Monday, 1 February 2010

Павонха Ринбїїчи. Бодь мєрийн зэрэг.Бодь сэтгэлийг їїсгэх ёсон

Бодийн сэтгэлийг їїсгэх ёсон



Їїнд хоёр хэсэгтэй.


1. Бодийн сэтгэлийг судлах зэрэг


2. Бодийн сэтгэлийг їїсгэх зан їйлийг барих ёсон


Бодийн сэтгэлийг судлах зэрэг


Їїнд дахин хоёр хэсэгтэй


1. Уг їрийн долоон увдисын їїднээс оюунаа судлах


2. Єєр хийгээд єрєєлийг арилжихуйн їїднээс оюуна судлах


Уг їрийн долоон увдисын їїднээс хамаг амьтныг сэтгэлд зохистой байдлаар бїтээхийг Ловон Даваа Дагва, Зандрагомий, Шиванцо тэргїїтэн зохиож байсан тїїхтэй.Харин Шива Лхагийн ёс нь єєр хийгээд єрєєлийг арилжихуйн їїднээс оюунаа судлах уламжлал бєлгєє. Та бїхэн Бурхан Багшаас Майдар хийгээд Манзшир тэргїїтэнд дамжсан хоёр увдисын аль нэгнийх нь їїднээс оюунаа судалсан ч бодийн сэтгэлийг тєрїїлэх болмой.


Тэрхїї хоёр увдисыг хамт эрхшээсэн Лам Сэрлинбагийн увдисыг Жовужи Мєрийн зул хэмээх зохиол тэргїїтэндээ тайлбарласан байдаг. Уг їрийн долоон увдисын їїднээс оюунаа судлах ёс нь Гаадамба, Нимавын їед ихэд дэлгэрсэн байв. Гэвч єєр хийгээд єрєєлийг арилжих увдис нь нарийн нандин ёс тул нууц байдлаар дамжсаар эцэстээ Жэ Ринчїчид ирсэн тїїхтэй.Харин Богд Лам тэр хоёр увдисыг хослуулах аргаар оюунаа судлах ёсыг зарлигласан болой.Тийм учраас тэрхїї хоёр увдисыг хоёуланг нь нийлїїлснээр оюунаас судлах хэрэгтэй.Хэдийгээр бодийн сэтгэлийг судлахын їест хоёр увдисыг нийлїїлснээр дадуулах хэрэгтэй ч тэдгээрийг номлох їест салангид номлох ёстой.


Тэгээд ч уг їрийн долоон увдисын їїднээс оюунаа судлах дор найман хэсэгтэй.


1. Цаглашгїй тэгш сэтгэл


2. Хамаг амьтныг эх гэж мэдэх


3. Ачийг нь дурьдах


4. Ачийг нь хариулах


5. Сэтгэлд зохистой асрахуй


6. Нигїїлсэнгїй


7. Їлэмжийн санаа


8. Бодийн сэтгэл


Хамаг амьтныг эх гэж мэдэхээс їлэмжийн санаа хїртэл зургаан уг юм.Харин бодийн сэтгэлийг їїсгэх нь їр болой.Тэр мэтчилэнгээр уг їрийн ёсонд оддог ч хамаг амьтны тусын тулд бурханы хутгийг олж їйлдэхийг хїсэх бодийн сэтгэлийг їїсгэхийн ємнє бусдын тусыг їїргэнд авагч їлэмжийн санааг одуулах хэрэгтэй.Хэрвээ хамаг амьтныг зїдэг зовлонгоор нэрвэгдсэн дор їл тэсэх нигїїлсэнгїй сэтгэл їгїй болбаас їлэмжийн санааг тєрїїлж чадахгїй. Харин нигїїлсэнгїй сэтгэлийг тєрїїлэхийн тухайд хамаг амьтныг сэтгэл зохистой хэмэн энхрийлж, хайрлах байдлыг ургуулагч асрахуйг їїсгэх хэрэгтэй. Єдгєє бидний асрахуй нь сэтгэлд зохистой байдлыг элгэн садандаа тєрїїлдэг мєртєє єшєєт дайсандаа тєрїїлж чаддаггїй шїї дээ.Тиймээс хамаг амьтан бїгдийг элгэн саднаа хэмээн харах чадварыг урьд нь тєрїїлээрэй Хамгийн дотнын садан бол эх ямагт мєн. Чингээд та бїхэн хамаг амьтныг эх хэмээн нотлосноор тэдний ачийг дурьдах хийгээд хариулах нь ч бас амьтан бїгдийг энхрийлж, хайрлах асрахуй сэтгэлээс гардаг учиртай.Тийм учраас энэхїї увдисыг уг їрийн хэмээн нэрлэдэг болой. Яагаад гэвэл хойд хойдохыг нь тєрїїлэхийн тухайд урьд урьдахыг нь одуулах шаардлагатай. Та бїхэн энэ чинь дэндїї удаан мєр байна шїї дээ хэмээснээр харалган байж болохгїй.Хэрвээ та нар дэс дарааллаар нь судлах ахул бодийн сэтгэлийг магадтай тєрїїлж чадмуй.Ерєнхийдєє Гаадамбын увдис нь гїнзгий бєгєєд тэр нь ч Богд Ламын шажны суурь юм шїї дээ.Тэрээр Манзширын нигуураас хир лугаа хагацсан ба бїрэн бїтэн судар, тарнийн бїлээн рашааныг хїртсэн тїїхтэй.Харин Богд Ламын шажин бол урьдын Тєвдийн мэргэд дээдсийн сургаалиудаас нэн гїнзгий юм.Миний авралт итгэлт лам их эрдэнэ бээр,


-Урьдын Тєвдєд байсан шажин сургаалиуд нь Богд Ламын тунгаамал алт мэт шажны бэлтгэл дор жигдрїїлсэн суурь юм хэмээн зарлигласан ажгуу.


