Wednesday, 20 January 2010

Мял богдын намтраас

Мял богдын намтраас




...Ариун номын эрэлд гарав


-Богд багш та дараа нь цагаан їйл їйлдсэн гэж айлдсан.Энэ бол ариун бодь мєрийн замнал байх нь лавтай.Гэгээрлийн замд хэрхэн хєл тавьсан тухайгаа бидэнд айлдана уу гэж Райчун єчив. Мял богд єгїїлрїїн :


-Тэр явдлаас хойш олон хїний амьдралыг бусниулсан хар нїгэл минь намайг ээрч зовоох болов.Єдєр хоол орохгїй, шєнє нойр хїрэхгїй, явахад суумаар санагдаж, суухад явмаар санагдана. Хорвоогийн амьдралаас уйдан гансарч, гагцхїї бурханлиг чанарын гэрэл гэгээг хїсэмжлэх авч гэгээрдийн замд орох чєлєє учрал бїрдэхгїй, дэмий л зовиур тїгшїїр дїїрэн їлгэн салган амьтан багш ламдаа їйлчилсээр суув. Гэтэл нэг удаа багшид їнэнч нэгэн єглєгийн эзний бие муудлаа.Тэр хїн ламтны эд єлгийг хэрэгцээ бїхнийг хангаж байсан баян чинээлэг, эрч хїчтэй нэгэн байв.Хїнд євчинд нэрвэгдсэн тул эцсийн аврал горьдлогоо болгон багш ламыг дэргэдээ залсан юм.Гурав хоногийн дараа багш царай дїнсгэр эгэн ирлээ. Юу болсныг асуувал,


-Хорвоогийн мєнх бус тавилан юутай гашуун.Хурсан бїхэн сарниж , бїтсэн бїхэн эвдрэх юм даа.Урд шєнє миний эрхэм сайн єглєгийн эзэн тэр минь нас нєгчиж, энэ хорвоогийн найдваргїй араншинг зїрхэнд минь тултал сануулав.Єтєл євгєн би ч гэсэн цахиур цагаан єсєх багаас їс цагаан єтлєх насны хооронд хараал, зїхэл, мєндєр гурваар л дадлагажлаа.Хїї минь чи ч гэсэн хар багаасаа хараал ширээлээр хатуу хїтїї нїгэл хураасан.Тэр бїх єр тєлєєс над дээр л бууна даа гэж санаа алдав.


-Багш та тэдний сїнсийг сайн тєрєлд татаж чадах биш її гэхэд,


- Амьтан бїхний мєн чанар угаас хоосон билээ.Тэднийг їзэгдэх хэлбэрийн їїднээс сайн тєрєл єєд татах ухааныг би гадарлана.Тийм судар тарнийг ч судалсан. Гэхдээ миний эзэмшсэн эрдэм хийсвэр мэдлэг, хоосон уншилгаас хэтрэхгїй болов у гэж айж байна.Тулгамдсан їед тус болох бат нот юм алга.Тийм эрдмийг олъё гэвэл хоёр зам байна.Чи намайг орлож, миний гэр бїл, шавь нарыг тэтгэн суу.Би чамд сайн заяа, амгалан хутгын замыг нээе.Эсвэл чи їнэнийг эрж олон , намайг авралын замд хєтєл, би чамд нєхцлийг нь бїрдїїлж єгье гэлээ. Энэ нь миний єдрийн бодол, шєнийн зїїд байсан учир номын мєр хєєх чин хїслээ єчвєл багш маань:


-Чиний нас бага цус шингэн .Дээр нь зориг тэвчээр чинь хатуу, итгэл бишрэл чинь ирмїїн билээ. Ийм учир энэ сонголт зєв буйзаа. Ариун номсыг эзэмшиж, авралын замыг нээгтїн гэж надад соёрхол хїртээлээ.Тэгээд Ярлїнгийн цэмбэ тэрэм нэг хайнагт ачаалан надад єгєєд,


-Занронгийн Нар гэдэг тосгонд Рондон Лхагаа нэрт дээд ном зогчинд мэргэшсэн их шидтэн багш бий.Тэнд очиж , гэгээрлийн номд суралцаарай гэж захив.Ингээд би багшийн захиасыг даган , Нар тосгонд хїрч очлоо. Єнєєх багшийг эрж сураглаж явсаар тэр багшийн гэргий болон хэсэг шавь нартай нь таарсан юм.


- Энд гол хийд байрладаг ч ламбугай одоохондоо байхгїй.Няндод Ринан гэгдэх бага хийддээ заларч байгаа гэж тэд хэлэв.


