Ловон Бадамжунайн намтраас
... 23 –р бїлэг. Бадам багш баруун ємнє зїгт залрахыг таалсанд Тєвдийн хоёд албат нар бээр сааруулсныг эс соёрхсон нь
Тэндээс ловон Бадамсамбуу бээр мангасын орон Лангапур хэмээгдэх Замбутив далын хэлбэртэйд Маяа мангас бий. Тэрч Їржин орон лугаа ойр болой. Мангас нар бэлчиж, хїмїїсийг алахаар ирхээр Энэтхэг ба Балба тэргїїтэн Тєвд бїхнийг дарж, їйлдэх тул ловон бээр Замбутивийн хїмїїн нїгїїдэд їл айх єглєг єгєхийн тулд мангасын харуулд цагдан сахихыг таалж, цогт Самъяагаас зэс єнгєт цогт уулын їзїїрт залрахыг таалсанд хаан хєвгїїн Мїдэг Занбу тэргїїтэн Тєвдийн хаан ба тїшмэд хийгээд хувраг тойд эрс, эмс ба гэвш хийгээд тарничин тэргїїтэн их бясалгачин ба егїзэр хийгээд эмч нар бичиг уншигчид ба эрхэн хатагтай тэргїїтэн єглєгийн эзэд эр, эм хийгээд тєвд иргэд бїгдээр энд оршуулахыг айлтгавч їл соёрхон Тєвдєд таалал хугарсан энэ аялгууг айлдав.
- Намо Радна Гїрї.Хязгаарлашгїй гэрэлт хийгээд Нїдээр їзэгч ээ.Та нигїїлсэхїйгээр хотол амьтанд тїгїїлмїї.Намайг номхотгогдхуунд адистидласнаас ч, орчлонг хоослож зохион соёрх.Жич сонсогтун.Тєвдийн ноёд иргэдїїд ээ. Би нь Їржин Бадамсамбуу мєн.Урьдийн їйлийн залгамжаар Тєвдєд ирж, Богд хааны таалалыг дуусгаж їйлдэв.Тєвд нутаг харанхуйгаар бїрхсэн оронд номын наранг ургуулж їйлдэв.Хотол амьтныг амгалан сайн хоёрт байгуулав.Тєвдийн эзэн хаан тэнгэрт халив.Эдїгээ нь би Тєвд газарт їл суух бєлгєє. Тєвд хїмїїс лїгээ би їл зохилдоюу.Би одож Энэтхэгийн орноо явмуй.Хаан тєрийг номоор їл тэтгэн, тїшмэдїїд номт хааны амыг жолоодно.Тєвдийн хаан тїшмэд лїгээ би їл зохилдоно.Хилэнцийг эдлэгч хаадуудад урам хугарна.Би явмуу.Энэтхэгийн оронд явлаа.Винайн цаазыг ариунаар їл сахин, далдуур мах архи хатагтайг эдлэлцмїй.Тєвдийн хувраг тойдууд лугаа їл зохилдюу.Ёсон засдагуудад урам хугармуй.Би явмуу.Энэтхэгийн оронд явмуй.Зарлиг шаштирын гол ёсоор їл номлон , бузар хольцолдсон номоор хїний толгойг эргїїлэлцмїй.Тєвдийн багш нар лугаа би їл зохилдмуй. Зарлигийн урам хугалагчидад сэтгэл гуниглана.Би явмуу.Энэтхэгийн оронд явна. Тэгш агуулахдаан босохыг їл хольцолдуулан мэдэл тєдийгєєр бясалгал онолыг їйлдэгч , Тєвдийн их бясалгачин лугаа би їл зохилдоно. Тєв оршигчдод сэтгэл гуниглана.Би явна.Энэтхэгт явна.Тангаргийг ариунаар їл сахин, их хєлгєн нууц тарнийг бєєгийн дуудлага болгогч, Тєвдийн тарничин нугууд лугаа би їл зохилдоно. Тангараг доройтогсдод сэтгэл гуниглана. Би явна. Энэтхэгийн оронд явна. Ном їзэл бясалгал хэрэг лїгээ їл тєгсєн, бардам цуурай хїчээр єєрийн толгойг эргїїлэгч, Тєвдийн Егїзэр нар лугаа би зохилдоюу.Томоогїй цуурхаг бардамгай хєєрєгчдєд сэтгэл гуниглана.Би явна.Энэтхэгийн оронд явна.