Дагцан Лозава бээр


Судар, тарни даяараас ялгамжаатай нь очир хєлгєн


Їндэсний аймаг даяараас ялгамжаатай нь ханьцашгїй утга


Хоёр зэрэг даяараас ялгамжаатай нь илбийн бие


Урьд нь байгаагїй сайтар номлолын их гуу сан таныг магтах болой хэмээжээ.


Бас Зогчэн Балгиваа бээр ч


- Судар тарнийн сайтар номлолын уг сурвалж болсон Зонхов Богд минїї зээ хэмээхийг утгыг оносон бодьгалууд сайшаан єгїїлсэн байна шїї дээ.


Бурханы хутгийг гартаа барих хэмээх нэр томьёо нь нилээд бардам єнгє аястай сонсогдож байгаа ч їнэн хэрэгтээ бага чуулганы мєрийг ч барих нь бэрх юм. Хэрвээ та бїхэн энэхїї мєрийн зэрэгт тїшиглэх гэмээ нь бурханы хутгийг гартаа барьж ч болно. Хэрвээ та нар мєрийн зэргийг горимын дагуу эс судлах ахул бурханы хутгийг олохгїй юм. Тиймээс анхлан та бїхэн хамаг амьтныг эх гэж мэдэхийг судлах хэрэгтэй. Хэрвээ їїнд шамдахгїй аваас хэн нэгэн амгаланг хїсэвч хилэнцийг бїтээсээр буруутаж одох лугаа адил болмой.Тїїнчлэн бурханын хутгийг хїссэн мєртєє энэхїї сэтгэлийг судлах дор шамдахгїй юм бол гарын авлага нь буруутах амой. Тэр їгїй аваас нууц тарнийн тїргэн мєрд хичээх нь їлгэрлэвээс, Зан нутгийг зорих хїн морь унаснаар хаана ч хамаагїй давхиж, эцэстээ Занд ирлээ хэмээсэн ч Зан бус Гобод ч юм уу, эсхїл Ронд очих лугаа адил болой.


Хамаг амьтныг эх гэж мэдэх ухаарлыг тєрїїлэх нь ч їлгэрлэвээс, та бїхэн зураг зурахдаа эхлээд зотонг бэлдэхгїй аваас зураг зурж чадахгїй мэт хамаг амьтанд сэтгэлээ эс тэгшитгэх гэмээ нь асрахуй, нигїїлсэнгїй тэргїїтнийг бясалгасан ч амьтдыг алагчилснаар дээрхи сэтгэлїїдийг тєрїїлж чадахгїй.Тийм учраас та бїхэн анхлан сэтгэлээ тэгшитгэх цаглашгїйг їїсгэх хэрэгтэй.


Уг їрийн долдоон увдисын їїднээс оюунаа судлах дор єєр хийгээд єрєєлийг арилжихуйн їїднээс оюунаас судлахыг бїрдїїлээгїй байдаг. Харин єєр хийгээд єрєєлийг арилжихуйн їїднээс оюунаас судлах дор уг їрийн долоон увдисын їїднээс оюунаа судлахыг бїрэн бїтнээр нь бїрдїїлсэн онцлогтой.






Цаглашгїй тэгш сэтгэл


Цаглашгїй тэгш сэтгэлийг уг їрийн долоон увдисыг дадуулах дор хамгийн эхэнд нь одуулдаг юм.Хэдийгээр бид бїхэн хамаг амьтанд тэгш сэтгэлээр хандах хэрэгтэй ч заримд нь хилэгнэж, харин заримд нь тачааснаар сэтгэлээ тэгшитгэж чаддаггїй шїї дээ. Бидний эхний зоригдлын орон бол завсрын орон болой.Тїїнээс садан, дараа нь дайсан тэргїїтнийг дарааллаар нь зоригдсоноор дадуулах ёстой.Мєн бид чинь дайсан , садан, завсар гурвыг сацуут нь зоригдох хоёр ёсны хойдох нь илїї тїгсэн харагддаг.


Єєрийнхєє ємнє дайсан, садан , завсар гурвыг дадуулснаар зоригдох гэмээ нь тачаах, уригнах, ясад орхих тэргїїтэн харилцан адилгїй гурван оюун тєрєх болмой.Тэр цагт бидний єдгєєгийг дайсанд барьж байгаа тэдгээр хїмїїст уур тэргїїтнээ тєрїїлэх болно. Чингээд бид тэдэнд яагаад баясахгїй байгаагийн шалтгаанаа ажиглах ахул тэр хїмїїс биднийг урьд нь хорлож байсан шїї хэмээн санаснаас їїдэлтэй.Дараа нь бид бїхэн урьд орчлон нийтийн зовлонг санахын їест номлосон магад їгїйн ёсыг дадуулах ёстой.Ингэснээр эдгээр дайснууд бидний урьдын олон тєрєлд садан болж байсан ёсыг санаснаар уурыг буцаах болой.


