НАРОВА БОГДЫН НАМТАРААС
... Дагаар орсон шавийг номд дуртатгахын тулд ёс їзїїлсэн буюу зовлонг анхааран авах бэрхшээлд тулгуурлан дохионы утгыг сайтар тайлсан дотоод ёс
Дотоод ёсонд хоёр буй дор :
Анхдугаарт, Боловсруулахуй мєр зэндмэнэ эрдэнийн авшгийн їїднээс авшгийн утга дохиог тайлсан нь
Хоёрдугаарт, Гэтлэхїйн мєр зэндмэнэ эрдэнийн їїднээс гэтэлгэгч мєрийн дохиог тайлсан нь
Адистэд авшгийн эх гол нь тасраагїй, бусдаас нэн їлэмж, онцгой нэгэн гол мєрєн, эрдэнэт гаржїдвийн ёсны онцлог болох боловсруулах мєрийн зэндмэнэ эрдэнийн увдисын єрх хєшгийг нээв.Цогт Жигмэддагва бээр мандал єргєн, эргэл мєргєлийг їйлдэж алгаа хавсраад багшдаа хандан “ Увдисыг айлтгатугай” хэмээн єчсєнд арван гурван дохиог нэг бїрчлэн эрэмбэ дараатайгаар їзїїлсэнд ариун богд Дилова бээр : - Наров аа, увдис айлтгахад авшиг хїртэх нь урд одох хэрэгтэй тул авшгийг хїртээсїгэй.Нэгэн галын дєл хийгээд даавуу, гїнжидийн тос тэргїїтнийг авч ирэхтїн хэмээн зарлиг буулгав.Дээрх гурвыг єргєсєнд ариун богд Дилова даавуун дээр тос тїрхэн тэгш газарт дєрвєн гадсаар тэлээд даавууны нэгэн їзїїрийг Наровад бариулан , нєгєє їзїїрийг єєрєє барьж дєрвєн талаас нь гал асаан шатаасанд шатсан даавууны їнс урьдын адил тостойгоо багшралдан даавууныхаа хэлбэрийг алдалгїй їлдэж чанар нь їнс болоод даавууныхаа хэлбэрийг алдалгїй їлдэж чанар нь їнс болоод даавууныхаа хэргийг їйлдэж чадахгїй болох цагт ариун богд Дилова бээр:- Нарова аа, увдисыг ойлгосон уу хэмээн асуув. Цогт Нарова ч багшийн таниулга хийгээд увдисыг нь гал мэтээр шавийн нисваанисийг даавуу мэтээр шатаасанд гадаад орон бодсыг їнэнд баримтлах нь хоригдож, бод юмсын хэргийг їйлдэж чадахгїй тул орчлонд чинагш їл буцах утганд ухааран, авшгийн утгыг таниад онолын энэ дууллыг єргєв.
Галын дєл мэт авшгийн утга тїїгээр
Хуй даавуу мэт тийн атхагыг шатаасанд
Даавууны їйлийг їйлдэхгїй атлаа
Хэрсэн утас нь ч їл доройтон
Урьдын адилаар чанар нь їйлийг їйлдэхгїй ч
Тэнгэрийн илбийн бие тодорхой їзэгдэнэ хэмээн айлтгасанд ариун богд Дилова хариуд нь юу ч їл айлдсанд бас ємнєх ёсоор мандал хийгээд мєргєл тахилыг урд талбиж увдисыг айлтгасанд ариун богд Дилова тунгалаг нэгэн єндгєн шилийг їзїїлсэнд цогт Нарова єчив:
-Ариун тангарагт орших болор єндєг мэт шавийн їндсийг башир хуурмаг, заль мэх тэргїїтний хирээр халдаахгїй байх хэрэгтэй хэмээн ойлгов. Утгыг нь ойлгосон байна гэсэн бодол сэтгэлд нь ургасан ч ариун богд Дилова ойлгосон байна ч гэлгїй, ойлгоогїй байна ч гэлгїйгээр огцом босож одов. Цогт Нарова араас нь даган очсонд ариун богд Дилова эзгїй талд урьдын мэт явдал мєрєєр суун байсанд мандлыг урд одуулах їїднээс мєргєл, тахил, эргэл їйлдэж алгаа хавсран увдис айлтгасанд ариун богд Дилова зангидаж орхисон нэгэн утас єгєєд “Їїнийг тайлахтун” гэв. Цогт Нарова зангилааг тайлан мутарт нь єргєсєнд утсыг зєнд нь хаямагц нь мєргєл, тахил, эргэл їйлдээд цогт Нарова бээр “Ойлголоо” хэмээн айлтгасанд :
-Юу гэж ойлгов хэмээн асуув.
