Monday, 8 February 2010

Павонха Ринбїчи. Їйлийн їр.

Ерєнхий їйлийн їрийг санах



Їїнд хоёр:


1. Ерєнхийд нь бодитойгоор санах ёсон


2. Тус тусын ялгамжааг нь санах болой.






Ерєнхийд нь бодитойгоор санах ёсон.






Їїнд дєрвєн хэсэгтэй.


1. Їйл нь магадтай ёсон


2. Їйл нь ихээр арвижих


3. Їйлийг эс їйлдвээс эс учрах


4. Їйлдсэн їйл нь шамшаагдахгїй дєрєв болой. Ялж Тєгс Нєхчсєн бээр їйлийн їрийн дєрвєн ёсыг номлосон бєгєєд тэдгээр нь машид аньс ихтэй.






Їйл нь магадтай ёсон






Винайн эшээс,


Юу адилыг їйлдэх гэмээ нь


Їр нь тэр адил гарах болой хэмээн зарлигласан мэт буян їйлдвээс їр амгалан гарахаас зовлон гарна гэж їгїй.Хэрвээ нїгэл їйлдвээс їр нь зовлон гарахаас амгалан гарахгїй.Энэ нь їйлийн їрийн магадлал мєн болой.Їлгэрлэвээс , халуун амттай ногооны хєрєнгєнєєс їр нь халуун амттай ногоо гарах, тїїнчлэн гашуун амттай ногооны хєрєнгєнєєс гашуун амттай їр гарах, мєн амтлаг ногооны хєрєнгєнєєс їр нь амттай ного гардаг ёс нь їйлийн їрийн магадтай ёсон юм. Нэгэнт л їр нь боловсорох гэмээ нь засах арга їгїй.


Бид бїхэн євчин эмгэг тусахын цагт гїрэм дором хийлгэсэн ч заримдаа тус болдоггїй.Гэвч тїїний уг їр нь тусдаа гардаг учиртай.Хэрвээ та бїхэн жишээлбэл, халуун амттай чинжїїний хєрєнгийг суулгаж, мєн чихэрлэг амттай їзэм, чавга тэргїїтний хєрєнгийг эргэн тойронд нь суулгаснаар чинжїїг амттай болгохыг хїсэхнээ ч чадахгїй бєгєєд їр тус тусдаа гардаг биз дээ.


Тийм учраас уг юу адилыг хураах хэмээвээс їр нь тэр адил гардаг учраас їйлийн їр нь машид нарийн болой.Эрт урьдын цагт нэгэн лам яруу, сайхан хоолойтой мєртєє гуа бус биетэй байсан юм.Яагаад харилцан адилгїй їр гарсан ёс нь урьд нэгэн хаан агуу том суврага бїтээх їйлсийг єрнїїлж байхад мєнєєх лам тэр їед хєлсний ажилчин байж гэнэ.Бїтээж байсан суврага нь асар том хэмжээтэй байсан тул тэрээр тэсэлгїй єгїїлрїїн:


-Ийм том суврагыг бїтээх ямар хэрэг байна даа. Энэ чинь хэзээ ч дуусашгїй юм байна шїї дээ хэмээн бухимдсандаа єгїїлсэн гэдэг. Сїїл суврага дууссаны дараа тэрээр урьд хэлсэн їгэндээ гэмшиж, нїгэл хилэнцээ наманчлахын тухайд уг сувраганд алтан хонх єргєсєн учраас їр нь хоёр янз гарсан болой.


Басхїї Жовужийг Тєвдєд залрахын цагт нэгэн хїмїїн тїїний ємнє ямар ч ажиг хэнэггїйгээр єчїїхэн хилэнцийг їйлдсэнд тэрээр таалалдаа тэсгэлгїйгээр ийн єгїїлсэн нь,


-Яана даа, яана даа, чи ингэж яахин болох вэ дэ, ээ чааваас.їйлийн їр нарийн, мєн їйлийн їр гїнзгий шїї дээ хэмээн уулга алдсан гэлцдэг.


Тїїнчлэн урьд нэгэн гэлэн бээр хуврагуудын хурал хуйд дэвсдэг ширдэг дээр тос асгасан тул хойт насандаа нуруун дээрээ хар толботой хїн олж тєрсєн юм.