Бид бїхэн єдгєєгийн саданд барьж байгаа хїмїїстээ хєл хєєрцєг болон баясдаг гэдгийн шалтгааныг ажиглах ахул тэд бидэнд хоол, унд єгсєн тэргїїтэн ахуй їесийн шалихгїй тусыг хїргэсэн байдаг.Тэгээд ч бид бїхэн тэднийг урьд нь єдий тєдий удаа бидний дайсан болж байсан гэдгийг санаснаар тачаалыг хорих буй заа. Тэгээд ч бид бїхэн тэднийг урьд нь єдий тєдий удаа бидний дайсан болж байсан гэдгийг санаснаар тачаалыг хорих буй заа.


Одоо бид бїхэн дайсан , садан аль нь ч бус завсрын амьтдыг хєсєр орхидог тэдгээрийг ч бас урьд нь дайсан , садан хоёрын аль нь ч болж байсан гэдгийг санаарай.


Чингээд хамаг амьтан урьд нь бидний дайсан ч болж байсан, мєн садан ч болж байсан гэдэг тал дээрээ адил шїї дээ. Тийм учраас дайсан, садан завсрын амьтан гурав болж байснаараа сацуу тул хэнд нь тачааж, ер нь хэнд нь уурлах юм бэ.Бид бїхэн садандаа тачаахын хэрэг їгїй бєгєєд тэд чинь урьд нь олонтаа бидний дайсан болж байсан болой. Тїїнчлэн бид чинь дайсандаа уурлаад байхын шаардлагагїй агаад мєн тэд чинь урьд нь олон удаа бидний садан болж байсан буй заа.Тїїгээр ч барахгїй єдгєє бидний ємнє тэд нар дайсан, садан болон їзэгдэж байгаа боловчиг тэд цаг їргэлжид дайсан, садан хэвээрээ їлдэнэ гэж хаанаас байх вэ дээ.


Тэгээд ч бид єєр хийгээд єрєєлийг єєрийн зїгэээс харснаар тачааж, уурлаад байх ямар ч шаардлагагїй.Яагаад гэвэл тэд чинь дайсан, садан болж байсан гэдэг тал дээрээ сацуу юм. Тїїнчлэн хамаг амьтан єєрсдийнхєє зїгээс сацуу бєгєєд мєн ядарч туйлдсан тал дээрээ ч бас адил буй заа.Доройтож эцсэн амьтад амгаланг хїсдэг хийгээд зоьлонг хїсдэггїй тал дээрээ ив ижилхэн болой. Мєн бусдын зїгээс їзсэн ч хамаг амьтныг алагчлахын аргагїй сацуу юм.


Тэгвэл энэ насанд зарим нь бидэнд тусалсан , харин зарим нь биднийг хорлож їйлдсэн шїї дээ гэвэл тэр тийм биш ээ.Яагаад гэвэл урьд нь тусалсан хийгээд одоо тусалсан хоёр тус хїргэсэн тал дээрээ адил биз дээ. Тїїнчлэн урьд хорлосон хийгээд одоо хор учруулсан хоёр хор хїргэсэн тал дээрээ бас сацуу шїї дээ. Їлгэрлэвээс, ноднин жил бидний толгой дээр бэрээгээр дэлссэн хийгээд одоо дэлсэж цохисон хоёр биднийг зодож нїдсэн тал дээрээ адилхан болой.Мєн ноднин жил бидэнд дугуй булантай цай єгсєн хийгээд энэ жил єгсєн хоёр бидэнд єглєг єгсєн тал дээрээ ижилхэн биз дээ.Тїїнчлэн арван гуйранч таны ємнє ирснээр хоол, унд гуйх гэмээ нь тэдний зїгээс єлсєж, цангахын зовлонгоор нэрвэгдсэн тал дээрээ адил болой.Мєн таны зїгээс тэд танд ямар ч хорлол хийгээд тус хїргээгїй гэдэг тал дээрээ ч ижилхэн юм.


Тэр мэт санаснаар дайсан, садан, завсрын амьтан гурав дор сэтгэлээ тэгшитгэх аваас дараа нь хамаг амьтан дор сэтгэлээ тэгшитгэх хэрэгтэй.Чингээд та бїхэн хамаг амьтан дор сэтгэлээ тэгшитгэх ахул тэднийг дайсан , садан хэмээн алагчлахгїй болно.Дайснаа номхотгох хийгээд саднаа тэтгэх тэргїїтэн ертєнцийн муу авир ёсыг ашдад хорих болмой. Хэрвээ тэр їгїй аваас хамаг амьтан хэмээхийн завсраас энэ хийгээд тэрнээс бусад хэмээснээр заримыг нь тусгайлан гаргаваас та бїхэн хэзээ ч бодийн сэтгэлийг тєрїїлэхгїй. Та бїхэн ганц сэтгэлээ тэгшитгэх дадлагыг жил, сарын туршид хичээнгїйлэн їйлдэх хэрэгтэй.хэрэв та бїхэн хэдхэн тасалгаа тєдийхнєєр туулсан бодийн їндэст багтахыг горилсноор їйлдэх ахул газрын ахиц ирэхгїй шїї дээ. Та бїхэн бодийн сэтгэлийг тэтгэхийн номын аймгийг дадуулах дор бэрхшээл хатуужлыг їл харгалзан байж хичээх аваас тус багатай ядам бурхадыг бясалгах, тарни тоолох, бясалгалын чадварыг сайжруулах тэргїїтэн хїмїїний насыг дэмий їрэх бэрхшээлийг їйлдсэнээс їнэ цэнэтэй ажил їйлдвэр болно хэмээн зарлигласан болой.










Чингээд Павонха гэгээн дээрхи сэдвийг дахин давтсан буй заа.






