Friday 12 February 2010

Ловон Бадамжуннай. Ихэд сонсгоод тонилгогч нэрт их хєлгєн судар

Ихэд сонсгоод тонилгогч их хєлгєн судар оршвой



Бурханд мєргєе


Номонд мєргєе


Хуврагуудад мєргєе


Номын биет, цаглашгїй гэрэлт,


Аминдаваа бурхан


Тєгс жаргалангийн биет, амарлингуй хилэнт ,


Лянхуан чанарт бурхан


Хувилгаан биет Бадамсамбо бурхан болон амьтны итгэл бологч гурван бие тєгссєн ламд мєргєе


Дундад егїзэрийн зуурдын хавцгайгаас тонилох арга нь энэхїї “Ихэд сонсгоод тонилгогч” мєн бєгєєд їїний утга нь гурван зїйл болой.


Їїнд :


Нэгдїгээрт “ Урьд явуулах


Хоёрдугаарт: Ил шїтэх


Гуравдугаарт Дахин оролдох гурав болой.


Нэг.Урьд явуулах гэдэг нь заяа сайтай хурц оюунт хїн бол удирдуулахын тєдийд магад тонилно.


Хоёр. Їїгээр эс тонилвол їхлийн зуурд болох цагт дундад ухаантнууд єєрєє сэтгэн сїнсээ магадаар тонилгоно.


Гурав.Дээрх 2 аргаар эс тонилвол энэхїї “Ихэд сонсгоод тонилгогч”-ийг хичээн їйлдэх хэрэгтэй.дээд ухаант, хурц оюунт мэргэд нь їхэхийн билиг тодорхой болохын цагт єєрєє сэтгэн сїнсээ тонилгож чаддаг тул энэ номыг уншаад байх шаардлага їгїй. Хэрвээ сїнсийг эс гаргаж чадвал “Ихэд сонсгоод тонилгогч” їїнийг талийгаачийн шарилын дэргэд, шарилгїй бєгєєс нас нєхчсєний ор дэвсгэр ба нас барсан газар дээр нь 3 эрдэнийн їнэн хїчийг єгїїлэн тїїний сїнсийг єєрийнхєє ємнє урьж ирїїлэн сонсгож байна гэж сэтгээд тодорхой дуугаар уншина.Тэр їед їр хїїхэд, амраг садан дотно нєхєд нь уйлан хайлах, эмгэнэн гашуудах дуу гаргахыг хатуу хориглоно. Шарил нь буй бєгєєд гадаад амь тасрахын цагт шїтдэг байсан лам хийгээд сэтгэлд нь таалагддаг дотно нєхєр, ах дїї нарын аль нэгээр талийгаачийн чихэнд хошуугаа ойртуулан чанга дуугаар энэ номыг уншуултугай.Номыг уншихдаа лам 3 эрдэнэ дор ахуй их найруулсан тахил юу олдсоноо єргєж, бурхан болдьсадва нарын нигїїлсэл болсон їнэнхїї ерєєл ба їхлийн зуурдын аюулаас ивээгч гэгээн гэрлийн ерєєл, зуурдын їндсэн їгнїїдийг эгшиглэн уриад дараа нь “Ихэд сонсгоод тонилгогч” –ийг 3-7 удаа уншина.Їїний дараалал нь :


Нэгдїгээрт: Їхлийн зуурдын гэгээн гэрлийн нїїр таниулах.


Хоёрдугаарт :Номын чанарын зуурд амирлангуй, хилэнтэний нїїр таниулах.


Гуравдугаарт: Сансарын зуурдад умайн їїдийг хаах увдис їзїїлэх гурав гэж бий бєлгєє.


Эдгээрээс:


1. Эхлээд їхлийн зуурдад гэгээн гэрлийн нїїр таниулах нь :


Нас барснаас хойш 7 хоногийн хугацаанд энэ їйлдлийг їйлдэнэ.Єєрийн нь шїтдэг ламаар їйлдїїлвэл дээд сайн.Тэр нь эс учирвал ном сайн мэдэх бурханы шавь нар, эдгээрийн аль нь ч эс учирваас ариун тангарагт ах дїї ба тэд эс учирваас сайн уншиж чадах хэн нэгнээр тодорхой чанга дуугаар уншуулбал Гэгээн гэрлийн нїїр таниад тонилох нь сэжиггїй буй.Їйлдэх цаг нь гадаад амь тасрах сацуу билиг билгийн хий нь судсанд гїйж шингэснээр сїнс нь биеэсээ хагацаж їлэмжийн гэгээн гэрэл болно.Билиг билгийн хий урваж, баруун зїїн, судасны мєр дор орж, зуурдад тєєрєх тул судасны баруун, зїїн дор хїрээгїй їед яаравчлан їйлдэх хэрэгтэй.Энэ їед дотоод амьсгаа нь байх зуур буюу амь тасран завдах тэр їед сїнсийг гаргаж чадвал маш сайн.Эс гаргаж чадвал ийн хэмээн єгїїлтїгэй.


Аяа ийм ..................нэртэй чи. Хїний ертєнцєд амьдрах хугацаа чинь дуусаад эдїгээ сайн мєрийг эрэх цаг нь боллоо. Чиний єєрийн амь тасраад чамд зуурдыг гэгээн гэрэл хэмээгдэх номын чанар, огторгуй мэт хов хооосн, гэгээн хоосон, хязгааргїй цэлийсэн хиргїй тунгалаг нэгэн ухаан тєрж ирнэ.


Тэр цагт нїїр таниулахдаа номлогч хїн сэтгэлээ тєвшин зал, нэгэн їзїїрт сэтгэлээр талийгаачийн чихэнд соногдохоор гадаад амь тасрахын урьд энэ судрыг олонтаа уншина.Гадаад амь тасран завдах бєгєєс шарилыг баруун хажуу талаар нь хэвтїїлж, баруун, зїїн 2 судсыг шахаж амьсгалын їлдсэнийг хїчтэй дарж, гаргана. Энэ їед сїнс нь хамрын мєрєєр магад гарна. Энэ цагт номын чанарын нїїр таниулахыг їйлдэнэ. Судлын гїйх мєрийн зэргээс хамаарч сїнс нь удаан, тїргэн гарна.Олонхи їхдэлийн сїнс гадаад амь тасраад дотоод амь тасраагїй їед гїйх болно.Бясалгал их хийсэн ба амгалан сайхан сэтгэлтэй буюу сайн язгууртаны судсанд сїнс нь єнє удаан байх болно.Иймээс эдгээрт нїїр таниулахдаа хамрийн нїхнээс нь шар ус гарахын наана дахин давтан їйлд. Амьд ахуй цагтаа нїгэл хилэнц их їйлдсэн ба муу язгууртаны судсанд сїнс нь хоромхон зуур орших болно. Олонхи сударт 1-4 хоногийн хугацаанд сїнс гарна хэмээн номлосон тул зуурдын гэгэн гэрэл таниулагч їїнийг хичээн їйлд.Їйлдэх ёс нь : Ном айлдагч шороон махбод усанд уусаж байна хэмээх сэтгэлийг їїсгэж, талийгаачийн нэрээр дуудаж:


-Эдїгээ чи їхсэн тул асрах хийгээд нигїїлсэн хїний бодь сэтгэлийг бясалгаж, би бурханы хутгыг олж, энэ ертєнцийн хамаг амьтанд туслая хэмээн чин сэтгэлээр бясалгавал чи єєрєєн номын гэгээн гэрлийн биеийг олоод Махамудараагийн дээд шидээр хамаг амьтанд туслан явах болно.Иймд їл алгасан бодь сэтгэлийг їїсгэн бясалга.


Гадаад амь нь тасарсаны дараа урвах хоёр сэтгэлийг дарахын тул талийгаач нь лам хийгээд буяны нєхєд болбоос бясалгалын хїчээр зуурдын гэгээн гэрлийг мэдээд єєрєє тонилно.Бусад хїмїїсийн сїнсийг тонилгохдоо:


Ийм................... нэртэй чи сайтар сонстугай.Эдїгээ чамд номын чанар арилсан гэгээн гэрэл тєрж, ирэх тул сайтар анхаартугай.Чиний єєрийн ухаан гэгээн хооосн болж, чамд їзэгдэж байгаа єнгє дїрс, гэрэл дуу чимээ эд бїхэн бодитой эс бїтсэн тул энэ нь Самандабадра бурханы номын чанарын гэгээн хоосон , арилсан ёс мєн болохыг бодитой мэдтїгэй.Энэ нь чиний єєрийн ухаан мэдрэл, гэгээн хоосон болж, чи тєрєхгїй, їхэхгїй мэт болсон санагдах нь Самандабадра бурханы мєн чанар хийгээд урвалтгїй гэгээн гэрэл болохыг илт мэдтїгэй.Иймээс чи єєрийн ухаанаар бурханы нїїрийг таньж урвалтгїй, эргэлзэн тїдгэлзэх, айн цочих зїйлгїй, 2 сэтгэл барилгїй нэгэн їзїїрт сэтгэлээр бурханы мєрєєр явтугай.Чиний сїнс биенээсээ гарахын цагт чи їхсэнээ їл мэдэн їр садан, амраг нєхєр чинь уйлалдахыг соносж, заяаны эндїїрэх догшин авьяас сэтгэлд чинь тєрєєд янз бїрийн дїрстэй, аймшигтай догшин эрлэгїїд хїрч ирэхийн урьд увдисыг їзїїлэх хэрэгтэй.


Увдис їзїїлэхдээ:


-Тєгсгєхийн зэрэг


Їїсгэхийн зэрэг энэ хоёрыг їйлдэнэ.


- Тєгсгєхийн зэрэг нь : талийгаачийн нэрийг 3 удаа дуудаж дээрх гэгээн гэрлийн нїїр таниулахыг магадтай їйлд.


- Їїсгэхийн зэрэг нь: талийгаачийн шїтдэг Ядам бурханыг сэтгэлдээ бясалгаж, тэр бурханы хєлгийг унш.


Чиний шїтдэг ийм ..........нэртэй бурхан чинь эдїгээ чиний дэргэд байна.Чи єєрєєн чин бат сїсэглэх сэтгэлээр Ядам бурханаа бясалгаж , бодитой зїйл юунд ч торолгїй усны мандалд туссан сарны гэрэл мэт мєн чанаргїй гэгээн хоосныг бясалга.Шїтдэг бурхангїй бол Жанрайсиг бурханыг бясалгатугай хэмээн нїїр таниул. Энэ мэт їйлдэл нь нэн танхай тєрєлхтєн хийгээд тангараг тасарсан, санваар эвдэрснээс 3 муу заяанд тєрєх хїмїїст маш их хэрэгтэй болой.


2. Тэндээс хоёрдугаар зуурд болох номын чанарын зуурдыг номлохуйд: Сїнс нь илбийн бие мэт болж, тэр цагт увдис їзїїлэхїйд номын чанар нь эх, хєвгїїн учирсан мэт болох тул заяаны эрхээр сансарын хавцгайд їл тєєрєх болно.Энэхїї хоёрдугаар зуурдыг їйлдсэнээр сїнс нь нїїр таниад нарны гэрлээр харанхуйг гийгїїлэх мэт тонилох болно.


Сїнс биенээсээ хагацахын цагт идэх идээний хувь тасарч, ємссєх хувцас, ор дэвсгэрийг хураагаад, їр садан, амран нхєдийн уйлан хайлах дууг сонсох болно.Чи їр сад хийгээд амраг нєхдєє їзэвч тэд чамайг їзэхгїй.Тэдний яриаг тодорхой сонсовч, чиний дууг цаадуул чинь сонсохгїй тул чиний сэтгэл їл баясан , байх, суух газаргїй болж явахын цагт чи дуунаас цочиж, гэрлээс айж, єнгє дїрснээс зїдэх болно.


Энэ їед номын чанарын зуурдаар нїїр таниулахдаа талийгаачийн нэрийг дуудаад ийн єгїїл.






Аяа Чи їл алгасран, чин бат сэтгэлээр анхааран сонстугай. 6 зїйлийн зуурдыг номлое.


1. Мєн чанарын тєрєл орны зуурд


2. Зїїдний зуурд


3. Самади дияаны зуурд


4. Їхлийн зуурд


5. Номын чанарын зуурд


6. Ёсоор болсон сансарын гэж зургаа бий.


Чиний хувьд зуурд 3 бий.Їїнд :


1. Їхлийн зуурд


2. Номын чанарын зуурд


3. Сансарын зуурд гэж байх бєлгєє.


Їхлийн зуурдыг дээр номлосон .Номын чанарын зуурд, сансарын зуурд хоёрыг одоо номлоё.Чи їл алгасран анхааран сонстугай.


