Tuesday, 22 December 2009

Молон тойн эхийн ач хариулсан судар

Молом тойн эхийн ач хариулсан судар



Эрт нэгэн цагт Лаваг хэмээгч, Бурхан багшийг єєд болон байхын цагт эцэг хаан, ах дїї нарын хамт Бурханыг тахиж бурсан хуврагуудад єргєлийг єргєж їгээгїї гуйлгачинд єглєг єгч, олон мал адгуусаа захираад олныг зєвєєр тэтгэн сууж, буяныг ихэд їйлдэж номуудыг олон хуврагуудаар уншуулан барьц барьж эцэг эхээ єргєн, Бурханыг хїндэлж сайхан амгалан жаргалангаар суувай. Тэндээс олон онд жарган суусны хойно Лавагийн эцэг наснаас эцэслэсэнд, хїїрийг авдарлаж оршуулаад олон бодисун хуврагийг залж, ном буян ихэд їйлдэж , їгээгїї ядууд єглєг ихэд єгвєє. Тїїнээс хойно ашиг эрээр худалдаанд явахыг сэтгэж эхээс бошиг гуйн явсугай хэмээгээд эхдээ мєргєн айлтгав.”Би худалдаа ашиг эрээр одъё эх минь. Сэтгэлд ямар буй” хэмээн асуун єчив.Эх нь боолчууд ноёдод єгїїлрїїн” Дотоод сангийн алт бєа мєнгє юмийг гарга” хэмээв. Тэндээс тэдгээр боолчууд сангийн юмийг нягтлан гаргаваас шижир алт гурван мянган лан байжээ. Тїїнийг Лаваг гурав хувааж нэг хувийг гэрийн тариаланд, нэг хувийг гурван эрдэнийг тахихад, нэг хувийг нь худалдаанд авч одсугай гэв. Тэндээс эх нь маш их баясч, чи сайн хєвгїїн минь гадагш одвоос єчїїхэн сэтгэлийг барьж худалдаа ашгийг маш их олон, їтэр тїргэн харьж ир хэмээв. Тэндээс Лаваг Ил хєвгїїний хамт морьдоход тэднийг їдээд тэдгээр олон албат иргэд гэр гэртээ харьцгаав. Їїнийг єєрийн эмс ба хїїхэдтэйгээ зєвшин хэлэлцэв. Ай уршиг ихт Молом хатан Лавагийг гадагш одоход маш баясч байна. Нэг хувь шижир алтыг газарт ус мэт асгах буй заа хэмээлцэв. Тэндээс бас Лаваг гадагш худалдаанд одоход энэ насанд сайн боловч эцэст нь зовох ажгуу хэмээлцэн гаслалцаж тарав. Молом хатныг муулан хэлэлцсэн нь : Молом хатан нїгэл ихтэй хїн бєгєєд олон иргэд нь ихэд зовов. Амрах ёс нь їгїй болов хэмээв.Жич тэндээс Молом хатан нь Лавагийг гадагш худалдаанд одсон хойно хуврагууд цуглан Бурханыг тахиж, тахил бэлэг бэлтгэж олон ном уншихуйг Молом хатан: миний чихэнд бїї сонсго, нїдэнд минь бїї їзїїл хэмээгээд Бурхан тахилуудыг хураан унагаж орхиод олон хуврагуудыг урт модоор жанчин хєєн явуулаад хурал номыг тасалж мууд їзээд хїнд их хилэнц, нїглийг дураар їйлдэж суув.Молом хатан гадагш худалдаанд одсон хойно мєнгєєр олон мал худалдан авч тарган болгож амт нь сайхан болно хэмээн модноос єлгєж амьд биеийг мунаар занчиж цус нєжийг биенд хуруулж алуулж мах ясыг сонгино саримсаар найруулж архи дарс тэргїїтнийг хольж идэн жаргавай. Бас загасыг амьдаар халуун тогоонд хавхаглан хуурч идэв ээ. Бас галуу тахиа, нугас зэрэг шувуунуудыг амьдаар нь мєн халуун тогоонд хавхаглаж, шувууд єєрийн хошуугаар їсээ зулгаан дэвссээр їхэхэд махыг нь давстай хольж идэв ээ.