Tuesday, 26 January 2010

Шантидэва " Бодисадын явдалд орохуй " удаах хэсэг

YI БҮЛЭГ. Тэсэхүй (26)



1. Алин мянган галавт хураасан


Арвин өглөг ба бурхан тахисан зэрэг


Алин сайн буян тэр бүхнийг


Адгийн гагц урин 27 л дарж үйлдьюү


2. Амтаг урин адилын нүгэл үгүй


Алин тэсэхүй адилын хатуужил ч үгүй


Аяа, тиймийн учир тэсэхүйд хичээж


Асар олон талаар дадуулж үйлд


3. Аймшигт урингийн хадааст сэтгэлтэй бөгөөс


Алд сэтгэлийн амгаланг үл эдлэх


Амгалан болоод баясгаланг үл олоод


Амрах нойр үл хүрэн ая тавгүй болъюу


4. Алин хэн ч эд болоод эрхэм хүндлэлээр


Ачилж тусласан түүнээ шүтэх


Аашилж хилэгнэгч ноёдтой тэд харин


Алалдан эсэргэлдэж тэрсэх


5. Тийм хүнээс амраг садан уйдаж


Тэтгэж өглөг өгөвч үл шүтэх бөгөөд


Товчилбоос уураар амгалан эдлэх


Тэр ерөөс хаана ч үгүй мөн


6. Уурын дайсан тэр бүхнээ


Угтаа зовлонг л тарих


Алин хянаж уураа мөхөөвөөс


Амгалан тэр адил хаана ч үгүй


7. Үл хүссэн нь хүрч ирэх бөгөөд


Үнэхээр хүссэн минь тотгор учирснаас үүдэн


Уй сэтгэлийн зовлонт идээг зооглоод


Уур хилэн өөгшин намайг дарлах болой


8. Өөрийн дайсан тэр адилынхаа


Өгөөш идээг үтэр дарж үйлдсү


Намайг хорлогч энэ мэтээс илүү


Насны дайсан энэ адил үгүй


9. Учир зовлон юу тохиолдлоо ч надад


Уужуу сэтгэлээ бүү цөвтүүлсү


Уурлаад уурлаад хэрэг юу бүтэх


Улам буян минь л доройтох


10. Хэрвээ засрах учиртай аваас


Хэдий түүнээ уурлахын хэрэг юун


Хэрвээ засрах учиргүй аваас бас


Хэдий түүнээ уурлахын тус юун


11. Өөрийгөө буюу өөрийн саднаа


Өвтгөж зовоох, баалж загнах


Өөнтөглөж муулахыг үл хүсэх бөгөөтөл


Өст дайснаа бол үүний эсрэг болой


12. Амгалангийн шалтгаан гэдэг хааяа нэг гарах


Ай, зовлонгийн шалтгаан машид олон


Аяа, гэвч зовлонгүй аваас тонилох гэдэг үгүй Ай,


сэтгэлт та баттай ухаарагтун


13. Хатуужилд сүсэгт Махашиварийн бясалгагчид


Хэрчигдэх түлэгдэх зэргээр


Хэрэггүй амсуургад тэсэн яадахад


Хэрэгтэй нирвааны тулд би юунд үл зориглоно вэ


14. Дадуулваас хялбар үл болох


Даамай зүйл хаана ч үгүй


Тиймд өчүүхэн хорлолд дадаж чадваас


Тэгээд их хорлолд тэсэж чадах болой


15. Өст могой болоод хөх түрүүд


Өлсөж цангахын зовлон хийгээд


Өвчин эсэргэнэ тэр мэтийн


Өчүүхэн зовлонг юунд ч үл TOO


16. Халуун, хүйтэн, хур, салхи тэргүүтэн ба


Хүлэгдэх, зодуулах өвдөх тэргүүтнээ


Хүлцэж үл чадан бүү үйлдээрэй


Хэрэв чингэвээс хорлол улам нэмэгдэх


17. Зарим нэгэн өөрийн шунхыг үзвээс


Баатар омог нь улам бадрах


Зарим нэгэн бусдын шунхыг үзвээс


Бөмбөрөн муужирч унам за


18. Тэр нь сэтгэлийн эр зориг болоод


Аймхай хулчгарын ялгамжаа мөн


Тиймд ирсэн зовлонг үл хайхран


Аяа зовлонд бүү чадагдсугай


19. Суут мэргэд зовлон ирэхэд ч


Сэтгэлээ тогтоон үл хямруулмой.


Нисванис лугаа байлдан эсэргэлдвээс


Нажад хорлол улам ихдэх болох тэр цагт


20. Хамаг зовлонг үл хайхран


Хилэн тэргүүтэн дайснаа мөхөөвөөс л


Хэн бүхэн баатар ялагч болох бөгөөд


Харин эс бөгөөс хүүрийн алуурчин болой


21. Уйдуулж омог дээрэнхүйг буцаах ба


Уйт орчлонд нигүүлслийг мэндлүүлэх ба


Нүглээс цээрлэх буянаа баясах зэрэг нь


Нижгээд бас зовлонгийн эрдэм болъюу


22. Шар өвчин тэргүүтэн зовлонгийн


Шижим ихт үүднээ үл хилэгнэх атал


Шаралхан амьтанд юунд хилэгнэв


Шалтгаан нөхцлөөс тэд бүгд төрмүй


23. Хүсээгүй байхад л жишээлэхэд


Хүрч ирдэг энэ өвчний адил


Хүсээгүй байхад л тэрчлэн


Хүчээр нисванис ирдэг шүү


24. Уурлая гэж саналгүй байхад


Урин аяндаа амьтнаа төрмү


Хийе гэж санаагүй байхад


Хилэн аяндаа төрдөг мөн


25. Хамаг гэм юу байгаа хийгээд


Хилэнц нүгэл элдэв зүйл


Хотол тэр бүгд, шалтгаанаас нөхцөлдьюү


Хэзээд өөрийн эрхээр болох нь үгүй болой


26. Бүрдсэн шалтгаан тэдгээрт ч


Бүтээсүгэй хэмээхийн санаа үгүй


Бүтсэн түүнд ч намайг бүтээв хэмээх


Санаа байгаа бус болой


27. Алин "эзэн" хэмээн сэтгэгчид(29) ба


Алин "би" хэмээн сэтгэгчид(30)