2. Номын чанарын зуурд нь :


Аяа Чи їхээд энэ ертєнцєєс хагацагч нь чи ганцаараа биш.Нийтээрээ чиний мэт болох тул чи энэ заяандаа шунахайрч тачаахыг тэвч. Гурван эрдэнийг бясалга.Номын чанарын зуурдад дуу , гэрэл єнгє, дїрс, айх , цочих, зїдэх алин ч тєрсєн чи эдгээрийн утгыг їнэн зєв ойлгож, аливаа бодитой бїхэн худал болой хэмээн бат ноттой бясалгатугай. Эд бїгд єєрєєс тєрсєн ухаан болохыг илт мэдтїгэй.Иймээс єєрийн сэтгэлийн чанараас ургасан амирлангуй хийгээд хилэнтэний чуулганаас їл айн номонд дурьдсан ёсоор явтугай.Чиний биенээс сэтгэл чинь хагацах цагт номын чанарын гэрэл нарийн тунамал болоод хурц гялбасан єнгєтэй болж їзэгдэх нь хаврын зэрэглээ мэт эрвэлзэн харагдах тул тїїнээс їл айтугай, їл цочтугай їл зїдтїгэй.Тэр нь чиний єєрийн номын чанарын єнгє болохыг илт мэдтїгэй.Тэр гэрлийн дотроос номын чанарын дуу дурсах нь мянган лууны дуу хїрхрэх мэт аймшигтай сонсогдох болно.Энэ нь чиний єєрийн номын чанарын дуу мєн тул їл айтугай.їл цочтугай Їл зїдтїгэй.Чи сэтгэлийн биетэй болсноор мах, цусаар бїтсэн биегїй тул дуу, гэрэл, єнгє, дїрс аль нь ч чамайг хорлохгїй.Чамд їхэхийн шалтгаан байхгїй. Чи їхээд 1-4 хоног хїртэл їхлийн їйл їргэлжлэх бєгєєд тэндээс сэрж чамд “......надад юу болов” хэмээх сэтгэл тєрж цочирдсоноос болж орчлонгийн ёсон буруудаж, хамаг дуу, єнгє, гэрлээс айж зуурдад тєєрєх болно.Энэ їед чи бїхий л сэтгэл санаагаа тєвлєрїїлж анхааран сонсогтун.Нас барсны эхний хоногт огторгуй хан єнгєт гэрлээр дїїрч, дундад зїгийн гэрлийн цацраг туяарсан орноос ялж тєгс нєгчигсєн Намбарнанзад бурхан гартаа 8 хэгээст хїрд барьсан ба огторгуй чанарт Эрхэт эх лїгээ эвцэлдэн тэврэлдэж єєрийн чинь ємнє ургаж ирнэ.Маш арилсан хан єнгєт тунгалаг гэрэл, номын билиг билгийн хан єнгєт гэгээн тунгалаг хурц нэгэн гэрэл Намбарнанзадын эцэг, эхийн зїрхнээс чиний ємнє нїдээр харж тэсэхийн аргагїй хурцаар тусч ирнэ.Тїїнтэй тэнгэрийн гэрэл бїдэг цагаан єнгєтэй єєрийн тєгс нєгчигсєн Намбарнанзад бурханы номын гэрэл тїїнд баясан биширч сэтгэтїгэй.Энэ нь Намбарнанзадын зїрхний гэрэл бєгєєд тэр бурханы нигїїлсэхїйн сэтгэлийн гэрэл буюу.Тэр нь ялж тєгс нєгчигсєн Намбарнанзад бурхан чамайг зуурдын хавцгайд угтаж ирсэн нь тэр болой.хэрэв тэнгэрийн бїдэг цагаан гэрэлд баясан тачаавал чи тэнгэрийн оронд тєєрч, 6 зїйл хамаг амьтны орчлонгоос тонилох цаггїй болох тул тїїнийг нїдээр їл харан Намбарнанзадын хан єнгєт хурц гэрэлд чин бишрэлээр зорин ийн ерєєтїгэй.


Аяа би єєрийн догшин мунхагаар орчлонд тєєрсєн энэ цагт номын санарын билиг билгийн гийгїїлэх гэрлийн мєр дор ялж тєгс нєгчигсєн Намбарнанзад бурхан ємнєєс удирд, Дээд эх Гродисори дагина хойноос хаш, Зуурдын аюулт хавцгайгаас гэтэлгэн соёрх, Їнэхээр туулсан бурхаын оронд хїргэ” хэмээн баясан бишрэх чин сэтгэлээр ерєєл єргєснєєр Намбарнанзад бурханы зїрхэнд чиний сїнс солонгын гэрэл болон шингэж, дунд зїгийн аганистын оронд тєгс жаргалангийн туулсан биет бурхан болон тєрнє.Ийнхїї нїїр таниулахад чи уур хийгээд нїгэл тїйтгэрийн шалтгаанаар єнгє, гэрлээс айж буруудан, ерєєл ерєєхєд эндїїрснээр тонилж чадаагїй бол 2 дахь хоног дээр Базарсад бурханы чуулган хийгээд тамын муу заяа хоёулаа угтаж ирнэ.Энд нїїр таниулах нь ( талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй.)


Аяа чи їл алгасран сонстугай.Хоёр дахь хоног дээр усан махбод огоот арилсан цагаан гэрэл сэтгэлд чинь тєрж ирнэ.Энэ нь дорно зїгийн Илт баясгалант орноос ялж тєгс нєгчигсєн Базарсад бурхан биеийн єнгє нь хєхємдєг, гартаа 5 салаа очир барьсан , энх заяаны тавцан дээр суугаад эх Мамаги лугаа эвцэлдэн тэврэлдэж, єєр дор тєрж ирнэ.Мєн бодисадва Сгади Хирваа, Майдар бурхан хоёул Лаши ба Босби тахилын охин тэнгэр зэрэглэн тойрсон бурханы 6 бие сэтгэл дор тєрж ирнэ.


Машид арилсан толь мэт билиг билгийн тув тунгалаг, цав цагаан гэрэл Базарсадын эцэг эхийн зїхнээс чиний єєрийн ємнє нїдээр харж тэсэхийн аргагїй хурцаар тусч ирнэ.Тїїнтэй хамт тамын гэрэл бїдэг утааны єнгєтэй тус ирнэ.Тэр цагт чи догшин уурын эрхээр цав цагаан єнгєтэй хурц гялбасан гэгээн тунгалаг гэрэл тїїнээс їл айн билиг билгїїн буюу хэмээн сэтгээд тїїн дор баясах сэтгэлээр їлэмж биширтїгэй.Тэр нь ялж тєгс нєгчигсєн Базарсад бурхан чамайг зуурдын хавцгайд айж зїдэхээс аврахын тул угтаж ирсэн буюу.Хэрэв чи тамын бїдэг утаан єнгєт гэрэл дор баясан сэтгэвэл догшин уурынхаа эрхээр тамд унаж, тэсэх аргагїй зовлонгийн балчигт шигдэнэ.Тїїнээс гарах цаг байхгїй тул тїїнийг нїдээр їл харан уураа тэвчтїгэй.Гялбасан хурц цагаан гэрэлд баясан биширч, ялж тєгс нєгчигсєн Базарсад бурханыг нэгэн їзїїрт сэтгэлээр зорин ийн хэмээн ерєєтїгэй.


Аяа би єєрийг догшин уурын эрхээр орчлонд тєєрєхийн цагт толь мэт билиг билгїїн болж гийгїїлэх гэрлийн мєр дор ялж тєгс нєгчигсєн Базарсад бурхан ємнєєс удирд, Дээд эх хутагт Мамаги хойноос хаш,Зуурдын аюулт хавцгайгаас гэтэлгэн соёрх, Їнэхээр туулсан Бурханы оронд хїргэ хэмээн баясах, бишрэх чин сэтгэлээр ерєєснєєр чиний сїнс ялж тєгс нєгчигсєн Базарсад бурханы зїрхэн дор солонгын гэрэл болон шингээд дорно зїгийн Илт баясгалангийн оронд тєгч жаргалангийн туулсан биет бурхан болох болно.Бас их найдангуйн нїгэл тїйтгэрээр нигїїлсэхїйн гэрлийн гохоос айгаад буруудсанаар 3 дахь хоног дээрээ ялж тєгс нєгчигсєн Раднасамвава бурханы тэнгэрийн чуулган, хїний гэрэлтэй хамт угтан ирнэ.Їїнд нїїр таниулах нь ( талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй)


“Аяа Чи їл алгасран сонстугай. 3 хоног дээр шороон махбод огоот арилсан шар гэрэл чиний сэтгэлд тєрж ирнэ.Тэр нь ємнє зїгийн Цог лугаа тєгссєн шар орноос ялж тєгс нєгчигсєн Раднасамвава бурхан биеийн єнгє шар, гартаа чандмань эрдэнэ барьсан, дээд морин тавцан дээр суугаад Будда Ложной дээд эх дагина лугаа эвцэлдэж, єєрийн чинь ємнє тєрж ирнэ.Бодьсадва Агинахирваа хийгээд Самандабадра хоёулан Мали эх хийгээд Тови тахилын охин тэнгэр зэрэглэн тойрч, солонго хийгээд гэрлийн тєвєєс бурханы 6 бие сэтгэлд тєрж ирнэ.Тэгш билиг билгийн тунгалаг маш хурц нїдээр харж тэсэшгїй шав шар гэрэл Раднасамвавагийн эцэг эхийн зїрхнээс чиний ємнє тусч ирнэ.Тїїнтэй хамт хїний бїдэг шар гэрэл мєн тусч ирнэ.Тэр цагт омгийн эрхээр хурц шар гэрлээс айж хїний бїдэг шар гэрэл дор баясах хийгээд тачаахыг тєрїїлж їл болно.Хурц шар гэрлээс айлгїй тїїнд сїсэглэн баясах сэтгэлээр биширтїгэй.Энэ нь чиний ухааны єєрийн єнгє тул илт мэдээд итгэл тєрїїлж, баясан биширч залбиртугай. Хэрэв чи єєрийн догшин омгийн авъяасаар хїнйи бїдэг шар гэрэлд тачаавал хїний орон дор унаад тєрєх, євдєх, єтлєх, їхэхийн зовлонг тэгш їзээд орчлонгоос тонилох цаггїй болно.Иймээс тїїнийг нїдээр їл харан омгийг тэвчиж, ялж тєгс нєгчигсєн Раднасамвавагийн арилсан хурц шар гэрэл дор зориод ийн ерєєтїгэй.


“ Аяа Догшин омгийн эрхээр орчлонд тєєрєхийн цагт тэгш билиг билгийн гэрлийн мєр дор ялж тєгс нєгчигсєн Раднасамвава бурхан ємнєєс удирд, Дээд эх Будда Ложной хойноос хаш,Зуурдын аюулт хавцгайгас гэтэлгэн соёрх, Їнэхээр туулсан Бурханы оронд хїргэ хэмээн баясан бширэх чин сэтгэлээр ерєєвєл ялж тєгс нєгчигсєн Раднасамвавагийн эцэг, эхийн зїрхэн дор чиний сїнс солонгын гэрэл болон шингээд ємнє зїгийн цог тєгссєн оронд тєгс жаргалангийн туулсан биет бурхан болон тєрнє.Тэр мэт 3 єдєр даралаан нїїр таниулахад их хилэнцтэй болон тангараг эвдэрсэн, хувь тасарсан язгууртанууд тачаахуй хийгээд нїгэл тїйтгэрийн эрхээр дуу, гэрлээс айж , буруудах тул бас 4 дэх хоног дээрээ ялж тєгс нєгчигсєн Авид бурханы чуулгантай хамт шунал тачаал, хармын хар сэтгэлээс бїтсэн бирдийн гэрлийн мєр зэрэгцэн чамайг угтаж ирнэ.Їїнд нїїр таниулах нь : (Талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй)


“Аяа Чи їл алгасран сонстугай.4 хоног дээр гал махбод огоод арилсан хурц улаан гэрэл сэтгэлд тєрєх болно.Тэр нь баруун зїгийн Сугавадийн улаан орноос ялж тєгс нєгчигсєн Авид бурхан биеийн єнгє нь улаан, гартаа бадамлянхуа барьсан, тогос шувуут тавцан дээр суугаад дэд эх Цагаан дээлт лугаа эвцэлдэж, єєр дор тєрж ирнэ.