Мєн эрт урьдын цагт нэгэн гэлэн бээр номын хувцсаа будаганд оруулахаар чанаж байх зуур хувцас нь тугалны мах болон хувирсан буй заа. Чингээд тэрээр тугал хулгайлсан хэрэгт орооцолдож, улмаар зургаан сар гянданд хоригдсон ажээ.Энэ нь урьд тэрээр нэгэн гэм зэмгїй брадигабудыг тугал хулгайлсан хэрэгт хилсээр гїтгэж, тухайн орны хааны шоронд тїїнийг зургаан хоног хорьсны їр дагавар юм.


Шаравасти хотын захирагч Ридїгзингийн эх Сагама гучин хоёр бєх хїїтэй байсан аж. Гэтэл Салжал хааны нэгэн тїшмэл хов хутгаснаас болж хаан бээр хамаг хїї нїгїїдийг нь алснаар ээжийнх нь ємнє толгойнуудыг нь овоолсон юм. Энэ нь гучин хоёр хулгайч нэгэн їхрийг хулгайлан алсны їр бєгєєд Сагама тэр їед хулгайч нарын гэрийн эзэгтэй байсан ажгуу.


Тэр мэт їйлийн їр магадтай тухай зарлигласан амой.






Їйл нь ихээр арвижих


Гаднах угийн їрээс дотоод угийн їр нь ихээр арвижих болой.Гаднах угийн їрийг їлгэрлэвээс , жижигхэн чавганы їрээс х том мод ургадаг бєгєєд жил бїр тїїнээс хэдэн зуун мянган їр гардаг шиг їр нь ихэд арвижих буюу. Хэдийгээр энэ нь их хэмжээний арвижлага мєн боловчиг дотоод уг їрийн арвижлагын тухайд гэвэл улам ихээр арвижих буй заа.


Ялж Тєгс Нєхчсєн бээр Няадога хотод залрахын цагт нэгэн бїсгїй тїїнд атга дїїрэн дил будаа єргєсєн тул мєнєєх бїсгїйг ирээдїйд Лэгмон хэмээх брадигабуд болно хэмээн бошиг лїндэн їзїїлж гэнэ.Гэтэл бїсгїйн нєхєр Бурхан Багшид хандан,


-Танд гїнцэг єргєсєн тєдийд юунд ингэж худлаа яриад байгаа юм бэ хэмээсэнд, Бурхан Багш бээр,


-Хэдийгээр Наядога модны хєрєнгє болбаас юнгар будааны тєдий хэмжээтэй боловч модны сїїдрийнх нь доор таван зуун модон тэрэг нэг нэгэндээ хїрэхгїйгээр багтах мэт єчїїхэн хєрєнгє их хэмжээний том мод хїртлээ аривжиж байгаагийн дїрслэл энэ буй заа.Тїїнчлэн єчїїхэн їйлээс ч их хэмжээний їр гардаг ёсыг зарлигласанд, бїсгїйн нєхєр сэтгэл итгэмжилсэн гэдэг.


Урьд нэгэн гэлэн бээр бусдад хандан,


-Чиний дуу хоолой нохой гаслаж буй мэт, мэлхий дуугарч байгаа адил, сармагчин орилж байгаа юм шиг дуулдаж байна хэмээн доромжилсон учраас ямар мэт єгїїлсэн тїїн лїгээ зохилдсон тус тус тєрлийг таван зуун удаа авсан ажээ.


Мєн дээр їед Хятад улсад нэгэн хїмїїн бээр,


-Єдгєє цагийн мэргэд могой лугаа адил байна хэмээн Могойг Їлгэрлэсэн Шаширыг туурвисан тул зохиогчийн бие нь євдєж эхэлсэн бєгєєд гар, хєл нь агшиж, улмаар бие нь бодитой могой болон хувирсан бєлгєє.Тїїнчлэн толгой нь хага їсэрч, дотроос нь могойн толгой цухуйж, тэрээр тэр насандаа бодитой могой болон хувирсан тїїхтэй.


