсэхүй сэтгэлийг бясалгасугай


118. Чингэж итгэлт Авалогдишвара


Их нигүүлслээр амьтан бүхний


Сансрын зовлонг арилгахын тул


Өөрийнхөө алдраар адистэд хайрлав


119. Бэрхшээлээс халширч бүү үйлд


Энэ мэт бясалгасны хүчээр


Нэрийг сонсвоос л аймшигтай болдог ч


Тэр л үгүй болвоос би зовлонтой болох


120. Өвөр хийгээд бусад алиныг ч


Үтэр түргэнээ аврахыг хүсэгчид(39)


Өөрийгээ бусад лугаа арилжихүй хэмээх


Эрхэм нууц арганаа суралцсугай


121. Алин өөрийн биенээ тачааснаар


Аюулын орон өчүүхнээс ч аюул төрөх


Аюул төрүүлэгч тэр биенээ харш


Амины хэн бээр дайсанд үзэн үл уурлана вэ?


122. Алин биений өлсөж цангах өвчин тэргүүтнийг


Анагаахуйн арга заслыг үйлдэх хирнээ


Амьтан гөрөөс шувуу загас тэргүүтнийг Алж


хөнөөхөөр замыг тосож суух


123. Алин ашиг хонжооны тухайд


Аав ээжийгээ ч хөнөөж үйлдэх


Чухаг дээд гурвын эдийг ч хулгуулж


Чингээд аюус тамд шатаагдах


124. Энэ биенээ мэргэд юунд


Эрхгүй шунан сахиж үйлдэнэ вэ?


Үүнийг хэн бээр дайсан адил


Үл үзэн ядаж, үл гутаана вэ?


125. Өгсөн бүхнийг эдэлнэ хэмээн


Өөрийн тусаа сэтгэгч албины ёст


Алин эдлэх болгоноо өгнө хэмээх-нь


Асар бусдын тусыг сэтгэгч Бурханы номт


126. Өөрийн тусад бусдад хор үйлдвээс


Там тэргүүтэн дор зовмой


Бусдын тусад өөрийгээ зовоовоос


Хотол чуулган бүхнийг олох


127. Өөрийгээ л өндөрт гаргахыг хүсвээс


Өтөл муу заяа хийгээд хэлгий болох


Харин түүнээ бусдад арилжваас


Сайн заяа болоод өргөн хүндлэл олох


128. Өөрийн тусад бусдыг зарваас


Боол тэргүүтнийг амсах болъюу


Өөрийгээ бусдын тусад зарваас л


Хаан түшмэл тэргүүтнийг эзлэх болъюу


129. Ертөнцийн амгалан юу буй


Тэр бүхэн бусдыг жаргуулах сэтгэлээс төрьюү


Ертөнцийн зовлон юу буй


Тэр бүхэн өөрийгөө жаргаах хүслээс уршигдьюу


130. Олныг номлохын хэрэг юун


Нялхас өөрийнхөө л тусыг үйлдэх ба


Бурхад бусдын тусыг зохиохуй


Энэ хоёрын ялгааг шинжсүгэй


131. Өөрийн жаргалыг бусдын зовлон лугаа


Үнэхээр эс арилжваас


Бурхан үл бүтэх бөгөөд


Орчлон дор ч жаргал үл гарах


132. Ертөнцийн чинад хойшид ч


Ер зарц албат үл хөдлөх хийгээд


Эзэд ноёд ч хөлс үл хайрлах ба


Энэ насны хэрэг ч үл бүтэх


133. Энэ ба хойд насны амгаланг бүтээх


Энх амгалант буянаа орхичихоод


Бусдад зовлон учруулсан шалтгаар


Балай мунхгууд тэсэшгүй зовлонг эдлэх


134. Ертөнцөд хөнөөл алин буй хийгээд


Ерөөс аюул зовлон юу болох


Тэр бүхэн би хэмээн барьснаас гарах тул


Тэр их чөтгөр надад юунд тустай вэ?


135. Өвөр ямагтыг огоот эс тэвчвээс


Өтөл зовлонгоос гэтэлж үл чадах бөгөөд


Галыг эс унтрааваас л яав ч


Гэтэлж үл чадах, түлэгдэхээс


136. Өөрт учирсан хорлолыг амирлуулах ба


Өрөөл бусдын зовлонг арилгахын тухайд


Өөрийгөө бусад хэмээн сэтгээд


Бусдыг өөрийн адил барьж үйлдсүгэй


137. Би болвоос бусдын эрхт хэмээн


Сэтгэлт та ухаж үйлдээд


Хамаг амьтанд туслахаас ангид Хамаагүй


зүйлийг бүү сэтгэ, эдүгээгээс


138. Бусдын эрхт хүмүүн бээр


Өөрийн тусыг бүтээх нь зохисгүй тул


Түүний тусад нүд тэргүүтнээр


Бусдын тусаас ангид үйлдэх нь зохисгүй


139. Тиймийн тулд амътныг л эрхэмлэн


Өөрийн биеийг юунд ~ч үл TOO


Тэр тэднээ булаагдсан хэдий ч Өрөөл


бусдад тусалж үйлдсүгэй


140. Өөрийгөө үргэлжид доорд барин


Өөрөөс бусдыг өөрийгөө хэмээн сэтгээд


Асар атгаг сэжгийн сэтгэлгүйгээр


Алимад найдангуй, тэрсэхүй ба омгийг бясалга


141. Намайг бус, үүнийг хүндэлсүгэй.


"Би" түүнийг эс олон, харин "энэ" олтугай


Намайг доромжлон, үүнийг магтсугай


Би зовж, "энэ" жаргасугай


142. Би хамаг ажлыг нь хийгээд


"Энэ" жаргаж орштугай


Тэр л ертөнцөд эрхэм ихт болоод


Би доорд эрдэмгүй хэмээн алдарш


143. Эрдэмгүй хэмээх юун болох


Эрдэм бүгд төгөлдөр тул би


Алин боловч энэ доорд болох


Алин боловч би дээрд болох ч бий


144. Ёс журам, үзэл онол доройтох тэргүүтэн ч


Нисванисын эрхээр болохоос, миний эрхээр бус


"Намайг" сэргээх нь хэрэгтэй бөгөөд аль чадахаар


Нажад хорлолыг ч зөнд нь авах хэрэгтэй би


145. Гэвч би үүний тэтгэгдэхүүн бус


Юунд намайг басамжилж үйлдэх


Надад түний эрдэм юу туслах


Энэ миний эрдэм ямагт болох


146. Хорт муу заяаны амнаа оршин


Хөөрхийлж хайрлах сэтгэлгүй хирнээ "энэ"


Хийрхэн онгирч өөрийн гаднах эрдмээр л


Хэрсүү эрдэмтэд лүгээ тэрсэлдэхийг хүсэх


147. Өөр лүгээ сацууд харьцуулваас


Өөрөө үлэмж илүү нь яагаад ч тул


Өөрийн минь олз хийгээд хүндлэл тэр


Өрсөлдөж тэмцэлдээд л лавтай бүтэх


148. Алин боловч миний эрдэм нь


Алимад ертөнц бүхэнд тодорхой бөгөөд


Алин бас үүний эрдмийг л


Алин хэн ч бүү сонсож үйлдсүгэй


149. Өөрийн эрдмээ нууж үл үйлдэх бөгөөд


Өөрийгээ таниулах ба үүнийг бус


Өнөөдөр өөрөө олз олох бөгөөд


Өөрөө би хүндлэгдэх болоод энэ бус


150. Энэ нь тэнэг тэрсүүд болоод


Өнөд удаан намайг баясгалантай үзэв


Амьтан бүгдийн инээдэм наадам хийгээд


Эсрэг тэсрэг үргэлж муушааж үйлдсүгэй, үүнийг


151. Энэ нисванис ч над лугаа


Хамт нэгэн тэрсэлдэх хэмээх нь


Эдгээр нь сонсохуй хийгээд ухаан


Бие язгуур эдээр тэмцэх буюу


152. Хотолд алдаршсан тэр мэт


Миний эрдмийг сонсоод


Шар үс нь босох баясгаланг төрүүлэх


Амгалан жаргаланг элдүүлсү


153. Хэрвээ үүнээ олз олдовч


Би өөрийн болгож үйлдээд


Үүндээ амьжиргаа төдийг өгөөд


Өөрийн чадлаар түүнийг авсугай


154. Үүнийг амгалангаас доройтуулан үйлдээд


Өөрийгөө хорлол лугаа үргэлж учруулсу


Энэ л зуун түмэн удаа


Ертөнцөд намайг хорлож үйлдэв шүү


126


155. Сэтгэлт та өөрийн тусыг үйлдэхийг хүссээр


Сэтгэшгүй галбыг нөхцөөсөн хэдүй ч


Энэ адил их алжаал зүдрэлээр


Энэлэл зовлонг л зөвхөн бүтээв, та


156. Тиймд магадтай бусад олны


Тусыг машид бүтээж үйлд хэмээх


Түв Шагжмүнийн зарлиг хуурмаггүй тул


Түүний эрдмийг хожуу мэдэв шүү


157. Хэрвээ та урьд өмнө нь


Энэ үйлийг хийсэн бол


Бурханы хотол чуулган амгалан бус


Бусармаг энэ адил болохгүй байхсан


158. Тиймд энэ мэт бусад нугуудын


Дусал, шунх, шимийг хүртэл


Өөрийн болгож барих мэтээр та


Өрөөс бусдыг тэрчлэн бясалгаж үйлдсүгэй


159. Бусдын тусыг сайтар шинжлээд


Өөрийн биенээ юу буй бүхнээ


Булааж аваад тэр бүгдээ


Бусдын тусад золисугай, та


160. Өөрөө жаргаад өрөөл зовох ба


Өөрөө мандаад өөрөө л доройтох


Өөртөөн туслах болоод өрөөлд бус хэмээгч


"Өөртөөн" атаархаж юунд эс үйлдэнэ вэ?