"Тэр ямагтаас би гарсан" хэмээн


Тухайлан бодовч төрөөгүй мөн


28. Тэр эс төрсөн болохоор байхгүй мөн


Тэр цагт төрсөн хэмээн хэрхэн сэтгэх


Орноо үргэлжид алгасрах учраас л


Хаагдах болох нь ч бас үгүй болъюу


29. Хэрвээ "Би нь мөнх" болбоос


Огторгуй мэт илтэд үйлдэгч бус болох


Шалтгаан бусад лугаа учрахад


Урвалтгүй байж яаж чадах


30. Бүтэхийн цагт урьдын адил болбоос /шалтгаанаас/


Бүтээгч түүнээ юу хийж үйлдэх


Түүнийг бүтээгч "шалтгаан энэ" хэмээн


Түшилдэн шүтэлцэх зүйл хаанаас олдох вэ


31. Тэр мэтээр бүгд бусдын эрхэнд


Түүний эрхээр тэр ч эрхгүй


Тэр мэт мэдээд илбэ мэтийн


Тэдгээр бодитой үзэгдэл бүхнээ уурлах хэрэг юун


32. Аль нь алинаа буцааж үйлдэх вэ?


Буцааж үйлдэх зохисгүй бус уу хэмээвээс


Түүнээс л шүтэж зовлон нугуудын


Залгамжааг таслах болохоор зохисгүй нь үгүй


33. Тиймийн учир дайсан ч бай , нөхөр ч бай


Зохисгүйг үйлдэхийг үзэхүйд


Энэ байдал шалтгаанаас болой хэмээн


Тэр мэт сэтгэлд амар ажирму за


34. Хэрвээ өөрийн хүссэнээр бүтдэг юм бол


Хэзээд зовлонг үл хүсэх бөгөөд


Хамаг амьтан бүгд


Хэнд ч зовлон үл төрөх мөн


35. Сэрэмжгүйн уршгаар өөрөө өөртөөн


Өргөс тэргүүтний хорлол гаргах


Эхнэр тэргүүтнийг олж авахын тухайд


Эрэмшин хоол унднаасаа гарах зэргийг ч уйл дэх


36. Зарим нэг нь өөрсдийгээ егүүтгэх ба


халил газар харайх


Хор хийгээд үл зохихыг идэх хийгээд


Буян бусын явдлаар


Өөрийгөө хорлож үйлдэх ч буй


37. Алин цагт нисваанисын эрхэнд орсноор


Өөрийгээ зовоон хорлон үйлдэгч тэд


Тэр цагт бусдын биенээ


Хорлож үйлдэхгүй гэж хаана байх вэ


38. Нисванис төрснөөр л тэр мэтийн


Өөрийгээ егүүтгэхэд хүрсэн тэднээ


Их нигүүлсэх сэтгэл эс төрвөөс


Уурлахаас өөр юу хийж чадах


39. Хэрэв бусдыг хөнөөж үйлдэх нь


Нялхсын мөн чанар болвоос


Түүнээ уурлах зохисгүй бөгөөд


Шатаахын чанарт галыг өслөх адил


40. Бүр тэгээд гэм нь түр зуурын болоод


Амьтны мөн чанар ч магад тийм тул


Ингээд уурлах нь бүр зохисгүй бөгөөд


Огторгуйд хөшиглөх утаанд өслөх адил


41. Бэрээ тэргүүтнээр бодитой цохиулахад


Хэрвээ цохисон хүнд уурлах болвоос


Тэр нь уураар л турхирагдсан болохоор


Хоёуланд уурлаваас зохилтой


42. Урьд нь би амьтанд


Энэ адилын хорлол үйлджээ


Тиймд хорлогч амьтан


Намайг хорлох нь зүйн хэрэг


78


43. Түүний мэс ба миний бие


Хоёулаа зовлонгийн шалтгаан мөн


Тэр мэсээ би цээжээ гаргаваас ч


Алинд нь уурлах билээ


44. Хүрэлцэж барагдашгүй зовлонт


Хүний дүрст идээ бээрийг


Минийх хэмээн мунхаглан бариад


Түүнийг хорлоход хэнд уурлана вэ


45. Нялхас зовлонг үл хүсэх хэдий ч


Нажад зовлонгийн шалтгаанд шунасаар


Өөрийн гэмээр өөрийгөө хорлох тул


Өрөөл бусдыг өслөхийн хэрэг юун


46. Үлгэрлэвээс тамын сахиус ба


Мэсэн навчит ой цэцэрлэг мэтийг


Өөрсдийн үйлээр үүсгэсэн болохоор


Өслөж хэнд ч уурлах билээ


47. Миний үйлийн шалтгаанаас үүдээд


Намайг хорлогчид төрдөг бөгөөд


Тамд унагаадаг нь тэд тул


Талхлах бус уу, тэднийг би


48. Эдгээрт дулдуйдан хүлцэж тэсээд


Элдэв зүйл хилэнцээ арилгаму би


Намайг шүтвээс тэдгээр харин


Насад удаан зовлонт тамд унах


49. Би тэдэнд хорлол үйлдээд


Тэр надад тус хүргэж байхад


Юуны учир чанх буруугаар


Догшин сэтгэлт уурлаж үйлдэнэ вэ


50. Надад хэрвээ ухааны эрдэм байваас


Тамд талийн жилийн үл одох


Харин ганц өөрийгээ энхрийлбэл


Хорлол буцаах юу нэгэн гарах вэ


51. Хэрвээ хариуд нь хорлол үйлдвээс


Тэднийг хүлцэж эс чадахын дээр


Өөрийн явдал ч доройтох болоод


Өнө тэгээд хатуужил ч эвдрэх болъюу


52. Сэтгэл гэдэг биет бус тул


Хэн ч хаана ч дарж чадахгүй


Биенээ илт шунаваас л


Бие гэдэг зовлонгоор хорлогдох


53. Басамжлах хийгээд ширүүн


Яруу бусын үгийг өгүүлэх төдийгээр


Биенээ хорлол үл болох тул


Сэтгэл та юунд машид уурлана вэ


54. Надад таагүй бусад нугууд


Нас энэ болоод бусад дор


Намайг барьж идэхгүй тул


Би юунд тэднийг үл таална вэ?