-Єєрийн сэтгэлийг орчлонд хїлдэг зангилаа ертєнцийн найман номын чєдєр тушаанд орсныг тэвчин цээрлээд сэтгэлээ уугуул зєнгєєр нь орхихтун гэсний дохионд ойлголоо хэмээн айлтгасанд ариун богд Дилова юу ч їл айлдсанд урьдын адил мандал єргєж, мєргєж тахиж эргэх тэргїїтнийг урд талбисад увдисыг айлтгасанд бас ариун богд Дилова зэндмэнэ эрдэнийг зулай дээрээ тавих дохио їзїїлсэнд цогт Нарова :
- Сансар нирвааны хїссэн хэрэг гарах зэндмэнэ эрдэнэ багш мєний тул хагацал їгїй оройдоо бясалгах хэрэгтэй хэмээн ойлголоо гэж айлтгасанд ариун богд Дилова ч тэр зэндмэнэ эрдэнийг мэлмийгээ хєдєлгєлгїй їиртэн суух дохиог їзїїлсэнд цогт Нарова :
- Энэ насандаа номын чанарын утгыг їзэхийн тулд махамудрын дээд шид бїтээлийг олоход урвалт їгїй сїсэг бишрэлийн нїдээр багшийн хамаг зохиол явдлыг эрдэмд мэдэхийн дохионд ойлголоо хэмээн айлтгасанд юу ч айлдалгїй єєр нэг газар уруу морилон ємнєх явдал мєрєєрєє оршсонд мандал єргєж, єргєл тахил , эргэл тэргїїтнийг урд талбиад увдисыг айлтгасанд ариун богд Дилова дїїрэн цэвэр хїйтэн усыг хайрлаад :
- Энийг гадна дотногїй уу хэмээх дохиог їзїїлсэнд цогт Нарова ариун усыг ууж” Єєрийн болон бусдын нисваанисын халуун энэллийг увдисны сэрїїн усаар арилгаж їйлдэх хэрэгтэй” хэмээн ойлголоо гэж айлтгасанд ємнєх шигээ юу ч айлдалгїйгээр морилж одов. Бас цогт Нарова урьдын адил мандал, мєргєл, тахил тэргїїтнийг урд одуулаад увдисыг айлтгасанд ариун богд Дилова ч усаар дїїргэсэн олон савыг нэгтгэн нийлїїлж бас тэр ганц савыг олонд хийгээд дїїргэн тавих дохиог їзїїлсэнд цогт Наровабээр “Нэгэн амтнаас олон гарах учраас олон нь нэгэн амт мєн хэмээн ойлгов” хэмээн єчвєл урьдын адил юу ч айлдалгїйгээр єєр нэг газар морилон ємнєх шигээ явдал мєрєєр суун байсанд мандал єргєж, мєргєл, тахил, эргэл тэргїїтнийг урд одуулан увдис айлтгасанд бас ариун богд Дилова гурван талт чойнжїнг їзїїлсэнд цогт Нарова “ Юмс бїгд тийн тонилохуйн гурван їїдний мєн чанартай, тєрєлт їгїйгээр ойлголоо” хэмээн єчсєнд урьдын адил юу ч їл айлдан єєр нэг газарт залран ємнєх явдал мєрєєр оршин байсанд бас цогт Нарова мандал єргєн ємрєгл,, тахил тэргїїтнийг урд одуулан увдисыг айлтгасанд арицн богд Дилова дуслын зургаар нэгэн тэмдгийг їзїїлсэнд цогт Нарова “ Юмс бїгд номын лагшингийнганц ширхэг дусал хэмээн ойлголоо” гэж