Бодьсадва Аръабал хийгээд Манзшир хоёул Гэрди эх хийгээд Алухи эх тахилын охин тэнгэр зэрэглэн тойрч, солонгын гэрлийн тєвєєс бурханы 6 бие тєрж ирнэ.Маш тунгалаг хурц гялбасан улаан гэрэл Авид бурханы эцэг эхийн зїрхнээс чиний єєрийн ємнє нїдээр харж тэсэх аргагїй хурцаар тус ирнэ.Тїїний зэрэгцээ бирдийн гэрэл бїдэг улаан єнгєтэй хамт тусч ирнэ. Догшин тачаангуйн эрхээр хурц єнгєт улаан гэрлээс айж, бирдийн бїдэг улаан гэрэлд дуршин тачаавал бирдийн оронд унаад єлсєх, ундаасах, тэсэшгїй зовлонг амсаад тэндэээс тонилохын цаг байхгїй болно. Иймээс чи хурц улаан гэрлээс айлгїй ялж тєгс нєгчигсєн Авид бурхан хийгээд тїїний эцэг эх дор зорин ийн хэмээн ерєєтїгэй.


“Аяа догшин тачаангуйн эрхээр орчлонд тєєрєхийн цагт билиг билгийн гийгїїлэх гэрлийн мєр дор ялж тєгс нєгчигсєн Авид бурхан ємнєєс удирд, Дээд цагаан дээлт эх хойноос хаш, Зуурдын аюулт хавцгайгаас гэтэлгэн сорёх, Їнэхэр туулсан Бурханы оронд хїргэ хэмээн баясан ерєєснєєр чиний сїнс ялж тєгс нєгчигсєн Авид бурханы эцэг эхийн зїрхэн дор солонгон гэрлийн дїрээр шингэж, баруун зїгийн Сугавадийн орноо тєгс жаргалангийн туулсан биет бурхан болон тєрнє. Догшин найдангуй хийгээд муу заяаны эрхээр дуу, гэрлээс айж , цочсоноор їл тонилох болвоос 5 хонгог дээрээ ялж тєгс нєгчигсєн Амогасэди бурханы чуулгын нигїїлсэнхїйн гэгээн гэрэл, Асурын гэрэлтэй хамт угтаж ирнэ. Энд нїїр таниулах нь ( Талийгаачийн нэрээр дуудаж ийн єгїїлнэ)


“Аяа Чи їл алгасран сонстугай.5 хоног дээр хотол хий махбод огоот арилсан ногоон гэрэл хурц єнгєєр чиний сэтгэлд тєож ирнэ.тэр цагт умар зїгийн їйлс сайтар бїтсэн ногоон орноос ялж тєгс нєгчигсєн Амогасэди бурхан биеийн єнгє ногоон, гартаа загалмай очир бариад, гарьд шувуут тавцан дээр суугаад тангарагт Дарь эх лїгээ эвцэлдэж, чиний ємнє тєрж ирнэ.


Бодьсадва Очир дарь, Дивсэл хоёул Ганди хийгээд нийт тахилын охин тэнгэр зэрэглэн тойрч, солонго ба гэрлийн тєвєєс бурханы зургаан бие чиний сэтгэлд тєрж ирнэ.Сэтгэлд зохистой хурц ногоон гэрэл Амгогасэдийн эцэг эхийн зїрхнээс чиний єєрийн ємнє нїдээр ширтэж їл тэсэх мэт тусч ирнэ. Тїїнээс їл айтугай. Тїїнтэй хамт Асурын гэрэл бїдэг ногоон єнгєєр тус ирнэ.


Иймд Асурын бїдэг ногоон гэрэлд бїї баясан дурштугай.Тэр нь чиний хураасн дгшин найдангуйн муу заяаны зовлонгийн мєр тул тїїнд їл тачаан їл шунахайран хурц ногоон єнгєтэй гэрэлд нэгэн їзїїрт сэтгэлээр зорин ийн хэмээн ерєєтїгэй.


“Аяа догшин найдангуйгаар орчлонд тєєрєхийн цагт їйл бїтээгц билиг билгийн гийгїїлэх мєр дор ялж тєгс нєгчигсєн Амогасэди бурхан ємнєєс удирд, Дээд тангарагт Дарь эх хойноос хаш, Зуурдын аюулт хавцгайгаас гэтэлгэн соёрх, Їнэхээр туулсан Бурханы оронд хїргэ хэмээн баясан бишрэх чин сэтгэлээр залбирснаар ялж тєгс нєгчигсєн Амогасэди бурханы эцэг эхийн зїрхнээ солонгон гэрэл болон шингээд, чи умар зїгийн їйлс сайтар цогцолсон оронд тєгс жаргалангийн туулсан биет бурхан болон тєрнє. Тэр мэт нїїр таниулснаар тонилох нь гарцаагїй боловч єнгє, дуу , гэрлээс айж цочин орчлонд тєєрвєл эдїгээ 6 дахь хоног дээр таван махбод огоот арилсан таван зїйлийн єнгєт гэрэл чиний ємнє тусч ирнэ.


-Дунд зїгийн орноос Намбарнанзад бурхан эцэг, эх нєхєр сэлтийн хамт


-Дорно зїгийн Илт баясгалант орноос Базарсад бурхан эцэг, эх, нєхєр сэлтийн хамт


- Баруун зїгийн Лянхуа цогцолсон их амгалант орноос Авид бурхан эцэг, эх, нєхєр сэлтийн хамт


-Умар зїгийн Їйлс сайтар тєгссєн орноос Амогасэди бурхан эцэг, эх, нєхєр сэлтийн хамтааар солонго хийгээд гэрлийн тєвєєс чиний ємнє тус тус тєрж ирнэ.


Тэдгээрийн гадуур ялгуусан Хилэнт эрлэг, Ямандаг, Хаянхирваа хийгээд Амрида, Гїндали, Хаалгач эх Анхїс, Эх Баса, Эх Нис Будда,Эх Хади, бас Тэнгэрийн Шигмуни-Хурмаст,Асурын Шигмуни-Жимажидари, Хїний Шигмуни-Шагжатїва,Адгуусны Шигмуни-Сэнгэравдан, Бирдийн Шигмуни –Гал бадарсан амт, Тамын Шигмуни –Номун Эрлэг хаан тэдгээрийн эцэг, эх найман хаалгач тэдгээртэй хамт тєрж ирнэ. Мєн хамаг бурхадын євєг Самандабадра эцэг, эхийн хамтаар тєрж ирнэ.


Тэр цагт 6 зїйл амьтны гэрэл зэрэгцэн тєрж ирнэ. Энэ їед шарил ба хєрєг зураг, солонгон гэрэл, зїйл бїрийн юмс їзэгдэл чамд їзэгдэх болно. Бурхадын зїрхэн тарни, нууц тарнийг урих хийгээд бясалгасан бол чи зуурдад їл тєєрєх бєгєєд дээрх нїїр таниулсанаар магад тонилох болно.Тонилох шинж нь :Арилсан тунгалаг огторгуйд солонго гарах хийгээд тунгалаг хурц гэрлээр дїїрэх, цэцгийн хур буух, хїжийн їнэр анхилах, огторгуйд хєг дуун дуурсах, хїїр шарил, хєрєг бие магадаар бїтсэн їзэгдэх нь тїїний шинж тэмдэг болой.


Тангараг тасарсан, санваар эвдэрсэн , их хилэнцтэн, тарни бясалгагч, амьтны тус їйлдэгч, бїхий єтєл иргэн бїгдэд энэхїї “Ихэд сонсгоод тонилгогчоос-оос” єєр ном байхгїй билээ.Їхлийн зуурдын гэгээн гэрлийг илт мэдвээс номын биеийн хутагийг олох болно.Номын чанарын зуурдын амирлангуй хийгээд хилэнтэний єнгє тєрєх цагт маш хурц нарийн тунгалаг гэрэл нарны цацраг мэт чиний ємнє тусч ирнэ.


Аяа Чи їл алгасран сонс, Тэдгээр нь чиний єєрийн сэтгэлийн хїчнээс тєрсєн гэрэл буюу .Чи тэдгээр хурц гэрлээс їл айн , баясан,їхлийн зуурдын гэгээн гэрлийг илт мэдвээс номын биеийн хутагийг олох болно.Номын чанарын зуурдын амирлангуй хийгээд хилэнтэний єнгє тєрєх цагт маш хурц нарийн тунгалаг гэрэл нарны цацраг мэт чиний ємнє тусч ирнэ.


Аяа Чи їл алгасран сонс, Тэдгээр нь чиний єєрийн сэтгэлийн хїчнээс тєрсєн гэрэл буюу .Чи тэдгээр хурц гэрлээс їл айн , баясан биширч залбирвал хамаг гэрэл нь чамд шингэж, бурхан болох болно .Гэхдээ 5 єнгийн гэрлээс їйл бїтээгч билгийн ногоон гэрэл нь ухааны билиг билгийн хїчин тєгсєєгїй тул чамд їл їзэгдэнэ.Билиг билгийн хурц гэрэлтэй хамт 6 зїйл амьтны бїдэг гэрэл тєрж ирнэ.Тэр нь аль вэ хэмээвээс:


-Тэнгэрийн гэрэл сїїмийх цагаан


- Асурын гэрэл сїїмийх ногоон


-Хїний гэрэл сїїмийх шар


- Адгуусны гэрэл сїїмийх хар


-Бирдийн гэрэл сїїмийх улаан


-Тамын гэрэл сїїмийх утаан єнгєтэй тус тус тєрж ирнэ.


Хэрэв чи єєрийн билиг билгийн хурц гэрлээс айгаад эс арилсан 6 зїйл амьтны сїїмийх бїдэг гэрэлд баясан дурлавал 6 зїйл амьтны аль нэгэн биеийг аваад орчлонгийн зовлонгоос тонилохын заяагїй болно.Иймээс чи ялж тєгс нєгчигсєн 5 язгуурт бурхадын энэрэн нигїїлсэх билиг билгийн хурц гэрэлд итгэл їїсгэн нэгэн їзїїрт сэтгэлээр зориод ийн ерєєтїгэй.


-Аяа Миний бие догшин 5 хороор орчлонд тєєрєхийн цагт хавсран ирсэн 4 билиг билгїїн гийгїїлэхийн мєр дор ялж тєгс нєгчигсєн ялгуусан 5 бурхад ємнєєс удирд, Дээд язгуурт 5 богд эх хойноос хаш, Эс арилсан 6 зїйл амьтны гэрлийн мєрєєс гэтэлгэн соёрх, Зуурдын аюулт хавцгайгаас тонилгож, арилсан дээд 5 бурхадын оронд хїргэн соёрх хэмээн ерєєснєєр єєрийн сэтгэл илт яяруу тунгалаг болж, эргэлт буцалтгїй, хоёргїй шингээд бурхан болох болно. Эцсийн танхайчууд, номгїй нїгэлтэн ба тангараг эвдэрсэн тэргїїтэн зарим нэгэн хїн муу заяаны хїчээр эндїїрч нїїр їл таниад дорогш тєєрєх цагт 7 хоног дээрээ арилсан огторгуйн орноос ухаан баригч тэнгэрийн чулган угтан ирэх ба тїїнтэй хамт мунхаг нисваанисаас бїтсэн адгуусны гэрэл угтан ирнэ.Тэр цагт нїїр таниулах нь (талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй)


Аяа Чи їл алгасран сонстугай.7 хоног дээр арилсан огторгуйн орноос ухаан баригч тэнгэрийн чуулганууд огторгуйн орноос ухаан баригч тэнгэрийн чуулганууд солонго хийгээд гэрэл цацарсан сандлын дунд :


-Тэнсэлгїй лянхуа бїжгийн эрхэт хэмээх биеийн єнгє нь 5 зїйлийн гэрлийн єнгє тєгссєн бурхан, улаан єнгєт эх Дагина лугаа эвцэлдэн тонгорог хутга хийгээд цустай гавал барьж бїжиглээд аймшигтайгаар ширтэн чиний сэтгэлд тєрж ирнэ.


-Тэрхїї мандалын дорно зїгээс:


Урьд насны ухаан баригч хэмээх биеийн єнгє нь цагаан, нїїр нь хилэгнэн мишээхїйн дїр тєгєлдєр цагаан єнгєт эх Дагина гартаа тонгорог хутга хийгээд цуст гавал барьж , бїжиглээд сэтгэлд тєрж ирмой.


-Тэрхїї мандалын ємнє зїгээс:


Энэ насны эрхэт ухаан баригч хэмээх биеийн єнгє нь шар, нїїрэндээ хилэгнэн мишээхїйн дїр тєгєлдєр шар єнгєт эх Дагина гартаа тонгорог хутга хийгээд цуст гавал барьж бїжиглэсэн дїртэйгээр сэтгэлд тєрж ирнэ.