Хїний ном лугаа бурханы ном їл холин муу санаагаар шашин тєрийг усанд хаягч, Тєвдийн эрхэн тїшмэд лїгээ би їл зохилдюу. Муу санаат хэргээн гэмтїїлэгчидэд сэтгэл гуниглана.Би явлаа.Энэтхэгийн оронд явна. Єглгийг зїгээр їгїй їл єгєн , харамаар бирдийн тєрлийг хураагч Тєвдийн єглєгийн эзэд лїгээ би їл зохилдоно. Арга башир харамын зангиасанд сэтгэл цєхєрнє. Би явна.Энэтхэгийн оронд явна.Сїсэг лїгээ нигїїлсэхїйг їл хорин, амны сїсгээр хуурамчийн хойноос дагагч, Тєвдийн хатагтай нар лугаа би їл зохилдюу. Хуялч дууч эмст сэтгэл гутарна.Би явлаа.Энэтхэгт явлаа.Та нар Тєвдийн хєвгїїн шавь нар амараар суугтун.Би явлаа.Мангасын оронд явлаа.Эдїгээгээс хойш уулзахын ерєєл тавьсугай хэмээн айлдав. Тэндээс Тєвдийн хєвгїїн шавь нар нроёд албат нар бїгдээр єєр єєртєє зїхэж, зїрхэндээ багтралцан нїїрээн нулмисаар дїїргэж, дотроо їнэнхїїгээр цухалдаж, бїгдээрээ мєрєглийг хэрэм унасан мэт мєргєцгєєн, єлмийг оройд авч, тїїнээс татан барьж єчрїїн :
- Их багш минь ээ.Та энэтхэгийн оронд морилвоос л гадаад дотоодын илїї сэжгийг таслахын учир нь їл эрхшээнэ.Урьд хааны їед их ачлал зохиов.Гэтэл одооТєвдийн ноёд албат нарт нигїїлсэхїйгээр барих хэрэгтэй.Яавч бээр оршин суухыг айлтгая хэмээн єчсєнд багшийн гэгээнээс:
- Би бээр урьд хааны їед ч шашныг єрнєн дэлгэрїїлсэн болой. Та нар даган орогч ноёд албат нугууд ч бид багш шавийн журам ямарчланхїї тэтгэгтїн.Миний Энэтхэгт явах нь гадаад дотоодын илїї сэжгийг таслах учир їгїй боловч мангасын орон Лангапураас Мангас нар тархаж бэлчих тул тїїнийг эс номхотговоос Замбутивийн хїмїїсийг идэх тул тїїнийг би бээр номхотгох цагт хїрсний учир мангасыг номхотгохоор одсугай хэмээн айлдаж эгшиг дуу їїнийг айлдав.
Богд адислагч лам багш хийгээд
Бодот шидийг хайрлагч ядам бурхан
Бузар зэтгэрийг арилгагч дагинас эх
Буцал їгїйеэ залбиралыг тавьмуй, адистидлагтун
Їржингийн орны Бадамсамбуу би
Усан далайн лянхуагаас мэндэлж
Умайн хирээр эс халдсан
Онц ялгавартай тєрлийн орон мєн
Эн тэргїїн Їржингийн орон нутагт
Эвэрдарбоди хаанд хєвгїїн болж
Энх хаан тєр дээд номд урвуулав
Энэ завсар Энэтхэгийн орон нутагт
Эрхэм мэргэн бїтээлч дээдэс бїхэн лїгээ уулзаж
Эгнэгт сонсох санах бясалгахуйд шимтэн
Эдїгээ хэрэг хий сэтгэл хоёрт єєрийн эрхийг олов.
Эгэл ертєнцийн омогт бїхнийг номхотгон
Эзэн хааны таалалыг гїйцэд їйлдэж
Ийнхїї шавь нарыг боловсруулан гэтэлгэхийн туйлд хїргэв
Эдїгээ маргаашийн цаг таван цєв дэвэрсний
Эцсийн тэмцэл тєгс їед
Эхэнд ер гурван орны бїх хамаг амьтан
Эндїї їгїй мєр оршсон нь чухаг
Эргїї атгаг шулмасын эрхэнд болж
Ялангуяа тєрєлхтєн амьтны амийг булаах бєгєєд
Ач боловсрол муу заяанаа хєтлєн їйлдэгч
Ємнє єрнє зовхисын Аяав хэмээх бага тивд
Урингуйт мангас нар жолоогоо эргїїлжээ.