айлтгасанд ариун богд Дилова бас єєрийн зїрхэн тус газар долоовор хуруугаараа заагаад, толгойгоо дохиг, дохиг хийн нэгэн дохио їзїїлсэнд цогт Нарова “Номын лагшингийн ганц ширхэг дусал тїїнийг єєрийгєє хэмээн ойлголоо” хэмээн айлтгасанд ємнєхийн адил юу ч їл айлдан єєр газарт морилон мєнєєх явдал мєрєєрєєоршин суусанд цогт Нарова мандал єргєж, мєргєл тахил тэргїїтнийг урд одуулан увдисыг айлтгасанд ариун богд Дилова нэгэн могойг зангидаад , могой нь зангилгаагаа єєрєє тайлан одох дохиог їзїїлсэнд цогт Нарова “Хорвоог єєрєє гэтлэхэд ойлголоо” хэмээн айлтгасанд бас ариун богд Дилова юу ч їл айлдан хэлгий мэт суух дохиог їзїїлсэнд цогт Нарова бээр “ Онолын анхаарал, амсуурга єгїїлшгїй хэмээн ойлгов” гэж айлтгасанд бас ариун богд Дилова олон салаа мєчир бїхий , їр нь боловсорсон нэгэн модыг їзїїлээд “Ойлгов уу” хэмээн асуухад цогт Нарова “Їр болох шавь цаг нь болбол номын їрээр бусдын хоёр тусыг зєнгєєр нь бїтээхийн дохионд ухаарлаа” хэмээн айлтгаж дохио бїгдийн ойлгоцыг айлтган хэлсэн ч дохиог ойлгосон ч гэлгїй, ойлгоогїй ч гэж айлдалгїйгээр Ариун богд Дилова нїїрэндээ мєшєєл тодруулаад боловсруулах мєрийн дохио тайлан таниулах энэ их дууллыг айлдав.
Сав тєгс, хир їгїй сїр жавхаат сонс
Увдисын цог мэтээр
Нисваанисын даавуу мэтийг шатаах бєгєєд
Єєрийн їндэс болор єндєг мэт ариун
Найман номны энэ насны зангилааг тайлж
Багш зэндмэнийн дээд эрдэнэ дор
Сїсэг бишрэл эрхтэн урвалтгїйгээр їз
Увдисын хир їгїй урсгал усыг уу
Усны сав олон нь нэг амт бєгєєд
Чойжїн нь тєрєлт їгїй мєн
Номын лагшингийн дусал єєрт оршино
Долоовор нь єєрєє мєнийг жишнэ
Зангидсан могой єєрєє гэтлэх хорвоо бєгєєд
Хэлгий анхаарал онолыг єгїїлшгїй
Охь жимс хоёр тусын боловсорсон їр
Арван гурван дохионы утгыг тайлсан тул
Чи бол дохио мэдэгч тєрєлхтєн бєгєєд
Ханд нууцын орон
Нууц тарни зэндмэнэ эрдэнийн
Боловсроогїйг боловсруулагч эрх авшгийн
Боловсрох мєр сэтгэлийн толийг їз хэмээн зарлиглаадхумхын авшгийн 11 дохио, нууцын авшгийн 11 дохио, билэг билгїїний авшгийн 11 дохионуудыг тус тус їзїїлээд ерєнхий нууц тарни лугаа нийцсэн дїр тєрхний авшгийг боловсруулагч адислалуудыг ч хоцроолгїйгээр бїрэн гїйцэд хайрласан бєгєєд хуихны авшгаар їзэгдлийг илбэ гэж таниулаад, їзэгдэл бїхэн тэнгэр хийгээд сэтгэл хэмээн таниулав. Нууцын авшгаар єєрийгєє ухаарах сэтгэлийг хоосон гэж таниулав. Билэг билгїїний авшгаар хоосныг амгалан гэж таниулав. Амарингуйгаар амгаланг сацралаас ангид хэмээн таниулаад “Тэдгээрийн утгыг їзэхтїн” хэмээн зарлигламагц цогт Нарова:
Мунхаг харанхуйгаар сохорсон балай сохор би хэрхэн харах билээ гэж айлтгасанд ариун богд Дилова бээр :
-Їзэлтгїйн ёсоор їзэхтїн, харалтгїйн агаар ямагтаас танин барьшгїй утгыг хараад, харшгїй егїзэр єєрєє гэтлэх болно хэмээн айлдсанд цогт Нарова авшгийн анхааран авлагыг їзэшгїйгээр їзсэнд харалтгїйгээр харж, гэтэлшгїйгээр гэтлээд цогт Нарова єчив:
-Єєрийн сэтгэл зэндмэнэ эрдэнэ минь
Багшийн онгоцонд шїтээд
Гурван орчлонт хорвоогийн далайгаас
Одоо ямагт гэтлэхийн нут
Боловсруулах мєрийн утгыг їзсэн егїзэр би амрав хэмээн айлтгасанд ариун богд Дилова бээр :
Амгаланд таниулсан багш дор
Увдисанд шунан хурав хэмээх бєгєєд
Амгалант таниулсан багш хийгээд
Гїнзгий утгын увдисан дор шунаваас
Хїлэгдэх тул нисваанис мэт
Ерєндєг дор шуналтгїй їз хэмээн зарлиглахад цогт Нарова єчив :
-Тийн атхагийн амгалан ном хїсэлтэй атлаа нисваанист шунал тєрєх аваас Орчлонгоос їл тонилно.Ерєндєгт шунасан ч хїлэгдэх бєгєєд їзэгдэл ч хуурмаг бєгєєд хэмээх хийгээд илбэ мэт бариад шунасан ч мэдэгдэхїїний тїйтгэр мєн буй тул сэтгэлдээ їйлдэшгїй чухам гїнзгий байна хэмээн ойлгосон бєлгєє хэмээн айлтгасанд ариун богд Дилова бээр :
-Биед хумхын авшгийг хїртээж їзэгдсэн атлаа мєн чанар їгїй ариун тэнгэрийн хэрэг нь уугуулаас тэнгэрийн лагшинд орших єєрийн биеийг мєн ёсоор нь таниулсан нь єєрєє єєрийгєє танивал хумхын авшиг олсон нь тэр .Хэлэнд нууцын авшгийг хїртээн судас, хий , дуслыг амгалангийн мєн чанарт таниулахын хэрэг нь амгалан бїлээний асар ариун самуд дияан махамудрын эерт эзлїїлэн цувиралтгїй амгаланг танин баривал нууцын авшгийг хїртэх нь тэр.Сэтгэлд билэг билгїїний авшгийг хїртээгээд хамт тєрсєн билгїїнийг таниулахын хэрэг нь уугуулын хамт тєрсєн цувиралтгїй амгаланд магадлал олсон нутыг олбол билэг билгїїний авшгийг олсон нь тэр.Дєрєвдїгээр угийн авшиг эрдэнээр номын лагшинг тєрєх, хоригдох, орших гурав лугаа хагацсан хэмээн таниулахын хэрэг нь єєрийн сэтгэлийг номын лагшин гэж танивал дєрєвдїгээр авшгийг олсон нь тэр хэмээн зарлиглаад амгалангаас амгаланд таниулаад багшийн увдисыг шуналгїй зохио хэмээн зарлигласан болой.
