ХУТАГТ НАГАРЖУНА
ХААНД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ
Цогт зєєлєн, орь залуу Манзушри –д мєргємїй.
Буянд дуртай эрдэмт Хаан таныг
Бурханы эрхэм зарлигт їзїїлсэн
Єєдлєх эрдэмд хєтлєх санаагаар эдгээр шїлэг
Єчїїхэн нэгийг найруулъя. Та бээр сонсож соёрх оо
Мод чулуугаар Бурханы дїр хєргийг
Муу сайнаар урласан ч мэргэд тахимуй
Тїїнчлэн миний їг яруу бус боловч
Дээдийн номыг єгїїлэх тул басамжилж бїї їйлд
Дээдийн эрхэм зарлиг бїхнийг
Таалан болгоосон биз хаантан, гэвч
Цагаан гантиг орд тэргэл сарны гэрэлд
Цав цагаан єнгє нь улам тодорч
Їзэсгэлэнтэй болдоггїй бус уу
Єршєєгч Бурхан бээр гурван эрдэнэ
Єглєг, санваар, тэнгэр зургааг
Сайтар зарлигласан тэдгээр тус бїрийн
Сайн эрдэмд тусыг санан їйлд ээ.
Бие хэл сэтгэлээр їргэлжид
Буянт арван їйлийг шїтэж їйлдээд
Согтууруулагч хорыг ашид тэвчин
Сайн амьжиргаагаар замнан явтугай
Эд хогшил батгїй, шимгїйг мэдээд
Эрдмийн орон гэлэн, барамсай,
Энэлэгч євчтєн, ядуус
Ачит эцэг эх, багшдаа харамгїй єгч їйлд ээ
Алс хойтод єглєгєєс єєр эрхэм дээд садан їгїй
Сав шим нь газарт суурилдаг шиг
Сайн эрдмийн їндэс нь санваар гэж Бурхан номлосон тул
Санваараа доройтуулахгїй, дордуулахгїй сахиж
Саар атгагтай холилгїй, буруу зїгт їл зориулагтун
Бодьсадвын явдал єглєг, санваар, хичээнгїй дияан
Билгїїн сэлт зургаан барамид хэмжээлшгїйг
Арвитган зохиогоод, зовлонт орчлонгийн
Арвин далайгаас гэтэлж Бурхан бологтун
Эцэг эхээ оройдоо тахигсдыг
Эсїрэн сэлт, багш сэлт хэмээмїй
Энэ насанд алдар нь тїгж
Эцэс хойтод єндєр язгуурыг олмуй
Амь таслах, хулгайлах, буру хурьцах, худал хэлэх
Архидах, цаг бус идээлэх, єндєр суудалд суух
Дуу хєгжим , бїжиг, эрхи зїїлтээр гоёхыг тэвчих
Эдгээр найман гишїїнт санваарыг авбаас
Энэ тєрєлд жаргаж, эцэст сайн тєрлийн олно
Эр эм хэн ч авч болмуй
Башир хуурмаг, харам залхуу ба омог
Бадрах уур, шунаг сэтгэл, хїсэх тачаал
Эрдэм мэдлэг, идэр цог, єндєр язгуур, дїрс царай
Эрх тушаалд шунахыг дайсан мэт болгоо
Тєгс сэрэмж нь гэтлэхїйн зам, сэрэмжгїй нь доройтол гэж
Туулсан Бурхад номловой
Тиймээс хаан та буянаа арвидуулахын тулд
Цаг їргэлж бишрэлтэйгээр сэрэмж лїгээг зохиогтун
Эхэн тїрїїнд сэрэмжгїй агаад
Эцэс сїїлдэ сэрэмж тєгссєн алин
Эрхий эрхит, Гаву, Тондон, Дэжид шиг
Їїлний цаанаас гарсан наран мэт їзэсгэлэнтэй
Хїлцэж тэвчихийн адил хатуужил эс байх тул
Хїний дээд та уурлах боломжыг бїї гарга
Оволзох уурыг тэвчснээр хїсэлт оронд буцалтгїйг
Олох болно гэж Бурхан зарлиглав
Тиймээс энэ намайг доромжлов, хїлэв, зодов
Таваар эдийг минь булаав гээд
Дотроо хонзогносноор хямрал тэмцэл їїсмїй
Тїїнийг тэвчээд амар тайван нойрс оо.
