Thursday, 21 January 2010

Хутагт Нагаржунай "Ардыг тэжээхїй рашааны дусал"



Ардыг тэжээхїй рашааны дусал хэмээх шастир оршвой


Орь залуу, хутагт Манзушири дор мєргємїй.


Алимад сайн гарахуйн орон бїхний цог Манзушри
Асрахуйгаар хотол бїхэнд тїгээмэл зєєлєн аальт
Асар Зєєлєн Цогт гэж алдаршсан нигїїлсэгч итгэл
Амьтан бїхний дээд аврал Манзушри дор мєргємїй


Єтєл надад яруу шїлэглэх эрдэм їгїй боловч
Їлэмж харанхуйг яруу шїлэглэх
Єєдгїй доод мунхагуудыг тэтгэхийн тулд
Єчїїхэн усны дуслын тєдий яруу аялгууг єгїїлсїгэй


Учиргїй бусдын гэмийг єгїїлж бїї їйлд
Урьдчилж бусдын гэмийг єгїїлж хэрэв їйлдвээс
Удахгїй гэдрэг єєрє хэлэгдэх бєгєєд
Ухамсаргїй эхнэр їнэгэнд хэлэгдсэн мэт


Ер єєрийн биеэ магтаж бїї їйлд
Ер ганц єєрийг дэмий магтагч тэр хїн
Ердєє оюун билэггїй мууд бодогдох бєгєєд
Ихэрхэн бардамнасан Галандагва мэт болмуй


Хазгай явдалт муу нєхрийг бїї шїт
Ханилбал тїїний гэмд дайрагдах болмуй
Хатуужид хийсэн бясалгагчийн дээлэн дэх бєєсїїд
Хар мєрт нохой бєєсний уршгаар дайрагдсан мэт


Їнэнхїї муу чанарт хїнийг дэмий бїї сурга
Їнэхээр сай санаагаар хэлэвч харин гэм болюу
Їлгэрлэвэл эрт цагт нэгэн хэдэр сармагчин
Єчїїхэн Галандагын їїрийг эвдсэн мэт


Аливаа їйл, явдал бїхнээ болгоомжтой їйлд,
Алмай сэрэмжгїй аашлахыг тэвч
Аймшигт галзуу заан мэт явдлыг
Ашид хэзээ ч болов огт бїї їйлд


Хэн хїн бїгдтэй ямар їг хэлэлцэвч
Хэлэх бїхнээ шинжилж бодлоготой єгїїл,
Хэрэв ажиглалгїй дэмий элдвийг чалчваас
Хийт галзуугийн донгодсон мэт болмуй


Саваагїй худал їгс дэмий ярихыг
Санаанаас хичээж сайтар тэвч,
Сайхь їг єєрт тусгїй ба бусдыг хорлодог нь
Сандарсан тотийн худал хэлсэн мэт болой


Єєдгїй худал їгсийг хэрхэвч бїї єгїїл
Єгїїлж хэрэв бусдыг хуурах аваас
Їтэр зуур олонд чанар чинь танигдах бєгєєд
Єлсєж ядарсан муурын їлгэр мэт болмуй


Эгнэгт зусар бач хуурмагаар бїї яв,
Элдэв засдаг явдлаар хууран явагч бээр
Эцэстээ олонд хїндгїй, итгэмжгїй болдог нь
Энэтхэгийн Ная бярманы гэргийн їлгэр мэт


Аминч муу амрагийн їгэнд бїї ор,
Аргат муу нєхрийн їгээр явбал
Алсдаа нэгэн хэрэгт эрхгїй хууртана
Адилтгавал яст мэлхий бичийг хуурсан мэт


Арга мэхтийн зєєлєн їгэнд бїї итгэ,
Ажиглалгїй итгэвэл магад хууртмуй
Адилтгавал тэнгэрийн хаан Хурмаст бээр
Асурийн аймгийг хуурсан їлгэр мэт


Хор хар ихт хїний їгэнд бїї ор,
Хор , хар ихт хїний їгэнд орох аваас
Хожим єєрт хорлол бий болдог нь
Хорссон ятуу, їнэгийг хуурч бїрэлгэсэн мэт
Хилэнцийн муу нєхєдтэй санаа нийлээд
Хээнцэр сайхан їгсийг хэлэлцэн ханилавч
Даанчиг янаг тэд шулам ч болдог буй,
Далайн хойгийн эм мангас мэт болой