Хоёрдугаарт, Гэтлэхїйн мєр зэндмэнэ эрдэнийн їїднээс гэтэлгэгч мєрийн дохиог тайлсан нь
Ариун богд Дилова лагшин биеийг зїлгэнд зоосон гадас мэт хєдєлгєєнгїй сууж, зарлига хэлгий мэт єгїїлэхийг тасдан зохиож, таалаа амьсгалаас хагацсан мэт атгаг їгїйгэр сув талбиж нэгэн жил суусанд Цогт Нарова бээр мандал єргєн мєргєл, тахил эргэл їйлдэж:
-Ариун богд эрдэнэ минь, надад гэтэлгэгч мєрийн увдисыг хайрлан соёрх хэмээн єчин гуйсанд нэгэн їест мэлмийгээ том хараад:
- Лам багшаасаа увдис айлтгаа юу хэмээгээд огцом єєд босч :
-Увдис хїсч байвал намайг дагаад яв гээд залран одож Одантагийн сїмийн дээврийн гуравдугаар давхарлагын оройд гараад шувуун тагтны дээрэс хоёр хєлєє унжуулан суугаад :
-Надад шавь байдаг л бол їїн дээрээс їсрэх байсан даа хэмэн зарлигласанд Цогт Нарова “Надад хандаж айлдлаа” хэмээн бодоод ямар чэргэлзээгїйгээр їсэрсэнд хамаг бие нь хугарч гэмтээд хїїр мэтболов.Бїхий л биеийнх нь яс янгинан євдєж эвэршээлийг нь тэсэхїй еэ бэрх байх їест:
-Одоо яг л їхэх минь гарцаагїй боллоо, хамаг муу їйл минь їїгээр дуусгавар болох буй заа.Хойд тєрєлдєє багш лугаа уулзан ер бусын нэгэн увдисыг айлтгах болтугай хэмээн ерєєж байх цагт Ариун богд Дилова залран ирээд:
-Чи яав хэмээн асуухад нь:
Ариун богд таны зарлигийг єчиггїй даган
Дээвэр дээрээс їсэрлээ.
Тийн боловсролын биеийн энэ зангилаа
Балчиг мэт болтлоо хугарч
Хїїр мэт болж ихэд євдєнє хэмээсэнд Ариун богд Дилова :
Би –д баримтлагч биеийн энэ ваар
Хагаравч яахав вэ, Нарова минь
Гурван цагийн хамаг бурхад ба
Дагинас бїхний нууц орон
Нийт зэндмэнэ эрдэнийг їз хэмээгээд мутраараа илбэсэнд урдын адил эрїїл болж эдгэв.
Ариун богд Дилова тэр цагаас тїїнд Цогт Нарова хэмээх ариун алдрыг хайрлав. Жан –а ринбїїчий Дагважунайгийн чойнжїнд “Нарова гэдгийн утга энэ їгийг тївд хэлэнд орчуулбал “Эхийн дээд” гэсэн їг бєгєєд тїїний утга нь хааны язгуураас санлай нь болсон Шакя овог угсаа бярманы манлайтай нэгдэн хавсарсан язгуурт хєвгїїн учраас эхийн дээд мєн юм” гэжээ. Бас нэг ёсонд Цогт Нарова хэмээхийн утгыг бэрхшээл хатуужил эдлэн явах цагтаа єєрийн очрыг чулуугаар нїдээд дээдийг ололгїй зашад бус юу ч їгїй болсон тул Наровагийн утга нь зашад гэдэг утганд ч ордог болно.Тэр нь ч ёсыг їзїїлсэн хэрэг юм.Ариун богд Дилова:
-Би бээр Їржингийн оронд очоод Билэг билгїїний дагинаас єєрєєс нь шууд бодитоор авч ирсэн ерийн зэндмэнэ эрдэнийн увдис минь эдгээр мєн хэмээн зарлиглав.Хураангуй нь хамт тєрсєн эцэг хийгээд хамт иєрсєн эхийн бїтээх арга, эцгийн дэлгэр зарлиг жаран хоёр тэнгэрт Дэмчиг, эхийн дэлгэр зарлиг арван таван охин тэнгэрт, эцгийн дунд зарлиг арван гурван тэнгэрт Дэмчиг хийгээд, эхийн дунд зарлиг долоон охин тэнгэрт тэргїїтэн хан нь болсон урвашгїй номын чанар, сайд нь болсон гурван язгуурын їйлийг нээгчид, алыат нь болсон эгэл їйлсэд зохицон найралдагч увдисуудыг бїрэн гїйцэдээр нь хайрлав.Тэгээд Цогт Нарова:
Байгаа , байхгїйг їнэнд баримтлах оюуныг
Мунхаг сэтгэлээр хэрхэн харах билээ гэж айлтгасанд:
Їзэгдэл хооосн хоёрыг хуурамч гэж їз
Алинд їнэн гэж баримталсан ч хууртана.