- Юндон тожал багш намайг илгээсэн тул ламтанд бараалхуулж єгєєч гэж хэрэг зоригоо тоочин гуйхад ламбугайн гэргий нэгэн шавийш надттай хамт хєтєч болгон явууллаа.Няндод Ринанд би ламтанд бараалхав.Цэмбэ, тэрэм болон хайнагаа єргєл барьц болгон мєргєєд,


-Би баруун нутгийн хїнд их нїгэлтэн билээ.Орчлонгийн хїлээснээс энэ насанд гэтэлгэх ариун номыг гуйя гэж єчив.Ламтан :


-Миний дээд ном зогчин бол анх їндэслэхдээ ч, завсарт соёлохдоо ч, эцэст їр боловсрохдоо ч эн зэрэгцэх зїйлгїй гайхамшигт йога. Єдєр бясалгаад єдєртєє гэгээрэх, шєнє бясалгаад шєнєдєє гэгээрэх нь ч бий. Хувь ерєєлтєн бол бясалгал хийлгїй сонссон тєдийгєєр ч гэгээрдэг дээд оюун ухаантнуудад зориулсан ном. Чиний гуйсан ёсоор энэ номыг єгье гээд, авшиг хїртээж, бясалгал онолыг заав.Тэр їед надад ийм бодол тєрсєн юм:


“Анх хараал хийхэд арван дєрвєн хоногт их шинж тэмдэг гарсан, мєндрийн увдисыг ч долоо хоногт эзэмшсэн.Одоо хараал, мєндрийн увдисаас ч хялбар, єдєр бясалгавал єдєртєє гэгээрэх, шєнє бясалгавал шєнєдєє гэгээрэх, хувь ерєєлтэй бол бясалгах хэрэггїй сонсоход л болох ийм номтой учирснаас їзэхэд би ч хувь ерєєлтєн байж таарна” ийм омогшилд автан бясалгал хийлгїй сул алгуу суусаар ном, сэтгэл хоёрын зай улам холдож билээ. Нилээд хэдэн сарын дараа ламтан :


- Чи анх ирхэдээ єєрийгєє их нїгэлтэн гэж байсан чинь їнэн юмсанж.Миний номын сїр дуулиан ч арай хэтэрчихсэн бололтой.Би чамайг єєд татаж чадахгїй нь.Одоо чи Лховраг нутгийн Доволїн хийд рїї яв.Тэнд Энэтхэгийн их шидтэн Наровагийн залгамжлагч, дээд доод дунд гурван ертєнцєд тэнцэх ханьгїй болсон дууг хєрвїїлэгчийн манлай Марва лозава гэгч шинэ тарнийн их багш заларч буй.Урьд насны ерєєл барилдлагатай тул чи тэр багшид шавь орогтун гэлээ.


Марва лозавагийн алдрыг сонсох агшинд миний сэтгэл зїрх ер бусын мэдрэмжид автаж, биеийн шар їс чичрэм догдлол, нулимс урсам уярал бишрэлд умбаж билээ. Ингээд сэтгэл шулуудаж аяны бэлтгэл, аар саархан судар номоо бєєгнїїлж аваад, єєр юу ч бодож санахгїй, зєвхєн багштайгаа учрах мєч хэзээ бол, хэзээ бол гэж яаран яарсаар явсан юм.






Марва ламын зїїд






Намайг Доволїнд хїрэхийн ємнєх шєнє марва багшийн зїїдэнд их бандита Нарова заларч, авшиг хїртээхдээ бага зэрэг хир буртаг наалдсан таван їзїїрт, бэндэрьяа эрдэнийн очир болон рашаан дїїрэн алтан бумбыг хайрлаж,


-Энэ очрын хирийг энэ бумбатай рашаанаар угааж туг сїлдийн оройд залагтун.Тїїнд бурхад баясч, амьтад биширснээр єєрийн болоод бусдын їйлс буян бїхэн бїтэх болно гэж айлдаад, огторгуйд уусчээ. Тэгээд багшийн зарлиг ёсоор бумбатай рашаанаар очрыг угаан цэвэрлээд, тугийн оройд залахад очроос цацрах гэрэл бїх ертєнцийг гийгїїлж, зургаан зїйлийн хамаг амьтанд туссанаар зовлон шаналлыг нь арилгаж, зол жаргалд умбуулав.Тэд бїгдээрээ Марва ламд єєрт нь болон ялгуусан туг сїлдэнд мєргєл бишрэлийг їйлдэж, ерєєл магтаалыг зориулах авай. Тэр їед хамаг бурхад мєнєєх сїлд туганд аравнай єргєхийг їзээд баясан бахдах зуур зїїднээс сэржээ. Зєн билгийн зїїдээ нэхэн санаж байтал нь Дагмидмаа ижий ( Марва ламын гэргий) єглєєний цай оруулж ирээд,