161. Өөрийн жаргалаас татгалзан


Өрөөлийн зовлонг өөртөө эдлэх үүнийг


Хааяа нэгэнтээ үйлдэнэ би хэмээх


Хар гэмээ хянаж үйлдсү, би бээр


162. Өрөөл бусдын үйлдсэн гэмүүдийг


Өөрийн буруугаас ухаараад


Өөрийн үйлдсэн гэмт өчүүхэн ч


Өрөөл олон амьтнаа наминчлан үйлдсү


163. Бусдын алдрыг үлэмж өгүүлэн


Өөрийн алдрыг хүчлэн дар


Өөрийгөө адгийн боол мэт


Өрөөлийн хамаг хэрэгт зарсугай


164. Энэ нь (би) гэмтийн чанарт тул


Гэнэтийн эрдмээр бүү магт


Хэрэв үүний эрхэм байвч


Хэн нэг нь үл мэдэх тул чингэсүгэй


165. Товчилбоос өөрийн тусын тулд


Би бусдыг хорлож үйлдсэн болохоор


Амьтны тусад хорлол түүнийг


Өөр дээрээ буулгаж үйлдсү би


166. Чилгэр шилтийн ёсоор үүнийг


Зөрүүдлэн үл үйлдэх бөгөөд


Шинэхэн бэрийн авир ёсоор


Ичиж мэгдэн боомтолсугай, үүнийг


167. Түүнийг л үйлдэж тэр мэт байгуулах ба


Тэр мэт эс үйлдвээс та


Тэр мэт үүний эрхнээ орох бөгөөд


Түүнээс л хэтэрвэл эслэн таслаж үйлдсүгэй


168. Хэдүй тэр мэт яривч


Тэр мэт эс үйлдвээс сэтгэлт танаа


Гэм бүхэн гавъяарах тул


Таныг гэсгээж барам за


169. Та намайг товроглон үйлдсэн


Урьд цаг ондоо болсон тул


Эдүгээ би таныг үзсэн тул хааш оддоо ч


Таны омгийг даран сөнөөм зэ


170. Эдүгээгээс эхлэн өөрийн тусаа


Эрхэмлэх хэмээхийн сэтгэлийг орхих болтугай


Өөрийгөө бусдад худалдсандаа та


Өөриймсөж бүү гунигла, аль байдгаа өргөчих


171. Та хэрвээ сэрэмжгүй байсаар


Тэдгээрээ амьтанд эс өгч чадваас


Та түүнийгээ харин


Тамын сахиулчинд өгөх нь дамжиггүй


172. Тэр мэт та хэзээ нэгэн цагт


Түүнийгээ өгөөд өнө удаан зовох


Эдүгээ харин жигшин санаж үйлдээд


Өөрийгөө бодох сэтгэлээ дарагтун та


173. Өөрийгөө баясуулах энэ мэт хүсэл төрвөөс


Өөрөө өөрийгөө баясуулж бүү үйлд


Өөрийгөө өмгөөлөхийн хүсэл төрвөөс л


Өөрөөс бусдыг үргэлжид өмгөөлж үйлдсүгэй


174. Хэзээ ямагт энэ л биеэ


Хийрхэж үргэлж тэтгэн үйлдвээс


Тэр төдий чинээгээр машид


Тусгүй амьтан болох мөн


175. Тэр мэт болсон түүний хүсэл


Тэрхүү газар дэлхий бүгдийг


Төгсгөж гүйцээж чадахгүй болохоор


Түүнийг хүсэх хэн байх билээ


176. Хэрэггүй хүслээс нисваанис хийгээд


Хэт дорой санаа ч төрөх


Хаа бүхнээ гавъяагүй


Хотол чуулган тэд барагдах үгүй


177. Тиймд биенээ шунах хүслээ


Тэгтэл арвижуулах шалтгийг үл үйлдэн


Алин сэтгэлд нийцүүлж үл барих тэр л


Алимад бодитой сайн бөлгөө


178. Эцэстээ хэтийдлийн хязгаарт унагах бөгөөд


Эс хөдлөвч бусдаар өдөөгдөн хөдлөгч


Эс барагдах ариун бус энэ дүрсийг Эрхэмлэж


юунд минийх хэмээн барина вэ?


179. Амьдрах үхэх нь хялбархан


Энэ адилын оньс надад юунд хэрэгтэй вэ?


Тоосго шороо тэргүүтэнтэй ялгаа үгүй атал


Тоож юунд омгоо арилгаж эс үйлдэнэ вэ?


180. Энэ л биеэ энхрийлж хайрласаар


Эрхгүй дэмий зовлонг хураачихаад


Эцэст нь тачааж уригнах нь


Энэ мод адилд юуны хэрэг


181. Энэ мэтээр би тэтгэж дэгжээвч


Элээ тас тэргүүтний идэш болоод


Тачаах, уригнах нь үгүй болох тул


Тэгтлээ түүнээ тачаахын хэрэг юун


182. Хэн нэгэн муушааваас уурлах хийгээд


Хэн нэгэн магтваас баясаж үйлдэх ба


Хэрвээ түүнийг эс мэдвээс


Хэрхэн алжааж үйлдэх билээ би


130


183. Хэн бүхэн энэ биеэ минийх хэмээх ба


Тэр бие бид хоёр нөхөр болох гэвэл


Хамаг бүгдээр өөрийн биеэн хүсэхүй


Түүнээ би юунд үл баясана вэ?


184. Тиймд би өөрийн биедээ тачаалгүйгээр


Амьтны тусад биеэн өгч үйлдсүгэй


Үүнээ гэм олон хэдий ч


Үйлийн үр адил эдэлж үйлдсүгэй


185. Чингээд нялхсын явдлаар ханаж


Мэргэдийн мөрийг нэхээд


Сэрэмжит үгийг санаж үйлдээд


Нойр болоод мунхгаа буцааж үйлдсү


186. Их нигүүлсэлт бурхадын хөвгүүд адил


Ухааны дэнсийг эрхэмлэн барису


Өдөр шөнийн хугаст ч эс шамдваас


Зовлонгоос хэзээ ч гэтлэж үл чадах


187. Тиймд түйтгэр хилэнцээ арилгахын тулд


Тэрсүү буруу замаас сэтгэлээ буцааж


Төв үзлийн орноо (40) үргэлжид


Тэгш бясалгаж үйлдсү би


IX БҮЛЭГ. Билиг барамид 41 IX. Билиг барамид


1. Эдгээр хамаг гишүүн бүхнийг


Эрхэм билгийн тухайд Бурхан номнов


Иймд энэлэл зовлонгоо амирлуулахыг


Эгээрэн хүсвээс билгийг эгүүсгэсүгэй


2. Янагуухуй(42) хийгээд үнэмлэхүй(43) хэмээх


Хоёр үнэн нь эдгээр болой


Үнэмлэхүй нь ухааны (эгэлийн) орон бус


Ухаан нь янагуухуй хэмээмой


3. Егүзэр(44) хийгээд эгэл(45) хэмээн


Ертөнцөд хоёр зүйл буй


Эгэл ертөнцийг болвоос Ертөнцийн


егүзрүүд дарах бөгөөд


4. Егүзэр хэдий ч ухааны хирцдээр


Дээш дээшээ ялгармой


Үрийн тухайд ажиглалтгүй мөн


Хоёул зөвшөөрөх үлгэрээр жишсү


5. Ертөнцийнхөн бодитой бүтсэнд үзэх ба


Үнэн ямагтад ухаарах мөн.


Илбэ мэт бүтсэн бус хэмээх эндээс


Егүзэр хийгээд ертөнц хоёр тэмцэлдмү


6. Дүрс тэргүүтэн илтэд үзэгдэх мөн боловч


Шалгагдсан бус алдаршсан төдий мөн.