Їнэн худал хоёрыг аль алиныг нь ариун гэж Їзэж чадвал шамдал хичээлгїй гэтэлнэ хэмээн зарлигласанд Цогт Нарова їзэгдэх сансар , нирваанд хурсан хамаг буй юмс худал болохыг шийтгэн мэдвэй. Ариун богд Дилова бас лагшин зарлиг,тааллын явдал мєрийг урдын адил авч нэгэн жилийн турш сууснаа нэгэн удаа мэлмийгээ нээн томоор харан байхад нь уюдис айлтгасанд огцом босоод явахад нь Цогт Нарова ч даган залрах цагт нэгэн эзгїй талд зандан модыг тїлж хїр хїр хийсэн их дуутай дїрэлїэн асах галын дэргэд сууж байв.Цогт Нарова ч тэр газарт нэхэн очоод мандал єргєн , мєрєгл, тахил ,эргэлийг їйлдээд дахин:
-Ариун богд минь ээ, надад увдисыг хайрлан соёрх хэмээн єчсєнд:
-Надад увдисыг хїсдэг шавь байдаг бол энэ гал руу одоо шууд їсрэх байсан даг хэмээн зарлигласанд цогт Нарова надад айлдаж байна хэмээгээд эргэлзээ тээнэгэлзээгїйгээр галын дундуур сунайн їсэрсэнд хамаг бие нь тїлэгдэж тэсэж тэвчихїйеэ бэрх євчин эвэршээл болох цагт ариун богд Нарова :
-Нарова чи яагаа вэ гэсэнд цогт Нарова:
Тийн боловсрол биеийн энэ мод
Галаас ядгарахгїй болж би зовов гэж єчсєнд:
Би –д барих биеийн энэ мод
Тїлэгдсэн ч яах вэ, Нарова
Ханд, дагинас нууцын орон
Амт тэгш сэтгэлийн толийг хар хэмээн айлдаад ариун богд Дилова мутраараа илбэсэн тєдийд биеийнх нь євчин чилээ эдгээд Холилдох тэгш амтны даяар их увдисыг хайрлав. Тїїний дараа ч бас ариун богд Дилова нэг жил ой шугуйд суугаад :
-Надад бадар барьж ирэхтїн хэмээн зарлигласанд бадар барин зохиож їргэлжид єргєл хїндлэлийг їйлдэх болов. Нэгэн єдєр орйолцоох хотноо шинээр босгосон суварганы равнай єргєх ёслолын баярын хурим болоход Цогт Нарова ч тэнд залран бадар аяга дїїрэн агшаасан будаа олсныгоо багшдаа єргєсєнд тгнайгаа тачигнуулан идээд:
- Нарова аа, амттай байна шїї хэмээн зарлигласанд “ Урд нь эглийн їгийг нэг чудаа їл айлддаг байсан бус уу.Єнєєдєр баяссан бололтой” хэмээгээд:
- Дахин гуйж ирэх її хэмээн єчсєнд :
- Болно хэмээн зєвшєєрєєд хумх дїїрэн ус хийгээд нэгэн модон илдийг єгч:
- Єгєхгїй бол булаагаад авчир.Хєєвєл ус зур.Тэгээд болохгїй бол модон илдээ эргїїл гэж зарлиглаад заларсанд нутгийн ёсоор нэг айлаас хоёр удаа гуйвал єгдєг ёс їгїй атал ахин гуйсанд “Одоо юу єгєх билээ” хэмээгээд єгсєнгїйд хутгаж аваад хїрч ирсэнд “Энэ будааг минь бузарлаж орхилоо” гээд хїнэр элдїїлэн хєєлгєсєнд зугтаж яваад баригдахын аман дээр усны зураг їйлдсэнд нуур болоод элдэж яваа хїн гаталж чадсангїй.Гэтэл нэг хєгшин эмэгтэй:
- Ширэн завь тавь гээд онгоц тавиулан хїрч ирэхэд цогт Нарова илдээ эргїїлсэнд нэгэн тємєр урц болж хувирсанд дотор нь ороод суутал бас нэг эмгэн нїїрс, тїлээ авчраад “Галд “ хэмээгэд гал єрдсєнд хэтэрхий их халуунаас болж сууж чадалгїй гарч дахин зугатсаар ариун богд Диловагийн дэргэд хїрч ирэхийн алдад баригдаад чулуу, бэрээ тэргїїтнээр нїдїїлж їхэх дєхсєнд ариун богд Дилова заларч ирээд :
-Нарова чи яагаа вэ хэмээн зарлиглахад нь :
Буудай шиг нїдїїлж, гїнижд шиг няцлуулж
Толгой юугаа даруулж би ихэд зовов гэж єчив. Ариун богд бээр:
Гурван орчлонт ертєнцийн эвдэрхий энэ тогоог
Дарсанч яах вэ , Нарова минь
Дагинас , хандын нууцын орон
Тангараг сэтгэлийн толийг їз хэмээн зарлиглаад мутраараа хїрмэгцээ євчнийг нь эдгээж тангараг зндсэнэ эрдэнийн даяар бїх увдисыг хайрлав. Тїїний дараа ариун богд Дилова мєн урдын адил явдал мєрєєр оршин байсанд мандал єргєн мєргєл, тахил, эргэл тэргїїтнийг зохиогооод:
-Надад увдисыг нигїїслээр барихыг айлтган айлтгасугай эгв.
-Намайг даган явахтун хэмээгээд залраг эрэг давчуу, ёроолгїй, зєгийгєєр дїїрсэн газар дундах цїнхээлийн дэргэд сууж байснаа:
-Энэ усанд гїїр болж чадах хэн байна вэ.Надад шавь байдаг бол энэ усанд гїїр болбол зохилтой хэмээн зарлигласанд Цогт Нарова “ Надад зарлиглаж байна “ гэж бодоод биеэрээ гїїр болсонд хзїї хавь дээр нь заларч ирээд доош дарж єлмийгєєрєє усны ёроол руу живїїлэв. Усанд амьсгал нь боогдон усан доторхи бадам тэргїїтэн хэмжээгїй олон амьтад биеийг нь завсар зайгїй нїхлэн цусыг нь гаргасанд усанд уусав гэлтэй болов.Даарсандаа їлдсэн бие маань хєлчихєв її гэлтэй байх цагт Ариун богд Дилова залраад :
-Нарова аа, чи минь яагаа вэ хэмээн асуув.