-Тэрхїї мандалын баруун зїгээс :


Махамудрагийн ухаан баригч хэмээх биеийн єнгє нь улаан, хилэгнэн мишээхїйн дїр тєгєлдєр улаан єнгєт эх Дагина гартаа тонгорог хутга хийгээд цуст гавал барьж, аймшигтайгаар ширтэн мутраараа огторгїй дор бїжиглэсэн дїртэйгээр сэтгэлд тєрж ирнэ.


- Тэрхїї мандалын умар зїгээс:


Жавхлантай бїтсэн ухаан баригч хэмээх биеийн єнгє нь ногоон, нїїр нь хилэгнэн мишээхїйн дїр тєгєлдєр эх Дагина гартаа тонгорог хутга хийгээд цуст гавал барьж аймшигтай дїрээр бїжиглэн сэтгэлд тєрж ирнэ.


Тэдгээр ухаан баригчдын гадуур тэнгэрсийн чуулган цаглашгїй 8 їхээрийн орны Дагианас 4 язгуурын Дагинас, 3 орны Дагинас, 30 орны Дагинас, 24 орны Дагинас ба эр эм хилэнтэнїїд, баадод хийгээд хохимой яс ба номын сахиусан сэлт тэд бїгд їхээрийн 6 чимгийг биедээ агсаад хэнгэрэг, лавай, гавал, хєєрєг, хїний арьсан туг хийсгэж, хїний арьсан лавир татаж, хїний арьсан манжлага дарвуулан, хїний єєхєєр хиншїї, утаа тавьж євєрмєц яхир хєг дуу гарган ертєнцийн орныг айлган чичиргэж догдолгон ирнэ. Толгой хагарах мэт чанга дуу гарган элдэв зїйлээр бїжиглээд тангараг сайтуудыг ивээхээр, тангараг эвдэрсэн хийгээд хилэнцэтнїїдийг залхаан цээрлїїлэхээр ирнэ.


Аяа Чи їл алгасран сонс.5 зїйлийн гэрлийн єнгє тєгссєн гэгээн тунгалаг хурц гэрэл ухаан баригч тэнгэрїїдийн зїрхнээс чиний єєрийн ємнє нїдээр харж їл тэсэх мэт тусч ирнэ.Тїїнтэй хамт адгуусны гэрэл єнгєгїй бїдэг хар нэгэн гэрэл тєрж ирнэ.Чи 5 єнгє лїгээ тєгссєн тэр хурц гэрлээс їл айтугай.Їл зїдтїгэй.Энэ нь чиний єєрийн сэтгэлийн ухааны хїч мєн тул їл айтугай.Їл цочтугай.Їл зїдтїгэй.Хэрэв чи адгуусны бїдэг хар гэрэлд тачаан шунавал мунхаг адгуусны орноо унаад хэлгїй, мунхаг, бие биенээ барьж идэх, бусдад бие хийгээд арьс махаа эдлїїлэх, тєрєх, євдєх, єтлєх, їхэх нийт 8 зовлонг тасралтгїй эдлэх болно.


Їїнээс тонилохын цаг байхгїй тул їл тачаатугай.Ялж тєгс нєгчигсєн ухаан баригч тэнгэрийн чуулганд нэгэн їзїїрт сэтгэлээр зоьвол ухаан баригч тэнгэрийн чуулган хийгээд баадод дагинис/ эрийг Даки, эмийг нь Дагинис гэх бєгєєд огторгуйгаар явагч тэнгэрїїд.Дотоод эрчим хїч, мэдлэг номын илэхийлэгч болдог бєгєєд чєтгєр шуламстай нэгэн адил нїдэнд їзэгдэх бурхадын хэлбэр болой/ эдгээр нь огторгуйн орноос чамайг угтан ирсэн тул илт мэдтїгэй.Їїнд нїїр таниулахдаа: ( талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй)






Аяа Чи їл алгасран сонстугай.Догшин авъяасаар орчлонд тєєрєхийн цагт ухаан баригч баадод тэнгэрийн чуулган билиг билигийн гийгїїлэхийн мєр дор ємнєєс удирд.Дээд эх Дагинасийн чуулган хойноос хаш.Зуурдын аюулт хавцгайгаас гэтэлгэн соёрх.Арилсан огторгуй орон дор хїргэ хэмээн баясан бишрэх чин сэтгэлээр ерєєснєєр ухаан баригч тэнгэрийн чуулганы ертєнцєд солонгон гэрэл болон шингээд арилсан огторгуйн оронд тєрєх нь сэжиггїй.


Ухаант мэргэд хийгээд буянт сайн нєхєд їїгээр нїїр таниад магад тонилох болно. Їїнээс дээшхи нь їхлийн зуурдад гэгээн гэрлийн нїїр таниулах ба номын чанарын арилсан зуурдын нїїр таниулахыг номлосон “Ихэд сонсгоод тонилгогч” нэрт их хєлгєн судар тєгсєв.






Ум мани бад ми хум


Ум мани бад ми хум


Ум мани бад ми хум






Одоо хилэнт зуурдын ёсыг їзїїлье.






Аяа Чи анхааралтай сонстугай. Дээрхи амирлангуй зуурдын 7 зэргийг номлох цагт нїїр таньж тонилоогїй бол дараахь нїїр таниулах аргаар тонилох нь зайлшгїй.Муу заяаны хїч нь их, нїгэл тїйтгэр нь зузаан , хїнд, авъяас нь єнє хол , хилэнцтэн амьтан олон тул нїїр таниулахад їл тонилон дорогш тєєрєх нь олон буй.Дээрх ухаан баригч тэнгэрийн чуулган їзэгдээд єнгєрсний хойно цус уугч их хилэнт тэнгэрийн бадрангуй чуулган 58 тоотойгоор амирлангуй тэнгэрийн чуулганы орноос хувилж ирнэ.


Энэ нь их хилэнтэний зуурд мєний тул айх, цочих, зїдэх гурваар єєрийн эрхгїй зовох болно.


Энд нїїр таниулах нь маш бэрх бєгєєд ухаанаараа єєрийн эрхийг эс олсноор їхээд сансарын зуурдын хавцгайд тєєрєх нь маш амархан.Тэр цагт айх, цочих, зїдэх гурвыг бодитойгоор сэтгэлдээ тєрїїлэхгїйгээр алгасрах чєлєєгїй, єєрийн ухааныг нэгэн їзїїрээр хичээн бэхэлж чадахгїй бол далай мэт номыг номлосон ч тонилохын арга байхгїй. Ерийн єтєл ардууд сансарын зуурдын хавцгайд тєрєх нь асар их болно.Тэд айх, цочих, зїдэх гурвын эрхээр мєр буруудан муу заяаны эрэг ганганд унаж зовно.Харин нууц тарни бясалгагчид нь дээрхи цус уугч тэнгэрийн чуулганыг ургаж ирэхийн цгат урьд таньдаг байсан сайн танилтайгаа учирсан мэт эдгээр чуулганыг Ядам бурхан мєн байна хэмээн илт мэдээд ихэд їнэмшин итгэж хоёргїй шингэж бурхан болно.Амьд ахуй цагтаа цус уугч тэнгэрийн чуулганы дїр байдал болон хєлгийг бясалгасан хийгээд тэдгээр бурханд тахил тавьсан ба магтаал, ерєєл, залбирал їйлдсэн хийгэд хєрєг биеийг нь зурсан, бїтээсэн, єєрєє бїтсэн тэргїїтэнийг їзсэнээр ямар ч єнгє дїрс бие їзэгдэхїй дор илт мэдэж тонилохын хутагийг єєрєє олно.Хїний оронд байхдаа єєрийн ухаанаар утгыг мэргэн онож, номын ёсонд дадсан язгууртан нь сансарын зуурдын хавцгайд шарил, хїїр хийгээд солонгон гэрэл, элдэв аймшигтай їзэгдлийг їл їзнэ. Амьд ахуй цагтаа нууц тарниудыг цээжлэн тогтоогоогїй , тарнисын їсгийг доромжилсон ба їл тоомсорлогчид нь зуурдын хавцгайд тєєрснєє їл мэднэ.Гэнэт сэтгэлд нь таагїй зїйл, урьд ємнє їзэж хараагїй юмс їзэгдэл гэнэт їзэгдсэнээр тїїнийг дайсан хэмээн бодож, айн цочин зїдсэнээр сэтгэл нь гутаж муу заяанд унана.Нууц тарнийн номыг бїрэн гїйцэд бясалгаж чадахгїй бол тэр хїнд буру їзэл тєрєх ба айдас сэжиг їїсч, нууц тарни дор баясан їйлдсэн ч тонилохын хутагийг олохгїй.Хїний оронд байхдаа буру зохисгїй мєрєєр явж, нїгэл хилэнц их їйлдсэн бол їхэхийн цагт хїїр шарил, хєрєг, бие, солонгон гэрэл тэргїїтэн элдэв зїйлийн билгэс їзэгдэх болно.Нууц тарни бясалгагчид болбоос їхэл егїїдэж, амь тасрахын цагт ухаан баригч Баадод хийгээд Дагинисийн чуулган тэднийг магадаар удирдан огторгуйн оронд хїргэнэ. Тїний шинж нь арилсан, хиргїй, гэгэн огторгуйд солонго татаж, гэрэл їзэгдээд шингэх ба цэцгийн хур буух , хїжийн їнэр анхилах хийгээд огторгуйд сонсголон ая дуу тэргїїтэн гарна.Тиймийн тулд ухаантан мэргэд, танри бясалгагчид хийгээд ерийн танхай ардудад энэхїї “Ихэд сонсгоод тонилгогчоос” єєр тонилгох ном байхгїй.Номын чанарын зуурдын амирлангуй, хилэнтэний єнгє тєрєх цагт тїїнийн илт мэдвэл тєгс жаргалангийн биетэй болно.Харин сансарын зуурдыг илт мэдвэл хувилгаан биетэй болж, дээд язгууртанаа тєрєх болно.Энэхїї “Ихэд сонсгоод тонилгогч” нь бясалгал хийлгїйгээр бурхан болгогч ном, сонссоны тєдийхнєєр тонилгогч ном, их хилэнцэтнийг завсарын мєрд удирдагч ном, нэгэн эгшний тєдийхєнд муу їйлийн їрийг арилгагч гїн нарийн ном болой.Энэ номыг биедээ хїргэсэн амьтан бїхэн муу заяанд їл унана.Їнийг биедээ зїївэл алтан мандалд сувд эрдэнэ шигтгэсэн мэт маш их адистидтай болой.Бас нїїр таниулах нь Т


( Талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй)


Аяа Чи їл алгасран сонстугай.Чиний бие амирлангуй хилэнтэний зуурдад тєєрснєє їл мэдэн эндїїрсэн тул эдїгээ 8 хоног дээр цус уугч тэнгэрийн чуулган угтаж ирнэ.Їїнд их цогт Будда Хэрїга хэмээх бие нь харавтар, 3 толгойтой, 6 мутартай, 4 хєлєє баруунаа бохирон, зїїнээ жийсэн, баруун нїїр нь цагаан, зїїн нїїр нь улаан, дунд нїїр нь харавтар, биенээсээ аймшигт гэрлийн цогц бадраасан,


Аяа Чи їл алгасран сонстугай.Чиний бие амирлангуй хилэнтэний зуурдад тєєрснєє їл мэдэн эндїїрсэн тул эдїгээ 8 хоног дээр цус уугч тэнгэрийн чуулган угтаж ирнэ.Їїнд их цогт Будда Хэрїга хэмээх бие нь харавтар, 3 толгойтой, 6 мутартай, 4 хєлєє баруунаа бохирон, зїїнээ жийсэн, баруун нїїр нь цагаан, зїїн нїїр нь улаан, дунд нїїр нь харавтар, биенээсээ аймшигт гэрлийн цогц бадраасан, маш аймшигт дїртэй 9 нїдээр хилэгнэн ширтсэн аньсага нь цахилгаан мэт цахилсан, айх мэт хурц соёоноосоо гал бадраагаад “элээ халаг хаа хаа” хэмээн инээх хїчтэй их дууг дуурсган, тэргїїндээ бадармал улбар шар їсээ дээшид сэгсийлгэсэн, нар, сар хийгэд хохимой толгойг хэлхэн хїзїїндээ зїїсэн, хар могойгоор биеэ ороосон , цус гоожсон нойтон толгой хэлхэн бэлхїїстээ зїїсэн, 6 мутарын баруун дээдэд хїрд, дундад илд, эцэст тїмїгэ, зїїн дээдэд хонх, дундад гавал, эцэст анжис барьж эх Будда Хэругагийн хїзїїгээр тэвэрч, зїїн мутараараа улан лавайг аманд нь барьсан тагнайгаа таших нь лууны дуу хїрхрэх мэт, їсний завсраас нь гал бадарсан ,гарди шувуут тавцан дээр хєлєє жийж , хумхын ёсоор суусан дїртэйгээр чиний ємнє тєрж ирнэ.