Тэр ариун бус тэргүүтнийг


Ариун хэмээн нэрийдсэн мэт хуурмаг буюу


7. Ертөнцийнхний тусд Бурхан бээр


Бодитой бүтсэн тэр ямагт ба


Тэдгээр бас агшин төдий бус хэмээсэн буй


Тэд янагуухуй үнэнтэй харшлах бус үу хэмээвээс


132


8. Ертөнцтэй харьцуулваас үнэмлэхүй мэт үзэгдэвч


Егүзэрс янагуухуйг эндүүрэггүй онох бөгөөд


Бас бүсгүй ариун бус хэмээхүйд


Магад шинжлэн ертөнцийнхөн эсэргүүцмү


9. Илбэ адилын Бурханыг тахисан буян


Ямар мэт бодитой тахисан адил төрмой


Тэгвэл амьтан адил болвоос


Үхээд хэрхэн төрөх хэмээвээс


10. Хэдий шалтгаан нөхцөл бүрдэх


Тэр төдийд илбэч төрех


Үргэлжлэл өнө удаан төдийгээр


Үргэлжид амьтан үнэн байх бус


11. Илбийн амьтан алах тэргүүтэн


Хилэнц үл болъюу, сэтгэлтүй учир


Илбэ адилын сэтгэлт амьтан болбоос


Буян хийгээд нүгэл гармой


12. Тарни тэргүүтэн бүгдэд чадал үгүй тул


Илбэ адил сэтгэлийг төрүүлж үл чадах


Элдвийн шалтгаанаас хөллөх тул


Илбэ ч элдэв янз ямагт


13. Бүхнийг бүтээгч гагц шалтгаан


Алин хаана ч үгүй мөн


Хэрвээ үнэмлэхүй нирваан ба


Янагуухуй ертөнц хоёрыг адилд үзвээс


14. Бурхан ч янагуухуй болох тул


Боди явдлаар хэрхэх билээ?


Шалтгааны үргэлжлэл эс тасрах учир


Илбийг ч буцааж үл чадах болъюү


15. Шалтгааны үргэлжлэл тасархай тул


Янагуухуй ч үл болмой за


Алин үзэгдэлд эндүүрэггүй хувьгүй бөгөөс


Амьгүй илбийг хэн бээр үзэх вэ?


16. Хэрвээ танд илбэ тэр нь


Байхгүй гэвэл тэр цагт юуг тухайлах вэ?


Хэрвээ тэр нь ангид тусгаар гэвэл


Байдал тэр нь сэтгэл ямагт болох


17. Алин ч атугай сэтгэлийг илбэ хэмээвэл


Алин алинаа үзэх вэ тэр цагт


Ертөнцийн итгэлт эзэн тэр бээр ч


Сэтгэл сэтгэлээ үзэхгүй хэмээжээ


18. Хутганы ир өөрөө өөрийгээ


Хэрчиж таслахгүйн тэр адил сэтгэл


Хэрхэн зул өөрөө өөрийгээ


Хэр сайнаар тодруулдаг тэрчилэн хэмээвээс


19. Үнэндээ зул гэрэлтүүлэгч бус бөгөөд


Алин харанхуйгаар хөлхөгдсөн ч бус


Хөх болор нь хөх (өнгө) ямагтдаа болохоос


Бусдаас харгалзах нь үгүй мөн


20. Тэрчлэн зарим нэг нь бусадтай


Харгалзах ба эс харгалзах үзэгдэнэ


Хөхөөс хөх ямагт эс харгалзавч


Хөх бусаас хөх ямагт харгалзъюу


21. Зул өөрийгөө гэрэлтүүлнэ хэмээх


Ухаанаар мэдээд хэлж байгаа бол


Ухаан гэрэлтүүлэгч гэдгийг


Юугаар мэдэж ийн өгүүлнэ вэ?


22.Хэзээ хэн нэг нь мэдээгүй бол


Хэн гэгээн ба гэгээн бусыг мэдэх вэ?


Хэгүүсэр бүсгүйн хүүгийн бүжгийг


Хөвсөргөн өгүүлэх утгагүй адил


23. Хэрвээ өөрийгөө мэдэгч сэтгэл байхгүй бол


Санахуй сэтгэл хэрхэн төрөх


Урьдын амсуурга бусдаас шалтгаалан


Хулгана хорыг санахуй сэтгэл төрөх болой


24. Учир шалтгаан төгөлдөр бөгөөс үзэх


Өөрөө өөрийгөө гийгүүлнэ гэвээс


Бүтээлээр нүдний эмийг найруулаад үзэхэд


Бумба үзэгдэхээс, эм эс үзэгдэхийн адил бус уу


25. Хэрхэн үзэх, сонсох мэдэх бүхнийг


Хорьж хэлэх нь энд зохисгүй бөгөөд


Үргэлжид зовлонгийн шалтгаан болсон


Үнэнд сэжигч атгагыг буцаах нь чухал


26. Сэтгэлээс илбэ нь ангид бус ч


Ангид бусыг нь эс олвоос


Бодит тэр хэрхэн ангид болох


Ангид бус болвоос бодитой бус болох


27. Хэрвээ илбэ үнэн бус бөгөөс


Үзэгдэхүүн ба үзэгч тэр адил мөн


Хэрвээ орчлон бодитой шүтэлцэх


Эсвээс огторгуй мэт болох хэмээвээс


28. Бодигүй нь бодитойд шүтдэг бол


Үйлдэхүйн чадвар хаанаас төрөх


Таны сэтгэл нөхөргүй болоод


Дан ганц ямагтад барагдах


29. Хэрвээ сэтгэл нь орноосоо хагацах


Тэр цагт Бурхан болъюу гэвэл


Тэр мэт Сэтгэлийн төдийт хэмээгч


Түүнээ эрдэм юун байна


30. Илбэ адилыг ухаарсан ч


Нисванисыг хэрхэн буцаах вэ?


Илбэчний үйлдсэн бүсгүйд


Хэзээд хүсэл төрмүй хэмээвээс


31. Түүнийг төрүүлэх орноо


Нисванисын чадлыг эс буцаасан болъюу


Тиймд түүнийг үзсэн түүнээ


Хоосон чанарын авъяас өчүүхэн болой


32. Хоосон чанарын авъяасыг дадуулваас


Бодитой хэмээхүй авъяасыг дарах ба


Юу ч үгүй хэмээн бясалгаваас


Түүнийг гаднаас нь буцаах буюу


33. Хэзээ алинд үгүй болой хэмээх


Шинжлэхүй бодитыг эс оновоос


Тэр цагт суурь үгүй тул бодитой бус


Ухааны оронд яаж ургах билээ


34. Алин бодитой хийгээд бодигүй бүхэн


Ажих ухааны орноо үл орших болъюу


Тэр цагт тус тус байдал үгүй болох тул


Зоригдолгүйгээр машид амирлаюу


35. Зэндмэнь эрдэнэ ба галбарвасан модон


Хэрхэн хүслийг төгс хангах адил


Тэр мэт шавийн ерөөлийн хүчээр л


Бурханы лагшин үзэгдмү зэ


36. Үлгэрлэвээс гарди шувуун бээр


Тахилын модыг бүтээгээд нөгчсөн ч


Тэрбээр гэтлээд өнө удаан болсон ч


Хор тэргүүтнийг амирлуулж үйлдэх адил


37. Бодит явдал лугаа мөр зохилдуу


Бурханы тахилын модыг бүтээгээд


Бодисадва гаслангаас нөгчөвч


Бодит тус бүхнийг бүтээн зохиомой


38. Сэтгэлгүй тул тахиваас


Хэрхэн ач төгөлдөр хэмээвээс


Алин ахуй буюу нөгчөгсөн хоёр


Адил хэмээн айлдсан тул болой


39. Янагуухуй ч бай үнэмлэхүй ч бай


Түүний үрийг эш зарлигаас мэдьюү


Үлгэрлэвээс Бурхан үнэн болохыг


Үйлийн үрээс нь мэддэгтэй адил


40. "Үнэнийг" үзсэнээр тонилчихдог болбоос


Хоосон чанарыг онохын хэрэг юун


Энэ мөр нь эш зарлигаас үгүй бол


Бурхан болох нь үгүй болох


41. Хэрвээ их хөлгөн эс бүтвээс


Таны эш зарлиг яахин бүтэх


Хэрэв хоёуланд үүнийг бүтээх гэвэл


Та анхнаас эс бүтээв, үүнийг


42. Ямар болов үүнд ч итгэх хэрэгтэй


Энэ нь их хөлгөнд ч адил болъюу


Бусад бүгдийн хэлдэг нь үнэн гэвэл


Дээд тэргүүтэн ч үнэн болох


43. Их хөлгөн ч тэмцэлтэй гэвэл


Эшийн талаар тэрсүүд хийгээд


Эш бусдын талаар ч өвөр бусад бүгдээр


Тэмцэлдэх нь мөн адил тул орхих болох


44. Шашны ёзоор гэлэн мөн хэдий ч


Гэлэн тэр ч хатуужилд орших


Сэтгэлийг гол болгоогч нугууд


Гаслангаас гэтэлсэн ч хатуужилд орших


45. Нисванисыг тэвчсэнээр гэтлэх тул


Тэр даруйд түүнд хүрьюү тэр


Нисванис үгүй боловч тэднээ


Үйлийн үрийн чадлыг үзэх мөн, тэд


46. Түр нэг чухал нөхцөлдүүлэгч "шунал"