Олон эдлэл ихт баячууд тэрсїїд дотор олон,
Омог ихт баатар адгуус дунд ч элбэг бєгєєтєл
Эндїїрэлгїй утга тєгєлдєр єгїїлэгч мэргэдїїд
Энэ ертєнцєд їнэндээ маш ховор


Учир тиймийн тул эрдэм бїхнийг
Уйдалгїй амьтайгаа холбож шамдан сурагтун
Ухаан эрдэм суралгїй дэмий явагч хїмїїн тэрбээр
Утгатаа мал мэт маш тэнэг ажээ


Хэрэглэх эрдэмгїй хїний ам нь
Хэрэггїй онгойж хэвтэх нїхтэй адил
Хэтэрхий сайн эрдэмт хїний ам нь
Хиргїй бадам лянхуа мэт їзэсгэлэнтэй


Сайжирч дээшлэхийг хїсэгчид залуугаас эрдэм сур,
Сааль сїї эдлэхийг хїсэгчид євлєєс їнээ тэжээ,
Сайн тариа идэхийг хїсэгчид хавраас хєрєнгє тарь
Сац энэ гурвуул їрийг амсахн шалтгаан болмуй


Їнэхээр эрдэм нугуудад хичээвээс дээдийг олмуй,
Єєдгїй ихэрхэн омогловол хэрхэж ихийг олох буй
Їлгэрлэвэл сїїгїй хєгшин їнээнд
Їзэсгэлэнт хонх зїївч їнэ їл хїрэх мэт


Хэдий єєрт эрдэм буян хотол тєгсєвч
Хэтрэн оморхож бусдыг бїї басамжил,
Хайлмал тос мэт сэтгэлийг барьж
Хамаг эрдмээ хєєргєлгїй дар


Эрдэм билигт, єчїїхэн биет хїмїїнийг
Элдэвлэж хїчирхэн бїї бас,
Эрт цагт хурц ухаант нэгэн туулай
Эрэмгий арсланг хуурч бїрэлгэсэн мэт


Їлэмж гэрэлт наран бээр хотлыг гийгїїлэх мэт
Єнгєлж ялгалгїй бїгдэд тусалбал
Їнэхээр тэр бїгд ачийг санаж тусалдаг нь
Єчїїхэн хулгана, гууд унасан зааныг босгосон мэт тул
Єнєд амьтан бїгдэд туслахыг хичээ


Зарим хэрэгт євч мэт доош дарагдвал зохих
Зарим хэрэгт гал мэт дээш бадарвал зохих
Зарим хэрэгт зарц мэт хїчлэн явбал зохих
Зарим хэрэгт уул мэт батад суувал зохих


Бусдын орон гэрийг тїшиж суух ба
Бусдын эд идээгээр амьдрах цагт
Бусад бээр хэдий чинээ басаж доромжловч
Буцааж хорлолгїй хїлцвээс амгалан буй


Асар муу хїнтэй єнєд ханилаад
Амтат идээ ундаагаар туслан тэтгэвч
Ачийг мартаад эргэж харин хорлох ч бий
Адилтгавал худагт унасан хїмїїн мэт


Муудаж сайдах нь хурдан, олон санаат хїмїїнтэй
Магад нэг зангаар удаан ханилж їл болох,
Мугуйд тавтиргїй тэр хїн юу адил хэмээвээс
Муу бєсийг модны єнгєєр будаж гоёсон мэт


Хэрэв ухаант мэргэд нугууд єшєєт хїнээ
Хэтдээ ялж їйлдэхийг хїсэх болвоос
Хэдэр ширїїн єгїїлэлгїй, аядуу зєєлєн аашилбал
Хэтэрхий хїчит дайсан ч машид дарагдах болмуй


Агуу их далай хийгээд Сїмбэр уул, дєрвєн тив тэргїїтэн
Аливаа ертєнцийн ордыг їїрэх нь их їїрэг бус,
Ачилж тусалсныг умартаж, ачийг хариулаагїй нэгэнд
Асар даашгїй єр тєлєєсний их їїрэг ногдож буй


Аливаа хїний сэтгэл зєєлєн, санаа шударга,
Ачилснгы санаж , ачийг хариулж чаддаг,
Ашид бусдын сайн їйлийг їл мартагч тїїнийг
Агуу ихэс дээдсїїд тэтгэн сайшаах буй