55. Олзонд минь зэтгэр болно гээд л


Огоот би эднийг эс таалавч


Олзоо энд орхиод би явахад


Олиггүй хилэнц л баттай дагах


56. Би гэдэг өнөөдөр үхэх ч хялбар


Буруу амьжиргаагаар удаан үл амьжрах


Би мэт удаан амьдарч болох ч


Басхүү үхлийн зовлон чанарт мөн


80


57. Зүүдэндээ зуун жилийн жаргалыг амсавч


Сэрэхүйн цагт байдаг агаар алин


Бас зарим үед агшин төдий жаргал амсаад ч


Сэрэхүйн цагт байдаг агаар алин


58. Сэрэхүйн цагт байдаг хоёуланд тэр


Өнөөх амгалан эргэж ирэхгүй


Урт наст ба богино наст хоёуланд ч Үхэхүй


цагт тэр мэт барагдах


59. Олз ихийг олох бөгөөд


Он удаан жаргал эдлэвч


Хулгайчид булаалгасан мэт


Гар хоосон нүцгэн буцму за


60. Хэрвээ олзоор амьдарч байж л


Хилцэнцээ барж буянаа хурааж үйлдэнэ шүү гэвэл


Олзны тухайд уурлах болохоор


Буянаа барах нүгэл болохгүй гэж үү


61. Юуны тулд амьд явна вэ би


Хэрвээ түүнээ доройтуулаад


Хилэнц ямагтыг үйлдвээс


Амьд байхын хэрэг юун


62. Амьтныг доромжилдог болохоор л


Ая муу өгүүлэгчнээ уурлах хэрэгтэй гэвээс


Бусдыг муу хэлэхдээ та


Бас тэрчлэн юунд эс уурлана вэ


63. Үл итгэх нь бусдаас хамаардаг болохоор


Үл итгэхдээ /бусдад/ тэсэж чаддаг атал та


Нисванис төрснөөр шалтгаалсан


Яруу бус өгүүлэхуйд юунд эс тэснэв


64. Лагшин хөрөг, суврага ба дээдийн номыг


Муушааж эвдэлж үйлдэгчид ч би


Уурлаж хилэгнэх ч зохисгүй бөгөөд


Бурхан хэзээ ч өслөхийг үл эрхшээгч болой


65. Багш буяны садан тэргүүтэн хийгээд


Элгэн саднаа хорлон үйлдээчнээ ч


Урьдын ёсны шалтгаанаас үүдэн


Урвасан мөн хэмээн үзээд уураа буцаа


66. Амьтан хүнд сэтгэлт хийгээд


Сэтгэлгүй хоёул хорлол үйлдэх тул


Сэтгэлийг юунд онцгойлж өслөнө вэ


Түүний хорлолд тэсвэрлэж үйлд


67. Нэг нь мунхгаар бурууг үйлдэх


Нөгөө нь мунхгаар уурлах болохоор


Алийг гэмт гээд


Алийг нь гэмгүй гэх вэ?