Тїїнээс їйл айтугай.Їл цочтугай.Їл зїдтїгэй. Энэ нь чиний єєрийн ухаанаас тєрсєн чиний Ядам бурхан мєний тул їл айтугай.Илт мэдтїгэй.Утга дор ялж тєгс нєгчигсєн Намбарнанзад бурхан тїїний эцэг, эх, магад мєний тул баясан биширч залбирвал шууд тонилох болно. Тїїнийг мэдсэнээр Ядам бурхан лугаа хоёргїй шингээд тєгс жаргалангийн туулсан биет бурхан болно.Баст їїнээс айж, цочин зїдэх тєрж, буруудснаар нїїр эс танивал 9 хоног дээр цус уугч Очир язгууртан угтаж ирнэ.Їїнд нїїр таниулах нь ( талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй)


Аяа Чи їл алгасран сонстугай.Цус уугч Очир язгууртан ялж тєгс нєгчигсєн Базар Хэрїга хэмээх бурхан биеийн єнгє нь хєхємдєг, 3 нїїртэй, 6 мутартай, 4 хєлєє баруунаа бохирон, зїїнээ жийсэн, баруун нїїр нь цагаан, зїїн нїїр нь улаан, дунд нїїр нь хєхємдєг, 6 мутарын баруун дээдэд очир, дундад гавал, эцэст тїмїгэ, зїїн гарын дээдэд хонх, дундад сэлэм, эцэст анжис барьсан, эх Базаргрїди Ишинрийн бие дор эвцэлдэн баруун мутараар эцэгийн хїзїїгээр тэвэрч, зїїн мутараар аманд нь улаан лавайг барьсан , дїртэйгээр тєрж ирнэ.






Энэ нь чиний Ядам бурхан мєн тул айж цочилгїй илт мэдэн сэтгэтїгэй.Утга дор ялж тєгс нєгчигсєн Базарсад бурхан тїїний эцэг, эх магад мєн тул илт мэдэн баясан сэтгэснээр тонилох болно.Бас муу заяат их хилэнцэтнїїд айж цочин буруудсанаар нїїр эс танивал бас 10 хоног дээр цус уугч Эрдэнийн язгуурт Радна Хэрїга хэмээх бурхан биеийн єнгє нь шаравтар хар, 3 нїїртэй, 6 мутартай, 4 хєлєє баруунаа бохирон , зїїнээ жийсэн, баруун нїїр нь цагаан, зїїн нїїр нь улаан, дунд нь шаравтар хар, Гал бадарсан баруун гарын дээдэд эрдэнэ, дундад сэрээ, эцэст билїї барьсан, зїїн гарын дээдэд хонх, дундад гавал, эцэст эрусула сэрээ барьсан, эх Радногрудисори эцгийн бие дор эвцэлдэн баруун мутараар Хэругагийн хїзїїгээр тэврээд зїїн мутараар улаан лавай аманд нь барьсан дїртэйгээр чиний ємнє тусч ирнэ.






Энэ нь чиний Ядам бурхан мєн тул їл айтугай.Утга дор ялж тєгс нєгчигсєн Раднасамвава бурханы эцэг эх магад мєн тул илт мэдэл їлэмж бишрэн сэтгэвэл Ядам бурханыг илт таньж, хоёргїй шингэн бурхан болох болно.Тэр мэт нїїр танилбаас муу заяаны авъяасаар айх, цочих, зїдэхийг тєрїїлж, буруудсанаар нїїр їл танивал 11 хоног дээр цус уугч Лянхуа язгуурт бурхан угтаж ирнэ.Нїїр таниулах нь : ( талийгаачийн нэрээр дуудан ийн хэмээмїй)






Аяа Чи їл алгасран сонстугай.11 хоног дээр цус уугч Лянхуа язгуурт ялж тєгс нєгчигсєн Бадам Хэрїга хэмээх бурхан биеийн єнгє нь улбар хар , 3 нїїртэй, 6 мутартай, 4 хєлєє баруунаа бохирон , зїїнээ жийсэн , баруун нїїр нь цагаан, зїн нїїр нь хєх, дунд нїїр нь улбар хар, 6 гарын баруун дээдэд лянхуа, дундад сэрээ, эцэст бэрээ, зїїн дээдэд хонх, дундад цус дїїргэсэн гавал, эцэст єчїїхэн хєєрєг барьж, эх Бадагруди Ишинри лїгээ эвцэлдэн баруун мутраар эцгийн хїзїїгээр тэврээд, зїїнээрээ улаан лавай аманд нь барьсан, дїртэйгээр ємнє чинь тусч ирнэ.


Тїїнээс айлгїй єєрийн ухааны бие хэмээн илт мэдэн сэтгэтїгэй.Утга дор ялж тєгс нєгчигсєн Авид бурхан, эцэг эх мєнийг илт мэдвэл хоёргїй шингэж, бурхан болох болно. Энэ мэт нїїр таниулахад муу авъяасын эрхээр орчлонгийн зїг татагдаж, айж, цочин буруудсанаар нїїр танихгїй хоцорсон бол 12 хоног дээр цус уугч Їйлсийн язгуурт бурхан, тэнгэрийн чуулган, Хисмари хийгээд эм чєтгєрийн дїртэйгээ чиний ємнє тєрж ирнэ.Нїїр таниулах нь : ( талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй)






Аяа Чи їл алгасран сонстугай. 12 хоног дээр цус уугч Гарма Хэрїга хэмээх биеийн єнгє нь ногоовтор хар, 3 нїїрт, 6 мутарт, 4 хєлєє баруунаа бохирон, зїїнээ жийсэн, баруун нїїр нь цагаан, зїїн нїїр нь улаан, дунд нь ногоовтор хар, 6 мутарын баруун дээдэд илд, дундад сэрээ, эцэст бэрээ, зїїн дээдэд хонх, дундад гавал, эцэст анжис барьсан, эх Гармагрїди Ишинри лїгээ эвцэлдэн баруун мутараар хэрїгагийн хїзїїгээр тэврээд , зїїн мутараар улаан лавай аманд нь барьсан дїртэйгээр ємнє чинь тєрж ирнэ.






Чиний Ядам бурхан мєний тул їл айтугай.Утга дор ялж тєгс нєгчигсєн Амогсэди бурхан, эцг, эх мєний тул илт мэдэж биширвэл хоёргїй шингэж, бурхан болох болно. Тэнд нїїр танилсанаар эс тонилвол 13 хоног дээр 8 Гэїрима хилэнтэн эхэс эм чєтгєрийн дїртэйгээр чиний ємнє тєрж ирнэ. Нїїр таниулах нь ( талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй)






Аяа Чи їл алгасран сонстугай.13 хоног дээр 8 Гэїрима:


-Зїїн зїгээс цагаан єнгєт Гэїрима эх, баруун гартаа модон бэрээ, зїїн гартаа цус дїїргэсэн гавал барьсан.


-Ємнє зїгээс шар єнгийн Заури эх э гартаа нум, сум эвшээлгэн барьсан.


-Баруун зїгээс улаан єнгєт Сринмо эх матрын цус дїїргэсэн гавал барьсан


-Зїїн ємнєєс улбар шар єнгєтэй Бїйгагай эх баруун гартаа хясал барьж, зїїнээрээ амандаа идсэн.


-Баруун ємнєєс ногоовтор хар єнгєтэй Гасмари эх баруун гараараа цус дїїргэсэн гавал барьж, амандаа цус балгасан.


- Баруун хойноос цайвар шар єнгєтэй Зандали эх хїний бїхэл биеийг барин идсэн.-Зїнн хойноос хєхємдєг єнгєт Исмиша эх толгойг нь салгасан биеийг идсэн.


Эдгээр 8 Гэїрима, цус уугч 5 эцгээр хїрээлїїлж ємнє чинь тєрж ирнэ.Їл айтугай.


Тїїний гадуур 8 эм чєтгєр хїрээлїїлж ирнэ.


-Зїїн зїгээс харавтар єнгєт Сангасмугэ


Эм чєтгєр арслан толгойтой, 2 гараа євчїїн тус газраа эвхсэн амандаа яс зуусан.


- Ємнє зїгээс улаан єнгєт Бэсхириугэ эм чєтгєр барс толгойтой, 2 гара ємнє соливож, хурц нїдээрээ машид догшноор ширтэн соёогоо ярзайлгасан.


- -Баруун зїгээс хар єнгєт Сэриламїгэ эм чєтгєр баруун гартаа їсний хяргуур барьж, зїїн гараараа нїд барьж цусыг нь долоосон.


- Хойт зїгээс хєхємдєг єнгєт Шонамїгэ эм чєтгєр чонын толгойтой, 2 гартаа араг яс барьж, амаа ангайн нїдээ ширїїнээр ширтсэн.


- Зїїн ємнєєс цайвар шар єнгєтэй Гридамїгэ эм чєтгєр хачир шувуун толгойтой, їхдэлийн хїїрийг мєрєндєє їїрч, гартаа хувхай яс барьсан.


- Баруун ємнєєс улбар шар єнгєтэй Гангамїгэ эм чєтгєр їхээрийн шувун толгойтой их їхдэлийг нуруундаа їїрсэн.


- Баруун хойноос хар єнгєт Хахамїгэ эм чєтгєр хон хэрээ толгойтой, зїїн гараараа гавал барьж, баруунаараа уушиг, зїрх барин идсэн.


- Зїїн хойноос хєхємдєг єнгєт Хулумїгэ эм чєтгєр шар шувун толгойтой, баруун гартаа очир , зїїн гартаа илд барьсан.


Эдгээр эм чєтгєрїїд цус уугч 5 эцгээр хїрээлїїлэн ємнє чинь тєрж ирнэ.Эд бїгд чиний єєрийн сэтгэлийн ухааны хїчин мєний тул їл айтугай.Мєн 14 хоног дээрээ :


Зїїнээс цгаан єнгєт барс толгойтой эх Ангуш, зїїн гартаа цус дїїргэсэн гавал барьсан.


- Ємнє зїгээс шар єнгєтэй гахай толгойтой эх гартаа сэлэм барьсан.


- Баруун зїгээс улаан єнгє арслан толгойт эх тємєр чєдєр барьсан .


- Хойт зїгээс ногоон єнгєтэй могой толгойт эх хонх барьсан.Эдгээр 4 эх тус тус тєрж ирнэ.Эдгээрээс їл айтугай.


Аливаа тєрсєн бїгд чиний сэтгэлийн єєрийн хїчин мєний тул илт мэдэн їл айтугай.Хэрэв сандрах болвоос лам багшийнхаа увдисыг дуудан бясалгатугай.


Энэ їед зїїн зїгээс :


- Харавтар єнгєт мангас эх, бух толгойтой, очир гавал барьсан.


- Улбар єнгєт Эсїрва эх , могой толгойтой, лянхуа барьсан.


- Ногоовтор єнгєт Тэнгэр эх, ирвэс толгойтой, гартаа сэрээ барьсан.


- Хєх єнгєт Хїсэгч эх, їнэг толгойтой, гартаа хїрд барьсан


- Улаан єнгєт Залуу эх, шар баавгай толгойтой, гартаа богино жад барьсан.


- Цагаан єнгєт Хурмаст эх, хар баавагай толгойтой, гартаа цалам барьсан..Зїїн зїгийн 6 эх ємнє чинь тєрж ирнэ.Тїїнээс їл айтугай.


Ємнє зїгээс :


- Шар єнгийн Бясалгагч эх, баавгай толгойтой, їсний хяргуур барьсан


- Улаан єнєгтэй Амирлангуй эх, матар толгойтой, гартаа хонх барьсан


- Ногоон єнгєт Рашаан эх, хилэнцэт хорхой толгойтой, гартаа лянхуа барьсан


- Цагаан єнгєт Саран эх , халцгай толгойтой, гартаа очир барьсан


- Ногоовтор єнгєт Билгийн эх, їнэгэн толгойтой, гартаа бэрээ барьсан.


- Шар єнгєт Ягшис эх, барс толгойтой гартаа цустай гавал барьсан .Ємнє зїгийн 6 эх ємнє чинь тєрж ирнэ.Тїїнээс їл айтугай


Баруунаас :


- Ногоовтор єнгєтэй Идэгч эх, хачир шувуун толгойтой, гартаа илїї барьсан.


- Улаан єнгєтэй Баясгалант эх, морин толгойтой, гартаа цээжний яс барьсан.