-Ламбугай урд шєнє би Їржин хандын орноос хоёр дагина бага сага хир тогтсон болор суварга залж ирж байна гэж зїїдэллээ.Тэд “Нарова багшийн зєгнєсєн ёсоор энэ суварганд аравнай єргєж, уулын оройд зална уу” гэж хэлэхэд та “Энэ суваргын аравнайг банчин Нарова єргєсн боловч, багшийн зарлиг ёсоор бїтээе” гээд , суваргыг бумбатай рашаанаар угааж аравнайлаад уулын оройд залах юм.Тэр їед суварганаас нар сар шиг их гэрэл болон тїїнтэй адил суварга цацран гарч, уул бїхний оройг гэрэлтїїлэн байв.Єнєєх хоёр дагина тэршїтэний тахилч болон суулаа гэж зїїдлэв.Энэ зїїд юуг дохиолж байгаа юм бол гэж асуужээ.


Марва багш дотроо зїїдний утга зохиолсонд ихэд бэлэгшээн баяссан ч гаднаа їл мэдэх царайлан :


-Зїїдэнд болзоогїй тул хэн мэдэх вэ.Єнєєдєр би доод замд шуудуу ухахаар явна , юм бэлд гэж хэлжээ.


- Ийм хар бор ажил хийчих хїн зєндєєн байтал их ламтан та хутгалдвал биднийг олноороо элэглэнэ, таалан саатаж хайрла гэж гуйсан ч багш тоосонгїй.


- Надад дарс ахиухан авчраарай гэж хэлээд яваад єгчээ.Бумба дїїрэн дарс хїргэж иртэл,


- Їїнийг би єєрєє ууна, одоо зочныг дайлах дарс авчир гэжээ. Ахин хїргэн ирсэн дарсыг їороонд булаад , малгайгаа хємєрч тавьсан аж. Тэгээд шуудуу ухах зуур холын бараа харуулдаж хэсэг амсхийн , дарсаа хїртэн сууж байсан юм санж.






Багш шавийн учрал


Тэр їед би Лховраг нутгийн доод бэлээс єгсєн явах зуур замдаа таарсан хїн бїхнээс :


- Их богд Марва лозава хаана суудаг вэ гэж асууж сурж явлаа. Таниж мэдэх хїн нэгч таарсангїй.Доволїн хийдийн бараа харагдах даваанд хїрэхийн алдад нэг хїн таарахад ємнєх шигээ асуувал тэр хїн:


- Марва гэж хїн ч бийл дээ.Их богд Марва лозава гэж харин мэдэхгїй гэв.


- Гэвэл Доволїн хийд хаан байдаг вэ гэхэд,


- Цаана чинь харагдаж байна гэж гараар зангав.Тэнд хан ёуудгийг асуухад ,


- Марва гэдэг хїн чинь тэнд суудаг юм гэлээ.


- Тїїнд єєр чимэг алдар бахгїй юу гэж лавлав.


- Зарим хїн Марба ламтан гэцгээж л байдаг юм хэмээн єнєєх хїн хэлэв.Тэгэд би багшийн суудаг хийд лавмєн байх нь гэж бодоод


- Энэ давааг юу гэж нэрлэдэг юм бэ гэж сонирхон асуув


- Номын даваа гэж нэрлэдэг гэлээ.


Номын даваан дээрээс багшийнхаа хийдийг олж танисан минь бэлэгшээлтэй хэрэг гэж миний сэтгэл их л хєхїїн болов. Цааш нь явах зуур хэсэг малчид тааралдлаа.Тэднээс бас, лавлан асуухад хєгшчїїл нь мэдэхгїй гэлцэнэ.Харин тэдэн дунд байсан зїс тунгалаг, їс єнгєлєг, хээнцэр агаад уриалгахан зантай нэгэн хєвгїїн:


Та манай ажааг асууж байна уу.Манай ажаа гэж бид бїхний эд хєрєнгє юу байгаа бїгдийг алт болгож аваад Энэтхэг рїї явдаг.Эргэж ирэхдээ том, жижиг олон боть судар болгон авчирдаг тийм нэг хїн бий.Ємнє нь гэрийн ажил хийдэггїй байсан атал єнєєдєр шуудуу ухаж байгаа гэхчлэн ярив. Ухаж бодвол мєн ч юм шиг атал тийм их дуун хєрвїїлэгч эрдэмтэн шуудуу ухаж суугаа гэж нэг л санаад бууж єгєхгїй цааш явтал, халз зам дээр их лагс биетэй, эргэлдсэн том нїдтэй сїртэй байрын нэгэн лам шуудуу ухан сууж байв.Тэр хїнийг їзмэгц їгээр илэрхийлшгїй догдлох мэдрэмж бие сэтгэлийг минь эзэмдсэн тул ухаан алдах шиг болж хэсэг мэлмэрч зогслоо. Тэгээд, гэнэт сэхээ орон,


- Эрхэм ээ, энд Цогт Наробагийн шавь, дуун хєрвїїлэгч Марва лозава суудаг уу гэж асуухад ,тэр ламтан намайг хєлийн улнаас толгой хїртэл цоргитол ширтсэнээ,


- Чи хаанаас ямар хэргээр яваа юм гэж асуулаа.