Арван долдугаар єдєр


Павонха гэгээн бээр бодийн сэтгэлийн тус эрдмийг номлосон буй заа.


Ялгуулсаны их хєвгїїн Шива Лха бээр ийн єгїїлрїїн :


Алимад сэтгэлийн дээд эрдэнийг


Алин тєрїїлсэн тїїнд мєргємїй


Аливаа хорлолыг учруулсан ч амгаланд барилдах


Амгаланг гаргахын орон тїїнээ аврал одуулмуй хэмээсэн мэтхэн нэгэн бодийн сэтгэлийг їндэстээ тєрїїлвээс хичнээн доромжлуулж, басамжлуулсан ч доромжлогч хїнийхээ ашдын амгаланг байгуулан зохиодог тус эрдэмтэй болой.


Павонха гэгээн бодийн сэтгэлийн зарим тус эрдмийг зарлигласнаар:


Товчловоос бодийн сэтгэлээр эзлїїлснээр їйлдсэн ямарваа нэгэн ном бурханы уг хийгээд их хєлгєний номонд одох болмой. Тиймээс бїтээлийг анхааран авах дор ердєє ядам бурхадыг бясалгах, тарни урих тєдийгєєр їйлдвээс жинхэнэ ном болохгїй тул тэр мэт битгий їйлдээрэй. Бїтээлийн анхааран авагдахуун болбаас бодь мєрийн зэрэг бєгєєд тїїний дотроос бодийн сэтгэл юм.Хэрвээ бодийн сэтгэл їгїй гэмээ нь зэлїїд ууланд бусад зїйлийг бясалгахыг аядсанаар хїмїїний насыг нєхчєєсєн ч бурханы хутагт єчїїхэн ч орйтож очихгїй.


Чингээд Павонха гэгэээн бээр хэрхэн бодийн сэтгэлийг їндсэн мутрын авлага болгох ёсон, тэр мэт уг сэтгэлийг їїсгэсэн ч сэтгэлийг тэтгэх увдист дулдуйдах ёсыг айлдсан болой. Дараа нь хотол єдєєлтийг засах ёсыг товчон хурааснаар хайрласан буй заа.Тїїнчлэн урьдын газрын хуваариудыг дахин сэргээсний дараа бодийн сэтгэлийн тус эрдэм хийгээд сэтгэлийг тэгшитгэх бясалгалыг дахин номлон зохиовой.


Тїїнээс бодийн сэтгэлийг тэтгэх уг їрийн долоон увдисын їїднээс оюунаа судлах дор анхлан хамаг амьтныг эх гэж мэдэх ухаарлыг дадуулах хэрэгтэй.Харин тїїнийг їндэстээ тєрїїлэх нь асар хэцїї юм.Хэрвээ энэхїї сэтгэл эс тєрєх гэмээ нь хамаг амьтны ачийг нь хариулах тэргїїтэн уг їрийн хойт сэтгэл нь тєрдєггїй тул їїн дор хичээнгїйлэн шамдах ёстой.


Хамаг амьтныг эх гэж мэдэх


Нэгэн цагт хамаг амьтан бидний хамгийн дотны садан болосн эх маань болж байсан гэж мэдэх хэрэгтэй.Хэрвээ тїїнийг їндэстээ эс тєрїїлэх гэмээ нь бодийн сэтгэлийг тєрїїлэх хувь їгїй болно. Та бїхэн бусад гїнзгий хоосон чанар тэргїїтнийг ухаарахын їїднээс элдвийн олон баталгаа, нотолгоог санан байж тэдгээрийг оноход тйим ч бэрх бус аа.Харин хамаг амьтныг эх гэж мэдэхийг зєвхєн ганц эш тєдийг санаснаар магадлалыг олдог тул асар бэрх юм.Хурц эрхтэнтэй хїмїїс номыг нотлох ухаанаар бїтээх хэрэгтэй.






Учир Шалтгааны Ухааны Тайлбараас,


Тєрлийг огоот авах гэмээ нь


Амьсгалах эрхтний оюун нь


Єєрийн язгуурт харгалзахгїй


Бие ямагтаас ч тєрсєн бус хэмээх тэргїїтнээр зєвхєн ганц эш ухаанаар тїїнийг оноход бэрх юм.Їїнд эхлээд ухааны эхлэл їгїй хэмээхийг батлах хэрэгтэй.Єнєєдрийн сэтгэл нь єчигдрийн сэтгэлийн їргэлжлэл мєн.Тэгээд ч єчигдрийн сэтгэл нь єчигдрийн урьд єдрийн сэтгэлийн їргэлжлэл буй заа. Ингэж їргэлжилснээр эхийн умайд орших їеийн сэтгэлд тулж очно. Мєн эхийн умайд оршихын сэтгэл нь ч эхийн умайд орох їеийн сэтгэлийн їргэлжлэл мєн. Энэ мэтээр та бїхэн сэтгэлийн эхлэлийг олж чадахгїй юм. Яагаад гэвэл орчлон хорвоод эхлэл гэж їгїй. Тїїнчлэн энэ насны эх гэж байдаг шиг урьд насны эх гэж бас байсан юм шїї. Тэр мэтчилэнгээр умайнаас тєрсєн ч бай, єндєгнєєс ч тєрсєн бай ямар ч байсан бид бїхэн хязгааргїй олон тєрлийг тэргїїлшгїй цагаас авсан бєлгєє.Тиймээс та бїхэн тєрєл авах бїртээ нэг ээжтэй байсан юм. Энэ мэтчилэнгээр та бїхэн зуун тєрєлдєє зуун ээжтэй байсан болой. Мєн мянган тєрєлдєє та мянган эхтэй байсан юм.Эцэстээ та бїхэн тоолшгїй олон эхтэй байсан тул хамаг амьтныг эх гэж хэлэхгїй байхын арга їгїй билээ.