- Цагаан єнгєт Хїчит эх, гарьд шувуун толгойтой, гартаа бэрээ барьсан


- Шар єнгєт Мангас эх, нохой олгойтой, гартаа очир барьсан


- Шаравтар єнгєтэй Хїсэгч эх, євєлжин толгойтой, гартаа нум сум барьсан


- Ногоон єнгєт Эд сахигч эх, буга толгойтой, гартаа бумба барьсан.Баруун зїгийн 6 эх ємнє чинь тєрж ирнэ.Тїїнээс бїї айтугай.






Хойт зїгээс :


- Хєх єнгєт Хий тэнгэр эх, чонон толгойтой гартаа оронго барьсан.


- Улаан єнгєт Маму эх , сармагчин толгойтой, гартаа модон багана барьсан .


- Хар єнгєт Жарахи эх, гахай толгойтой, гартаа соёо барьсан.


- Улаан єнгєт Очир эх, доргон толгойтой, гарта їхдэл барьсан.


- Ногоовтор єнгєт Том хамарт эх, заан толгойтой, гартаа хєєрєг барьсан.


- Хєх єнгєт Усан тэнгэр эх могой толгойтой, гартаа хар могой цалам барьсан. Хойт зїгийн 6 эх ємнє чинь тєрж ирнэ.Їїнээс бїї айтугай.


Їїнээс гадна 4 хаалгч эх бас тєрж ирнэ.Їїнд :


- Зїїн зїгийн хаалгач: Хар єнгєт Очир эх, хєхєє толгойтой, гартаа сэрээ барьсан.


- Ємнє зїгийн хаалгач: Шар єнгєт ямаан толгойт эх , гартаа цалам барьсан.


- Баруун зїгийн хаалгач: Улаан єнгєт Очир эх, арслан толгойт, гартаа тємєр чєдєр барьсан.


- Хойт зїгийн хаалагч: Ногоовтор єнгєт Очир эх, могой толгойт, гартаа хонх барьсан.Ийм 4 хаалгач эх ємнє чинь тєрж ирнэ.


Энэ мэт 4 зїгийн зургаа, зургаан 24 эх, 4 хаалгач нийлээд 28 эрхтэн эхчїїд 6 –р Хэрїгагийн бурханы чуулган, Раднасамвавагийн биеийн хїчнээс тєрсєн болохыг илт мэдэн сэтгэтїгэй.Чиний єєрийн билиг билгїїнээс цус уугч 58 бурхадын чуулган гараад ємнє чинь тєрж ирэх цагт тэдгээр тєрсєн бїгд чиний єєрийн ухааны єнгє мєн болохыг мэдсэн даруй цус уугч бурхадын бие лїгээ хоёргїй шингэж бурхан болно.Тэдгээр амирлангуй хийгээд хилэнтэний биеийн хэмжээ нь : Их нь огтргуйн хязгаар лугааЧиний єєрийн билиг билгїїнээс цус уугч 58 бурхадын чуулган гараад ємнє чинь тєрж ирэх цагт тэдгээр тєрсєн бїгд чиний єєрийн ухааны єнгє мєн болохыг мэдсэн даруй цус уугч бурхадын бие лїгээ хоёргїй шингэж бурхан болно.Тэдгээр амирлангуй хийгээд хилэнтэний биеийн хэмжээ нь : Их нь огтргуйн хязгаар лугаа чацуу, дунд нь сїмбэр уулын тєдий, бага нь чиний биеийг 18 давхарласан чинээ болж їзэгдэх тул тїїнээс їл айтугай.Хэрэв чи эдгээрээс айж зїдвэл хамаг бурхадын бие Махагалын бие болно. Хамаг хилэнтэний бие Эрлэг Номун хааны бие болж, орчлонд тєєрнє. Єєрийн сэтгэлийг илт эс танивал бїхэл бїтэн галавын туршид ном їйлдээд, хамаг судар дандараас уншиж, мэргэн болсон ч бурхан болохгїй. Єєрийн сэтгэлийг илт танивал нэгэн тарнийн ганц оньсоор бурханы хутагийг олох болюу. Єєрийн сэтгэлийг илт эс мэдвээс номын чанарын зуурдад Эрлэн Номун хааны бие тєрж ирнэ.






Тэрээр дээд шїдээрээ хємхийгєє зууж , хурц догшин нїдээр аймшигтай ширтэн гартаан шулмасын эрээн мод бариад цохь , цохь ал, ал хэмээн хахирган дуугаар хашгиран нойтон тархи долоон идэн, хїний цус ууж, амин зїрхнийг суга татаад толгойг нь тасдан хаях тэргїїтэн аймшигтай дїрээр ертєнцийг донсолгож ирнэ.Чи тїїнээс їл айтугай.Чи дурын бие болосн тул алах, огтчих болбоос чамд їхэхийн шалтгаан байхгїй.Амирлангуй ба хилэнт бурхад, цус уугчид, зїйл бїрийн толгойтой эрлэгїїд, солонго, гэрэл зэрэг нь бодитой бїтээгїйг мэдвэл чиний хамаг айдас бїхэн єєрийн оронд алдарч хоёргїй шингээд бурхан болох болно.Эд бїгдийг эс мэдэрвэл чи ийн ерєєл тавь.






“Гурван эрдэнэ дор сїсэг бишрэл їїсгэн єєрийн Ядам бурханаа дуудан, би зуурдын хавцгайд тєєрч явна.Нигїїлсэхїйгээр намайг барин соёрх. Нэхїїл болон ирээд муу заяанд бїї унагаач.


Аяа догшин эндїїрсэн сэтгэлээр орчлонд тєєрч яваа намайг айх, цочих, зїдэхийн бодийг тэвчїїлээд гэгэн гэрлийн мєрєєр ялж тєгс нєгчигсєн хилэнтэний чуулган мєрийг минь удирд.Хилэнт эхчїїдийн чуулган хойноос хаш.Зуурдын аюулт хавцгайгаас гэтэлгэн соёрх.Їнэхээр туулсан бурханы оронд хїргэн соёрх. Баясгалант нєхдєєс хоцрон ганцаар тєєрєєд єєрийн сэтгэл хоосон хєрєг мэт болж, айх, цочихын цагт бурхадын нигїїлсэхїйн хїчээр аюул їл болох болтугай.Билиг билгийн 5 гэрэл тєрєх цагт єєрт айх, зїдэх зїйлгїйгээр єєрийн сэтгэлийг илт мэдэх болтугай.Амирлангуй хилэнтэний єнгє, бие тєрєх цагт аюулгїй чанарыг олоод зуурдыг илт мэдэх болтугай.Муу заяаны эрхээр зовбол Ядам бурхан зовлонг арилгах болтугай. Номын чанарын дуу мянган лууны дуу мэт хїрхрэх болбоос тэд маанийн 6 їсэг болох болтугай. Номын чанарын дуу мянган лууны дуу мэт хїрхрэх болбоос тэд маанийн 6 їсэг болох болтугай.5 махбодын орны дайсан їл хєдлєєд, язгурын 5 бурханы орныг їзэх болтугай хэмээн 3-7 удаа ерєєл тавьснаар хамаг аюул арилж, тєгс жаргалангийн биет бурхан болох болно.






Ер нь аливаа хїмїїн амьд ахуй цагтаа бясалгалыг ихэд хичээн їйлдвээс їхэл егїїдэсний дараа зовлон бага амсах ба огт амсахгїй байж болно.Иймд амьд ахуй цагтаа”Ихэд сонсгоод тонилгогч” їїнийг олон дахин уншин судалж, їнэнхїї утгыг сэтгэлдээ тогтоон 3 цагт їл саатан унштугай. Олон эрлэг хєєж ирэхийн цагт мартахааргїй энэ номын утгыг тогтоотугай.5 завсаргїй нїгэл хилэнц їйлдсэн хїний чихэнд сонсгосон ч магадтай тонилох болно.Тиймийн тулд олон хїн цугласан ихчуулганы газар уншиж, дэлгэрїїл. Амьд амьтан бїхний чихэнд сонсгох хэрэгтэй.олон євчтєнд уншиж єг.Їхэгсдийн ясны дэргэд унш.Амьд їхсэн алин бололвч энэ номтой учирсан нь маш сайн заяатай болно.Нїгэл хиэнц их хийсэн хїн энэ судартай учрах бэрх бєгєєд учирсан ч сэтгэлдээ тогтоож чадалгїй, энэ номыг сонссоноор буруу їзэлтєрж, тєєрєх тул энэ номыг машид хайрлан хїндэтгэж, хичээн ойлгох хэрэгтэй.Тийнхїї энэ номыг 14 хоног хїртэл уншин нїїр таниулах хэрэгтэй.






Аяа Чи їл алгасран сонстугай.1-5 хоногт їхэтхийгээд сэрвэл сїнс чинь улам толрхой болж, урьд амьд байсан шигээ бодитой сэтгэл тєрєєд хотол эрхтэн тєгссєн мэт санагдана.Тэр їед юунд ч торолгїй яван заяаны хувилгааны хїчин тєгєлдєр болж, тэнгэрийн арилсан нїдээр ертєнцийг їзэх болно гэж сударт номлосон тул энэ нь чиний сэтгэлийн бие болой.Тиймийн тул аль оронд тєрєх бєгєєс тэр орны билгэс, байдал чамд їзэгдэх болно. Иймд чи аливаа їзэгдэх бодитой зїйлийг їл даган дурлах, шунахайрах сэтгэлийг дартугай. Эс чадвал чи 6 зїйл амьтны оронд тєрж, зовлонг эдлэх болно. Хотол эрхтэн тєгсєєд юунд ч торолгїй яван чадах нь чи амьд цагтаа сохор, дїлий, хэлгїй, доголон байсан бол эдїгээ зурдад хотол эрхтэн бїрдэж, нїдээр єнгє дїрсийг їзэн чихээр дууг сонсон хэлээр ярьж эрхтэн бїрдсэн мэт санагдана. Энэ нь чи єєрєє їхээд зуурдад тєєрсєн шинж мєний тул илт мэдэж увдисыг дурдан єгїїлтїгэй.


Ухаан сэтгэл чинь мах цусаар бїтсэн биенээсээ хагацсан тул Сїмбэр уул, байшин барилга, хад чулуу юунд ч торолгїй нэвт яван чадагч нэгэн їйлс чамд бїтэх болно.Энэ нь бясалгалаар бїтсэн рид хувилгаан биш заяаны хїчнээс бїтсэн рид хувилгаан тул нэгэн агшинд чи єєрє хаа хїрэхийг хїсвээс тэр даруй тэр газраа хїрэх болно.Учир иймээс чи энэ їед єєрийн лам багшаа дурьдан бясалгаж, Арьяавал( Жанрайсиг) бурханд залбиртугай.






Ингэвэл чи бодитой тєрсєн юмс їзэгдлийг арилсан тэнгэрийн нїдээр їзэх болно.Чи єєрийн эхнэр , нєхєр, їр хїїхэд, ураг садан, дотно нєхєддєє сэтгэл хоргодох нь тусгїй тул хичээн хорьтугай.Чамайг заяаны хий їзэгдэл їлдэн хєєснєєр єєрийн эрхгїй сїнс чинь шїтээнгїй боосн тул шувууны єдийг салхинд хийсгэсэн мэт салхины морийг хєлєглєж тогтож, ядан байх болно.Їїнийг чи бодитой зовлон хэмээн бїї сэтгэ. Чиний сэтгэлд єдєр шєнєгїй, цаг їргэлж тэнгэрийн оёдол мэт зурвас цагаан зам 49 хоног хїртэл їргэлжлэн їзэгдэх болно.Тэр цагт заяаны их улаан салхи маш аюултай тэсэхийн аргагїй хойноос їлдэн хєєж, их аюулт хав харанхуй ємнєєс угтан дэлдтїгэй, алтугай хэмэн элдэв зїйлийн хахир дуун машид айлган ирэх болно.Бас их хилэнтэнїїд, мах идэгчид, ягшисууд, элдэв зїйлийн ирт мэс барьсан олон яргачид дэлдтїгэй, алтугай хэмээх хїрхрэх аюулт дуу гарган айлган ирэх болно. Аймшигт дїртэй элдэв зїйлийн араатан, гєрєєс араас хєєх мэт ирэх, цасан шуурга, шороон шуурга, усан бороо хийгээд олон хїн хойноос хєєх мэт ирэх болно. Уул нурах, далай лавалгаалах ду гарах, тїймэр шатах, салхи шуурга хєдлєх мэт дуу гарна. Тэдгээрээс айж, нуугдах газар эрж, зовохын цагт ємнє чинь ёроолгїй гїн улаан, цагаан, ногоон єнгєтэй 3 нуур байх бєгєєд тїїнд унаж їхэх мэт сэтгэгдэл тєрнє. Энэ нь чиний уур, тачаангуй, мунхаг 3 мєн болой.Їїнийг сансарын зуурд мєн байна хэмээн мэдээд Аръяавал бурхан хийгээд лам гурван эрдэнийг дуудаж, ийм нэртэй намайг муу заяанд бїї унагаач ээ хэмээн чин сэтгэлээр бишрэн залбиртугай.Харин буян їйлдэж, чуулган хураасан бол тєгс сайн эд таваар, элдэв зїйл амгалан жаргалан чамайг угтаж авна. Аяа Чи хїсэл хийгээд зовлон, жаргалан юуг ч їл анзааран зєвхєн лам гурван эрдэнийг сэтгэлдээ бясалган залбир. Ухаан чинь биеэсээ хагацсаны эрхээр сэтгэл чинь тогтворгїй болж, нэг газар сууж їл чадаад сэтгэл зохисгїй хїйтэн болоод сїнс чинь ширвээтэн долгисон тогтон ядах болно.Энэ їед сэтгэлээ бат тогтвортой баригтун. Ингэж эс чадвал чи їр садны хайлан уйлалдах дуу хийгээд єєрийн эд мал, хєрєнгє, хїїрэндээ хоргодох сэтгэл тєрж, сэтгэл гутан гашуудаад єєрийн хїїрэнд 9 удаа хїртэл орохыг сэтгэсэн ч номын чанарын зуурд єнє хол учир євєл хєлдєнє, зун ємхийрнэ, їр сад чинь булшинд дарна, галд тїлнэ, усанд хийнэ, араатан жигїїртэнд єгнє гэх мэтээр эргэн орох хїїр байхгїй болно.Энэ їед чи їл баясан гаслаад хад чулуу, євс, мод эрэг ганган дор нуугдах сэтгэл тєрєх нь сансарын мєрийн зуурдын чанар буюу.Чи єєрийн биеийг эрэх ба шунахайран тачаахыг тэвчиж хоосны агаар дор бат, нот агуултугай.Ийн хэмээн нїїр таниулахад муу заяаны эрхээр їл тонилох болвоос ( талийгаачийн нэрээр дуудаад ийн хэмээмїй)