Эрт урьдын цагт Энэтхэг оронд загас, яст мэлхий тороор барьж, амь зуудаг таван зуун загасчид усны язгуурын , их овортой бєгєєд арван найман толгойтой амьтныг барьжээ. Бурхан Багш бээр тэрхїї амьтныг урьд нь Шэдвї Сэржа хэмээх нэгэн байсан агаад эхийнхээ ятгалгаар гэлэнгїїдтэй ном хаялцаж байхдаа,


- Чи нохой лугаа адил болой тэргїїтэн доромжлолыг талбисны їрээр тэр мэт тєрлийг авсан хэмээн зарлигласан ажээ.Ялж Тєгс Нєхчсєн бээр тїїний угийг тайлбарлан, бошиг лїндэнг їзїїлэхийн тухайд тэнд залармагц, тэрсїїд нар,


- Гэлэн Гоудама їзмэрт дуртай нэгэн билээ хэмээн тїїнийг шїїмжилж байсан гэдэг.Їїнийг урьд би бээр бэлтгэл номын їест дэлгэрэнгїй номлосон бєлгєє.


Тэдгээр нь ердєє доромжлол тєдийхнийг єгїїлснээс хїн алах, морь хулгайлах алиныг ч їйлдээгїй юм шїї.


Басхїї гэлэнмаа Удвал догжан хэмээх нэгэн бээр урьд хоёр хїїтэй байж гэнэ.Харамсалтай нь нэг нь усанд живж, харин нєгєє нь чононд идїїлсэн аж. Бас нєхєр нь могойнд идїїлжээ.Тїний эцэг эх нь байшинтайгаа галд шатсан юм.Дараа нь тэрээр нэгэн тэрсїїдийн хуврагтай гэрлэсэн болой.Тэрээр хїїгэ тєрїїлэхийн цагт нєхєр нь бусадтай архи ууснаар гэртээ согтуу ирж, хїїгээ алан, махыг нь идэхийг шаардсан ажгуу. Чингээд тэрээр тэндээс зугтаж, эхнэрээ алдсан нэгэн гэргийтнийд очиж, улмаар тїїний эхнэр нь болжээ. Тэгээд тэр нєхєр нь їхсэнээр тїїнийг нутгийн заншил ёсоор амьдаар нь нєхрийнх нь хїїртэй хамт оршуулав.Харин хїїр ухдаг хулгайч бээр тїїнийг ухаж гаргаснаар эхнэрээ болгосон буй заа.Дараа нь хаан хулгайчийн ахлагчийг алснаар тїїнийг бас л хамт оршуулжээ. Тэр мэтчилэнгээр тэрээр элдвийн гашуун зовлонг баахан амссан нь урьд Удвал бээр нэгэн хааны их хатан болохын цагт бага хатны хїїг хороосон аж. Чингээд тэрээр хїїг алаагїй хэмээх андгай тангарагийг олноор єргєсний їр дїн болой.


Тэр мэт єдий тєдий тїїх бий.Їйлийн їрийн ёс нь хооосн чанараас ч нарийн агаад хэмжихэд бэрх бєлгєє. Хооосн чанарын нарийн утгыг шарвааг хийгээд брадигабудын архадууд ч оносон бєгєєд зааж ч бас чадмуй.Тэгвэл їйлийн їрийн нарийн ёс нь гагцхїї бурханы явдлын орон учраас эш болон шалгадаг ухаанаар хэмжиж мэдэх ёстой. Чухамдаа їйлийн їр бол машид нарийн тул єчїїхэн хилэнцийг ч болов цээрлэх ёстой.Цоморлигоос,


Єчїїхэн нїглийг ирээдїйд


Эгэн ирэхгїй гэж бїї санагтун


Усны дуслыг хураасаар л


Их сав дїїрэх лїгээ адил


Єчїїхэн хилэнцийг хураасан


Нляхасын нїгэл машид дїїрэх л хэмээн зарлиглажээ.


Тїїнчлэн єчїїхэн буяны їр нь ихэд сайнаар арвижмуй.Аланїй хэмээх Хїрдэн Орчуулагч Хаан дєрвєн тив болон тэнгэрийн орныг эзэгнэнхэн захирч байсан нь урьд тэрээр Санжай Намсиг бурханд атга дїїрэн вандуй єргєсєнд, дєрєв нь тїїний бадар аяганд тогтож, нэг нь тїїний оройн їсэн дээр тогтсоны їр болой хэмээн зарлиглав.