Тїїнийг номхотгон чадагч тєрєлхтєн надаас єєр їгїй
Миний єєрийн бие нь очирын биет болж
Иог насны арвис баригчийг олсон болой.
Хэл нууц тарни номын шидийг олж
Хїчин ба хотол чуулгант болой.
Сэтгэл гурван цагийн бурханы таалалыг мэдэж
Утга мєнхїї хоёр їгїйн сэтгэлийг илт болгов.
Эдїгээ цагийн зургаан зїйл амьтанд
Аюул їгїй єглєгийг єгєхийн тулд
Баруун ємнєх мангасыг номхотгохоор явна
Асрахуй нигїїлсэхїй бодь сэтгэлээр
Буруу атгаг мах идэгч мангасуудыг
Аргаар ноихотгон номд байгуулсугай
Бїгдээрийг бурханы орон улст
Амгалан сайн хоёрт байгуулахаар явна.
Та бїхэн Тєвдийн ноёд албат хєвгїїн шавь нар нугууд аа
Єнєд бие лагшин алин амараар сууцгаагтїн.
Би тєрєл їхэл їгїй биеийг олсны тулд
Їхэж нєгцєх ба урваж егїїтгэх эрх надад їгїй
Бие дєрвєн махбодод эрхийг олсны тулд
Амьтны тусыг їйлдэхэд уйдах зїдэх їгїй
Ном хий сэтгэл хоёрт эрхийг олсны тулд
Дєрвєн їйлст торж, мухардах їгїй
Та бїхэн энд оршигч ноёд харц хєвгїїн шавь нар аа
Сїсэг бишрэл дуршилаар залбиралыг тавигтїн.
Би бээр ч нигїїлсэхїйн гохоор барьсугай.
Сїсэг бишрэлийг туг хол бїї тавигтун. Над лугаа дахин дахин уулзах болюу хэмээн айлдаж, оршин суухыг эс соёрхсонд дотроон хов хоосон їлдэх болов. Бадам багш баруун ємнє зїгт залрахыг таалсанд Тєвдийн ноёд албат нар бээр сааруулсныг эс соёрхсны 23-р бїлэг.
24-р бїлэг.Бадам багш бээр Тєвдийн хаадад гэрээс зарлиг тавьсан нь
Тэндээс Бадам багш бээр барун ємнє мангасыг номхотгохоор морилохыг таалсан цагт хан хєвгїїн Мїдэг Занбу тэргїїтэн хаад ноёд єчрїїн:
-Багш Тєвдєд їл оршин Энэтхэгийн орноо залрахыг таалваас хожимын Тєвдийн хаад ямар мэт їйлдэх ёстой вэ хэмээн єчсєнд Тєвдийн хаадад айлдруун :
Тєгс буянт Тєвдийн хаад нугууд аа.Хааны авир ёсыг харцас лугаа ханицуулж бїї їйлд.Хаан бээр харцасын явдлыг їйлдэх бус, Тєв авир цэвэр шудрагыг машид бататгаж їйлд.Итгэлт дотоодын тїгээмэл зарлиг зєвшєєрлийг асуухуйд :
Хэрэг учрыг мэдсэн чинээгээр тодрхой шулуун айлдаж їйлд.Тєрд хорлолтой зєвшєєрлийг сонсч бїї їйлд.Гэдэн унтууг бїї їйлд амирлангуй номхон бол янаглал хийгээд шагналын бодлогыг зохиовч бээр хэтэрхий бїї ихэтгэ, хэр чинээгээр зохиовоос сайн.Хїсэл ихтэй бєгєєд ухаан їгїй тїшмэл нь тєрийн хэргийг эвдлэх гэм их буй.Хаан амаа тїшмэдээр залруулхын цагт хїнд эд ба хицэнцэд машид цээрлэн їйлд.Хаан тєр доройтвоос хаан нь буурч дарлагдах буй.Урвуулахыг бїї шамдуулан сонорын нїхээн хатууруул.Хагасыг нь дотроо алж, зайтай уужимыг їїсгэ.Сансрын зах хязгаар хол тул єдий тєдий буй.Хатад хийгээд хатагтай бусдуудад хїсэл тачаалын тул сэтгэлдээн агуулах нь ихэдвээс би чи хольцолдох бєгєєд сайн муу їгїйд одюу.Итгэмж їгїй хїмїїнд сэтгэлд бїї єг.Сайн їл ирэн єєрийн амийг бусниулахын гэм бий.Хатагтай нєхдийг амирлангуйгаар тэтгэн дотоод нєхрийг идээгээр тэтгэгтїн.Алагчлалыг орхиж зарлиг буулгахуйг адил тэгшитгэн зохио.