Үгүй болно хэмээн магадлавч


Энэ хүсэл шунал нь нисванис бус ч


Хотол мунхаг мэт яахин үгүй болох


47. Амсуургаас үүдэн шунах ч буй


Тэднээ амсуурга ч буй


Зоригдол бүхий сэтгэл


Хаа нэгтээ төрөх болъюу


48. Хоосон чанараас салсан сэтгэл


Хаагдав ч дахин төрөх


Хур мэдэл үгүй бясалгалчин мэт


Хоосон чанарыг бясалган үйлдэх тэд


49. Алин хэлээр "Судрын аймагт" өгүүлсэн тэдгээр


Бурханы зарлиг мөн боловч


Их хөлөг их зонхийг та нарын


Судрын аймагтай адилтган үзэж үл болох


50. Хэрвээ нэгийг эс оносон


Хамгийг буруудуулж болох учир


Хамаг бүгдийг ганцхан судраар


Айлдаж болохгүй юу, Бурхан


51. Махагашиба (Одсүрэн) тэргүүтэн алин хэлээр


Машид хязгаарт хүрээгүйч


Түүнийг тэд эс оносон хэмээн


Тээршээж эс барьж хэн үйлдэх вэ


52. Мунхгаар энэлэгсдийн тусд


Тачаангуйн аюулын туйпаас гэтлэн


ЕртөнцөД оршихуйг бүтээгч энэ нь


Хоосон чанарын үр болой


53. Хоосон чанарын зүгт тэр адил


Хашран залхах нь ёс бус бөгөөд


Тиймд сэтгэл доноголзолгүйгээр


Тэр хоосон чанарыг бясалгаж үйлдсүгэй


54. Нисванис хийгээд мэдэгдэхүүний түйтгэрийн


Их харанхуйн ерөндөг хоосон чанар(46)


Түргэнээ Хамгийг болгоогчийг хүсвээс


Түүнийг яахин үл бясалгамой


55. Алин бодитой зовлонг үүсгэгч түүнээс


Айхын цочирдлого баттай төрвөөс л


Зовлонг амирлуулагч хоосон чанар түүнээс


Зовж юунд айх билээ


56. Хэрвээ би гэдэг нэгээхэн нь ч байдаг бол


Хэзээд яагаад ч аюул болох


Би гэдэг нэгээхэн ч үгүй болохоор


Хэн түүнээс айх билээ


57. Шүд болоод үс хумс би биш


Яс болоод цус ч би биш


Нус, бас бор шар ч би биш


Шар ус, бөөлжис ч би биш


58. Хөлс болоод өөх тосч би биш


Элэг уушги тэргүүтэн ч би биш


Басхүү дотор гэдэс ч би биш


Баас шээс ч би биш


59. Max арьс ч би биш


Бүлээн илч, хий ч би биш


Шар үсний нүх ч би биш


Тийн зургаан мэдэл ч би биш болой


60. Хэрвээ дууг баригч мэдэрхүй мөнх бөгөөс


Хэзээ үргэлжид дууг барих болох


Мэдэгдэхүүн үгүй болбоос юуг мэдэх вэ?


Мэдрэхүйг чухам юугаар өгүүлнэ вэ?


61. Мэдрэхүйгээр хэрвээ мэднэ гэвэл


Мод ч гэсэн мэдрэхүй болж хэтийдэх


Мэдэгдэхүүн нь шадар ойр бөгөөс


Мэдрэхүй нь үгүй хэмээн магадлахуй болъюу


62. Тэр мэтээр дүрсийг мэдвээс


Тэр цагт сонсох нь яагаад ч үгүй


Дуун эс шадар учраас


Түүнийг мэдрэх нь үгүй болъюу


63. Алин дууг барихуйн чанарт учир


Дүрсийг яахин барих билээ


Нэгэнтэй эцэг хийгээд хүү хэмээн


Нэрийдсэн хэдий ч тэр ямагт бус


140


64. Энэ адил чин сэтгэл хийгээд тоос нь


Бас харанхуй ч, хүү ч бус, эцэг бус


Түүнийг дууг баригч төгөлдөр бээр ч


Мөн чанарыг эс үзэх мөн


65. Бүжигчин шиг ижилгүй байдлаар


Түүнийг үзвээс тэр мөнх бус мөн


Хэрвээ ижилгүй байдал түүн лүгээ


Нэг ямагт болвол урьд гараагүй нэгэн болох


66. Хэрвээ ижилгүй байдал нь үнэн бус болвол


Өөрөө өөрийнхөө чанарыг өгүүлэх


Тэгвэл мэдрэхүй ямагт бүгдээр Гагц


төрөлхтөн болж хэтийдэх


67. Сэтгэлт ба сэтгэлгүй тэд ч


Оршихуй адил тул нэгэн болох


Өвөрмөц ялгагдахын тэр үест


Адилтгахын шүтээн хэзээ гарах


68. Сэтгэлгүй нь би биш бөгөөд


Сэтгэлгүй учир бумба тэргүүтэн адил мөн


Сэтгэл төгөлдөр хэдий ч


Мэдмү хэмээвч мэдэхгүй болон эвдэрдэг мөн


69. Хэрвээ би хэмээх эс урвах болбоос


Сэтгэлээр юу нэгэн үйлдэх вэ


Сэтгэлгүй болоод үйлээс арилсан


Огторгуй нь би болох биз ээ


70. Хэрвээ би үгүй болбол


Үйлийн бүрийн барилдлага хэрэггүй болох


Үйлийг үйлдчихээд эвдрэх учраас


Хэний үйл болох вэ хэмээвээс


71. Үйл хийгээд үйлийн үндэс тус тус бөгөөд


Түүнийг би бүтээх нь үгүй хэдий ч


Бид хоёуланд минь дулдуйдах учир


Энэ талаар харин тэмцэл хэрэгтэй бус уу?


72. Үндэс төгөлдөр үр сэлтэс хэмээн


Үзэхүй тэр нь ч бодитой бус.


Нэгэн үргэлжлэлээс дулдуйдан


Үйлдэгч ба эдлэгч хэмээн нэрийдэх болой


73. Өнгөрсөн хийгээд ирээдүйн сэтгэл


Үгүй учир би биш


Гээд төрөхийн сэтгэл би болбоос


Тэр эвдрэхээр би үгүй болох


74. Жишээлвээс зэгс гол модыг


Зэрэгчилж хувааваас хаана ч үгүй


Тийн шинжилж эрвээс


Тэр адил би ч үнэхээр бус


75. Хэрвээ амьтан үгүй юм бол


Хэнийг нигүүлсэх билээ?


Үрийг хүсч ам авсан чинь


Мунхгаар цөлийдсөн мөн болох


76. Амьтан үгүй учир үр нь хэнийх билээ гэх нь


Алдаагүй зөв ч, мунхгаар л тийн болгоох


Алив зовлонгоо түргэн амирлуулахын тулд


Ач үрийн мунхгийг буцааж эс үйлдэх


77. Зовлонгийн шалтгаан омог дээрэнхүй нь


Зөвхөн өөрийгөөн хэмээн мунхарсаар арвижих


Түүнээс буцаж эс чадах уу хэмээвээс


Би үгүй хэмээн бясалгах нь эзэд болой


78. Хөл булчин ч бие биш


Гуя ба бүсэлхий ч бие биш


Ходоод, гэдэс, нуруу ч бие биш


Өвчүү болоод мөр ч бие биш


79. Хавирга, хуруу ч бие биш


Суга, дал мөр ч бие биш


Гэдэс дотор ч бие биш


Толгой хүзүү ч бие биш болохоор Бие


хэмээх энд алин болох


80. Энэ бие хэрвээ хамаг зүгт


Эсрэг нижгээдэд оршино гэвэл


Тус тусдаа орших болох тул


Тэр цагт би өөрөөн хаана орших вэ?


81. Хэрвээ бид бүгдийн бие тэдгээр


Гар тэргүүтнээ орших болвоос


Хичнээн гар буй байна


Тэр төдий бие буй болох


82. Гадна дотно бие үгүй тул


Гар тэргүүтнээ хэрхэн бие болох


Гар тэргүүтнээс бас ангид үгүй тул


Тэр нь хэрхэн орших билээ


83. Тийнхүү бие үгүй бөгөөтөл


Гар тэргүүтнээ бие хэмээн мунхармой


Хэлбэр дүрсийн төдийхнөөр Хүмүүн


хэмээн сэтгэмой, зэрэглээг


84. Хэзээ шалтгаан орших тэр хүртэл л


Хэний ч бие бодгаль мэт үзэгдмү


Хэзээ гар тэргүүтэн буй тэр хүртэл


Хүний бие гэж үзэгдсү зэ


85. Хурууны нийлбэр болох тул


Гар гэдэг нь нь алин болох.