Ус шороонд зурсан, чулуунд сийлсэн зураг шиг
Ухаан сэтгэлийн їйлийг тэр мэт оногтун
Нисваанист їйлэнд анхных нь дээд
Ном буянд бол эцсийнх нь сайн
Бїхэнд яруу сэтгэлд нийцсэн, їнэн зєв, чанх буруу
Бал, цэцэг, ариун бус мэт гурван їгнээс буруу єгїїлэхийг тэвч хэмээн Бурхан багш айлдав.
Гэрлээс гэрэлд
Гэрлээс харанхуйд
Харанхуйгаас гэрэлд одох мэт
Хамаг дєрвєєс анх тїрїїчийнхийг нь зохиогтун
Дотроо болсон гаднаа тїїхий
Дотроо тїїхий гаднаа болсон
Дотор гадна хоёулаа тїїхий
Дотор гадна хоёулаа болсон анар жимс шиг
Дєрвєн зїйл хїн буйг онож їйлд
Эртэй эмийг эгцэлж бїї хар, харахнаа ч
Ээж эгч , дїїгийн хуран мэдлээр харах
Эс чадан тачааваас ариун бус ямагтыг
Эгнэт їнэнээр нь санагтун
Хєвєлзєх сэтгэлээ эд, энхрий хєвгїїн
Хєрєнгє сан, амь адилаар сахин їйлд
Хєнєєлт хор, дайсан гал мэт
Хїслийн амгалангаас сэтгэлээ буцааж зохио
Хальс нь амттай ч їр нь гашуун гэмбэ адил
Хїсэл шунал нь доройтлыг їїсгэгч гэж Бурхан айлдсан тул
Сайтар боон тэвчигтїн, эс тэвчвээс
Сансрын гянданд амьтдыг єнєд чанга хїлсї
Тогтохгїй гадагш чєлєєгїй цацраг эрхтнїїдээ
Тогтоох ерєндгєєр хорин боогч нэгэн ба
Тулааны талбарт дайснаа дарагч эл хоёр баатраас
Тухайлж мэргэд эхнийхийг эрхэм баатарт тооцжээ
Идэрхэн залуусын биеийн гадна, дотрыг урвуулж
Илжирсэн дотор, ариун бус гоожсон сївїїд
Бузраар дїїрсэн сав, ханаж цаддаггїй ба
Бохиртой бумбыг торгоор бїрсэн мэт
Битїїлэн арьсаар далдлагдсан ялгадас дор харагтун
Уяман хорхойт євчнєєр нэлэгсэд
Уужран амрахаар галд ээвчиг
Улам зовохоос євчин эс амирлих адил
Усан тачаалыг нэгэн чанартайд бод
Бїхний дээд утгыг болгоохын тулд
Билгїїнийг сэтгэлдээ ёсчлон дадуул
Їїнээс єєр нисваанисыг ёзоороор нь дарагч ном
Їнэхээр тєгс эрдэм хэзээ хаана ч байхгїй
Бусад эрдмїїд тєгссєн ч
Билгїїн санвааргїй бол хїндэтгэлтйн орон бус
Билгїїн, санваар хоёр тєгссєн бол
Бусад эрдмїїд їгїй ч тахигдмуй
Ихэд хїсдэг олз, амгалан, яруу алдар, магтаал
Эс хїсдэг олзгїй, зовлон, яруу бус, мушаалыг
Хаантан та ертєнцийн найман гэм гэж болгоо
Хаан миний сэтгэлийн орон биш гэж толгойг нь тэгшитгэ
Хаан та барамсай, гэлэн, Бурхан
Хатад ,эцэг эх , нєхєд болон
Бусдын тєлєєд ч хилэнцийг бїї їйлд
Баршгїй тамын зовлонгоос єчїїхнийг ч
Багасгаж хуваалцах хэн ч байхгїй
Хилэнцэт їйл їйлдэгчдийг
Хийсэн даруйд мэсээр таслахгїй ч
Їхэх цаг нь болохуйд хийсэн хилэнцийн
Їйлийн їр бїхэн илэрч тод болмуй
Сїсэг, санваар, єглєг , сонсохуй
Ичгїїр сонжуур тєгс ба
Билгїїн эдгээрийг “Хутагтын эд” гэж Бурхан номлон айлджээ
Бусал эгэл эдийг тусгїй гэж мэд
Бооцоотой тоглох, дэмий хэсэх
Буянд залхуурах, хилэнцэттэй нийлэх