68. Бусдыг хорлож хөнөөх аливаа


Бусармаг үйлийг урьд нь юунд хийв би


Бүгд үйлийн үрд гавъяарах учраас


Би өнөөдөр юунд өслөнө вэ, эднийг


69. Тэр мэтийг үзээд юу ч болов


Тэд бүгдийг инагш бодийн сэтгэлээр


Тэр адил урвуулан бодсноор би


Буяныг нягтлан хичээж үйлдсүгэй


70. Айл гэрийг шатаах гал


Айл бусдад дамжин одох болохоор


Алин өвсөнд оч бадарваас


Алимад түүнийг дарж орхивоос зохистойн адил,


71. Амьтнаа сэтгэл шунаснаас


Хилэнгийн гал бадрах


Буяныг минь шатаах хэмээх сэжин


Бушуухан түүнийг орхи


72. Алагдах хүний гар хөлийг тасалсан төдийгээр


Аяа тонилгов хэмээвэл сайн бус уу


Хүмүүний зовлон амсах төдийхнээр


Хэзээд тамаас гэтэлвэл амар бус уу


73. Эдүгээ энэ зовлон төдийд


Эс тэсэж чадваас би


Тамын зовлонгийн шалтгаан болсон


Тамтаггүй уураа юунд буцааж чадах


74. Дурныхаа эрхэнд шатах түлэгдэх тэргүүтнээр


Тамын зовлонг түмэнтээ амсавч


Би бээр өөрийн тус болоод


Өрөөлийн тус алиныг ч эс үйлдэв шүү


75. Энэ нь тэр төдий хорлол үгүйн дээр


Их хэргийг ч бүтээж болох учир


Амьтны хорлолыг арилгагч зовлоноо


Зөвхөн баясаж үйлдвээс л зохистой


76. Бусдын төгс эрдмийг магтваас


Баясгалан амгаланг олох бөгөөтөл


Сэтгэл та түүнийг магтан


Баясаж юунд эс үйлднэв


77. Таны баясгалант энэ амгалангаас


Амгалан төрөх болохоос нүгэл бус хэмээн


Эрдэм төгс нугууд ч зөвшөөв


Эрхүй бусдыг хураахын дээд ч мөн


78. Бас бус тэр мэт амгалант хийгээд


Энэ амгалангаа эс хүсвээс та


Хөлс цалин өглөг буянаа тавих учир


Энэ хийгээд эцэс хойшдоо доройтъюу


79. Өөрийн эрдмээ өгүүлэхийн үест


Өрөөл бусдад амгаланг хүс


Өрөөл бусдын эрдмийг өгүүлэхийн цагт


Өөртөө амгаланг бүү хүс


80. Хамаг амьтнаа амгаланг хүссэн


Ханьцашгүй бодийн сэтгэлийг барьчихаад


Өөрсдөөн олсон амьтны жаргалд


Өсөлж юунд хилэгнэнэ би


81. Гурван ертөнцийг тахин бурхны хутагт


байгуулахаар


Амьтан бүхнийг хүссэн мөртөө


Олз хүндлэл олиггүй төдийг үзээд


Омтгойрч гутрахын хэрэг юун


82. Алин таны тэжээх орон


Алин таны өглөг өгөх тэр садан


Өөрөө амьжиргаагаа амжуулан бөгөөтөл


Үл баясан дээр нь эс уурлана гэж үү


83. Тэр төдий олзыг амьтнаа эс хүсвээс


Тэднийг Бурхан болгох гэдэг хаанаас байх


Бусдын сайн сайхнаа хилэгнэгч тэднээ


Боди сэтгэл хаанаас төрөх


84. Тэр тэднээс авсан гэх буюу


Өглөгийн эзнийд байгаа гэх зэрэг


Алин ч бай тэр чамд л үгүй болвоос


Өгсөн, эс өгсөн ялгах хэрэг юун


85. Буян хийгээд сүсэг буюу


Булт өөрийн эрдмээ юунд орхино вэ?


Олз __________болгохоо эс барьчихаадл


Омтойрч юунд эс хилэгнэв өгүүлтүгэй


86. Өөрөөн нүгэл үйлдчихээд та


Үл гэмшин дээр нь бас


Өрөөл бусдыг буян лугаа


Өсөлж тэнсэлдэхийг хүсэх гэж үү


87. Хэрвээ дайснаа эс баясгаваас


Та түүнийг жаргуулна гэж хаанаас буй


Таны сэтгэлийн ерөөл төдийгээр л


Түүнийг хорлохын үндэс амирлах уу?


88. Таны хүссэнээр л тэр зовлон


Түүнээ бүтвээс та баясна гэж үү?


Тэгээд миний сэтгэл яанав хэмээвээс


Түүнээс илүү гутамшиг хаана байх


89. Нисванисын загасчны тавьсан


Гох дэгээ энэ машид мэргэн


Түүнээ баригдваас тамын тогооноо


Тамын сахиулч нар магад чанаму, намайг


90. Сайшаал магтаал, нэр алдар, өргөл хүндлэл


Сайхь хүний буяныг үл нэмэх, насыг ч үл арвижуулах


Сац чадлыг минь өсгөх бус, өвчинг ч арилгах бус


Сайжруулж жаргаах ч үгүй биеийг минь


91.Би өөрийн тусыг хичээгээд


Би өөрт хэрэгтэй юуг олов?


Сэтгэлийн л жаргал төдийхнийг хүсвэл


Сайхан гоёл бас архи тэргүүтнийг шүтэж болох л


92. Алдар нэрийн тухайд эдийг өгөх ба


Аяа тэгээд өөрийгөө нухаж үйлдвээс


Магтаал шүлэг бичээд ч юу хийх


Магадтай би үхсэнээс л хойш хэнд жаргал өгөх вэ,


тэд?


93. Элсэн гэрээн эвдэрвээс


Эхэр татан уйлъюу нялхас


Эгшиг магтаал, энгүй алдар нь доройтохуйд


Эрхүй сэтгэл минь нялхас адил болох


94. Ер нь магтаалд сэтгэл үгүй тул


Намайг магтахын санаа үгүй буюу


Бусад намайг магтдаг хэмээх


Бусармаг миний нэрэлхүү л баяслын шалтгаан биз


95. Та ч бай, би ч бай ялгалгүй


Бусдад таалагдаад өөрт юун тус


Тэр мэтийн баясал амгалан


Хувь төдийг надад үл наалдах


96. Тэр амгалангаар би жаргадаг бол


Тэрчлэн бүгд адил болох биз


Бусдад таалагдсанаар амгалантай боловч Би


юуны учир зовно вэ?


97. Тиймд намайг магтлаа хэмээн


Надад баясал төрөвч


Тэр нь тэр мэт үл зохилдоод


Нялхсын явдал ямагтад барагдму


98. Би магтаал сайшаалд мансууран


Бас тэгээд уйдан, улмаар эвдэрч болох


Эрдэмт дээдэст атаа жөтөөрхөн


Энэ хотол чуулганаа барму за


86


99. Тиймд намайг магтах тэргүүтнийг


Тэс эсэргүүцэн хичээгч хэн бүхэн


Тэр л намайг муу заяанд унахаас


Татаж сахин жич оршин бус уу


100. Би тонилохыг тусаа хэрэглэх учир


Олз хүндлэлээр хүлэгдэх хэрэггүй


Миний хүлээсийг тайлагч хэн бүхнээ


Би гэдэг хилэгнэх хэрэг юун?


101. Би гэдэг зовлонд орохоор шунахуйд


Бурхан адил адистэдлэн


Түүнээ үл очих үүдийг нээснээ


Юунд би уурлана вэ?


102. Энэ л буяны тотгор хэмээн


Эгүүнээ хилэгнэх зохисгүй ба Тэсэхүй


адил хатуужил үгүй тул


Тэр л надад байхгүй яалтай билээ


103. Хэрвээ би өөрийн гэмээр


Үүнийг хүлцэж эс чадваас


Дөтөлж ирсэн буяны үндсийг


Тотгорлон өөрөө үйлдсэн болъюу


104. Алин үгүй болвоос үл төрөх


Алин буй аваас төрөх мөн


Тэр л тэр бүгдийн шалтгаан мөн тул


Түүнийг юунд тотгор хэмээх буй


105. Цагтаа ирсэн гуйлгачин бээр


Өглөгийн тотгор үйлдэх бус


Машид гарган үйлдэхдээ /өгөхдөө/


Машид гарсны тотгор хэмээж үл болох


106. Өдгөө ертөнцөд өнчин ядуус олон ч


Өслөн хорлогч ховор цөөн бөгөөд


Энэ мэт чинагш хорлол эс


үйлдвээс Инагш хорлож хэзээ ч


эс үйлдмой


107. Элдэв бэрхшээл бололгүйгээр


Их хүү сан гэрт гарах мэт


Боди явдлын нөхөр болох учир


Дайснаа баярлуулж үйлдсүгэй би


108. Үүгээр /дайснаа/ л би бүтээх


Хүлцэхүй их үр тус эрдэм үүнээс


Анхлан зориуд өргөх нь зохистой


Тэр мэт тэсвэрийн урьд одох болой, тэр


109. Хэрвээ хүлцэхүйг бүтээх санаагүй болохоор


Энэ дайсан тахигдахуун бус уу хэмээвээс


Бүтээлийн үндэс болсон


Дээдийн номыг ч юунд тахина вэ


/түүнд бас санаа үгүй/


110. Хэрвээ бас энэ дайснаа хорлож үйлдэхийн


Санаа байгаа тул тахиж үйлдэх зохисгүй


хэмээвээс


Оточ адил туслахыг хичээхэд /дайсан/ нь


Би бээр хэрхэж тэсвэрийг бүтээх вэ?