Бас тэгээд тэгээд үе нугалмын нийлбэр болох Үе


нугалмыг хувь хувиар хуваахуй


86. Хувь хэмээх нь ч тоосноо хуваагдах


Тоос нь ч зүг зүгээр хувааваас


Зүг зовхисын хувиас хагацан одож


Тэр бээр тоос ч үгүй огторгуй мэт болюу


87. Зүүд энэ адилын дүрснээ


Зүй ухаантай хэн шунах


Хэзээд бие үгүй энэ адилыг


Эр эм хэмээх нь юу бол


88. Тийм л зовлон чанартай юм бол


Юунд машид баясаж эс хорлоно вэ?


Хэрвээ амгалантай болвоос гаслан зовлонгоо ч


Жаргалтай хэмээн баясаж эс үйлдэнэ вэ?


89. Хүч төгөлдөр сүрээр дарахын тулд


Хэзээд түүнийг эс амсах хэмээвээс


Алин анхааран эс авсан тул


Амсахуй хэрхэн төрөх тэр цагт


90. Зовлон нарийн чанарт хэдий ч


Түүнийг бүдүүнээс нь арилгах бус уу


Тэрбээр түүнээс ангид баясахуй хэмээвээс


Тэр яахин тийн болох


91. Харшлах шалтгаан төрснөөр


Хамаг зовлон төрөх бус уу


Амсахуй атгагаар илт мэдрэх хэмээн


Аяа зарлигласан бус уу


92. Тиймийн учир үүний ерөндөг болсон


Тийн ажиглахуй үүнийг бясалгах бөгөөд


Тийн шинжлэхүйн тариалангаас ургасан


Даяанч егүзэрийн идээн болой


93. Эрхтэн хэрвээ завсарт болбоос


Тэд хэрхэн учрах вэ?


Завсаргүй болбоос ганцаар болоод


Алин алинтай учрах вэ?


94. Хумхийн тоос хумхийн тоосноо үл багтах


Тэд завсаргүй сацуухан мөн


Үл багтваас нийлэх гэж үгүй Үл


нийлвээс учрах гэж үгүй


95. Хувь үгүй ч учирна хэмээн


Үйлдэх нь хэр зохилтой вэ?


Учирсны хувь үгүй болгон


Хэрвээ үзвэл үзүүлсүгэй


96. Бие үгүй сүнс лүгээ


Учирах гэдэг зохистой бус


Урьд ухаарсны адилаар


Цугласан бүгд бодитой бус


97. Тэр мэт хүрэлцэхүй бодитой үгүй тул


Амсахуй хаанаас төрөх вэ?


Алжаал энэ нь юунд хэрэгтэй вэ?


Алин алинаа хорлох мөн


98. Хэзээ амсагч үгүй болоход


Тэдүй амсахуй үгүй болох мөн


Тэр цаг ахуй байдал үүнийг үзээд


Тачаахуй сэтгэлээ юунд үл буцаана вэ?


99. Үзэхүй буюу хүрэлцэхүй ч


Бүгд илбэ адилын мөн чанараар


Сэтгэл лүгээ хамт төрдөг тул


Амсуурга түүнийг хэрхэн үзэх


100. Урьд төрсөн нь хойно төрөхийг л


Санах болохоос, амсах бус


Өөрөө өөрийгөө амсаж эс болох тул


Бусад нугууд ч амсаж эс чадах


101. Амсагч хэзээд үгүй бөгөөд


Тиймд амсах ч тэр ямагт бус


Тэр мэт би үгүй энэ чуулганаа


Энэ бээр хэрхэн хорлох вэ?


102. Сэтгэл гэгч эрхтэнээ ч үл орших


Дүрс тэргүүтнээ ч бус, завсарт ч бус


Сэтгэл дотор ч бус, гадна ч бус


Бусдаас ч эс олдъюу


103. Алин тэгээд бие ч бус, бусад ч бус


Алин гагц ч бус, ангид ч бус


Тэр өчүүхэн төдий ч эс бүтсэн тул Сэтгэл


ямагт мөн чанараас гэтэлсэн *лөн


104. Мэдэгдэхүүнээс өмнө ухаан аваас


Юунаа зорьж тэр төрөх вэ?


Мэдэгдэхүүн болоод ухаан хамт төрвөөс


Юунаа зорьж тэр төрөх вэ?


105. Хэрвээ мэдэгдэхүүн хойно нь аваас


Тэр цагт ухаан хаанаас төрөх


Энэ адилаар мэдэгдэхүүн бүгдийг


Төрөхүйг онож эс болмой за


106. Тэр мэтээр хэрвээ янагуухуй үгүй аваас


Тэрхүү хоёр үнэн гэх хаана вэ?


Тэр хүү янагуухуй бусдаар


Амьтан тонилох гэгч хаана байх


107. Энэ нь бусдын сэтгэлийн атгаг бөгөөд


Тэр нь өөрийн янагуухуй ч бус


Хожим түүнийг магадлаваас тэр ахуй бөгөөд


Эс болбоос янагуухуй өөрөө ч үгүй ямагт


108. Мэдэгдэхүүн ба мэдрэхүй хоёр


Харилцан шүтэлцдэг нь үнэн мөн тул


Тэр мэт алдаршсанаа дулдуйдан


Тийн болгоож хамгийг айлдвай


109. Тийн асар шинжлэхүйн


Тийн асар ухаанаар шинжлэвээс хэзээд


Тэр цагт тийн шинжлэхүйн тулд


Тулахгүй болой, тийн шинжлэхүйн тулд


110. Мэдэгдэхүүний тийн шинжихүйд


Мэдрэхүйд үл шүтэх болоод


Шүтээн үгүй бөгөөд үл төрөхүй тул


Тонилохуй (нирваан) хэмээн өгүүлвэй


111. Алин ч атугай, энэ хоёр үнэн бөгөөд


Тэр ямагт машид бэрхтэй орших


Сэтгэхүйн эрхтэнээс суурь бүтнэ гэвэл


Сэтгэхүйн оршихуйгаас юу бүтэх вэ?


112. Хэрвээ мэдэгдэхүүнээс сэтгэхүй ургаваас


Мэдэгдэхүүний оршихуй юунд шүтэх вэ?


Тэд тиймд инагш чинагшийн эрхээр буй


Хоёуланд нь (үнэхээр) бүтээгүй буюу


113. Хэрвээ хөвгүүн үгүй тул эцэг бус болбоос


Хөвгүүн тэр нь хаанаас төрөх вэ?


Хөвгүүн үгүй бол эцэг ч үгүй болоод


Тэгээд хоёулаа ч үгүй болох ямагт


114. Хөрөнгө суулгаснаар үр тариа ургах ба


Үр тариагаар хөрөнгийг мэдэх адил


Мэдэгдэхүүнээс төрсөн сэтгэхүйгээр


Мэдэгдэхүүний оршихуйг яахин мэдэх вэ?


115. Үр тарианаас ангид сэтгэхүйгээр


Хөрөнгө буйг онодог бол


Мэдэгдэхүүн алин түүнийг онохдоо


Сэтгэхүйн оршихуйг яахин мэдэх вэ?


116. Ертөнцийг хэзээд илт болгоохуйд


Учир шалтгаан бүгдийг мэдэх мөн


Лянхуан гол мод тэргүүтний ялгаа ч


Учир шалтгааны ялгалаас төрсөн мөн


117. Учир шалтгааны ялгалыг юугаар мэдэх


хэмээвээс


Урьдын шалтгааныг ялгалаас л болой


Учир тиймд шалтгаан л үрээ гаргах нь .