Архи уух, шєнєєр тэнэх нь муу заяанд унагаадаг
Алдрыг доройтуулагч эдгээр зургааг тэвчигтїн
Хєрєнгє, эд хогшил бїгдээс болихуйн мэдлийг
Хамгийн дээд хэмээн Бурхан айлдсан
Болихуй мэдэл тєгс байх аваас
Баялаг эдгїй ч жинхэнэ баян тэр мєн
Хєрєнгє зоорь хэр их байвч зовлон ихтэй
Хурьцах шунал багатай нь тэр адил зовлон їгїй
Дээд лусад толгой хичнээн байна
Тїїнээс гарах зовлон тєчнєєн мэт болой
Єшт дайсантай садагнагч яргачин мэт
Їндэс язгуураа дормжлогч хатан мэт
Хуруу хумс нь урт дээрэмчин мэт
Хуудуу гурван эмийг насад тэвчээрэй
Єєрт нийцтэй эгч мэт энэрэлтэй
Єр зїрхэнд баларшгїй їнэнч журамт
Єрєвдєн хайрлагч эх мэт асралтай
Єгєємєр гурван эхнэрийг тэнгэрчлэн шїтээрэй
Хомхой сэтгэл, урин їгїйгээр
Хоол ундаа эм мэт хэрэглэ
Гунхалзахын тухайд бус
Хїчжїїлэхийн тухайд бус
Гагцхїї эрїїл оршихын тухайд юм
Хаантан гэгээн єдрийг бїхэлд нь бас дээр нь
Харанхуй шєнийг гурав хуваасны эхэн адагт буян їйлд ээ
Шєнийн гурван хэсгийн завсар дунд нь
Санамсар тєгєлдєр, тус тєгєлдєр нойрсон амрагтун
Асрал нигїїлсэл хийгээд баясал алагчлалгїй тэгш дєрвийг сайтар бясалган їйлд
Дээд гэгээрлийг олж эс чадахнаа ч
Дїрст оронд тэнгэрийн их амгаланг олно
Хїслийг тэвчсэн, баясал, амгалан тєгс
Зовлонг сайтар барсан дияаны дєрвєн оронд
Эсїрэн, Тод гэрэл, Дэлгэр буян Їр ихт тэнгэрийн хувийг олно
Їйлдэл санаа, хїч
Їндэс суурийн таван онцлогоор
Їйлдсэн нїгэл, буяныг их хэмээх тул
Їтэр тїргэн их буянд хичээн їйлд
Хувин усыг атга давсар гашуун болгохоос
Ганга мєрнийг гашуун болгож чадахгїйн адил
Бага буяны їндсийг єчїїхэн нїглийн їйл дарахаас
Барагдашгїй буяны їндсийг дарж яахин чадах
Догшрол гэмшил, хорлолт сэтгэл
Тачаангуй тээнэгэлзэл, мунхаг, нойр
Эдгээр таван тїйтгэрийг буяны їнэт
Эрдэнийг булаагч дээрэмчин гэж мэдэн зохио
Сїсэг , хичээнгїй, санамсар хийгээд
Самади, билгїїн, таван дээд ном
Эдгээрт хичээн шамдаж їйлдэгтїн
Эд тав нь хїчин эрх хэмээх їзїїрт хїргэмїй
Євдєх єтлєх, їхэх хагацахаас
Єршєєгдєн мултрах хэн ч їгїй
Жаргал зовлон уг нєхцєлд харгалзахыг
Завгїй шамдаж олонтаа бодоод омгийг дарагтун
Єндєр язгуур, нирвааныг їнэхээр хїсвээс їнэн їзэлд дадан суралц
Буруу їзэлт сайн явдалтай ч
Боловсрох їр тэсэшгїйг эдлэх
Билгїїний нїдэнд хїмїїс зовлонтой
Батгїй, эзэнгїй, ариун бус харагдмуй
Чухаг санамсараар ийнхїї эс їзвэл
Чанх буруу дєрвєн їзлээр доройтон гутмуй
Дїрс нь эзэн бус хэмээн Бурханы зарлигласан мэт
Дїрсэнд эзэн эс орших , эзэн дїрстэй бус
Дїрс эзэнд эс орших энэ мэтээр
Дєрвєн цогцос бїгдийг ч хоосонд онож їйлд ээ
Цогц нь гэнэт, мєнх араншингаас
Цаг мєнхєєс, мєнх чанараас