111. Тиймд маш хилэнцэт сэтгэлд шүтэн


Хүлцэхүй төрөх мөн бөгөөд


Тэр ямагт хүлцэхүйн шалтгаан мөн


тул Дээдийн ном адил тахиваас


зохист


112. Тиймд бас амьтны орон болвоос


Бурханы орон хэмээн Чадагч бээр


номнов


Эднийг олонтаа хүндэлвээс


Энэ мэт хотол буяны чинадад хүрмү зэ


88


113. Амьтан хийгээд Бурхан хоёрыг шүтвээс


Бурханы ном буян бүтэх нь сац адил атал


Бурханд бишрэхийн тэр адил


Амьтнаа тийм бус нь хэний ёс вэ?


114. Миний адил сэтгэлийн эрдэм үгүй ч


Магад үйлийн үр нь түүн лүгээ ижил тул


Амьтан бүхэнд эрдэм байдаг тул


Аяа, тэрээр сацуу мөн


115. Алин асралт сэтгэлийг дээдэлсэн


Тэр ч эрдэм ихтэй мөн


Алин Бурханаа сүсэглэсэн буян


Тэр мөн адил эрдэм ихтэй буюу


116. Бурханы номыг бүтээх хувьт тул


Буян бүгдээр тэд сац болой


Хязгааргүй эрдмийн далай


Бурхантай тэнцэх хаана ч үгүй


117. Эрдмийн дээд чуулганы


Эрдмийг эрхшээсэн зарим нэгнээ л


Эрхгүй бишрэн түүнийг тахихаар


Энэ гурван ертөнцийг өргөсөн ч багадах


118. Энэ мэт тэр ганцаар бус


Эрх өмөг нь хааны чадалд байгаа тул


Энэ мэт хорлогч хэдий өчүүхэн ч


Хэзээ ч түүнийг басамжилж бүү үйлд


119. Бурханы ном төрөхийн хувь


Булт амьтнаа байдаг тул


Энэ төдий байгаагаар хувь тааруулан


Энэ л амьтныг тахиваас зохист буюу


120. Бас тэгээд баширгүй садан болоод


Баршгүй их ач зохиогч нарыг


Амьтан биширч хүндлэхээс бус


Ангид өөр хэний ачийг хариулах


121. Авсан биеэн орхиод тамд төрвөөс л сая


Ачийг хариулсан болох тул түүнээ туслан


Тиймд эд их хорлол үйлдсэн ч


Тэд бүгдийг сайнаар хариулж үйлдэх


122. Өнө хэзээ нэгэнтээ би ноён явсан хирнээ


Өөрийн биеэн үл таних хирнээ


Өтөл мунхаг би юундаа ч


Өнөөдөр боол нь үл болон омгорхоно вэ?


123. Алин амьтныг баясуулваас бас тэгээд


Алин амьтны жаргуулваас л Бурхан баясму за


Тэд л баясваас Бурхан бүхэн баясах хийгээд


Тэд л хорлогдвоос Бурхад хорлогдсон болъюу


124. Хамаг биенээ гал асахуйд


Хамаг хүсэл сэтгэл эс амрах


Хамаг амьтнаа хорлол гарахуйд


Хамаг бурхад үл таалах


125. Тиймд амьтныг хорлож үйлдсэнээр


Тэр агуу нигүүсэлт бүхнийг үл баясгам за би


Тэдгээр хилэнцээ тус тус наминчилму


Тэрхүү баясгасан бүхнийг минь хүлцэн соёрх


126. Түүнчлэн Ажрагсдыг баясгахын тухайд


Тэр олон амьтны боол нь болъюу эдүгээгээс би


Олон амьтан хөлийг минь дэгээдэн толгойд гарах ба


Огтолж алсан ч үл тэнсэлдмү, Бурхад баястугай


127. Энэ хотол амьтан бүхнийг бурхад бээр


Эрхшээн болгоодог нь осол омтог үгүй.


Амьтны мөн чанарт үзэгдэгч эдгээрийг


Аврагч Бурхан чанарт болгон яахын үл хүндлэнэ вэ?


128. Энэ л Бурханыг баясулан үйлдэгч мөн


Энэ л өөрийн тусыг баттай бүтээгч мөн


Энэ л ертөнцийн зовлонг арилгагч мөн


Энэ л ямагтыг үргэлж үйлдсү, би


129. Энэ адил нь гагц тэднийх бус


Эрхт хааны чадал тэднийх бус


Энэ адил хорлол үйлдэгч бялд өчүүхэн ч


Эрхгүй басамжилж бүү үйлд


130. Энэ мэт нь тэр ганцаар бус


Эрхэт өмөг нь хааны чадалд байгаа учир


Энэ мэт хорлогч хэдий өчүүхэн ч


Хэзээ ч түүнийг басамжилж бүү үйлд


131. Хаан хэдий хилэгнэн


Хамаг амьтныг хэрцгийлэвч


Хожим амсах алин тэр л тамын


Хорлол адилыг үйлдэн чадах билүү


132. Хаан хэдий баясан


Хамаг амьтныг цэнгүүлэвч


Хожим олох алин тэр л Бурханы


Хутгыг өгч чадахгүй болой


133. Амьтан тэднийг өргөн хүндэлснээр л


Аяа, миний Бурхан болох хийгээд


Алдар нэр аз жаргал хийгээд


Алин энэ насны цог заль, өлзий хишиг ирснийг


эс үзэв үү, би?