Орд харш хийгээд сїм суврага нугууд буйн ихт бєлгєє эцэстээн нїглийн уг мєн.Тиймийн тул урьд буй нугуудад єргєл тавиглалыг зохио.Дээдийн номыг орчуулаад шїїн ариутгаж арилган зохио.Нэгэн удаа цаг зарлигийг шалгадагт барь.Чухаг дээд гурвыг нїд мэт энхрийлэн зохио.Хєлгєний номд орох ёс тус тус бєлгєє.Бїгдээрийн їїднээс їрийг олох боловч нууц тарни очирт хєлгєнийг анхааран авагтун.Асар майхан орших орон олдвоос гутахын гэм бий.Байгаагаан маш баталж болгоомжлон зохиогтун.Ухаан санаа їгїй Лхобал захын хїмїїст итгэмжлэлийг бїї зохио, хууртахын гэм буй биш її.
Булш дарш оршсон орныг бїї нїїж зєє, хомсдохын гэм бий. Таалал зовохыг бїї зохио, бат бєгєєд байртай оршигтун.Хатан нугууд ч тєрийн уг суурь мєний тул аажим тайван тааваараа їлэмж ихэтгэн зохио. Идээнд їл шїлэнгэтэн гар царайг цэвэр болгон зохио.Биеэ тогтон чадаж томоотой суун цаазыг хатуу болгон зохио.Алгасангуйд бїї задруул, явдал мєрийг чадаж їйлд.Ярих їгийг бїї олшруул.Хэлээ зєєлрїїлж сэтгэлийг уртатга.Гадаад дотоод нєхдийг сайжруулж яруугаар тэтгэгтїн.Агь ах дїї нарыг ч номд оруул.Їїнд цэвэрхэн эцэс хойтхид тэнгэр хїний єндєр язгуурыг олюу.Бадамсамбуу би нь эдїгээ явах тул эдїгээд оршигчид ба сїїлд ирэгч Тєвдийн хаад бээр сэтгэлдээн тэр мэт агуулагтун хэмээн увдислав.Бадам багш бээр Тєвдийн хаадад гэрээс зарлиг тавьсны 24-р бїлэг болой.
25-р бїлэг.Багш бээр тїшмэд нїгїїдэд гэрээс зарлиг тавьсан нь
Тэндээс Тисан Явлхаг тэргїїтэн тїшмэдїїд бээр багшид єчрїїн:
- Лам їл суун Энэтхэгт морилохыг таалваас хожимын тїшмэд нар ямар мэт їйлдмїй хэмээн єчсєнд ловон айлтгаруун :
- Тєвд хааны тїшмэдийг їйлдэгчид ээ.Хааны єргємжлєлп бие хэлийг биширч їйлд.Дотоод гэргий хатадын дэвхэрлэгийг їйлд.Гадаад улс иргэдээн ном лугаа зохилдуулан тэтгэгтїн.Албатын аж зуулганд халамжлан энэр їйлд.Тїшмэлийн биеийг хадгалж хааны зарлигийн тїшмэлийг эрхэмлэ.Улс орныг амгаланд байгуулж, хаан тєрийг бататгаж їйлд. Чухаг дээд гурвын шїтээнийг босгож, их хєлгєний номын хїрээ байгуул.Сїм харш улс орны голыг барьж, харуул цагдалгыг гадагш їзїїл.Асрахуй урилахуйг нїїр таньж, сайн муугийн утгыг мэдэж, урьдын зєвшєєрлийг бїї султга.Сайн муу болохыг санаж бодож їйлд.Хожимдоон гэмшивч тус їгїй хэтэрч бараад засал їгїй, анхан бїтсэнээр їйлдвээс эцэстээн сайн эс боловч гомдол їгїй. Номд орших бєгєєд сїсэг ихтэй чухаг дээдийг тахиваас номт тїшмэл мєн.Баатар бєгєєд сэрэмжтэй дайсныг аргаар номхотговоос баатар тїшмэл мєн.Дотроо хар санаагїй бєгєєд цэцэн тєрийн аргад мэргэн бєгєєс оньст тїшмэл мєн.Хааны улс тєрийн сайн муу нь тїшмэлийн сайн муугаас болох мєн.Сайхан їзэл бодлогыг гаргаж хаан тєрєєн тэтгэгтїн.Бадамсамбуу би бээр одоо явах тул эдїгээ оршигчид хийгээд хоижмын ирэгчид сїїлийг тїшмэд нїгїїд таалалдаан тэр мэт агуулагтун хэмээн айлдав.Багш бээр тїшмэд хїгїїдэд гэрээс зарлиг тавьсаны 25-р бїлэг болой.