Урьд манай Бурхан Багш нигуур оршихын цгат Чэїсэриг хэмээх нэгэн бярман байсан бєгєєд тїїний гараас барагдаж, дуусашгїй алтан зоос гардаг байсан юм. Тэрээр урьд тєрєлдєє модны худалдаачин байсан агаад модны тєлбєрт авсан нэг алтан зоосоо шавар хумхтай усанд хийснээр Одсїрэн бурханд єргєсний їр хэмээн зарлигласан болой.


Орныг бататгагч Сэрвэї мэндлэхийн цагт тїїнтэй хамт гэрийнх нь гуу санд долоон алтан заан гэнэт бий болсон гэдэг юм. Тэдгээрийн шээс баас нь алт болсноор тєгс эдлэж болдог байсан тул Мажэйда хаан заануудыг долоон удаа хулгайлсан ч заанууд газарт шингэснээр эзэндээ очдог байсан тул хулгайлж чадаагїй байсан болой.Сэрвэї урьдын тєрєлдєє Сэртїв бурханы хєлєглєдєг шавар зааны лагшинг засаж, алтадсаны їр дагавар хэмээн зарлиглав.


Тїїнчлэн гэлэнмаа Гармой бээр ч эхийн умайнаас мэндлэхийн цагт сайхан тансаг Гашига торгон хувцастай тєрсєн гэдэг.Тїїнийг машид гарахын цагт урьдын хувцас нь номын хувцас болон хувирсан ажээ.Урьдын тєрєлдєє тэрээр ханьтайгаа хамт гуйлга гуйдаг байсан юм.Тэр хоёрын дунд ердєє ганц хувцас байсан бєгєєд тїїнийгээ ээлжлэн ємсдєг байж гэнэ. Хэдийгээр дунд буй ганц хувцсаа єргєх нь бараг їхэлд хїргэсэнтэй адил байсан ч тэр хоёр тїїнийгээ Сэртїв бурханд єргєсний тэр мэт гарсан болой. Тїїгээр ч барахгїй тэр нэгэн насанд нь хаан болон хатад тэр хоёрт хувцас хайрласнаар їр нь тэр даруй боловсорсон юм.Тиймээс єчїїхэн буяныг ч болов тоохгїй байж болошгїй билээ. Цоморлигоос,


Єчїїхэн буяныг ирээдїйд


Эгэн ирэхгїй гэж бїї санагтун


Усны дуслыг хураасаар л


Их хумх дїїрэх лїгээ адил


Єчїїхэн буяныг їргэлжид


Хураан баймаажин машид дїїрэх л хэмээн зарлиглажээ.


Їйл магадтай хийгээд ихэд арвижихын їес нь буяныг бїтээх болон хилэнцийг тэвчихийг лавлан шийдїїлдэг буй заа.Єчїїхэн буяныг ч болов бїтээх, мєн єчїїхэн хилэнцийг ч болов тэвчихийг лавлан шийдээрэй.






Їйлийг эс їйлдвээс эс учрах






Цэрэг дайны їед зарим нь зїїдэг сахиусгїй байж суманд оногдоогїй нь хачин юм шїї хэмээн гайхширдаг боловчиг їйлдээгїй їйлтэй эс учирсан нь тэр шїї дээ.Зарим нь эхэндээ мэс болон суманд єртєхгїй ч хожим алагдах болой.Тїїнчлэн зарим нь сахиус доройтсон байх хэмээдэг боловчиг тэр нь їйлийн їрийг мэдэхгїй байгаагийн шинж буюу.Тэр тийм биш болой.Энэ нь урьдын їйлдсэн їйлтэйгээ эхний їед учраагїй боловч хожим тїїн лїгээ учирсан буй заа.Хэрвээ урьдын їйлдсэн їйл лїгээ эс учрах аваас галд шатаасан ч їхэхгїй.Урьд Мэжэй хэмээх хїнийг ээжийнх нь хїїртэй хамт шатаасан боловч їхээгїй юм.Хожим хойно тэрээр архадын хутгийг олсон ажээ.Тїїнчлэн Мажэйда хаан алтан зааныг хэдийгээр долоон удаа булаасан ч тэдгээр нь газарт шингэж, Мажэйда хаанд ямар ч тус болоогїй юм.