Асрахуйгаар номыг їйлдвээс амгалант бєгєєд
Аймшигт мєрєнг амар гатлах олом мэт
Амраг нєхєртєє бардах сэтгэлгїй
Ашил омоггїй явбаас амгалан буй


Хэт ихэрхэж, бардам дээгїїр яваг,
Хилэнцэт муу хїнтэй ханилан нийлэгч,
Хэцїї их хїчтэнтэй мєчєєрхєн тэмцэгчид
Хэзээ ч санаа амар їл явмуй


Ахуй учир иймийн тул омог дээрэнгїй хийгээд
Агсран хэрэлдэх, хэдэр ярдгийг тэвчиж їйлд,
Алдаршиж єргєгдсєн хэдий ч омог уур ихэдвэл
Аргагїй тїїний сайн нэр буурч одмуй


Єтєлсєн хєгшид, єсвєр нялхас, євчтєн
Їнэнхїї арга ядсан амьтан, їгээгїй ядуу,
Їлэмж хїчтэнд шахагдсан дорой нэгнийг
Єчїїхэн ч їл энэрэх тэр нь маш муу хїн буй


Ємєгт нутаг орноосоо салж холдоод
Єєр бсудын оронд явахуй цагт
Єтєл бусад муу їгээр харшилж доромжловч
Єшєєрхєж эсэргїїцэлгїй хїлцвэл зохино


Бэрх зовлонг тэсэж чадвал хатуужил мєн
Бэрх їйлийг бїтээж чадвал эрхэм мєн,
Бэрх утгыг мэдэж чадвал хурц мєн,
Бэрх хорлолыг хариулж чадвал хїчит мєн


Хэрцгий муу, буруу араншинт хїмїїн нь
Хэдий чинээ тэтгэж тусалсныг ор тас мартаад
Хэдэрлэн уурлаж элдвээр хорлон бассан ч
Хэзээ ч хямралгїй, ус мэт ууж їгїй хий


Хишиг буян, амь нас, янаг садан дэлгэрэх нь чухаг,
Хэсэг зуур бїрдэвч бас буурах нь маш хялбар,
Хэрэв аливаа юмс хорогдсоор барагдахад хїрвэл
Хэрээ мэт шуугилгїй нам тайван сууваас зохино


Хэрэв эд эрдэнэ барагдаж, садан бїл цєєрєх ба
Хэзээ нэг амраг садангийн хїчин мєхєсдєх,
Хэругий дайсны хїчин їлэмж болохуй цагт
Хэдэр їгийг тэвчиж дуугїй оршвоос зохимуй


Ер ихэс дээдсийг дуурайж ядан дэмий их омгорхох,
Ер їнэнгїй арга залиар хэрээ мэт дэмий шуугих,
Ер ичгїїр, сонжуургїй бусдад дэмий атаархах,
Ер тийм хїн єєрийн хєвїїн боловч харь мэт холдуул


Їнэхээр тийм буруу бодолт муу хїнд
Єндєр их нэр зэргийг єгч бїї дээрээ гарга,
Єндєр суудалд гарснаар ноёрхож олныг хорлодог нь
Їлгэрлэвэл арьсаа хєхрїїлсэн їнэг мэт
Шившигт їнгэлд дуртай зарим мунхгууд
Ширїїн буруу явдлаа зєв болгож машид шунаглана,
Шуналын эрхээр бусдыг хуурагч тэдгээр нь
Шувуудын олныг шїдээрээ хуурсан яст мэлхий мэт


Алс хойтоо їл санагч ухаан муут ардууд
Ашид єєрийн биедээ зовлон болох зїйлийг
Асар завшаан болгож чухалчлан зїтгэх нь
Араатан бээр хавх, урхинд гїйн орох мэт


Єєдгїй омогтоо согтож, сохорсон заримууд
Єєрийн муу гэмээ бодож ,харалгїй
Єчїїхэн ялихгїй эрдмээрээ дэмий хєєрцєглєх нь
Їлгэрлэвэл худгийн сохор мэлхий мэт


Їйгїй мунхарсан зарим балай ардууд
Їнэхээр номын утгыг онож мэдэлгїй
Їргэлж буруу явдла зєв болгож баясах нь
Єтєл тэнэгїїд чулууг эрдэнэ болгож эндїїрсэн мэт