Аяа Чи їл алгасран сонстугай.Их зовлон болох нь чиний єєрийн їйлийн їр мєний тул лам 3 эрдэнэдээ сайтар залбир.Ядам бурханаа танихгїй, бсяалгал хийхгїй, алгасарбал эдїгээ чиний хамт тєрсєн бурхан амьд ахйудаа їйлдсэн буяны чинь хэмжээгээр цагаан чулуу, хамт тєрсєн чєтгєр чинь хилэнц хийсний хэмжээгээр хар чулуу аваад тус тус угтаж ирнэ.Хэрэв чи буян хийсэн бол цагаан чулуу нь их, нїгэл хилэнц хийсэн бол хар чулуу нь их байна.Тэр цагт чи маш ихээр айн чичирч, би нїгэл хийгээгїй гэж худал хэлбэл тусгїй болно.Учир нь эрлэгїїд толь дэнсэндээ їзэж, чиний буян хилэнцийг илт мэдэхийн тулд буюу. Тэндээс эрлэгїїд чиний хїзїїнээс чинь дэгээгээр боймлож, тємєр дэгээгээр эгэмнээс чинь гогодож чирээд хїзїїг чинь огтлох, зїрхийг сугалах, гэдсийг цувуулах, тархийг бяцлах, цусыг уух, махыг идэх, ясыг чинь хэмхэлсэн ч їхэхгїй.Биеийг чинь хэдэн хэсэг огтчин хуваасан ч дахин дахин эдгэж ирнэ.Ийм их зовлонгуудыг хязгааргїй амсах болно.Тиймээс чулуу авч ирэхэд їл айн, худал їл єгїїлэн, эрлэгїїдээс їл сандартугай.Чи дурын биет болсон тул алах, хэрчих, огтчих, болбоос їхэхгїй.Энэ чинь чиний єєрийн сэтгэл мунхарч, эндїїрсэн, єєрийн чинь єнгє тул айх хэрэггїй. Чиний дурын бие хоосрон билиг билгїїн їгїй тул аливаа їзэгдэх эрлэг хийгээд чєтгєр, аймшигт дїрстэй ягшис зэрэг нь бодитой бїтээгїйг илт мэдэж, зуурдад Махамудрагийн дияаныг тєгс бясалгатугай. Хоосон гэгээн хоёр нь салшгїй чанартай тул тэр мэтийг їл алгасран мэдтїгэй.Илт мэдэхийн тул 4 бие огоот туулсан бурхан болох нь магад.Энэ цагт алгасарбал цаг їргэлж зовлонгийн балчигаас гарах аргагїй тамд унана.Чи тэр мэт бясалгалыг мэдэхгїй бол бурхан, ном , хуврагуудад чин сэтгэлээсээ биширч их нигїїлсэгч Аръяабал ( Жанрайсиг) бурханыг сїсэглэн залбиртугай. Аливаа зїйлд хоргодох сэтгэлийг дарахын тулд нїїр таниулах нь : ( талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй )






Аяа Эдїгээ чиний сэтгэлд нэгэн эгшний тєдийд зовлон хийгээд жаргалан чавхны чулуу мэт їсэрч ирэх тул уур, тачаахуй хоёрыг хатуугаар тэвчтїгэй.Хэрэв чи дээд язгуурт тєрєх бол єндєр язгууртаны єнгє їзэгдэнэ. Чиний араас тахил, єглєг, їйлдэхэд зориулж, олон амьтны амь тасалбал чамд эс арилсан эндїїрэх сэтгэл їїсч, догшин уур тєрснєєр чи тамд унах болно.


Чи єєрийн ард їлдсэн эд таваарт хоргодоод тїїнийг бусад хїмїїс эдлэхийг їзээд, чи хармын хар сэтгэл, шунал тачаал тєрїїлэх болбоос єндєр язгууртанд тєрж чадалгїй там ба бирдийн орны аль нэгэнд тєрєх болно. Иймээс чи хойно хоцорсон эд таваарт хоргодох, тачаах сэтгэл тєрвєл тїїнээ эдлэх эрхгїй болсон тул чамд ямар ч їнэтэй эд таваар хоцорсон ч тэдгээрт уурлах, тачаахыг тэвчтїгэй.Харин тэр бїхнийг би лам 3 эрдэнэд єргєж байна хэмээн бат сэтгэтїгэй.Бас хойно хоцорсон ураг, садан, їр хїїхэд, дотно нєхєд чинь нїгэл хилэнц лїгээ эс холилдсон цагаан номын явдал хийгээд лам багшаар буяны зан їйл їйлдїїлэхийг їзээд чи тїїнд ихэд дуршин баясвал муу заяанд уналгїй дээд єндєр язгууртанд тєрєх болно.Амьд ахуй цагтаа чи буян их їйлдсэн бол тїїнээ дурдан бясалга.Буян їйлдээгїй бол їнэхїї баясах, бишрэх сэтгэлээр Ядам бурхан хийгээд Аръяавал ( Жанрайсаг) бурхан залбирч, чин сэтгэлээр ийн ерєєтїгэй.


Аяа Баясгалант нєхдєєсєє хагацаж ганцаардан сэтгэл хоосрон тэнэхийн цагт хамаг бурхадын нигїїлсэхїйн хїчээр айх, цочих, зїдэх зуурдын аюул арилах болтугай.Номын чанарын єєрийн мянган лууны дуу мэт чангаар дуурсах цагт хамгаар маанийн 6 їсгийн дуун болох болтугай.Авралгїй заяа хойноос адагхын цагт Аръяавал бурхан намайг авран соёрх.Муу їйлийн эрхээр зовлон їзэхийн цагт гэгээн гэрлийн амгалан дияан тєрєх болтугай хэмээн хатуугаар ерєєвєл мєрийг чинь магад удирдах болно.Энд нїїр эс таниад муу заяанд тєрєх бол бас доош унаж, 6 зїйл амьтны гэрэл тєрж ирэх болно.Заяаны хїчээр аль оронд тєрєх бол тїїний гэрэл тєрнє.6 зїйл амьтны гэрэл нь аль вэ хэмээвээс:


- Тэнгэрийн гэрэл бїдэг цагаан


- Асурын гэрэл єнгєгїй бїдэг ногоон


- Хїний гэрэл єнгєгїй бїдэг шар


- Адгуусны гэрэл бїдэг хар


- Бирдийн гэрэл бїдэг улаан


- Тамын гэрэл бїдэг утаа мэт єнгєтэйгээр тєрж ирнэ.


Эдгээрийн аль нэг нь тєрж ирэхийн цагт Аръяавал ( Жанрайсаг) бурханыг бясалгавал тєрлийн хаалгыг хаах болно.Бас єєрийн Ядам бурхнаа бясалгавал тєрлийн орныг хаагч бурхан болюу.Ингэж эс чадвал їл тонилон умайд орох учраас умайн хаалгыг хаах увдисыг мэдэх хэрэгтэй.Їїнд : ( талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээмїй)


Аяа Чи дээрх олон удаагийн нїїр таниулахыг эс мэдвэл эдїгэ заяаны эрхээр дээшэ нисэх, хєндлєн нисэх, толгойгоо уруу нь харуулж явах сэтгэл тєрнє. Мєн дээр номлосон хий салхи хєдлєх ба шороо, цасан шуурга тавих, бороо ба мєндєр орох, тэнгэр бїрхэг болох, олон хїн хойноос їлдэн хєєх, аймшигтай сэтгэл тєрж, тїїнээс айж, буруудсанаар зовлонгийн оронд зочилно.тэр цагт чи єєрєє Аръяавал (Жанрайсиг ) бурханыг дурдан сэтгэтїгэй.


Умайн їїдийг хаах арга нь:


Нэгдїгээрт : хармын хар сэтгэлийг тэвчин ламыг эцэг, эх болгон бясалгаад би эдїгээ сансарын зуурдад тєєрч явна. Авран соёрх хэмээн єгїїлнэ.


Энэ їеийн шинж нь : ус хийгээд толины дотор чиний єєрийн єнгє дїрс їзэгдэхгїй бєгєєд биеийн сїїдэр байхгїй болсон байна.


Хоёрдгуаарт : Чамд эр, эм лїгээ тачаадах сэтгэл тєрєх болно. Энэ їед тачаадах сэтгэлийг тэвчин лам багш лугаа бясалган мєргєєд сэтгэлээрээ тахил тахиж, чин бишрэлээр номонд дуршин баясах сэтгэл тєрїїлбэл умайн хаалгыг хаах болно.


Їїгээр хааж эс чадвал:


Гуравдугаарт : Уур, тачааахуйг хариулах увдисыг мэдэх хэрэгтэй. Уур тачаахуйгаас болсон 4 зїйлийн тєрєлт байна.Їїнд :


- Єндєгнєєс


- Умайнаас тєрєх


- Хувилж тєрєх


- Чийг дулаанаас тєрєх гэж байна.


Тїїнд єндєгнєєс тєрєх хийгээд умайнаас тєрєх хувь адил буй. Тэр цагт уур,тачаахуйгаар эр , эм хоёр хурьцалдахад умайн хаалгаар ороод морь, нохой, шувуу, хїн тэргїїтний аль нэгэнд тєрнє.Хэрэв эр тєрєл бєгєєс єєрт эр сэтгэл тєрнє.Эцэгт догшин уур тєрєєд эхэд харам хийгээд тачаангуй сэтгэл тєрнє.Хэрэв эм тєрєл бол єєрий сэтгэлд эм сэтгэл тєрнє.Эцэгт тачаахуйд , эхэд хатуу эмгэнэх сэтгэл тєрнє. Тїїгээр шалтгаалж эцэг эхийн цагаан , улаан дусал учралцах цагт баясгалант тэгш їзэж, сїнс нь ямар нэгэн бие лїгээ нєхцєнє.Тэндээс бие гїйцэж, тєрєх цаг болсноор маш мунхагийн чанараар элдэв зїйлийн зовлонг тасралтгїй амсах болно. Тэр мэтээр 6и зїйл амьтны оронд тєрвєл цаглашгїй зовлонгоор энэлэх болно. Тиймийн тул уур, тачаахуйг хариулаад умайн хаалга хаах ёсыг дурдан сэтгэтїгэй.Уур тачаахуй хийгээд хармын сэтгэлийг тэвчиж, лам хийгээд Ядам бурханыг бясалгатугай.Їїгээр умайн хаалгыг хаах болно.