- Би бол баруун нутгаас яваа их нїгэлтэн нэгэн билээ.Тэр багшийн алдар сууг биширч, ариун сургааль ном хїртэх гэж явна гэж би єчив.


- За тэгвэл , би чамайг Марватай уулзуулъя.Харин чи миний шуудууг ухаж бай гээд , малгайн доороос булсан дарсаа гарган ирж дайллаа.Тэр дарсыг уухад хамаг биеийн ядаргаа тайлагдах шиг болов.


- Сайн ажиллаарай гэж хэлчихээд єнєєх лам яваад єгєв.Би їлдсэн дарсыг хєнтєрч орхиод, шуудууг шаламгайлан ухаж гарлаа. Хэсэг хугацааны дараа тїрїїнд малчдын дунд уулзсан хїї над дээр ирж,


- Таныг ажаа дуудаж байна гэлээ. Багишд бараалхах зєвшєєрєл авсандаа хєєр баяр цээж дїїрэн огшив. “ Тэр их хїн надттай уулзахыг зєвшєєрсєн байна шїї дээ.Би талархлаа илтгэж шуудууг гїйцээж ухъя гэж шийдээд, їлдсэн багаахан хэсгийг даруй гїйцээв. Учрал тохиосон тэр тариалангийн газрыг хожим “ Сайн учралт” ( Тїн жэн) гэж нэрлэх болсон. Зн тариалангийн гадуур, євєл дундуур нь зам єнгєрдєг юм.Тэгээд би хїїтэйгээ цуг байшин дотор орвол, ємнє уулзсан ламтан хивсэн бїрээс дээр хоёр давхар олбогт суудал засан сууж байх юм.Хєлсєє арчсан янзтай боловч хємсєг, хамрын самсаа, сахал хуузанд наалдсан шороо хэвээрээ бурзайна.Гэдэс нь урагшаагаа их тїрсэн тїїнийг їзээд би бодохдоо :


- Энэ хїн ємнє уулзсан лам мєн байна.Харин их багштан хаана байгаа юм бол гэж гайхан эрэлхийлэв.Тэгтэл нєгєє ламтан:


- Танихгїй байх чинь аргагїй.Марва лам гэдэг чинь би єєрєє байна.Мєргєгтїн гэв.Тэгмэгц би мєргєл їйлдэж, єлмийд нь сєхрєн суугаад:


- Богд багш минь, би бол алс баруун нутгаас яваа хїнд их нїгэлт хїн билээ.Бие хэл , сэтгэл гурваа таньд єргєе.Хоол, хувцас, ном гурваа ч таньд даатгая.Хїний насандаа гэгээрэлд хїрэх бодь мєрийн хєтєч болж хайрла гэж єр зїрхний гуйлтаа єчив.Тэгтэл багш :


- Хїнд нїгэл хийсэн гэж надад тунирхах хэрэггїй.Миний тєлєє хилэнц їйлдээгїй биз дээ. Тэгээд чи ямар нїгэл хийсэн юм бэ гэж асуув. Би ч бїх учир явдлаа тоочлоо.


- Юу ч болов бие хэл сэтгэл гурваа єргєж байгаа чинь сайн хэрэг.Хоол, хувцас, ном гурвыг цугт нь дааж чадахгїй.Эсвэл хоол хувцсыг чинь даая, номыг єєр газраас эр.Эсвэл номыг чинь даая, хоол хувцсаа єєр аргаар болго. Алийг нь чи сонгох вэ.Миний номыг сонголоо ч энэ насанд гэгээрэх эсэхийг єєрийн чинь мэрийлт мэднэ гэж багш айлдав.


- Багшаас ариун ном заалгах гэж л зорьж ирсэн тул хоол хувцасаа єєр аргаар олъё гэдгээ би хэллээ. Тэгээд ном судраа шїтээний єрєєнд оруултал,


- Наад бохир номоо эндээс гарга.Миний ариун шїтээнд ханиад халдана гэж зандрав.Ном дотор маань хар тарнийн ном байснаас боллоо гэж би бодсон.Тэгээд єєр минь гаргаж єгсєн єрєєнд оруулж тавьлаа. Тэнд хэд хоног суухад минь єрлєг ижий (багшийн гэргий) намайг хоол ундны сайнаар дайлж билээ. Гэгээрлийн дээд хєтєчтэй анх учирсанаа Мял богд ийнхїї дурсав.


“Агнистийн гэгээ” цуврал. “Мял богдын гэгээрсэн тїїх” 2006 он. номноос авав.