Хэтэрхий тэнэг, машид мунхаг зарим нь
Хэзээ їхэх ба хожим юу болохыг мартаад
Хэрэггїй олон їйлд шамдан уралдахыг
Хэрцгий шуламд хууртсан гэж мэдэгтїн


Эр эм тэргїїтний гїї їзэсгэлэнд
Энэлж хїслээр ихэд тачааваас
Эцэст магад доройтож бїрлэдэг нь
Эрвээхэй тэргїїтэн зуланд унаж їхэх мэт


Адуу мал, идээ ундаа тэргїїтэй
Аливаа эд хєрєнгє хэдий чинээ хураавч
Ашид эзэрхэлгїй орхиод їхэж оддог нь
Адилтгавал зїїдэнд эрдэнэ олоод сэрсэн мэт


Нїгэл хиэнцийн їйлийг їргэлж баясан їйлдээд,
Нэгээхэн ч ариун буяныг сайтар бїтээж чадалгїй
Нэг мєр ертєнцийн їйлд шунан тачаасан
Нэн хїчит хор адил тэр хїмїїн нь


Энэ насандаа ч амаргїй зовж явах ба
Эцэс хойтод аяус тамын зовлонд нэрвэгдэнэ
Эндїї гэмээ санасаар зуурдын сансарт тэнэж
Эцэст нь эрлэгийн аймшигт гэгээн толинд
Эндїїрэлгїй буян, нїглийн їйл бїхэн нь ялгарна


Эдїгээ єєрийн хїссэн орондоо суух эрхгїй,
Эгээрэн їл дурлах муу оронд насад хїлэгдэх зэрэг
Эгнэгт їйлийн їр хуурмаггїй магад боловсордог нь
Эртний Удвал шамнац тэргїїтний олон їлгэр мэт


Їнэн утга тиймийн тул сайн ухаант мэргэд
Їргэлжид хэзээ їхэх магадгїйг санан їйлд,
Єєрийн юу їйлдсэн бїхнээ бодон їйлд,
Єєрт тустай сайн буяныг хичээн їйлд


Нэгэн хормын тєдий явах энэ ахархан насаа
Нэг хэсэг ч мєнхрєх мэт санагч тэрбээр
Нэн их эндїїрч буруу бодоог нь
Нїгэлт эмийн ид шид мэт


Ашид мєнхрєх мэт буруугаар бїї аашил
Аймшигт гурван муу заяаны зовлолнг сана,
Амь таслах тэргїїтэн биеийн гурван нїглийг
Аль чадах чинээндээ хїчлэн хичээж цээрлэ


Худал хэлэх тэргїїтэй хэлний гэмїїд болон
Хомхой тэргїїтэй сэтгэлийн гэмїїдийг тэвч,
Хоцроолгїй арван нїглийг машид боох энэ нь
Хотол дээдсийн явадл, номын ёс бєлгєє


Асар халуунаар тїлэгдэж, хїйтнээр хєлдєх тэргїїтэй
Арван найман тамын зоьлонг єдєр бїр санаж їйлд
Ашид єлсєж, цанган энэлсээр эцэнхий туранхай болсон
Аймшиг єлєн бирдийн зовлонг ч санаж їйлд


Тэрчлэн мунхраад элдвэ зовлонд нэрвэгдсэн
Тэнэг, хэлгий адгуусны зовлонг санан їйлд
Тэдгээр гурван муу зяаяанд тєрїїлэгч нїглийг тэвчээд
Тэнгэр, хїмїїн зэрэг сайн зяанад тєрїїлэгч буяныг їйлд


Олдохуйяа бэрх Замбу тивийн хїмїїний биеийг
Орь ганцын тєдий олсон энэ л цагт
Олон зовлонт муу заяаны уг болсон нїглийг
Огоот хянамгайлж чин зоригоор тэвчигтїн


Ийм сайхан хїний биеийг олоод ном буян хийлгїй
Эцэс хойтдоо ерєєл тавимз, гэсээр єнгєрєєгч
Эргїї тэнэг, хойрго тэдгээр бїгд
Эцсэт муу заяанд хїрсэн хойно машид гэмшмїй,
Эрт цагт Шарабанад тєрєгч хэмээх нэгэн хєвгїїн
Эцэнхий туранхай олон бирдийг їзсэн їлгэр мэт ээ


Аяа хєєрхий, энэ нас минь магад баттай биш ээ,
Амьдрах насны їлдсэн нь жил сарын тєдий,
Асар тїргэн єнєє, маргааш їхэх нь магадгїй тул
Авралт ном буяны їйлд алгасрал їгїй яаран хичээ