Шарва хэмээх хааны хатан Осанма сєргєє їл буцахын їрийг олосн бєгєєд тїїний таван зуун бараа бологч бїсгїйчїїд нь цємєєрєє їнэнийг їзсэн байж л дээ.Бярман Дїйчим бээр тэдний ордонг галдан шатаасан тул тэд нар их хол нисээгїй байхад нь Осанма бээр ,


-Бид бїхэн їйлдсэн бєгєєд хураасан їйлээ єєрсдєє эс эзэмшиж їйлдвээс хэн бидний ємнєєс амсаж їйлдэх юм бэ хэмээснээр эрвэхэй нїгїїд галд унаж їхэх лїгээ адилаар бїгдээрээ бадарсан гал руу їсрэн орсноор шатаж байсан болой.Харин Гїрчог хэмээх нэгэн шивэгчин бїсгїй хэдийгээр рид хувилгааныг олоогїй ч усны хоолойгоор зугтсанаар амь гарсан юм.






Пагжэйвуу бээр Шагжа нарын ємнєєс цэрэг хєдєлгєж, дайтах їед Шагжаагийн далан долоон мянган їргэлжид оршихуйн хутгыг олсон хїмїїс їхлээс гэтлэж чадаагїй.Харин їйлийг эс їйлдсэн зарим нь агуу Шагжаагийн нэр доош унах їед зугтаж чадсан ажээ.


Дадог хэмэх хотод шороон бороо орж, улмсаар хааныг, тїшмэл, албат сэлтэстэй нь цуг шороон овооллогон доор оршуулжээ.Гэвч хоёр тїшмэл зугтсанаар гэтлэж чадсан нь їйлийг эс їйлдвээс тїїн лїгээ эс учирсны їлгэр билээ.






Їйлдсэн їйл нь шамшаагдахгїй






Судраас,


Аяа амьтан нугуудын їйл болбаас


Алин зуун галавт ч шамшаагдахгїй


Чуулган бєгєєд цаг нь буухын цагт


Їрээ ямагт боловсруулах болой хэмээн зарлигласан мэт їйлийн їр нь єнє удсан ч хуучрах хийгээд багассанаар їгїй болно гэж їгїй болой.Хэдийгээр Хутагт Гїрчїн архад болсон ч тїїнд бинваад идээ олдохгїй байсан ба олсон ч хоол нь ямар нэгэн шалтгаангїйгээр алга болдог байв.Тэрээр таалал тєгсєхийнхєє ємнє хэлсэн їг нь ,


-Їнсээр хийсэн шєл хэмээн єгїїлснээр лагшингаа орхисон тїїх бий.


Балжэй хэмээх гэргийтний їндэст тонилохын хувь зохилдуу машид єчїїхэн буяны їндэс байсныг шарьаагийн архад Шарийвуу хїртэл їзэж чадаагїй юм. Тэрээр урьдын нэгэн тєрєлдєє ялааны тєрлийг авч л дээ.Хатсан аргал, хомоолны їнэрт татагдан, тїїн дээр сууснаар суврагыг тойрсон зам дагуу усан дээгїїр урсаж санаадгїй гороолсон гэдэг.


Нэгэн бодон гахай нохойд хєєгдсєнєєр сувраганы ємнє бахардан їхсэн ч тэнгэрийн орны тєржээ.


Пагжэйбуу хаан Шгажа нугуудыг хомроглон усгаж байхад , Ялж Тєгс Нєхчсєний нуруу нь ялимгїй чилээрхсэн ажээ.Энэ нь урьд єдий тєдий загасчид хоёр том загасыг мьдаар нь идэхээр барьсанд, тэрээр бага балчир байх їедээ тїїнд даган баяссаны їр дїн байсан ажгуу. Эцэстээ Пагжэйбуу хаан єєрєє усны голд байсан хэдий ч шатаж їхсэн їїх тїїх бий. Бурхан Багш нэгэн Зовлонт хэмээх нїцгнэ тэрсїїдийг идсэн хоол унд нь эс шингэснээр їхэх болно хэмээн бошиг лїндэнг їзїїлсэн буй заа.Хэдийгээр тэрээр мацаг барьж байсан ч ус хийгээд бурам нь шингэхгїйгээр їхсэн гэдэг.