26-р бїлэг.Бадам багш бээр Тєвдийн эр эм хувраг тойдод гэрээс зарлиг тавьсан нь
Тэндээс Ня Яана Гїмара тэргїїтэн Тєвдийн хувраг тойд нугууд бээр єчрїїн:
- Лхам їл оршин Энэтхэгийн орноо залрахыг таалваас хожимын Тєвд хувраг тойдууд ямар мэт їйлдмїй хэмээн єчсєнд ловон зарлиг болруун:
- Тонилохуй мєрд ажрагч хойчийн Тєвдїїд ээ.Хїний аж тєрлийн дотроос зугтаж тонилохын мєрд орогтун.Эцэг эх, амран садныг орхиж тачаалыг тэвчиж їйлд.Їсийг хяргаж їзїїлэгчийн номт дээлийг ємсч хувраг тойн бологтун.Увадини ба ловонгийн цаазыг гэрч зохиогч мэргэн тойноос гэлэн гэцлийн санваар шагшаабадыг авагтун.Суртаалын зэргийг гэмтээлгїйеэ сахигтун.Орших орон хийгээд бадар аяга угаах тэргїїтэн ,увидани ловон бурсан хувраг ахмад бїхний єргєлт ба хот мандалыг арчиж сїрчилгийг сайтар їйлд.Тахил бїгдийг сэтгэлд тааламжтай сайтар байгуул.Їдэш ба єглєє унталгїйеэ буяны барилдлагыг їйлд.Винайн санваар доройтуулсаны наминчлалыг цагт нь їйлд.Суртаалыг мэдэмсэртэн бээр барьж ялагдал унал їгїйгээр їйлд.Бурсан хуврагийн аймгийн суудалд сууж, гэргийтний газар бїї суу. Ялангуяа хатагтай эгч дїї боловч бїї шїтэж їйлд.Бїхний тахилын орон мєний тул амлашгїй нїгэлийг тэвч.тэр мэт їйлдвээс энэ насанд амгалан.Эцэс хойтод мєрийн шижмийг барина. Орчлонг тэвчиж чавганц болсон хатагтай нар аа.Муу їйлсийн тєрєл доор тул мэргэд тойдыг оюунаар їл тэвчигтїн.Эрэгтэйн хурьцлыг тасалж винайн цаазыг ариунаар сахигтун.Гэргийтний газар бїї од.Чавганцын аймагт суу.Сонсол номлолын сургуулийг хэрэглэж їйлдэх ба буяныг чадахаар хураагтун.
Амны уншлагыг їйлдэх ба эргэл мєргєлд шамдалыг їїсгэ.Суртаалын цаазыг башир хуурмаг засваргїй сахь. Чавганц буруудваас энэ насанд сонжигдон хойтхид тамд унана.Ийм учирт сэтгэлийн хїчийг їїсгэж шагшаабадыг чангаар сахигтун.Бадамсамбуу би бээр одоо явах тул эдїгээ оршигчид ба хожимын ирэгчид Тєвдийн тойд хуврагууд эр эм нїгїїд бээр таалалдаан тэр мэт агуулагтун хэмээв.
Бадам багш бээр Тєвдийн эр эм хувраг тойдод гэрээс зарлиг тавьсаны 26-р бїлэг болой.....
Шамбал нийгэмлэг. " Ловон Бадамжуннайн намтар" 2005 он. номноос авав.