Їнэн сїсгээр дээдийн номонд орсон дорд шивэгчин
Їргэлж энэ насанд шунасан Загаварди хаан хоёроос
Їнэндээ дорд шивэгчин дээр, хэмээн Бурхан номложээ
Їлгэр тиймийн тул энэ насанд шунаглахыг тэвч


Эрхэ мдээдийн номд ороогїй боловч
Энэ ертєнцийн їйлсэд ичгїїргїй хичээн орогчид
Эцэстээ олонд муушаагдан доройтдог нь
Эрт цагийн Биралын орны тарнич мэт


Уул хадны алд тєдий бага сага гуу жалганд ч
Унхагїйн тулд бїхий л чадлаараа хичээх атал
Асар ёроолгїй тамын их халилд унахаас
Анхаарч сэрэмжлэлгїй явах нь юуны учир вэ


Єчїїхэн бага гичийн будаа тєдий шархыг ч
Євтгєхгїйг хичээж эмнэн засах атал
Єгїїлшгїй хїйтэн тамын хагаран хєлдєх шархыг
Єнєд анагаан засахгїй явах нь юуны учир вэ


Єдрийн хэсэг богино хугацаанд ч
Єлсєж , цангахыг тэсэхгїй бєгєєтєл
Єнєд удаан, бїтэн галаваар ч
Єлсєж цангахыг яахин тэсэх


Єєрийн гар хєл, биед хатгагдсан
Єргєсний їзїїрийг ч тэсэхгїй бєгєєтєл
Єєр бусдын биеийг элдэв мэсээр
Євтгєж амнаас хагацуулахыг яахин тэсэх


Аливаа модноос хорхой тєрвєл мєнхїї модоо идэх
Аливаа хєрєнгєнєєс ногоо ургавал мєнхїї хєрєнгє нь хоосрох
Аргаль тїлээнээс гал нроцвол мєнхїї тїлээ нь їнс болох
Аль хэн нэг нїгэл хураавал мєнхїї єєрєє зовох


Хойтохоо бодож чаддаг нь цэцний ёс,
Хорт нисваанисыг дардаг нь баатрын ёс,
Хосгїй мэргэдийн ёс нь юмсыг онож мэдэх,
Онож мэдэхийн ёс нь сайтар судлахуй мєн


Єгсєн бїгдэдээ гэмшил їгїй нь єглєгийн ёс,
Їзэмжээр засалгїй явах нь гагшаабадын ёс
Їнэнхїї номын чанарыг мэдэх нь тэвчээрийн ёс,
Їхэхээ санаж, номд шамдах нь хичээнгїй ёс


Элдэв зїйлд їймрэхгїй нь дияаны ёс,
Эндїїрэлгїй утгыг ялгах нь билгїїний ёс
Бурханыг машид хїсэх нь сїжгийн ёс
Будангуй атгагыг арилгадаг нь егїзрийн ёс


Ах дїї, эд малд шуналгїй нь бясалгагчийн ёс
Амьтанд туслах сэтгэл ихэт нь хэрсїїгийн ёс
Ашид хуурмаггїй їнэнээр орших нь шударга ёс
Аливаа їйлст сэрэмжтэй байх нь аюулгїйн ёс
Алин тэдгээрийг хаадын ёс хэмээн номложээ


Їнэнхїї эдгээр зєв ёсоор явалгїй
Їргэлж муушаагдах нїглийг їйлдвээс
Їйлийн їр тун хуурмаггїй тул
Єнєд удалгїй боловсорч бий болно


Эд баялаг бий бєгєєтєл хармаар хїлэгдэж
Эгнэгт бусад гуйваас уурсан хилэгнэгчид
Эцэстээ их зовлонд дарагдаж зовдог нь
Энэтхэгийн Шумара балгасны їзэшгїй мэт


Адил сацуу садан нєхєртєє бїї атаарх
Ахуй энэ насандаа ихэд зовох бєгєєд
Алс хойтод ч их зовлонг эдэлдгийг
Адилтгавал бярманы хєвгїїний їлгэр мэт


Хэзээд бардам омоггїй машид номхноор яв
Хэнийг чхуурч мэхлэлгїй їнэн шударгаар єгїїл
Хэдэрлэж уурлалгїй омгийг тэвчин їйлд
Хэн бїхэнд инээмсэглэж, шударга зєєлєн єгїїл