134. Хүлцсэнээр л энэ ертөнцөд гоо үзэсгэлэнт ба


Хэцүү өвчин үгүй хийгээд яруу алдар болоод


Хэзээ машид урт наслах хийгээд


Хүрдэн удирдагч хааны амгаланг ч эдлэх болъюу


ҮII БҮЛЭГ. Хичээхүй


1. Тийн хүлцэхүй бээр хичээлийг эгүүсгээд


Тэр мэт хичээсээр боди хутагт хүрмү зэ


Хий үгүй болвоос үл хөдлөх адил


Хичээхүй үгүй болвоос буян үл төрмой


2. Хичээхүй гэдэг нь буянаа эрмэлзэхуй болой


Харшлах зүгийг номнож үйлдсү түүний


Алимад мууд шунагч залхуу хийгээд


Алин өөрийгээ басан халшрахуй болой


3. Алмайтах амгалангийн амтанд согтууран


Амар нойрондоо шунахайран урамшсан


Аяа тэгээд сансрын зовлонд үл уйссаар


Атгаг залхуу лавтай төрмү


4. Нисванисын загасчны шидсэн


Төрөхүй торноо баригдаад


Эрлэгийн элчийн амнаа зүглэдгээ


Эдүгээ хүртэл эс мэдэв гэж үү?


5. Өөрийн нөхөд чинь алагдсаар атал


Өөрөө эс үзсэн гэж үү дээ?


Гэвч нойроо шүтэгч тэдгээр


Яргачинд очих үхэр адил мөн


6. Хамаг замыг хааж таглаад


Хилэнт эрлэгийн элч харсаар байтал


Энэ адил нойрондоо юунд шунана вэ?


Энэ адил идээнд юунд дурлана вэ?


7. Хурдан түргэн үхэх болох тул


Хэзээ буянаа хураах билээ


Тэр цагт залхуугаа орхилоо ч


Тэр цаг нь өнгөрсөн тул яах билээ


8. Хийгээгүйгээ хийхээр завдах хийгээд


Хийгээд талдаа хүрч явтал


Харин гэнэт эрлэгийн элч ирэхүйд


Аяа ингээд өнгөрлөө л гэж санах


9. Энэлэл шаналалаар хавдсан


Эргэлдэх нүд нь улайсан, нулимс цувруулах


Элгэн садан нь горьдлого тасраад


Эрлэгийн элчийн нүүрийг харах


10. Өөрийн __________үйлдсэн нүглээ санан энэлсээр


Тамын дууг сонсон сонсохуй яа


Тэгтэл цочин бузар биеийг авах ба


Гаслант болохын цагт хэрхэх билээ


11. Та бид тамд загас тэлчлэх мэт


Энэ наснаа үргэлж аюулын дор тул


Хилэнц үйлдчихвэл тамд очоод


Барагдашгүй зовлонт болохыг хэлэх юун


12. Халуун усанд хүрэхэд л


Халж шатдаг залуу бие ч


Тамын үйлийг үйлдчихээд


Та юунд энэ мэт амгалан сууна вэ?


13. Эс хичээх атал ачийг горилогч ба


Эгнэгт дураар аашлагчдаа зовлон их бөгөөд


Үхлээр эзлэгдэхийн цагт тэнгэр адилаар


"Өө! би зовлонд баригдлаа" гэж орилох


14. Хүмүүний онгоцонд шүтээд л


Хүй их зовлонгийн далайгаас үзвэл гэтэльюү


Энэ онгоц дахиад олдох нь бэрхтэй тул


Эндүү мунхгийн нойроор бүү нөхцөө


94


15. Баясгалангийн хэмжээлшгүй шалтгаан болсон


Буянт дээдийн номноо эрхэмлэн эс баясаад


Зовлонгийн шалтгаанаар алгасрах хийгээд


Зуурдын инээдэм наргианд юунд баясана вэ?


16. Халшран үл залхуурах ба халамжлан


дэмжих хийгээд


Хянан нягтлах ба эрхэндээ үйлдэх зэргээр


Өвөр бусад хоёрыг тэгшид барин


Өөрийгөө бусад лугаа арилжих(30) болтугай


17. Миний Бурханы хутаг олдог хэзээ хэмээн


Бэрхшээн үл үйлдэх бөгөөд


Энэ мэтээр тэрчлэн залрагсад


Эрхэм үнэнийг айлддаг тул энэхүү үнэнийг айлдав


18. Щумуул, хөх түрүү, зөгий хийгээд


Тэрчилэн өт хорхой алин боловч


Хичээхүйн хүчийг эгүүсгэвээс


Олохуйяа бэрх Бурханы хутгийг ч олох


19. Би мэт хүмүүний язгуурт төрчихөөд


Болох хийгээд болохгүйг ялган мэдэх тул


Бодисадын явдлыг эс огоорвоос


Бурханы хутгийг юунд эс олох билээ би?


20. Хөл гар тэргүүтнээ хэрэв зэ


Өгөх хэрэгтэйгээс айваас би


Хүнд хөнгөнийг ялгалгүйгээр


Өөрийгөө л мунхаглан эвдэлмү


21. Тоолшгүй голди тоотой галавт


Таслагдах хийгээд хатгалдах


Түлэгдэх ба хөрөөдөгдсөн олон ч


Тэрчлэн залрагсадын хутгийг эс олвой


22. Бурханы хутгийг бүтээхэд ч


Бас миний зовохуйн хувь байх бөгөөд


Хатгуулагч дотрын эвэршээлийг арилгахад


Хагалуулахын зовлон биенээ гардаг адил


23. Хамаг оточ анагаах заслаар


Хатгаж зовоовч өвчнийг арилгах


Тиймд их зовлонг ялахын тухайд


Та ч өчүүхэн зовлонг тэссүгэй


24. Эгэлийн засал энэ адилыг


Эрхэм дээд оточ үл зохиох бөгөөд


Ихэд зөөлөн нарийн аргаар


Их өвчин хэмжээлшгүйг анагаан зохиох


25. Зутан хоол тэргүүтнийг өгөн чадаад


Сартвахи анхлан өглөг зохиов


Түүнээ хойшид дадуулсаар


Тэгээд өөрийн махаа өгдөг болжээ


26. Хэзээ нэгэн цагт өөрийн махаа


Зутан хэмээх сэтгэл төрвөөс


Тэр төдүйд мах тэргүүтнээ өгөхөд


Түүнээ бэрх хэцүү юу болох вэ?