Магадгїй зарим нь олон ээжтэй байсан боловч хязгааргїй олон амьтдыг эх гэж хэлэх нь зохисгїй гэмээ нь ерєнхийдєє та бїхэн олон тєрлийг авсан шїї дээ. Тїїгэр ч барахгїй та бїхэн гєрєєс, зээр, шавьж хорхой тэргїїтэн єдий тєдий амьтны биеийг тоолшгїй олон удаа авсан бєлгєє. Тийм учраас та бїхэн нэжгээд нэжгээд амьтны тєрлийн тоолшгїй олон биеийг авсан юм.Мєн тэр олон тєрєлдєє та бїхэн тэр хэмжээний олон эхтэй байсан байх ёстой. Тїїнчлэн хамаг амьтан таны эх болж байснаар їл барам ганц удаа эх болж байсан амьтад ч бас бараг їгїй болой.Хаанд илгээсэн захидлаас,


Авсан тєрєл бїгдийн эхийн тоог


Арцны їеэр бїхэл болгон тоолох ахул


Арван газар шорооны ширхэг ч хїрэлцэхгїй хэмээх тэргїїтнээр эхийн цусан угсаа ч ээж, эмээ, эмэг эх гэх мэт їргэлжлэх болно. Гэсэн хэдий ч энд би бээр миний ламын зарлигийн їргэлжлэлийн дагуу тайлбарлах болмой. Хамаг газар дэлхийн шороог арцны їе мэт бєєрєнхий їрэл болгосноор энэ тєрлийн эх , урьд тєрлийн эх, тїїний урьд тєрлийн эх хэмээснээр тоолох ахул гїйцэхгїй.Арвин газар дэлхийн хєрс дуусах їед ч таны тоолшгїй зуун мянга дахь эх дор хїрээгїй байх болно. Хэрвээ хамаг амьтан таны эх болоогїй хэмээвээс зїйд нийцэж, таарахгїй болмой.


Тїїгээр ч барахгїй хамаг амьтан бурхан болох нь магадтай учраас тэдний нэг ч болов орчлонд їлдээгїй байх цаг ирэх юм. Гэвч та бїхний орчлонд эхлэл їгїй тул хамаг амьтнаас ч олон тєрлийг авсан шїї дээ. Тийм учраас хамаг амьтан тоолшгїй олон удаа таны эх болоогїй гэх юм бол бас зїйд нийцэхгїй болно.Їнэн хэрэгтээ хамаг амьтан єдий тєдий удаа таны эх болж байсан юм.


Тїїнчлэн та бїхэн элдвийн амьтны тєрлийг олонтаа авч байсан бєгєєд хїний тєрлийн биеийг ч аваагїй гэж байхгїй.Зєвхєн хїний тєрлийг авч байсан жишээг дурьдаж їйлдье.энэхїї Замбуутивд л гэхэд тоолшгїй олон хїмїїний тєрлийг аваагїй газар, зїг гэж хаанаас байх вэ дээ.Тїїнчлэн зїїн, баруун, урд, хойд ертєнц нэжгээд нэжгээдэд ч тоолшгїй олон тєрлийг авсан юм. Энэ ч учраас эх болж їзээгїй амьтан гэж їгїйгээр їл барам гагцхїї хїмїїний шїтээний эх болж їзээгїй ганц ч болов амьтан гэж байхгїй. Тиймээс хамаг амьтан миний эх болж байсан гэж санаарай.


Тэр мэт санаснаар хамаг амьтныг эх гэж мэдэх ухарал тєрєхгїй ахул би ер нь эхтэй байсан юм уу даа хэмээн єєрєєсєє асуугтун.Мэдээж би энэ насны эхтэй шїї дээ хэмээн єєрийн эрхгїй бодох болно.Ингэснээр та гуай урьд тєрєл тэргїїтний эх байсан хэмээн найруулах ёстой.


Хэдийгээр эх гэж мэдэх бясалгалын ёсыг Амар мєр хийгээд Тїргэн мєрд товчлон хураасан байдаг ч энд би бээр лам багшаасаа хїртсэн увдисын газрын хуваарийг дэлгэрїїлэн айлдах болно.Хэрвээ анхааран авлага нь ором тєдийхєн болоогїй бол їргэлжид анхааран авагчид болон шажныг їїргэнд авагчид їїнийг мутрын авлаг дор хэрэгжїїлснээр мєрийн зэргийн онолыг тєрїїлэх дор ялгамжаа ихтэй юм.