Уг їгїйгээс Ванчїг тэнгэрээс гарсан бус аа
Ухамсаргїй їйл, шуналаас гарсныг мэдэн зохио
Зєв бус цааз журмыг дээдэд барих
Чанх буруу їзэл, тээнэгэлзэл
Эдгээр гурав нь нирвааны хотын їїдийг
Эгнэт тїгжсэн цоож гэж ойлгогтун
Дээд нирвааныг олох, эсэх єєрт харгалзана
Тєлєєлєєд бусад бэлдэж єгєхгїй
Санваар, сонсохуй,дияан гурвыг тєгсгєєд
Сац дєрвєн їнэнд шамдан зохио
Санваар билгїїн, самадийн
Суртгаал гуравт їргэлж суралц
Илїїтэй зуун тавь гаруй сургааль нь
Энэ гурван суртгаалд багтана
Хаантан биеийг онох санамсрыг
Хамаг Бурхадын зорчих ганц зам гэж Бурхан номлосон
Сайтар хянан, илтэд сахиж їйлд ээ
Санамсрыг доройтуулваас ном, буян бїгд їрэгдмїй
Хар салхинд буй усны хєєснєєс хэврэг
Хорлол ихтэй амь, амьсгал їргэлжлэн
Шєнє унтаад єглєє амьд босдог тань
Санаанд багташгїй, їнэхээр чухаг ховор тохиол оо
Эцэстэ їнс, чулуу, хумх болох
Энхрийлэгч биеийг шимгїйд мэдэн
Эгнэгт сїїлдээ элэгдэж илжрэх
Энд тэнд салах жамтайг ухаарагтун
Долоон нар гарахд уул, газар, далай
Дїрэлзэн шатаж, амьтай бїгдээс
Їнсэн товрог їлдэхїй болоход
Їнэхээр бядгїй хїний биеийг хэлэх юун
Аврах авралгїй, тэтгэх итгэлгїй
Эзэгнэх эзэнгїй, мєнх бус биеийг авч зовдог
Хєндий зэгс мэт орчлонгоос Хаан та таалалаа гаргаж уйсагтун
Дєрвєн далайг нийлїїлсэн их усанд
Дураар хєвєх буулга мод, мэлхий хоёр
Ам учрахуй асар бэрх чадгууснаас хїн болох тїїнээс хэцїї
Авралт ном їйлдэж ач, їр тєгс зохиогтун
Алтаар урлаж, эрдэнээр чимсэн аягаа
Ариун бус хєтєвч болгогч тэнэг ээ
Ухаант хїн болчихоод нїглээр єнгєрєєгч
Усан тэнэг тэр дээрхээс илїї мунхаг
Эрдэмтэй болохын зохилдлого бїрдсэн
Ихэс дээдсийн зарлигийг хїртсэн
Эртний ерєєл їйлдсэн буян хоёр гїйцсэн
Их дєрвєн хїрдийг та эзэгнэжээ.
Буяны багш саданг шїтвээс нирвааныг олно хэмээн
Бурхан багш сайтар зарлигласан тул
Дээдэс мэргэдийг шїтэн тїших ёстой
Тоолшгїй олон бээр амарингуйн нирвааныг олжээ
Буруу їзэлт, адгуус, бирд, там
Бурханы зарлиггїйд, зах хязгаарын тэрсїїд
Тэнэг ,хэлгий, урт наст тэнгэр эдгээрт
Тєрвєєс найман чєлєєгїй хэмээмїй
Тэдгээрээс хагацаж чєлєє учрал олсон їедээ
Тєрєх, їхэхийг буцаахын тєлєєд хичээн шамд
Хїний их дєрєв болон хїслээрээ хоосрох зэрэг
Олон зовлонгийн сав болсон орчлонгоос уйсч
Олиггїй гэмийг , юугаа ч эс хайрлан сонсогтун
Эцэг нь хїї, эх нь эхнэрт хувиран уулзах
Илэрхий єстєн нь садан болж тєрєх
Эргээд хїї нь эцэг, эхнэр нь эх болох зэргээр
Эргэлдэх орчлонд магад бат їгїй
Дєрвєн их далайгаас ч их эхийн сїїг уусан
Дахин тєрсєєр байвал тїїнээс ч ихийг ууна
Нэг амьтны тєрєл бїрдээ орхисон ясыг хураавал
Нэт их зээ Сїмбэр уулнаас ч овортой болмуй