27. Хилэнцээ тэвчвээс зовлон үл гарах


Ухаант болвоос уйтгар үл гарах


Буруу сэжиг атгаг хийгээд


Бусармаг сэтгэл л биеийг хорлох, эдүгээ


28. Буянаар бие амгалан болъюу


Ухаанаар сэтгэл амгалан болъюу


Бусдын тусад сансарт оршсон ч


Уйсал юунд төрөх Их нигүүлсэлтнээ


96


29. Энэ л боди сэтгэлийн хүчээр


Эрт урьдын нүглээ барах бөгөөд


Буяны далайг хураах тул


Бас Шарвага(32) нараас эрхэм хэмээсэн болой


30. Хамаг уйтгар алжаасыг арилгагч


Боди сэтгэлийн морийг унаад


Амгалангаас амгаланд зорчихуйд


Ухаантан хэн бээр бэрхшээх вэ?, иймд


31. Амьтны тусыг бүтээхийн өмөг нь


Сүсэглэхүй, батдахуй, баясахуй, орхихуй мөн.


Сүслэхүй нь зовлонгоос айх бөгөөд


Түүний тус эрдмийг санан эгүүсгэ


32. Хичээнгүйг арвижуулахын тул


Үл зохих зүгийг тэвчээд


Үргэлжид авах ба эрхнээ урвуулах хүчээр


Сүсэглэхүй,батдахуй,баясахуй,орхихуйд шамдсугай


33. Өөрийн болоод бусдын гэм эргүү


Барагдашгүйг би даран үйлдэх бөгөөд


Алин гэм нижгээд нижгээдийг ч


Далай тоот галавт барж үйлдсү


34. Гэмээ барахаар хичээхүй түүний


Хувь төдий ч надад үл үзэгдэх тул


Хэмжишгүй зовлонгийн орон болсон


Би гэгчийн зүрх юунд үл хагарна вэ?


35. Өөрийн болоод бусдын эрдэм


Олныг би бүтээж үйлдэх бөгөөд


Тэр эрдэм нижгээд нижгээдийг ч


Далай тоот галавт дадуулж үйлдсү


36. Эрдмийн хувь нэгэн төдийг ч


Дадуулсан нь хэзээ ч надад төрөөгүй бөгөөд


Тэр адилыг олж төрүүлээд


Хэрэггүйг үйлдснээр би гайхамшигт


37. Бурханыг эс тахисан бөгөөд


Их баясгалангийн амгаланг ч үл өгсөн


Шашинд тусыг эс хийсэн бөгөөд


Ядуусын сэтгэлийг ч эс хангав.


38. Айснаа аюулгүйг эс өгсөн болохоор.би


Ядарсанд жаргал эс өгсөн болохоор би


Эхийн умайн хатгуулга лугаа


Зовлон ямагтыг үүсгэсээр л барагдах


39. Би урьд болоод эдүгээ ч гэсэн


Номонд сүсэглэхээсээ хагацаснаар л


Гуйлгачин энэ адил болсон болохоор


Хэн номонд сүсэглэхээ орхих вэ?


40. Хамаг буяны зүг бүгдийн


Язгуур нь сүсэг(33) хэмээн Бурхан айлдав


Түүний язгуур үндэс болоод


Тийн боловсролын үрийг үргэлжид


бясалгах болой


41. Сэтгэл шаналгах зовлон хийгээд


Элдэв зүйлийн аюул болоод


Хүсэл эгээрлээс хагацахуй нь


Хилэнцэт явдлаас үүдьюү


42. Сэтгэлдээ санан буян үйлдвээс


Хааш хаашаа одсон ч


Тэр хийгээд тэнд буянт тэр бээр


Эрдмийн ачаар л илт тахигдах


YII. Хичээхүй


43. Хилэнц үйлдчихээд амгалан гориловч


Хаана хаашаа одсон ч


Тэр хийгээд тэнд хилэнцэт тэр бээр


Зовлонгийн мэсээр тийн ялагдах.


44. Агуу их орны анхилам үнэрт сэрүүн линхуан


зүрхнээ оршин


Ялгуугсны яруу эгшгийн идээгээр сүр жавхлан


дэлгэрэх


Асар чадагчийн гэрлээр амаа нээх линхуанаас


мэндэлсэн эрхэм лагшин


Ялгуугсаны дэргэд ажрах бодисадваа нар буянаас


л төрюү


45. Эрлэгийн зарцад хамаг арьс махаа хуулуулан


машид энэлэн


Аймшигт халуун галд буцалсан хайлмал зэс


биендээ асгуулж


Эрчилж бадарсан илд жадаар цоолуулан махаа


олонтаа тасчуулан


Асч улайдсан төмөр газар дэлхийд унах нь их


нүглээс төрьюү


46. Тиймд буянаа сүсэглэх бөгөөд


Бишрэл ямагтыг бясалгаж үйлд


Вачирдуазатны зан үйлээр туурвиад


Батдахуй омгийг бясалгаж үйлд


47. Анхлан учрыг шинжлээд


Туурвих буюу эс туурвихыг шийд


Эс туурвих ямагт ч болж болох


Туурвиваас няцаж эс үйлдэх хэрэгтэй


48. Бусад төрөлд ч түүнийг дадуулах


Хилэнц зовлон ч арвижиж болох


Бас бусад боловсрох үест ч


Доорд болон үл бүтээхэд ч хүрэх


49. Үйл, нисванис, чадал


Энэ гуравт омогшин үйлд


"Би ганцаар дийлнэ" хэмээх энэ нь


Үйлийн омог ямагт болой


50. Нисванисын эрхнээ орсон ертөнц энд


Өөрийн тусыг бүтээж чадахгүй тул


Над адилаар амьтан үл чадах тул


"Би үүнийг үйлдсү" хэмээх болой


51. Бусад хүмүүс доод үйлийг үйлдэхэд


Би ч юунд дэмий сууна вэ?