Урьдын шалтгааны хүчин ямагтаас л


118. Махашиваарийг амьтны шалтгаан хэмээвэл


Заримдаа юунд Махашиваарийг сэтгэлт гэнэв


Махбод нь тэр мэт болох боловч


Нэр төдийхэнд ч юунд зовох


119. Гэвч хэсэг бусаг шороо тэргүүтэн хийгээд


Мөнх бус ба үл хөдлөхүй нь ч тэнгэр бус бөгөөд


Хуваагдахуун болоод ариун бус буюу


Тэр нь Махашиваари ч бус буюу


120. Махашиваари үл хөдлөгч тул огторгуй ч бус


Урд хориглосон тул би ч бус


Санаагүйг үйлдээчин болохоор


Санаандгүйг өгүүлэх хэрэг юун


121. Түүний хүслээр бүтдэг алин буй


Би гэдэг шороо тэргүүтэн махбод ба


Махашиваари нь чанар болоод мөнх ч бус


Мэдэх гэдэг мэдэгдэхүүнээс төрөх ба


122. Тэргүүшгүйгээс жаргал зовлон үйлээс мөн


Түүгээр л алин бүтэв хэмээн өгүүлсүгэй


Учир шалтгаанаа эхлэл үгүй тул


Үйлийн үрийн эхлэл гэж хаана байх


123. Мөнх болбоос үйлдэх бус бөгөөд


Тэгээд бусдад харгалзах бус


Тэр (Ванчүг) эс үйлдсэн учир бусад үгүй хэмээвэл


Тэр энэ хоёр хэрхэн харгалзах билээ


124. Хэрвээ харгалзваас чуулган ямагт болох


Шалтгаанаас үүдэх учир Махашиваари бус


Чуулваас төрөхгүйн эрхгүй бөгөөд


Тэр үгүй бөгөөс төрөхийн аргагүй буюу


125. Хэрвээ Махашиваарийн эс хүссэнээр


Үйлдэгдсэн ахул бусдын эрхэнд барагдах


Хүссэнээр болоод хүсэлд нь харгалзаад


Үйлдлээ гэхэд Махашиваари хаанаас байх


126. Хумхийн тоосыг мөнх өгүүлэгч тэдийг


Урьд буцаасны адил буюу


Барадина хэмээгчийг "мөнх" болоод


Амьтны шалтгаан хэмээн Санги (Данжамба) үзэв47


127 Чин зүрх,тоос,харанхуй хэмээх


Гурван эрдэм сац оршсныг (жаргал,зовлон,


тэгш санаа)


Барадина(48) хэмээн өгүүлэх бөгөөд


Сац эс болсныг амьтан хэмээх мөн.


128. Нэг дор гурван мөн чанар


Эс зохилдох тул тэрбээр үгүй мөн


Тэр адил эрдэмгүй бөгөөд


Тус тусдаа гурав Болой, тэр


129. Эрдэмгүй тул дуу тэргүүтэн


Буй хэдий ч машид алсрах мөн


Сэтгэлгүй хувцас тэргүүтнээ


Амгалан тэргүүн буй бус болъюу


130 Бодит нугууд түүний мөн чанарт болбоос


Бодит тийн шинжлэхгүйгээр эс эзлэгдэх


Таны шалтгаан амгалан ямагтаас


Цэмбэ тэргүүтэн төрөхгүй


131 Цэмбэ тэргүүтнээс амгалан тэргүүтэн


Үл гарах тул амгалан үгүй мөн


Амгалан тэргүүтэн мөнх ямагт болохоор


Хэзээ ч оногдох үгүй болъюу


132 .Амгалан тэргүүтэн гэгээн ямагт байхад


Амсахуйн тухайд юунд эс барих вэ


Тэр ямагт нарийн чанарт түүнийг


Нарийн бүдүүн хэмээн хэрхэн үзэх


133 Бүдүүнээ орхивоос нарийн болох тул


Бүдүүн нарийн тэдгээр мөнх чанарт


Тэрчлэн бодит бүгдээрээ


Мөнх бус болохуйд юунд эс хүснэм


134. Бүдүүн нь амгалангаас ангид бус бөгөөс


Амгалан, гэгээн, мөнх бус ямагт


Хэрвээ үгүй нь хэзээд бол Төрөхгүй


мөн үгүй тул хэмээвээс


135. Гэгээн бус ч төрөх хэмээхийг


Та хэдий эс таалавч байгаа ямагт


Хэрвээ шалтгаанаа үр нь оршвоос л


Идэшдээ арвин бусыг зооглосон болох


136. Бүсний өртгөөр хөвөнгийн


Хөрөнгийг худалдаж аваад хувааж үйлд


Ертөнцийг мунхгаар эс үзээд


Түүнийг ухаандаа агуулж үйлд


137. Тийм ухаан ертөнцөд буй тул


Юунд эс үзнэ вэ?


Ертөнцөд шалгадаг ухаан(49) үгүй бол


Гэгээнийг үзсэн ч үнэн бус болъюу


138. Хэрвээ шалгадаг, шалгадаг бус болбоос


Түүний шалгасан худал болох мөн


Үнэн ямагт хоосон чанарыг


Бясалгахуйяа үл зохилдох болох


139. Нэрийдсэн оршихуйн утгыг эс олбоос


Эс бүтсэн оршихуйн утгыг үл ухъюу


Тиймд хуурмаг оршихуй алин тэр


Эс бүтсэн нь тодорхой агаад хуурмаг мөн


140. Зүүдэндээ хүүгээ үхлээ гэж зүүдлэхүйд


Тэр нь үгүй боллоо гэх атгаг нь


Түүнийг байна гэдэг атгагын


Тотгор боловч хуурамч болох мөн


141. Тиймд тэр мэт ажиглаваас


Учир шалтгаангүй нь хаана ч үгүй


Тус тусдаа юм уу, хурж үйлдсэн


Шалтгаан бүгдээр шалтгаангүй орших бус


142. Шалтгаан бусдаас ч ирсэн бус


Орон бусад руу одох бус


Мунхгаар үнэн хэмээгдсэн тэр бүгд


Илбэнээс ялгаа юу байна даа


143. Илбээр хувилгасан алин хийгээд


Учир шалтгаанаар хувилсан алин


Тэр нь хаанаас ирсэн хийгээд


Хаашаа одохыг шинжилж үйлдсүгэй.