Уусах хєлдєх мэт болж зайгїй хануулан
Єєрийн эрхгїй болж би зовов хэмээн єчсєнд
Тийн боловсролын биеийн энэ урсгал ус
Хєлдєвч болно , Нарова минь
Дагинас хандын нууцын орон
Зандали, сэтгэлийн толийг їз хэмээн зарлиглаад мутраараа илбэн эдгээснийхээ сїїлд зандлын амгалан, бїлээн єєрєє бадрахын даяяр увдисыг хайрлав. Бас нэгэн жил урдын адил явдал мєрєєрєє оршин, цогт Наровад увдисыг хайрлалгїйгээр тєдийлєн їл тоон суусанд мандал єргєж мєргєл, тахил эргэл тэргїїтнийг зохион соёрхлыг талбисанд:
-Увдисыг хїсч байвал гал, хулс, тос аваад ир хэмээн зарлигласанд цогт Нарова тийн їйлдсэнд ариун богд Дилова хулсыг хутгаар цавчаад галд халаагаад тосонд чана хат оруулаад тїїгээрээ бїхий л биеийг нь нэвт нїхэлсэнд эвэршээл зовлон нь тэсэж тэвчишгїй байсанд :
-Нарова чи яагаа вэ гэж асуусанд цогт Нарова :
Бурханы шимт энэ зангилаа
Євєрчлєн эвэршээж би зовов хэмээн єчсєнд:
Эвдрэвч яах вэ, Нарова минь
Ханд дагинасын нууцын орон
Илбийн бие, сэтгэлийн толийг їз хэмээн зарлиглаад мутраараа адислан эдгээснийхээ сїїлд илбийн бие єєрєє гэтлэх найман номын даяар бїх увдисыг хайрлавай.Тэгээд бас ариун богд Дилова нэг жил мєн урдын адил явдал мєрєєрєє мжжу зарлтг номыг хайрласангїй нэгэн їест мєнєєх самуд дияанаасаа босоон байхад нь мандал єргєн, мєргєл, тахил тэргїїтнийг урд одуулан соёрхлыг талбисанд:
-Миний хойноос дагаад яв хэмээн зарлиглаад заларч явсанд нэгэн эзгїй тал газар їїрэг їїрсэн нэгэн хїмїїн явж байсанд ариун богд Дилова:
-Тэр хїн л чамайг зовоосон тул тїїнийг хєє хэмээгээд хєєлгєсєнд зэрэглээ мэт улам холдон одоод барьж авч чадсангїй ч улам хєє хэмээн хєєлгєсєнд бахардан, мужирч унасанд дэргэд нь хїрч ирээд :
-Наро аа чи яагаа вэ хэмээн асуусанд:
-Зэрэглээ нэхсэн гєрєєс шиг
Байхгїй їзэгдэл холдож намайг зовоов хэмээн єчсєнд
Гурван орчлонгийн їргэлжитэнэ оосор
Тасравч яах вэ Нарова минь
Ханд дагинасын нууцын орон
Зїїдэн сэтгэлийн толийг їз хэмээн зарлиглаад мутраараа єєрєє сэрэх даяар бїх увдисыг хайрлав. Тэгээд бас ариун богд Дилова нэгэн жил мєнхїї урьдын адил явдал мєрд оршин зарлиг номыг їл хайрлав.Нэгэн їест тэр самд дияанас боссон байхад нь мандал єргєн, мєргєл, тахил эргэлийг зохион номыг айлтгасанд:
-Номыг хїсвэл миний хойноос дахагтун хэмээгээд морилсонд бэр буулган их заан унуулан яваа нэгэн сайд ирж явсантай таарсанд:
-Надад шавь байдаг бол їїнийг унагаад нааш цаашаа чирч гулдчих байсан даа хэмээн зарлиглав.Цогт Нарова тэр ёсоор зохиогоод сайд болон тойрон хїрээлэгсдэд нь нэвширтэл нїдїїлэн зовж хїзїїгээ ч хєдєлгєж чадалгїй хэвтсэнд ариун богд Дилова залраад :
-Нарова аа чи яагаа вэ гэж асуув. Цогт Нарова бээр:
Энэрэлгїй сайд Лхасо
Єшлєн занаж намайг зовоов гэж єчсєнд ариун богд Дилова:
Би –д барих биеийн энэ уулыг
Зануулсанч яах вэ, Нарова
Ханд дагинасын нууцын орон
Тод гэрэл сэтгэлийн толийг їз хэмээн зарлиглаад мутраараа адистэдлэж євчнийг нь эдгээснийхээ дараа тодорхой гэрэл мунхагийн харанхуйгаас хагацсан даяар бїх увдисыг хайрлав. ...