Їїнийг бясалгах дор эхлээд энэ насны эх маань урьдын олон тєрєлд эх болж байсан ёсыг санаарай. Дараа нь эцэг чинь эх болж байсан ёсыг ч санагтун.Чингээд садан хийгээд завсрын амьтдыг бясалгах дор тодорхой хэмжээний амслага сайтар тєрєх аваас дайснаа хїртэл эх болж байсныг зоригдох хэрэгтэй. Їїний дараа л хамаг амьтан дор зоригдох ёстой.Хэрвээ хамаг амьтан миний эх болж байсан юм бол би тэднийг таних ёстой шїї дээ хэмээн гайхширч болох л юм. Тиймээс хамаг амьтан миний эх биш байх аа гэвээс бурхадууд,


-Эх болж їзээгїй ганц ч болов амьтан байхгїй хэмээн болгоосон шїї дээ.Їнэн хэрэгтээ бид бїхэн тэднийг танихгїй байгаагаас бус эх болж їзээгїй ганц ч амьтан байхгїй. Таны энэ насны эх чинь нохой болж тєрсєн байхад та танихгїй биз дээ.Їнэхээр энэ насны эх минь мєн байна гэж мэдэх ч їгїй.Гэлэн Удвалдогийн тїїхээс,


Эцгийн махыг идэх бєгєєд эхийгээ цохих


Егїїтгэсэн дайсан нь євєр дээр нь суух


Эхнэр нь нєхрийнхєє ясыг зуух


Орчлонгийн жам ёс нь ямар марзан юм бэ хэмээсэн тїїх мэт танихгїй тєдийгєєр эх биш хэмээх нь учир шалтгаан болохгїй юм.Мєн єнгєрсєн цагийн ээж учраас эх биш хэмээх нь ч бас учир шалтгаан яахин болох вэ дээ.Тэгвэл энэ насны эхэн хэсгийн эх чинь насны чинь тєгсгєлд ч гэсэн эх биш болно биз дээ.Тїїнчлэн єчигдрийн эх чинь єнєєдрийн эх биш болно гэсэн їг шїї дээ. Яагаад гэвэл єнгєрсєн цагийн эх юм чинь гэх юм уу. Энэ нь ч нарийн мєнх бус бєгєєд ном їзээгїй хїмїїс оноход бэрх боловч їлгэрлэвээс, энэ орхимж ноднин жил шинэ, бас хир толбогїй, мєн цоорхой ч їгїй байсан юм. Гэвч цаг хугацааны їргэлжлэлээр єнєєдєр энэхїї орхимж хиртэй, нїх цоорхойтой болсон байна.Энэ цаг хугацааны хооронд дахь тус тусын ялгаа юм. Тэр мэтчилэнгээр та бїхэн єнгєрсєн, ирээдїй, цагийн хооронд эх болсон дор ялгаа їгїй гэдгийг санах хэрэгтэй.Тїїнчлэн ноднин жил чиний амийг аварсан бол энэ жил ч гэсэн тїїний ачийг санах ёстой. Чингээд їїнийг ахин дахин судалснаар хамаг амьтныг эх гэж мэдэх ухаарал тєрєхийн хэмжээ нь нэгэн шоргоолжийг ч гэсэн їзэхїл би тїїний хїї нь болж байсан агаад єєрийнхєє аз жаргал, зовлон бїгдийг тїїнээс горилж байсан цаг бий юм шїї хэмээн ив илхэн санах болмой.


Павонха гэгээн бээр хамаг амьтныг эх гэж мэдэхийг їндэстээ тєрїїлэхийг Жовужи хэрхэн тєрїїлж байсан лугаа адилаар їйлдэх ёсыг зарлигласан болой.






Ачийг нь дурьдах


Тэр мэт хамаг амьтан эх болж байсны зэрэгцээ эх болсон їедээ бидэнд машид их ач тусыг хїргэж байсныг санах хэрэгтэй.Энэ насныхаа эхийг жишвээс , эхэн, дунд, эцэс гуравт ач ихтэй бєгєєд эхний їед тэрээр хэвлийдээ биднийг есєн сарын турш тээсэн юм.Тїїнчлэн хїїхдээ хорлочих вий хэмээн сэжигдсэнээр идээ, ундаа, суудал бїгдээ хянамгайлснаар биднийг энхрийлж тэтгэсэн болой.Тэр цагт бидний эхїїд биднийг хэрхэн харж, хандах ёсыг сайтар мэддэггїй байсан бол одоо бид бїхэн бурханы ном лугаа учирснаар дээдийн номонд суралцах завшаан тохиолдохгїй байх сан. Їїнийг бид бїхэн єєрсдийнхєє хїчээр ч юм уу, эсхїл эрэмгийдээ олсон бус, гагцхїї эх ямагтын л ач юм шїї дээ.


Завсарт нь та бїгдийг тєрсний дараа юугаа ч мэдэхгїй улаан нялцгай байхад чинь арван хурууныхаа їзїїр дээр энхрийлэн авснаар эрэднийн гуу санг олсон мэт хєлєє олохгїй баярлаж байсан буй заа.Ээж тань таныг бїлээн биендээ нааж, зєєлєн дэвсгэр дээр хэвтїїлж, хайрын дулаан мишээлээр єхєєрдєж, нусыг чинь авахдаа хїртэл гараар авах юм бол євтгєх вий хэмээснээр амаараа авч байсан болой.Хэдийгээр баасыг чинь мод тэргїїтнээр цэвэрлэж болох байсан ч хїїхдээ євтгєх вий хэмээснээр гараараа арчиж байсан юм.Ээж тань таныг нэг єдєр ганцааранг чинь орхих нь байтугай нэг цаг ч орхиж байгаагїй юм шїї.Хэрвээ таныг ганцааранг чинь орхисон бол та нохойд идїїлэх, шувуунд нїдээ ухуулах, халил газар унах байсан байж болно.Харин ээж чинь чамайг нэг єдєрт л гэхэд зуун удаа їхлийн аюулаас амийг чинь аварч байсан юм.Чамайг євдєж зовохын їед ээж чинь санаа зовоогїй гэж бодож байна уу.Адаглаад ээж чинь унтахдаа ч хїртэл чамайг бодон бодсоор унтаж байсан юм шїї.Тїїнчлэн урьд нь санаа амар унтдаг шигээ нойрсож чаддаггїй байсан.Басхїї тэрээр та бїхэнд хєл дээрээ зогсох, ярих, хоол ундаа идэхээс янар дараалан тэр бїгдийг зааж сургаж байсан болой.Тиймээс одоо бид бїхэн явах, суух хийгээд ярих тэрггїтнийг тєвєггїй яадаж байгаа биз дээ.