144. Нэг нь нөгөөдөө ойртсоноор үзэгдэх ба


Эс болвоос үл үзэгдэх


Хуурмаг хөрөг лүгээ адил Тэр


бүхнээ үнэн гэж юу байх


145. Бодитой бүтсэн болбоос


Шалтгааны хэрэг юун байх


Хэрвээ тийн бүтээгүй болбоос ч


Шалтгааны хэрэг юун байх


146. Зуун голди тооны шалтгаанаар ч


Бодитыг үгүйсгэж урвуулах үгүй


Орон үест бодит тэр нь алин мөн


Бодитоос үүссэн бусад тэд ч алин мөн


147. Болзоот цагтаа үгүй болбоос бодит (юмс) үгүй


хэмээвээс


Бодит хэзээ нэг төрөх вэ


Бодит эс төрөх хүртэл


Бодигүй лүгээ хагацаж үл чадах


148. Бодьгүй лүгээ хагацваас


Бодит оршихуйн үес үгүй болох


Бодит ч үгүй болох нь бус


Мөн чанар хоёр болж хэдийтэх тул


149. Бодьтой ч буй бус тул


Тэр мэт хаагдах буй бус бөгөөд


Эдгээр амьтан бүгдээр


Эгнэгт үл төрөх ба үл хаагдах ямагт


150. Сайхь амьтан зүүдэн мэт агаад


Сайтар ажиглаваас зэгс л үгээ адил


Сансар хийгээд нирваан ч


Сац тэр адилын агаар нэгэн бөлгөө


151. Хоосон чанарт оршихуй тэр мэтэд


Олз ч юун буй, гарз ч юун буй


Хэн нэгэнээр хүндлэгдэхүй буюу


Огоот доромжлогдохуй ч юун буй


152. Жаргах буюу зовох хаанаас ирэх


Баясах ба гуних ч хаанаас гарах


Үнэн чанар үүнийг эрэн бэдэрвээс


Шунагч хэн буй, шунагдахуйн алин буй


153. Ажиглаваас амьдын энэ ертөнц дээр


Алин чухам үхэж байгаа юм бэ


Бодитой төрсөн нь бодитой төрсөн нь алин


Баттай садан ч баттай садан нь алин


154. Огторгуй адил хамгийг үзээд


Өөрийгээ ч тэр адил барисугай


Өөрийн жаргалыг хүсэгчид


Өс тэмцэл, шуналын шалтгаанаар


155. Машид хямралдаж баясму


Гасланд хичээн тэмцэлдээд


Янагш чинагш цавчилдан сүлбэлдээд


Хилэнц гамшгаар цөхөн амьжирму


156. Сайн заяанд ахин дахин төрөвч


Сац жаргалыг эдлэн эдлэвч


Үхсэн хойно зовлонт муу заяанаа


Өнөд удаан барагдашгүйг эдэлмү


157. Сансар орчлонд олон халил буй


Тэнд мөн чанарыг (эс ухсан) бус тул энэ адил


Тэгээд ч янагш чинагш харшлалдах тул Сансар


орчлонд мөн чанар энэ адил бус


158. Тэнд ч үлгэрлэж тэсэж баршгүй


Үй олон зовлонгоос хэмжээнээс хэтэрсэн ,


Тэнд ч тэр мэт хүч үгүй бөгөөд Тэнд ч нас


минь тун богинохон ямагт


159. Тэнд амьдрах болоод өвчин зовлонгүйн тухайд


Ажиллах хийгээд өлсөх цангах алжаах ядрах ба


Нойр хоол, хөнөөл хорлол тэрчлэн


Нялхас нөхөд сэлтийн хэрэггүй үйлээр


160. Насаа дэмий түргэн нөгчөөхдөө


Нарийн сайтар ухаар, машид олоход бэрхтэйгээ


Тэнд ч тийн алгасран сурваас


Түүнээс буцах арга хаана байх билээ


161. Их муу заяанд унагахаар


Чөтгөр хичээж суудаг амой тэнд


Буруу зам тэнд ч олон бөгөөд


Тээнэгэлзээд гэтлэхэд маш бэрхтэй бөгөөд


162. Жич дахин чөлөө учирлыг олоход бэрхтэй


Бурхан заларсныг олоход бүр ч бэрхтэй


Нисванисийн мөрөн гатлахад бэрхтэй тул


Аяа, зовлонгоос зовлонд дамжих болох


163. Тэр адил машид зовлонтой хэдий ч


Өөрийн зовлонгоо эс мэдэгч алин тэр


Зовлонгийн мөрөнд оршигч эдгээрийг


Аяа, гаславаас зохистой бус уу


164. Үлгэрлэвээс заримдаа усанд урсаж


Заримдаа галд шатах тэр мэтээр


Гашуун зовлонд учравч


Жаргалтай мэт хөөрөх над адил


165. Тэр мэт өтлөх хийгээд үхэхгүй мэт


Энэ явдлаар оршигч нугууд


Анхнаасаа л алуулж үйлдэх


Муу заяаны унал тэсэшгүй ирэх мөн


166. Тэр мэт зовлонгийн галаар энэлэхүйеэ


Буяны үүлнээс сайтар буусан


Өөрийн амгалангийн буянаар


Амирлуулж үйлдэх нь хэзээ бол би


167. Хэзээд зоригдол үгүйн ёсноо50


Хичнээн биширч буяныг хураагаад


Хийсвэр зоригдлоор хүлэгдэн доройтсоноо


Хоосон чанарыг номлосугай би


X БҮЛЭГ. Бодисадын ерөөл


1. Агуу бодисадын явдалд орохоор


Адбиш миний тийн хичээн туурвисан


Алин буян түүгээр л хамаг амьтан


Адистэдэт бодисадын явдалд орох болтугай


2. Алагчаалалгүй миний сүжиг бишрэл болоод


Ашдын ерөөлийг талбисны хүчээр л


Амьтан бүхэн бодисадын явдлыг туурвин


Асар түргэн ерөөлийн үрийг эдлэх болтугай


3. Арван зүг бүхнээ бие болоод сэтгэлийн


Алжаал өвчин зовлон юу байгаа бүгд


Адалгүй хичээсэн миний буяны хүчээр


Амгалан энхийн далай болон амирлах болтугай


4. Ахуй сансарт хэзээ орших хүртэл тэд


Амгалан жаргалаар ашид үл доройтон


Ачлал ханьцашгүй Бурхдын


Адистэд амгаланг үргэлжид эдлэх болтугай


5. Аймшигт тамын ертөнц орноо


Алжааж зовсон хэн бүхэн болоод


Алин түүнээ оршигч хамаг амьтан


Амар амгалангаар цэнгэх болтугай


6. Аяа, жавраар энэлэгсэд дулаацах болтугай


Агуу их боди сэтгэлийн үүлнээс


Асгаран буух нигүүлсэхүйн их хураар Ангагч


халуунаар зовогсод сэрүүцэх болтугай


7. Алагч илдэн навчит ой цэцэрлэг


Амирлангуй үзэсгэлэнт ой цэцэрлэг болтугай


Адлагч шалмалийн мод навчис


Авралт галбарвасан болон мэндэлсүгэй


8. Амьтан тамын орон газар бүхэн


Анхилам үнэрт лянхуан далайгаар дүүрээд


Ангир нугас, галуу хун тэргүүтний


Аялгуу яруу эгшгээр чимэх болтугай


9. Асагч нүүрсний овоо эрдэнийн цогцос болтугай


Атиран шатсан газар хас дэлхий болоод


Аймшигт тамын хавчигч хад уулс


Ашид тахилын орд болоод авралт Бурхдаар дүүрэх


болтугай


10. Асаж улалзах нүүрсний цог ба мэсийн хур


Асар түргэнээ цэцгийн хур болон хувираад


Алалдан инагш чинагш мэсээр цавчилдагчид


Амгалант энэ мөчөөс эвлэрээд цэцэг өргөлцөх


болтугай


11. Аяа, хөлгүй далай ба галт гуунаа живэгсэд


Арьс махаа шувтлуулан яс нь гүмүда өнгөт


бологсод


Ариун тэнгэрийн төрлийг миний буянаар олоод


Асралт охин тэнгэр л үгээ аяар аажим орштугай


12. Аюус там энд эрлэгийн элч, хэрээ, тас


үргэлжид тэсэшгүй бэрхээр зовоохуйд


Алимад харанхуйг арилган амгаланг үүсгэгч


сайн хүч хэнийх бол хэмээн


Адгаж дээш харваас л огторгуйн мандалд


Очирвань залран ахуйг үзээд


Аяа, зөндөө баясал төрсний хүчээр хилэнц


юүгээс хагацан түүн лүгээ хамт одох болтугай


13. Анхилуун цэцгийн хур хүжсийн үнэрт устай


ижилсэн буухуйяа


Аюус тамын галыг нам даран унтраахуйг үзээд


Аяа, гэнэт амгалан ирэх юунаас болов хэмээн


сэтгэхүйеэ


Ариун мутартаа линхуа тэврэгчдийг*51* үзэх


болтугай, тамын амьтад!