Дєрєвдїгээрт : Дээрх аргуудаар умайн хаалгыг эс хааж, умайд орохыг завдвал хуурмаг заль мэт увдисаар хаах болно.Дээрх сансарын зуурд дор чиний їзсэн янз бїрийн аймшигт їзэгдэлїїд нь бодитой мєн чанаргїй, зїїд зэрэглээ, заль мэт мєнх бус бєгєєд байхгїй зїйл бий болон їзэгдсэн тул худлыг їнэн хэмээн баримтлах, заль мэтийг бодитой хэмээн эндїїрвэл орчлонд тєєрєн єнє удаан хугацаанд элдэв зїйлийн зовлонгийн балчигт магад багтана.Энэ мэт хамаг їзэгдэл нь зїїд мэт хадны цуурай мэт заль, зэрэглээ мэт толь хийгээд усанд туссан дїрс мэт хий хоосон їзэгдэл бєгєєд эдгээр нь цєм хуурмаг зїйл хэмээн нэгэн їзїїрт сэтгэлээр бясалгаж , чадвал умайн хаалгыг хааж чадна. Їїгээр умайн хаалгыг хааж чадалгїй бас дахин умайд орохыг завдвал гэгээн гэрлийг бясалгаснаар умайн хаалгыг хаана. Би торох, тїрдэхээс хагацсан , хоосон сэтгэлтэй болсон хэмээн бясалгаж чадвал умайн хаалгыг хааж болно. Эдгээр умайн хаалгыг хаах аргыг олон дахин давтан бясалгатугай.Чиний зуурдын сїнс чинь зєн билиг болсон тул амьд цагтаа чи сохор , дїлий байсан бол эдїгээ эрхтэн тєгсєж, юу єгїїлснийг ойлгох болсон байна.Айж цочин алгасахгїйн тул миний юу єгїїлснийг сонсох хэрэгтэй. Бас чиний сїнс шїтээнгїй болсон тул хаана хїрэхийг сэтгэвээс тэр газраа хялбархан очно.Энэ бїх шинж бїрдсэнээр юу сургасан бїгдийг бясалгах эрдмийн оньс чамд бий болсон тул їхээд 49 хоног хїртэл” Ихэд сонсгоод тонилгогч” їїнийг хичээн уншсанаар зуурдаас тонилох болно. Хэрвээ чи нїгэл тїйтгэрийн хїч ихэдсэнээр їл тонилон умайн хаалгыг хааж чадахгїйд хїрвэл энд умайн їїдийг сонгох ба нэгэн увдис бий.Їїнд : ( талийгаачийн нэрээр дуудаад ийн хэмээмїй)


Аяа чи їл алгасран сонстугай.Чи дээрх нїїр таниулах, умайн хаалга хаах олон аргыг эс мэдсэнээр эдїгээ умайд орж, бие авах болбоос умайн хаалгыг сонгох ёсон олон буй.Чи эдїгээ аль тивд тєрєх бєгєєс їїний шинж олон гарна.Анхааран сонстугай.


- Зїїн зїгийн їлэмж биет тєрєх болбоос эр, эм ангир шувуугаар чимсэн ахуй їзэгдэх болно.Тэр тивд тєрвєл амгалан жаргалан тєгссєн боловч ном эс дэлгэрсэн тив тул бїї ортугай.


- Ємнє зїгийн Замбуу тивд тєрєх болбоос сэтгэлд зохистой сайхан байшин їзэгдэх болно.Тїїнд орж болно.


- Баруун зїгийн їхэртэй тивд тєрєх болбоос эр, эм мориор чимсэн ахуй їзэгдэх болно.Эд таваар буй боловч ном эс дэлгэрсэн тив тул тїїнд їл ортугай.


- Умар зїгийн муу дуут тивд тєрєх болбоос їхрээр чимсэн ахуй ба галбирваас модоор чимсэн ахуй їзэгдэнэ.Олон наслах буянтай боловч ном эс дэлгэрсэн тив мєний тул тїїнд їл ортугай.


- Тэнгэрийн оронд тєрєх болбоос элдэв зїйлийн эрдэнэсээр бїтсэн ахуй хийгээд сэтгэлд зохстой байшин їзэгдэх болно.Тїїнд зохисоор хичээн ортугай.


- Асур нарын оронд тєрєх болбоос сэтгэлд зохистой цэцэрлэг ба дуртмал галын хїрдэн эргэсэн їзэгдэнэ.Тїїнд їл ортугай.


- Адгуусны оронд тєрєх болбоос хадны хєндий, газрын нїх, эрэг, ганга, харанхуй будан манан їзэгдэх болно.Тїїнд бїї ортугай.


- Бирдийн оронд тєрєх болбоос євс , модгїй хоосон тал, єндєр ганга, эрэг, харанхуй тив їзэгдэх болно.Тэнд хэрхэвч їл ортугай.


- Тамд тєрєх болбоос муу заяаны гаслах дуун соносгдох ба хав харанхуй тив, хар байшин, улаан байшин тэргїїтэн їзэгдэнэ.Тїїнд їл ортугай.


Чи їл орохыг сэтгэсэн ч єєрийн эрхгїй хойноос заяаны эрлэгїїд їлдэн хєєж, ємнєєс чинь амь таслагч эрлэгїїд хєтлєх ба хав харанхуй, манан хийгээд их улаан салхи шуурга, их дуу шуу, хур бороо, догшин мєндєр, тэргїїтнээс айж, буруудах сэтгэл чамд тєрнє.Чи айснаас болж хаа нэг газар нуугдвал чамд чєтгєр шуламсын бие тєрєх шинж болно.Тїїгээр аль нэг доорд биеийг аваад элдэв зовлонг цаглашгїй эдлэх тул дээрх Хэрїга бурхан хийгээд Хаянхирваа, Очирваань зэрэг хамаг муу бїгдийг їнсэн товрого болгогч аймшигт хилэнтэнїїдийг сэтгэлдээ бодитой їїсгэтїгэй.


Тэдгээрийн адистид хийгээд нигїїлсэхїйн хїчээр чи эрлэгийн яргачнаас ангижирч умайн хаалгыг хаах болно.


Аяа Бас бус Самадийн бурхад нь бясалгалын хїчээр тєрєх болно. Бирд хийгээд чєтгєр шулмасын бие, 80 мянган ад тэргїїтэн хамаг дурын бие нь нь зєвхєн сэтгэлийн чанарын бие болой. Тэр цагт хоосон чанарын Махамударагийн утгыг дуудан Аръяавал ( Жанрайсиг) бруханыг бясалгаснаар тєгс жаргалангийн биет туулсан бурханыг олох болно.Хэрвээ тонилохуйн мєр буруудан орчонд эргэн тєрєх болбоос Баруун зїгийн Сугавадийн оронд Авид бурханы дэргэд Бадамлянхуа цэцгэнд хувилж тєрєх болтугай хэмээн чин сэтгэлээр зорьтугай. Бас Илт Баясгалант ба Аганистийн орон, Адгавадын орон, хязгаарлашгїй Лянхуан гэрэлт орноо Бадамсамбо багшийн дэргэд буюу эдгээрээс єєрийнхєє аль таалсан оронд дуршин сэтгээд нэгэн сэтгэлээр їл алгасан баясан биширвээс дор тэр орондоо тєрєх болно.


Тїшидийн оронд Майдар бурханы дэргэд Лянхуан цэцэгнээс хувилж тєрье хэмээн чин сэтгэлээр биширвэл Майдарын оронд тєрєх болно.


Бас ийн їл чадаад умайг таалж орох хэрэгтэй болбоос умайн хаалгыг сонгох увдис бий тул сонстугай.Энд уур , тачаахуйг тэвчиж ном дэлгэрсэн оронд сайн умайг сонготугай.Їїний тул ийн хэмээн єгїїлтїгэй.






Аяа Би хамаг амьтны тусын тулд Загаравадийн хан ба номын їндэст, хиргїй язгуурт, их сїсэгт эцэг, эхийн шидэт хєвгїїн болон тєрж, бїхэнд туслан явах нэгэн буянт биеийг авсугай хэмэн дуршихын сэтгэлээр ерєєгєєд умайд ортугай.Тэгэхдээ орох хэвлийгээ тэнгэрийн хязгаарлашгїй балгас болон адислаад 10 зїгийн бурхан бодьсадва нар болон Аръяавал (Жанрайсиг) бурханд залбираад “ Авшиг хайрлана уу хэмээн хїсээд умайд орох болно. Тэр їед чи муу авъяасын эрхээр умайг сонгохдоо эндїїрэх нєхцєл гарна. Сайныг муу, мууг сайн хэмэн їзэх эндїїрлийн орон буй тул сайн хэвлийд їл дуршин, муу хэвлийг їл голон сайн, муу, авах, гээхийн ухааныг єєрийн уураасаа хагацсан тэгш сэтгэлийн чанараар олох хэрэгтэй. Адгуус мэтийн адгийн хилэнцэтнїїд, муу заяаны эрхээр гэнэт їхсэн ба уур тачаахуйгаар шарил хийгээд їр садан, ах дїїс ба эд хєрєнгєнєєсєє хагацан ядагчдад итгэл явуулах нь : ( талийгаачийн нэрээр дуудаж ийн хэмээн єгїїлнэ)






Аяа Эдїгээ чи умай сонгох аргыг їл мэдээд уур, тачаахуй хоёроосоо хагацаж чадалгїй, хойно хоцорсон їр хїїхэд, амраг садандаа хоргодох, шунахайрах, сэтгэлийг тэвчиж, лам гурван эрдэнэдээ итгэл явуулж, Аръяавал ( Жанрайсиг ) бурхандаа залбиртугай.Хэрэв энэ ертєнцєд эргэн тєрєх болбоос хїний бїдэг шар гэрэл хийгээд тэнгэрийн бїдэг цагаан гэрлийг сонгож, эрдэнийн сайн байшин, сэтгэлд зохистой баясгалант цэцэрлэгт ортугай хэмээн 7 удаа єгїїлтїгэй.Дараа нь бурхан бодьсадва нарт залбирч, зуурдын аюулт хавцгайгаас аврах ерєєлийг 3 удаа урь.” Ихэд сонсгоод тонилгогч” їїнийг урь.Хавцгайн зэрэг олон тул нээн зохисыг магадтай барьснаар тонилох болно.Зуурдын хавцгайд хаа хол тєєрч явсан ч энэ номыг сонссоны тєдийхнєєр бодитой їзэгдэл бїхэн урваж, тонилох болно. Иймд амьд ахуй цагтаа энэ номыг олонтаа уншин тогтоохоос гадна їхсэн хїний шарилын дэргэд хамраас цус ба шар ус гарахын наана дахин давтан илт урьтугай.






Їхэгсдийн хойноос баримтлах хатуу тангараг нь :


Нэгдїгээрт : амьтны амь таслахыг хатуу цээрлэнэ.


Хоёрдугаарт шарилын дэргэд їр садан, амраг нєхєд нь уйлан энэлэн, гаслах дуу гаргахыг хатуу цээрлэнэ.


Гуравдугаарт: Шарилыг дахин дахин тєнхєн хєдєлгєхгїй байх.


Зуурдад “ Ихэд сонсгоод тонилгогч” энэ номыг зохих ёсоор нь шїтвэл маш гїн буюу.Насан їргэлж унш.Хэзээ ч їхэж магадгїй тул чи энэ номыг уншин тогтоосон бол їхэх шинжээ илт мэдэх увдистай болно.Амьд тэнхлїїн цагтаа єєрєє уншиж утгыг нь сэтгэлдээ тогтоон барь. Єєрєє уншиж эс чадвал сайн нєхєд ба ах дїї, бичиг мэдэх, сїсэг сайтай хїнээр уншуулж, илт їйлдсэнээр тонилох нь сэжиггїй буюу. Бїтээх, бясалгахыг їл хэрэглэн энэ номыг їзсэнээр тонилгогч, урьснаар тонилгогч, сонссоноор тонилгогч, уншсанаар тонилгогч, их хилэнцэтнийг завсрын мєрт тонилгогч, гїн нарийн увдис їїнийг 7 хоног їйлдээд тус бїрийн аялгууг марталгїй сэтгэлдээн тогтоон баривал їхсэний дараа сїнсийг бурхан болгогч их адистид, увдис бїхий ном, 3 цагийн бурхадын номон дотроос эрэвч їїнээс їлэмж дээд ном байхгїй буюу.Зуурдын онолгїй биетэнийг тонилгон їйлдэгч “ Ихэд сонсгоод тонилгогч “нэр увдисын зїрхэн зїрхний тольт тєгсєв.






Бїхэнд єлзий хутаг орших болтугай.






УМ МАНИ БАД МЭ ХУМ


УМ БАДАМ УСНИХА БИ МАЛИ ХУМ ПАД








"Ихэд сонсгоод тонилгогч нэр их хєлгєн судар оршвой" 2007 он. Орчуулсан .Л.Бямбаа .номноос авав.