Эцэстээ ээж чинь та бїгдийг тэжээхийн тухайд хилэнц , нэр хїнд, зовлон зїдгїїрийг харгалзалгїйгээр хураасан мєнгєє єєрийнхєє махнаас ч илїїтэй эрхэмлэснээр єєрєє ч эдлэж чадаагїй мєртєє чамд л зориулж байсан юм. Эр , эм , гэр бїл болсон , болоогїй , лам хувраг хэн ч бай та бїгдийн амьдралын тївшин чинь эхчїїдийн л ач юм шїї.Товчловоос тэрээр чамд єєрийнхєє мэдлэг, чадварын хэмжээнд аль байгаа боломжоороо тус хїргэхийн тухайд шамдсан болой.Чингээд ээжийн тань хорлол хийгээд зовлонг чинь арилгасан ач гавъяа нь хэмжээлшгїй юм.


Тїїнчлэн эцэг тэргїїтэн бусад амьтад ч бас ачаараа тэтгэсэн нь адил юм шїї дээ.Тэр мэт хамаг амьтад хїмїїний шїтээн дээр эх болсон нь ч ганц удаа бус, харин тоолшгїй олон удаа эх чинь болж байсан юм. Мєн хамаг амьтан эх болж байх бїртээ энэ насны чинь эх адилаар ачаараа тэтгэсэн буй. Тїїнчлэн та бїгдийг гєрєєс адгуус болохын цагт ч хамаг амьтан эх чинь болсон агаад чамайг асарснаар долоохоос янар асралаараа тэтгэсэн болой. Та бїхэн шувуу болохын цагт эх чинь нэг сарын турш та нарыг далавчаараа дарах, мєн мод бариад ирсэн хїн тэргїїтнийг дайснаа хэмээн їзэж , хэдийгээр єєрєє нисээд явчих боломжтой байсан ч ангаахайгаа энхрийлснээр амиа ч хєсєр орхиж, улмаар тэдэн рїї довтлож байсан бєлгєє.Шувуу эх чинь ганц єт хорхой олсон ч тїїнийгээ єрєє идэлгїй чамд єгч байсан шїї дээ.


Тийм учраас хамаг амьтан ганц, хоёр удаа таны эх чинь болж байгаагїй бєгєєд ахуй їесийн элдвийн ач тусаараа тэтгэсэн нь тоолшгїй олон болой. Урьд Гологийн дээрэмчин эр нэгэн хээлтэй гїїг хутгалсанд хэвлий дэх унагаа гаргасан юм.Хэдийгээр амь тасарч байсан ч гїї унагаа хэлээрээ долоож, єндийлгєхийн тул хайр асралаараа тэтгэж байсныг харсан дээрэмчин муу явдлаа орхисон гэдэг.Тэр цагт та тэр унага байгаагїй гэхийн газар їгїй шїї дээ.Тэр насанд чинь гїї ээж чинь ачаараа тэтгэсэн мэт хамаг амьтан ч таныг тэр мэт ачаараа тэтгэсэн хэмээн санаарай.




Ачийг нь хариулах


Суралцахуйн хураангуйгаас,


Нисваанисаар галзуурч , мунхагаар сохорсон


Єдий тєдий халил газрын замаар


Нэжгээд нэгжээдээр алхах бєгєєд


Єєр хийгээд єрєєл нь гаслангийн суурь болсон тул


Хамаг амьтны зовлон нь сацуу болой хэмээн зарлигласан мэт їлгэрлэвээс, энэ насны эх чинь сохор, хєтлєх хїнгїй, мєн галзуу солиотой гэж бодъё.Чингээд тэрээр халил газрын ирмэг дээр тулж очих їед хїї нь ойр байхул ээж нь хїї дээ эс горилох юм бол єєр хэнд аврал эрэлцэн горилох юм бэ. Тїїнчлэн хамаг амьтан ч ном хийгээд ном бусыг ялгаж, салгаснаар авах орхихыг їзэх нїд лїгээ хагацсан шїї дээ.Агшин нэгжээд нэжгээдэд тэд нь хїслийн эрхэнд чанх буруу гэмт явдлын замаар алхаж байгаа болой.Їїнийг їйлдэж болно , харин тїїнийг їйлдэж болохгїй хэмээн заан єгч, тэднийг хєтлєєд явчих багш садан лугаа хагацсан.Тэд нар нисваанисын гурван хорын адаар сэтгэл нь хямарснаар єєрийн эрхгїй галзуурсан юм.Ингээд хєєрхий эцэж туйлдсан амьтад єдий тєдий галавт бие нь гал лугаа ялгалгїй болох муу заяаны халил газар харайж одох болмой.Харин бидний хувьд єдгєє буяны садан лугаа учирснаар их хєлгєний ном лугаа уулзсан буй заа. Юутай ч бид бїхэн авах, орхихыг єчїїхэн ч гэсэн мэдэх тул бидний байдал харьцангуй дээр байгаа юм.тэгээд ч хамаг амьтныг аврах їїрэг бидэн дээр буусан болой.Шавьд Илгээсэн Захидлаас,


Элгэн садан орчлонгийн далайд


Энэлэн унахыг їзээд


Эцэсгїй тєрж їхэх тул їл таниснаар орхиж


Эрхэмлэн гагц єєрийн нирвааныг їйлдвээс


Ээ чааваас даа, тїїнээс илїї ичгїїр гэж їгїй хэмээн зарлигласан мэт эх болсон амьтад орчлонгийн далайд живж байхад нь тэндээс татан гаргах їїрэг хариуцлага бидний нуруун дээр буусан хэмээн ачийг нь хариулахыг дадуулаарай.