Цогт Итгэлт Лїдїв бээр їхэшгїйн ухааны хутгыг эрхшээсэн ч урьдын нэгэн тєрєлдєє тэрээр євч хадаж байхдаа нэгэн шоргоолжны толгойг євсєєр тасалсан учраас їйлийн їрийн нєхєєс єрєндєє мєн л тэргїїнээ тасдуулан таалал тєгссєн тїїхтэй.


Хэдийгээр шарвааг Монголживуу бэр рид хувилгааны дээдийг олосн ч толгойны оройн хэсэгтээ їс їлдээж, бусад хэсгийг нь хуссан тэрсїїдийн хувраг нугуудад бэрээгээр мах нь тасарч, ясаа бутартал зодуулсан билээ.Шаарийвуу бээр тїїнээс яагаад рид хувилгаанаа їзїїлээгїй юм бэ хэмээн асуусанд тэрээр,


-Би бээр їйлээр нэрвэгдэж байсан тул рид хувилгааныг санаж, дурьдахын ямар ч арга байгаагїй юм хэмээн зарлигласан ажээ.Энэ нь урьдын нэгэн тєрєлдєє тэрээр эхийнхээ ємнєєс ширїїн їг єгїїлсэн бєгєєд їйл шамшаагдаагїй байсны їр дагавар юм.Тийм учраас та бїхэн муу їйлийн їрийг дєрвєн хїчээр наминчилж, боомтлож чадахгїй гэмээ нь ертєнцийн эцэст хїрсэн ч їйл чинь таныг орхихгїй юм шїї.Їїнийг Цэцэн Тэнэгийн їлгэр, Судрын аймгийн Зуун Бадагт, Онолыг Єгїїлсэн Зуут, Винайн эш тэргїїтэнд зарлигласан байдаг.Буян, нїглийг хураахул їр нь шамшаагдахгїй бєгєєд алга болно гэж їгїй.Тиймээс авах, орхихын нарийнаас нарийнийг ч їйлдээрэй.






Энэ ч учраас дараагийн хоёр їест хилэнцийг наманчлах, буянаа уураар дарахгїй байх аргыг санах бєгєєд їйлийн їрийн авах, орхихиын ёсыг ёсчлонгоор їйлдэхийг лавлан шийдэх хэрэгтэй.Дээрх дєрвєн газрын хуваарийн дагуу та бїгд їйлийн їр дор сэтгэл итгэмжлэлийг їїсгэхийг эрхэмлэж байсан болно.Тїїн дээр шїтсэнээр їйлийн їр дор авах, орхихыг їйлдэх хїсэл гарахын цагт їйлийн арван мєрийг санах хэрэгтэй.Энэ нь буян нїглийг ерєнхийд нь бїдїївчлэн хурааж, їзїїлсэн тул авах, орхих дор ороход хялбар болгосон юм.


Тєв Їзэлд Орохуйгаас ,


Эгэл тєрєлхтєн хийгээд шарвааг нугууд


Брадигабуд хийгээд бодисадва нугуудад ч


Єндєр язгуурын уг нь шагшаабадаас єєр їгїй хэмээн зарлигласан мэт буяны чуулганы їйлийн арван мєр нь мєр дор оршоогїй бодьгал бээр єндєр язгуурын шїтээн, шарвааг болон брадигабуд нугуудын бодийн їндсэн шїтээн , бодисадва нугуудын ханьцашгїй їнэхээр туулсан бодийн їндсэн шїтээн болох тул бага тєрєлхтний їеэс эхлэн цагаан, хар їйлийн їр дор авах, орхихын санваарийг сахих аваах хэрэг ихтэй....






Павонха Ринбїчи. Бодь мєрийн зэрэг.Гэтлэхїйн гарын авлага. 2007 он.номноос авав.