Ашиггїй дэмий олон їг бїї чалч
Алгасарч їймэх олны газар бїї яв
Архи тэргїїтэй согтоогч бїгдийг бїї уу
Аль чадлаараа амьтан бїгдэд єглєг єг


Амраг садангїй нэгнийг тэтгэн асар
Ариун буян номд аль чадлаар хичээ
Амлаж авсан сахил санваараа ариунаар сахь
Анхаарч эдгээрийг хичээн їйлдэж чадсан
Асар олон амьтад амгаланг аяндаа олъюу


Эдїгээ цєвїїн цагийн маш муу ард
Эрхит Бурханы шашныг сїйдэхэд хїргэв
Энэ муу цагийн гутамшигт муу явдалт
Эрдэм їгїй, буруу їзэлт мунхгууд
Эрхэ Шагжамунийн шашны номын ёс
Эрдэнийн сайхан журмыг эвдэж сїйтгэв


Єєрийн дураар цамнаж, дээдийн номыг орхисон
Єнєє цагийн харгис муу догшин ардууд
Єєдгїй шуналаар мансуурч, хойтохоо умартаад
Ємєгт шашны хайран дуазыг гишгэлэх болов


Олиггїй явдлаар биеэ хээлж, номоо огоорсон
Одоо цагийн толгойгоо алдсан хуврагууд
Олзын тулд арга заль, башир хуурмагаар
Онцгой шашны Галбарвас модыг огтолж унагаав


Одоо цагийн омог бардам, хилэн ихтэй
Олзонд дурлаж, ихэмсэг дїрийг їзїїлсэн
Олон олон нїглийг їйлдэгч тэдгээр хїмїїс
Орчлонгоос гэтлэх номын онгоцыг эвдэж сїйдлэв


Самуун энэ цагийн номхотгоход бэрх
Сац нїгэлд шунаж, засдаг хуурмагийг їйлдсэн
Санаанд багтамгїй нїгэл хилэнцэт нугууд
Сансраас гэтлэх шашны гїїрийг нурааж сїйтгэлээ


Єдгєє цагт их Чадагчийн бурханы шашин нь
Єчїїхэн тєдий їлдэж хоцорсон боловч
Єнєд удалгїй хайран шашны эрдэнэт далай нь
Єсєл, арвжил їгїйеэ ширгэн одоход хїрлээ


Арслан Богдын номлосон гайхамшигт шашин маань
Аяа, муу цагийн мэсийн хїрдэнд хэрчигдэн
Асар тїргэн эвдэрч їгїй болоход хїрлээ


Аяа, энэ адил цаг болох їед
Амгалан жаргалыг хїсэгч нарт
Ач туст сургаал номлолыг
Анхаарч єдгєє сайтар номловол зохино


Цагийн хїрдэн муудах їед ард олон
Цаглашгїй билгїїн тєгєлдєр нугууд ба
Ариун журамт дээдсийг таньж їл чадна
Андуу гэмтнийг шїтэж, санваараа цалгардуулж
Аглагаас айн , їймэн самууныг чухалчилна


Їнэн мэргэд бус, їзэл буруут багш нарын
Їнэт эд, ширїїн явдал, омог хєєрємшил ихэднэ
Їлэшгїй муу тэдэнд сэтгэлээ тушааж итгэсэн тул
Їлэмж чухаг Бурханы шашныг сїйтгэх аж


Амар амгалан явах цаг барагдан
Асар тэсэшгїй ширїїн явдал ихэдсэн
Агуу билгїїн тєгєлдєр хїмїїн хийгээд
Авралт чухаг Богд нар ховор болсон


Аяа хєєрхий ийм мууд хїрсэн энэ цагт
Алсаа бодогчид єєрийн нутаг орноос хагацаж
Аглаг їймээнгїй нэгэн зохист оронд
Аливаа єгїїллийг тэвчээд номчлон сууж їйлдээрэЙ


Ариун цагаан номоор яван їл чадагч ардад
Асар бэрх бус зєв шударгаар сургасан энэ шастирыг
Алсдаа єчїїхэн тус болох болов уу гэж бичсэн буянаар
Амьтан бїхэн мунхаг ухаанаас гэтэлж зєв ёсоор явах болтугай




"Ардын тэжээхїй рашааны дусал"  орчуулсан Гэвш  А.Батцэнгэл. номноос авав.