Тїїнчлэн ачийг нь хариулахыг ч Тєв Їзлийн Зїрхнээс,


Басахїї би бээр урьд нь нисваанисын


Аймшигт адаар сїйдлїїлж байсан нь


Шарх сорвин дээр давс асгах лугаа адил


Зїдэг зовлонгийн євчнєєр энэлсэн


Бусад орчлонгийн тєрєлхтєн алин тэд


Намайг асарч, хайрласнаар туслаж їйлдсэн


Тэдгээр амьтдад хариу туслахын ёс нь


Гаслангаас ангижруулахаас єєр юу байхав дээ хэмээн зарлигласан мэт ердєє хоол, унд тэргїїтнийг єгєх нь ахуй їесийн єлсєж, цангахын зовлонгоос гэтэлгэх тєдийгєєс ашдын тус болохгїй.Хамаг амьтан амгалан лугаа тєгєлдєр хийгээд зовлон бїгдээс хагацах гэмээ нь тэр нь амьтан бїгдэд баттай тус болж байгаа юм. Тэгээд ч хамаг амьтныг бурханы хутагт байгуулах ахул амгалан лугаа тєгсєх бєгєєд зовлон бїгдээс хагацах болмой. Тийм учраас би бээр хамаг амьтныг бурханы хутаг дор байгуулж їйлдье хэмээн санах ёстой.


Їлгэрлэвээс ээж чинь галзуурч солиорсноор хутга барьж, улмаар чамайг алах гэж дайрах гэмээ нь та ээждээ уурлахгїйгээр тїїнийг галзуу євчнєєс нь салгах гэж оролдоно биз дээ.Тїїнчлэн та бїхэн дайсныхаа ачийг ч тэр мэтчилэнгээр хариулах хэрэгтэй.


Сэтгэлд зохистой асрахуй


Тэгээд ч асрахуйн байдал нь хамаг амьтныг сэтгэлд зохистой хэмээснээр энхрийлэхийн байдлын ургуулах юм..Гэвш Бодов бээр настай эмэгтэйд єгїїлрїїн:


- Сэтгэлд зохистой асрахуй нь Тодлэгор хэмээх ганц хєвгїїндээ та хичнээн их хайртай байдаг шиг амьтанд тєчнєєн их хайртай байх болой хэмээн зарлигласан мэт хамаг амьтныг сэтгэлд зохистой адилаар їзэх тул сэтгэлд зохистой асрахуй гэдэг.Энэ нь тусдаа зоригдол биш агаад урьдын хамаг амьтныг эх гэж мэдэх, ачийг нь дурьдах, хариулах гурвын амслаг гарах аваас сэтгэлд зохистой асрахуй нь зєндєє гардаг учиртай.


Хамаг амьтны їндэст цувиралтгїй амгалан байна уу хэмээн їзэх гэмээ нь цувиралт амгалан тєдий л буй.тэдний амгалан хэмээн хєєрємшиж байгаа тэр нь ч зовлонгийн мєн чанараас хэтрээгїй болой.Тиймээс хамаг амьтан амгалан лугаа тєгсєх ахул аштай юу даа, улмаар тїїн лїгээ тєгєлдєр болох болтугай.Би бээр хамаг амьтныг амгалан лугаа тєгсєж їйлдье хэмээн санаарай.


Тэр мэт асрахуйг дадуулахын тус эрдмийг Эрдэнийн Эрхиэс,


Гурван зуун тєрлийн амттанг


Єдєр бїр гурван удаа єгєхнєє нь ч


Асрахуйг агшин тєдийд дадуулсны


Буяны хэмжээнд яахин хїрэх.






Тэнгэр хїмїїс асран хайрлах агаад


Тэдгээр нь ч сахиж хамгаалах болъюу


Сэтгэл амгалантай болон жаргалтай


Хор хийгээд їл хорлогдох бєгєєд


Хїссэн хэргээ шамдалгїйгээр бїтээх л


Ертєнцийн эрхэт Эсрїа дор тєрєх болмой


Хэдийгээр тэрээр гэтлээгїй байсан ч


Асрахуйн найман эрдмийг олох болой хэмээн зарлигласан мэт асрахуйн найман тус эрдмийг олох тул хэрэгтэй. Асрахуйг дадуулсаны зоригдлын орны хэмжээ лїгээ сацуу Хїрдэн Орчуулагч Хаан хийгээд Эсрїа дор тєрєх болмой.Асрахуйг Эсрїагийн дор орших орон хэмээн нэрлэсний учир нь тэр буй заа.Та бїхний асрахуйн зоригдол огторгуй лугаа сацуу амьтны хэмжээтэй байх гэмээ нь тєдий чинээ Эсрїагийн эс орших гаслангаас ангижирсаны хутгийг олох болно....






Павонха Ринчїїчи. Бодь мєрийн зэрэг.Гэтлэхїйн гарын авлага.2007 он номноос авав.