Омгийг эгүүсгэж үл үйлдэх бөгөөд


Би омоггүй бол сайн болъюу


52. Үхсэн могой лугаа учирваас


Хэрээ гарди адил авирлах


Хэрвээ намайг доройтвол


Өчүүхэн гэм ч хорлол болох


53. Шантарч хичээхээ орхивол


Үгүйрлээс гэтлэх гэж үү


Өөртөө итгэлт баймааж л


Их гэмээр чадагдахуй яа бэрх болох


54. Тиймд сэтгэл батдахуй бээр


Унал бүгдийг дарж үйлдэх бөгөөд


Би гэдэг уналаар ялагдвал


Гурван ертөнцийг ялах миний хүсэл тоглоом болох


55. Би бээр хамгийг ялах бөгөөд


Хэн ч намайг ялж үл чадах


Ялгуугч арслангийн хөвгүүн тул


Ямагт би өөртөө итгэл омогт оршсу


56. Алив амьтан омогт дарагдваас


Тэр нисванист болой, омогт бус


Омогтон болвоос дайсны эрхэнд үл одох


Бусад омогтон дайсны эрхэнд оръюу


57. Нисванисын омгоор хөөрвөөс


Муу заяанд омгоор хөтлөгдөх бөгөөд


Хүний баясгалант хуримаа дарсу


Бусдын идээ хоолны боол болох ба


58. Тэнэг, гоо бус, бялд өчүүхэн болоод


Хамаг бүгдэд доромжлогдох ба


Омгоор хийрхэгч хатуужилтан бүгдийг


Омогтны тоонд багтваас


Үүнээс илүү энэ адилын доордос байх уу, хэл дээ


59. Омгийн дайсныг дарахын тулд омгийн


хадгалагч тэр л


Омогтныг тийн ялгагч баатар ямагт мөн


Алин омгийн дайсан баатар дэлгэрснийг магад


ялсан бөгөөд


Амьтны хүссэн ёсоор Бурханы үрийг бүтээн


үйлдэх учир


60. Нисванисын сүрэгт оршихуйяа


Түмэнтэй тийн хатуужих бөгөөд


Үнэг тэргүүтэн арслан адил


Нисванисын чуулганаа бүү ялагдсугай


61.Хүмүүн нүдний цөцгийгээ сахих мэт


Их зовлон аюул гарах хийгээд


Өчүүхэн зовлон аюул ирсэн ч


Нисванисын эрхэнд орж бүү үйлд


62. Намайг шатаах буюу алах хийгээд


Миний толгойг таслахад ч хялбар


Харин хэзээд нисванисын дайснаа


Хөсөр сөгдөж бүү үйлдсүгэй


Тэрчлэн орон үес бүгдэд


Ёсноос гажуу бүү үйлд


63. Тоглоом наадгайн цэнгэлийг хүсэх мэт


Тэрхүү үйлдэх үйлнээ энэ бээр /Бодисадва/


Тун хичээнгүй үйлдэх бөгөөд


Тэгээд үл ханан баясгалантай үйлдэх


64. Амгалангийн тухайд үйлийг үйлдэвч


Амгалан бололгүй барагдах ч бий


Алин боловч амгалан гаргадаг үйл ямагтыг


Аяа, эс үйлдвээс хэрхэн амгалан болох


65. Хутганы ирэн дээр суух зөгий мэт


Хүсэл шуналаар үл ханах атал


Ачит үрдээ амгалант нирвааныг гаргагч


Ариун буянаа юунд ханах билээ


66. Үйлийг туйлд хүргэхийн тухайд


Өдрийн наранд халууцсан


Их заан нууранд орох мэт


Үйл түүнээ шамдан орсугай


67. Хүч сулраад ирэхүйн цагт


Жич үйлдэхээр орхисугай


Сайтар бүтэхэд ч түр хойшлуулан


Дараа гүйцээхийн хүслээр түр завсарласугай


102


68. Өвгөн баатар тулалдаанд орон


Өст дайсны сэлмийг өргүүлэх адил


Нисванисын мэснээс зайлан бултаад


Нисванисын дайсныг урнаар дарж үйлдсү


69. Тулаанд мэсээ унагаваас


Тун түргэн айн авах


Тэр адил санахуйн мэсээ алдваас Тамын


аюулыг түргэн санан авсугай


70. Хэрхэн шунхнаа дулдуйдан


Хор биенээ түгэхийн адил


Чөлөө зай л гарвал тэр мэтийн


Чивэлт гэмүүд сэтгэлд түгэх


71. Хүнцэдийн тос дүүргэсэн сав бариулаад


Хажууд минь бас сэлэм далайгаад


Асгаваас ална хэмээн айлган сүрдүүлэх мэт


Авир байдалт ёсыг санан хянамгай үйлд


72. Өвөр дээр минь могой ирэхүйд


Өөдөө дээшээ түргэн босох адил


Тэрчлэн нойр ба алжаас ирвээс


Тэднийг түргэнээ буцааж үйлд


73. Гэм нижгээд нижгээд гарахад ч


Гэмшиж муушаа, өөрийгөө! гээд бас


Хожим надад энэ мэт үл гарсугай


Тэр мэтийг үйлдэхээ үргэлжид сэтгэ


74. Сац орон үес эдгээр бүхэнд


Санан дурдахуйг дадуул хэмээн


Энэ л шалтгааныг учруулах буюу


Эл зохилдох үйлийг төгсгөж үйлдсү


75. Бүгдийг гүйцээх хүчтэй болоход


Ямарч үйлийг үйлдэхээс өмнө


Бат сэрэмжлэн өгүүлэн санаад


Бушуу босож хөнгөн үйлдсүгэй, өөрөөн


76. Хэрхэн модны хөвөн тэр л


Хий салхины одохуй ирэхүйн эрхэнд мэт


Хэзээ эрмэлзэхүйн эрхэнд болвоос л


Хэдүй тэр мэт бүтээх болуужин...