Авсан тєрєл тутмын эхийн тоог
Арцны їеэр бїхэл хийн тоолбол
Арвин газар шорооны ширхэг ч їл хїрмїй
Бїхний оройд залагдах Жажин болсноо
Буруу їйлийн эрхээр уруудан доош унамуй
Их Загарвардын хаан боловч
Эгэл хїмїїн, тїїнээс дор боол олох
Тэнгэрийн охины хєх, бэлхїїсийг илэн
Тачаалаар согтон жаргаж жаргаж байгаад
Тамд очоод тасчуулан тээрэмдїїлж
Тэсэшгїй их зовлонг эдлэх болно
Их Сїмбэрийн оройд тансаг орд харшийн
Эрдэнийн шалаар алхан жаргаж байгаад
Эцэст нь євдгєє тулсан галт гуун дотор
Єгїїлшгїй их зовлонг эдлэх болъюу
Тэнгэрийн гоо охидтой хамт
Тийн їзэмжит цэцэрлэгт цэнгэлдэж байснаа
Хурц мэсэн навчит цэцэрлэгт очоод
Хамар, чих, гар, хєлєє тасдуулах болно
Ариун тэнгэрийн тансаг охидтой
Алтан лянхуат угаалгын бїрдэд умбан шумбавч
Аймшигт тамын их галт мєрєнд
Арьс махаа шалзлуулан их зовлонг эдэлмїй
Амгалан ихт тэнгэрийн орон хийгээд
Асар тачаангуйн жаргалыг олсноо
Нэрмэлтгїй тамын галд тїлш болон
Нажид зовлонг тасралтгїй эдэлмїй
Гэгээ гэрлээр бїхнийг ивээгч
Гэрэлт наран, сэрїїн саран адил хутгыг олсноо
Мєнхєд харанхуй тїнэр балар газарт
Мєч гараа ч харж їл чадах болно
Урьд єгїїлсэн мэт дээш доош їхэн урвах тул
Їїд бїхнээрээ буяны гэрэлт зулыг сайтар єргєгтїн
Эс тэгвээс наран, саран їгїй
Их харанхуйд ганцаар очих болно шїї
Дахин сэлбэрэх, хар шугамт, их халуун зэрэг
Тамын орнуудад тамтаггїй нїгэлтнийг гэсгээх болно
Тамын зарим нь дил будаа шиг шахуулж
Талх мэт нунтаглуулж зовох
Ирт хєрєєгєєр хєрєєдїїлэн
Илд сїхээр цавчуулж зовмуй
Улайдсан ширмийн хайлмалыг
Уун тїлэгдэж тарчлан зовмуй
Галт єргєст жаданд гар хєлєє сїлбїїлэн
Гарцаагїй хэлхэгдэн зовох
Тахир соёот хилэнт нохдод баригдан
Тал бїрээсээ тасчуулан идїїлж зовмуй
Тємєр хошуут, хумст шувууд
Толгой дээр нь суугаад нїдийг тоншино
Биеийн хорхой, шоргоолж элдэв зїйлийн
Батгана, шумуул хар мянгаар
Биед нь хїрсэн тєдий шархдуулж
Бархируулан тарчлаан идэх болмуй
Тэнд дїрэлзсэн галын нурманд
Тїлэгдэн шатах зовлонг эдэлмїй
Тємєр тосгуурт буцалсан усанд
Толгойг нь уруу харуулан чанан зовоомуй
Их хилэнцэт тамд очиход амьсгаа хураах тєдий
Єчїїхэн зай буй там хол бус аа
Хязгааргїй зовлонт тамыг сонсоод
Хэзээ айж цочихгїй алин чулуун зїрхтэй ажгуу
Тамын зургийг харж зовлонг сонсох
Тїїнчлэн уншиж, бодохооос айдас тєрдєг байхад
Тэр мэт тэсэшгїй их зовлонг
Тэгнэж биеэрээ эдлэхийг хэлэх юун
Орчих зовлонгоо барсны амгалан
Онцгой дээд мєний адил
Нажид зовлон бїхний дотроос
Нэрмэлтгїй тамын зовлон ихээ
Нэгэн хоногт гурван зуун жадаар
Нэвт жадлуулан сийчїїлэхийн зовлон ч
Хамгийн бага зовлонт тамын
Хувь єчїїхэнд чїл хїрмїй