14.Алив нөхөр минь аюулыг огоорон үтэр түргэн


биднийг зүглэтүгэй


Алин хүчээр хамаг зовлонгоос хагацаан жаргалд


хүргэгч нь


Амьтан бүхнийг ашид аврагч бодисадва их


нигүүлсэлт


Асар залуугийн жавхлант шанхийг бадруулагч


аюулгүйд зохиогч танаас ангид хэн билээ


15. Асар олон тэнгэрсийн титэмээр өлмий юүгээ


тахиулсан


Ая сэтгэлд зохист орд харшнаа олон охин


тэнгэрсээр магтаалын эгшиг өргүүлсэн


Амгалант нигүүлслийн чийгт мэлмий тэргүүн


юүндээцэцгийн хурыг өргүүлсэн


Авралт Манжушри таныг эл байдлаар эдүгээ


үзэнгээ тамын амьтас баярлах болтугай


16. Алин миний буян хүчээр Самандбадраа


тэргүүтэн


Амгалант бодисада нарын хиргүй тунгалаг


үүлнээс


Ачит зөөлөн сэрүүн хурыг буулгахыг үзээд л


Аюус тамын амьтас амирлан машид баясах


болтугай


158


X. Бодисадын ерөөл


17. Амаргүй адгуус нэг нэгнээ


Алж идэхийн зовлонгоос хагацах болтугай


Асар муухай дуут тивийн хүн адил


Ангагч бэрд бүгд амгалантай болтугай


18. Аръяабал хутагт Жанрайсэг бурханы


Ариун мутраас буусан суүн далайгаар


Ангагч бэрд бүгд цэнгэн жаргаад


Ашид угаалга үйлдэн сэрүүцэх болтугай


19. Аймшигт харалган бүгд хараа ороод


Асар д үлий хотлоор дууг сонсох болтугай


Ачит Охин тэнгэрийн рид хувилгаанаар


Алин хөл хүндэт алжаалгүй нярайлах болтугай


20. Ажиггүй нүцгэс хувцастай болоод


Алжааж өлссөн бүгд хоолтой болоод


Ангаж цангасан бүгд устай учраад


Амтат идээ ундааг эдлэх болтугай


21. Алин гуйлгачин идээ ундааг эдлэх болтугай


Амаргүй гаслангаар энэлэгсэд баяслыг олтугай


Алдарч гансрагсдын сэтгэл сэргэх болоод


Ашид бат хотол чуулганаар цэнгэх болтугай


22. Аймшигт өвчтэй хамаг амьтан


Аюулт өвчнөөс түргэнээ гэтлэх болтугай


Алив амьтны өвчин зовлон бүхэн


Ахиж хойшдоо үл гарах болтугай


23. Айж цочигсод аюулгүй болтугай


Аюулд хүлэгдэгсэд тайлагдах болтугай


Аяа, хүчгүй бүгд хүчит болоод


Алгасаралгүй сэтгэлээр инагш чинагш нөхөрлөсүгэй


24. Алсад зорчигч жуулчин бүхнээ


Арван зүг бүхэн амгалант болтугай


Алин зорчигч жуулчдын санасан хэрэг


Ая зөндөө амар бүтэх болтугай


25. Аялагч хөлөг хийгээд их хөлөгт оршигчдын


Алив сэтгэлд санасан бүхэн бүтэх бөгөөд


Алсын усны эрэгт амгалантай буугаад


Амраг садан лугаа хамтдаа жаргах болтугай


26. Аюулт гаслангийн замд төөрч тэнэсэн бүхэн


Ачит жуулчин лугаа учран золгоод


Авилгагч хулгайч, барс ирвэсийн аюулгүйгээр


Алжаас зүдрэлгүй амар зорчих болтугай


27. Алс буйд зам мөргүй гаслангийн газраа


Авралгүй болсон нялхас өтгөс хөгшид ба


Амрах нойргүй алжааж галзуурсан бүгдийг


Авралт Бурхад минь сахиж хамгаалах болтугай


28. Асар чөлөөгүй орон бүхнээс гэтлээд


Адбиш сүжиг, билгүүн нигүүсэл төгөлдөр


Амтат тансаг идээ эдлэл хотол чуулаад


Ашид үргэлж төрөл удмаа санах болтугай


29. Алдалж баршгүй огторгуйн хүү сан мэт


Ашид хэзээ ч төгс эдлэлээр үл тасрах болтугай


Алалдан тэмцэлдэх хөнөөл үгүйгээр


Ая зөндөө өөрийн эрхээр эдлэх болтугай


30. Амьтан цог жавхлангаар өчүүхэн бүгд


Агуу их цог жавхлан төгөлдөр болтугай


Асармуу царайдаа цөхрөн гансрагчид


Ариунтунгалаг дүрээр хотол чуулах болтугай


31. Алин ертөнцийн эмс бүгд


Ашид тэд эр болон мэндэлсүгэй


Алжаагч доордос дээд язгуурыг олоод


Авиргүй омогт зангаа дарах болтугай


32. Алин миний үйлдсэн буян үүгээр


Амаргүй амьтан бүхэн


Алимад хилэнц бүхнээ тэвчээд


Ашид амгаланг эдлэх болтугай


33. Алин хэзээ ч боди сэтгэл лүгээ үл хагацан


Ашид үргэлж бодийн явдалд хичээхүйд


Авралын бурхад огоот тэтгэсээр


Албин шумнасын үйлийг тэвчих болтугай


34. Амьтан тэдгээр бүгдийн


Амь нас хэмжээлшгүй уртсаад


Ашид амгалантай ажрах ба


Аймшигт үхлийн чимээг ч бүү сонстугай


35. Анхилуун галбарвасан мод цэцэрлэг ба


Амар ажрагч бурхан бодисада нар


Ачит номын дууг дуурсгасаар Арван


зүг бүхнээ дүүрэх болтугай


36. Арван зүг газар дэлхий бүхнээ


Арсайх чулуу хайрга үгүй болоод


Алганы толио адил тэгшхэн оршоод


Агуу биндэръяа чанарт зөөлөн болтугай/


37. Агуу их бодисада олноор


Амгалант нөхдийн хот мандал болоод


Ариун газар дэлхий хотлыг


Алин сайтар чимэглэж орштугай би


38. Амьтан бүгдээр шувууд хийгээд


Ахин бас модон, гэрэл гэгээ


Агуу их огторгуйгаас ч номын дууг


Алин хэзээ ч тасрахгүй сонсох болтугай


39. Ахин үргэлжид Бурхан хийгээд


Авралт бодисада лугаа учирах болтугай, тэд


Амгалан барагдашгүй тахилын үүлсээр


Амьтны аврал багш юугаа тахисугай


40. Алин тэнгэр цагтаа хураа буулгаад


Алаг цэцэг үр жимс хотол чуулах болтугай


Агуу хаад номын ёсчлон үйлдээд


Ард ертөнцөд түгэн дэлгэрэх болтугай


41. Адистэдэт эм эмнэлэг хүчин төгсөөд


Арвис тарнийн урин тоолохуй гүйцэх болтугай


Аашт мангас, дагинас тэргүүтэн


Алин үргэлжид нигүүлсэхүй төгөлдөр болтугай.


42. Амьтан хэзээ ч гоо бус болтугай


Аюулт өвчит хийгээд хилэнцэт бүү болтугай


Аюумшиг хийгээд доромжлохгүй болоод


Ахин хэзээ ч сэтгэлээр бүү зовтугай


43. Ачит шастир судрыг унших хийгээд


Амны уншлага болон сайтар дэлгэрүүлэх болтугай


Алин бурсан хувраг бүхэн эв эе зохицолдоод


Алив санасан хэрэг бүтэх болтугай, бурсан хуврагийн


44. Ариун суртгаалыг эрхэмлэгч аяга тэхимлэг52


Амгалант аглагт үргэлж орших болтугай


Алгасрал бүхнийг сайтар тэвчээд


Асар сэтгэлээ эдлэхүйд дадах болтугай






45. Аяга тэхимлэг анэ нар олз төгс


Алагчаалт хорлол тэмцлийг тэвчих болтугай


Алин машид гарсан цогт бүхэн


Ариун шагшабадаа бүү доройтуулсугай


46. Ариун шагшабадаа залхайруулбаас гансран


Ашид хилэнцээ наминчлан барагдуулан үйлдсүгэй


Амгалан сайн заяаг олсон боловч


Ахин дахин авир зангаа бүү доройтуулсугай


47. Ахмад дээд мэргэд нүгүүдийг хүндлээд


Алгасаралгүй бинаваад нугуудыг ч олох болтугай


Алин үндэс язгуур нь огоот ариусаад


Арван зүг бүхнээ алдарших болтугай


48. Алин муу заяаны зовлонг үл амсах бөгөөд


Алжаал зүдрэл үгүйгээр


Агаар тэнгэрээс ч илүү бие шүтээн үрээр


Амьтан хэн бүхэн түргэн Бурхан болтугай


49.Амттан бүхэн олон дахин


Авралч Бурханыг тахих хийгээд


Ачит Бурханы хэмжээлшгүй амгалангаар


Ашид мөнхөд амгалан жаргалан төгөлдөр болтугай


50. Агуу их бодисадва нугууд


Амьтны тусыг таалсан хэрэг бүтсүгэй


Авралт таны алин таалснаар


Амьтан бүхнээ амгалан учирах болтугай


51. Алин бас барадигабудда хийгээд


Ая шарвага нугууд ч амгалант болтугай


52. Алдхан би ч Манжушри бурханы зарлигийн


ачаар


Асар баясгалан газрын хутаг олох зуур


Ашид үргэлжид төрлөө дурьдаад


Амгалант хувраг тойн болтугай


53. Анд өчүүхэн би амны идээ тэргүүтнээр


Алин тэгшхэн амтрах болтугай


Алин төрөл тутамд аглагт шүтээд


Амгалан сайхан хотол чуулах болтугай


54. Алин хэзээ үзэхийг хүсэх буюу


Ахиж тэгээд асуухыг хүсэх тэр цагт


Авралт Манжушри та ямагтыг


Алдалгүй үргэлж үзэх минь болтугай


55. Арван зүгийн огторгуй тулсан


Амьтны тусыг бүтээхийн тулд


Алин Манжушрийн заан зохиосноор


Алдхан би ч тэр адилыг туурвих болтугай


56. Агуу огторгуй хэзээ орших хүртэл


Амьтан тэр хүртэл ажрах агаад


Алин тэр хэдүй хүртэл би оршоод


Амьтны зовлонг арилгах болтугай


57. Амьтны зовлон юу байгаа бүхэн


Алин тэр надад боловсортугай


Ачит бодисадын хувраг нугууд


Амьтны амгаланг байгуулах болтугай


58. Амьтны зовлонг анагаах гагц эм


Амьтны амгалан бүхэн гарахуйн орон


Амгалант дээдийн номыг олох хийгээд хүндлэх


Алин сайн үйлс сэлт өнөд орших болтугай


164


59. Ашид ачлал буяны ухааныг төрүүлэгч Авралт


Манжушри танаа мөргөмү


Ашид ачлан намайг тэтгэгч


Ачит буяны садан танаа мөргөмү би.


Цогт Шантидава гэгээний "Бодисадын явдалд


орохуй" хэмээх шастир төгсвэй. Сарваа мангаалам.


Цогт их бандида Шантидэва гэгээний "Бодисадын


ядвалд орохуй" хэмээх агуу шастирыг өчүүхэн хувраг


миний бие цаглашгүй ачит багш садны адистэдээр


чадан ядан энэ цагийн үсэгнээ буулгасан энэ


төдийхөн бөгөөд элдэв алдас юугаа хичээнгүйлэн


наминчлан энэ буянд хамтарсан доктор профессор


Л.Хүрэлбаатар, гэвш Ө.Гүндсамбуу,


Өлзийжаргал, Г.Идэрмаа болон бусад бүх хүмүүс,


хамт олонд талархал илэрхийлэхийн ялдар эх


болсон хамаг амьтан бүхнээ эрдэнийн дээд боди


сэтгэл түргэнээ мэндлээд эргэлтгүй түргэн


бодисадын явдлаар туурвил төгсгөн энэрэхүйн


дээд Бурханы хутагаа хүрэхийн өлзийг ерөөн


арван долдугаар жарны "Олон үрт" хэмээх шар барс


жилийн харын эхэн сарын арван нэгний хүчин


төгсөхийн өлзий барилдлагатай өдрөө дүүргэвэй.


Өлзий хутгийн цог бадрах болтугай.


Орчуулсан.Т.Булган. 1998 он. "Бодисадын явдалд орохуй" номноос авав.