Тэр мэт маш тэсэшгїй зовлонг
Тоолшгїй галавт эдлэн амсавч
Нїгэл алдас нь дуусах хїртэл
Нас , амь юїлэгдэх учиргїй
Хэмжээлшгїй зовлонгийн угийг гурван їїдээрээ
Хэзээ, хана ч, эс їйлдэхийн тєлєє
Хамаг хїч оюунаараа шамдан хичээ
Алагдан хїлэгдэх, эдлэгдэх зовлонг
Адгуусанд тєрвєєс амсана Амирлуулагч
буяныг тэвчсэн тэдгээр бїгдэд
Алалдаж бие биенээ идэхийн зовлон ирнэ
Арьс, мах, яс, їс заарийнхаа тєлєє
Адлагдан хороогдох зовлонтой учирна
Хазаар, дєр, ташуур, гохны эрхээр
Хатуу эдэлгээнд єєрийн эрхгїй орно
Єлєн бирдїїд тачаал, шуналаар їгїйрснээр
Єнєд їл тасрах , їл засагдах зовлонг эдэлнэ
Даарч хєрєх , єлсєж цангахын
Даан чиг их зовлонг амсмуй
Зарим нь уул шиг хэвлийтэй
Зїїний сївэгч шиг хоолойтой
Ихэд єлсєвч бохир ялгадас ч эс олдох
Идэж эдлэхийн хувь заяа їгїй
Туранхайн тул яс, арьс болсон нїцгэн бие нь
Тїлэгдэж хувхайрсан дал модны хожуул адил аа
Орой їдшийн цагт амнаас нь гал бадарч
Олдсон идшийг нь шатаах болно
Адаг доорд бирдэд идээ бээр хийгээд
Ариун бус нус цэр ч їл олдоно
Хоорондоо тэмцэлдэхэд гараас нь алх гарч Х
їзїїний буглаанаас идээ бээрийг гоожуулна
Зуны халуунд санны гэрэл халааж
Євлийн хїйтэнд нарны гэрэл дааруулна
Їзсэн тєдийд найлзуур мод алга болох ба
Їнэхээр ус мєрєн ч хатаж їгїй болох ажгуу
Завсаргїй их зовлонг эдлїїлэгч
Заяасан їйлийн бєх цалмаар хїлэгдсэн
Нїгэлт бирд мянга тїмэн жил оршивч Н
ас, амь нь юїлэгдэх учиргїй
Хармаар бирдийн зовлонг олмуй гэж
Хамгийг айлдагч бээр Жунгаавт айлджээ
Єндєр тэнгэр амгалан ихтэй ч
Їхэх їеийн зовлон нь тїїнээс ихээ
Тїїнийг онож мэдсэн дээд мэргид
Тэнгэрийн амгаланд шунаж дурладаггїй
Єнгє зїс нь доройтох, суудалдаа эс байясах
Єлєн хир хувцсанд нь тогтох , цэцэг нь хуучрах
Олиггїй їнэр хєлс биеэс нь гардаг
Їхлийн дохио таван ёр
Єндєр тэнгэрт ирдгийг
Їхэх хїнд урьдаар ирдэг ёр лугаа
Їлгэрлэн адилтгаж болмуй
Буянаа бартал тэнгэрт жаргаж байгаад
Буцаж очих нь гурван муу заяа мєн
Тэнгэрийн баялаг цогт атаархан
Тэрсэлдэгч асури нар зовлон ихтэй
Тэнд тєрєн омог дээрэнгїй болвоос
Тийн їнэнийг їзэх хувьгїй
Орчлон энэ мэт чанартай тул
Орчиж эргэлдэн тєрєх сайн биш ээ
Орон зургаагийн аль нь ч зовлонгийн сав аа
Толгой хувцсанд гал авалцахад
Тїргэн унтраахыг шамдах нь зїйтэй ч
Энэлгэн зовооох тєрлийг хорьж буцаахын тєлєє
Їїнээс нэн ихээр шамдан хичээ
Ариун санваар, билгїїн, дияанаар
Амирлих хутгийг олоод гаслангаас хэтэрч
Їл хєгшрєх, їхэлгїй, барагдашгїйд хичээ
Ус шороо, хий, наран, саран їгїйг ологтун
Санамсар, билгїїн, хичээнгїй
Самади , баясгалан , насад амгалан
Тэгш орших эдгээр бодийн долоон гишїїн нь
Тарчлаах гаслангаас гэтэлгэгч буяны чуулган мєн
Билгїїн їгїй дияан байх бус
Алин дор тэр хоёр буй аваас
Аймшигт орчлонгийн далайг їхрийн мєр мэт орхиж
Арван дєрвєн тотгор буй гэж
Авралын эзэн айлдаж хайрлав
Тэдгээрийг оюундаа санаж бїї їйлд
Тїїгээр сэтгэл їл амирлах аа
Тэнэг мунхгаас їйл, їйлээс мэдэл, тэрнээс дїрс
Тїїнээс зургаан тєрєн тїгэх, їїнээс хїрэлцэх
Хїрэлцэхээс мэдрэл, мэдрэлээс шунал гарна
Хурьцах шуналаас авах, тїїнээс сансар
Сансраас тєрєх бий болно
Тєрєх аваас євдєх, хєгшрєх , їхэхийн
Тоймгїй зовлонгийн хэлхээ їїсэх бий
Тєрєхийг хааснаар эдгээр бїгд хоригдмуй
Шагжтївийн сайн зарлигийн гїн чухал сан
Шїтэн барилдаж гарахуйн онол мєн
Алин бээр їїнийг їнэхээр їзвээс
Авралт Бурханы ухааныг хармуй
Їнэн їзэл, онол, хэл, їйл, амьжиргаа
Їнэн хичээл, санамсар, самади гэх
Бясалгалын мєрийн найман гишїїнийг
Амарлингуйг олохын тухайд бясалган їйлд
Таван цогцостой тєрж, їхэх нь зовлон
Тїїнд шунан тачаах нь бїхнийг гаргагч
Энэ хоёрыг хаагч нь хорихуйн їнэн
Їїнийг олгогч нь хутагтын найман мєр мєн
Их хутагтын дєрвєн їнэнийг їзэхийг насад шамд
Тєрд зїтгэгч хаан, харчууд ч їнэнийг їзсэн тул
Тамлагч нисваанисийн мєрєнг гатлан їйлд ээ
Дээдэс богдууд, номч бїгд
Дээр огторгуйгаас буух хур
Доор газраас ургах ногоо шиг гэнэт гарсан бус
Догшин нисваанисийн эрхэнд орсон эглїїд байсан
Хаан таньд олныг нуршаад яахав
Хэрэгт тустай увдисын товч нь энэ мэт буюу
Та бээр таалаа номхотгон зохио
Тогуулагсад сэтгэл номхрохыг номын їндэс гэж зарлигласан
Таньд айлдсан увдис энэ бїхнийг
Дияанд суугч гэлэн ч бїрнээр їйлдэхэд бэрх ээ
Эдгээрээс алин чадлаар хэрэглэж, гэмээ тэвчин
Эрдэмд шїтээд энэ насаа хэрэг тєгєлдєр болгогтун
Бусдын буян даяарт даган баяссаны
Бас єєрийн гурван їїдний сайн явдлаа
Бурханыг бїтээхийн иулд сайтар зориулсны
Дэлгэр буяны их цогцсоор та
Тоолшгїй тєрєлд тэнгэр хїний оронд
Дээд эрдэмт егїзэрийн эрхийг зохиогоод
Баатар Аръябалын явдлаар ядарсан амьтдыг тэтгээд
Бодьсадва болоод амьтдын зовлон, нисваанисыг арилган
Ариун Бурханы оронд ялж тєгс нєгчигсєн
Авидын адил ертєнцийн итгэл болон хязгааргїй сїїдэр тєгс болтугай
Арга билгїїн, санваар, єглєгийн их алдрыг
Арван зїг, гурваг газраа тїгээж
Асури, тэнгэр, хїмїїний зовлон гунигийг амирлуулж
Аюулгїй, урвалтгїй, мєнхийн хэтэрхий хутгийг олох болтугай
"Хаанд илгээсэн захидал" їїнийг Их Ловон Хутагт Нагаржуна бээр єєрийн садан Сїхэчаръяабадра хаанд илгээсэн нь тєгсєв.
Энэтхэгийн хамба Сарва банза дэва хийгээд, их орчуулагч бандида Балзэг бээр орчуулан ариутган буулгавай.
"Хаанд илгээсэн захидал" Орчуулсан гэвш А.Батцэнгэл 2007 он. номноос авав.