Бас гахайг амьдаар нь зїрхийг нь сугалан аваад муу хар зїгийн онгодыг тахиад элдэв зїйлийн нїгэл їйлдээд жарган сууваа. Чингэж  жарган суутал нэгэн єдєр зарц охин ирээд ийн єгїїлрїїн: Ємнє зїгээс Ил айсуй гэв. Молом хатан : Тїїнийг бїрхны байшинд бїї оруул, гэрийн хїн бїгд шалав наашаа ирэгтїн, ширээ сандал тэргїїтнийг тавиад ариун сайхан бэлэг тахил тавиад бурсан олон хуврагийг залж хурал ном уншуулж, орон байшинг арчин цэвэрлэж янзтай байлга.Тїїний сїїлд Илийг нааш нь оруул хэмээв. Илд худал сайхан їгс єгїїлэв.Би буяныг сайтар їйлдэж суув.Очиж шїтээнээ їз гэхэд нь Ил очиж їзвээс ширээ сандал дэвсгэр тахил, бэлэг ба зул хїж шатсаар байгааг їзэж олон хуврагууд сая тархсан мэт ажээ хэмээн санав аа. Тэндээс Ил даруй тїргэн буцаад ах Лавагийн ємнєєс угтан одоод сєгдєн ийн айлтгав. Бидний худалдаанд одсоноос хойш гурван жилийн дотор хатан эх маань Бурхан шїтээн ба бурсан хуврагуудыг залж ном уншуулах, бацаг санваар сахих, ядуу гуйлгачинд єглєг єгєх тэргїїтэн элдэв зїйлийн буян асар их їйлдсээр сайн сууж амой хэмээвээс Лаваг асууруун : ээжийн буян їйлдсэнийг яаж мэдэв хэмээхэд Ил єгїїлрїїн :би сїмд орж їзэхэд ширээ сандал тахил балин тавьсаар , хїж шатсаар байна, олон бурсан хувраг сая тарсан мэт байв гэхэд Лаваг энэ їгийг сонсоод хєх огторгуйд залбирч мєргєв. Тэндээс Лавагийг ирсэнийг ах дїї иргэд бїгдээр сонсоод балгасанаас надагш гарав.Лаваг их холоос огторгуйд залбиран айсуйг їзэж тэр угтсан албат иргэд Лавагийг хїрч ирмэгц ийн айлтгав аа: Та холын аянаас ирэхэд ємнє чинь бурхангїй, хойно чинь тэнгэргїй атал юуны тул мєргєнє вэ гэхэд Лаваг єгїїлрїїн : эх юїгээн буян їйлдсэнийг сонсоод гурван эрдэнэд мєргєлєє би хэмээв. Тэдгээр нь хариу єгїїлрїїн: чамайг одсоноос хойш гурван жил болоход Молом хатан эх чинь гурван эрдэнийг їл хїндлэн бурсан хуврагуудыг жанчив, олон адгуус мал алж нїглийг нэн их їйлдэв, бас амьтныг амьдаар модонд єлгєж жанчин алуулах ба тогоонд шувуу загас тэргїїтнийг шалзалж, гахайн зїрхийг амьдаар сугалан авч буруу онгодыг тахиж, элдэв зїйл хїнд нїгэл їйлдэж жарган сууваа.Бид улс бїгдээр чиний эхийн буян їйлдэж єглєг єгсєнийг эс сонсч эс їзэв хэмээн єгїїлэв. Лаваг энэ їгийг сонсоод муужран унав.Тэндээс єчїїхэн далирч хэвтвээс эх нь угтаж гадагшаа гарч ирэв. Эх нь Лавагийн гараас барьж нїдээ уйлах мэт таглан их дуугаар єгїїлэх нь : Ай хєвгїїн минь ашиггїй эд таваараа алдав уу, ямар учраас уйлан энэ мэт хэвтэв , амраг бид эх хєвгїїн гурвуул мэнд бйу атал юунд эс баясав гэхэд Лаваг эхдээ хариу єгїїлрїїн : Худалдсаны ашиг их олов, гагцхїї чамайг адгуусны амь таслан элдэв зїйлийн хїнд их нїгэд хилэнц їйлдэв хэмээн сонсч чиний тєлєє эмгэнэн хэвтэв хэмээхэд эх нь хариу єгїїлрїїн : Би гэртээ сууж адгуусны амь тасалж, буяны їйлсийг эс їйлдсэн бєгєєс би гэртээ хариад хїнд євчин хїртэж долоо хоногийн эцэст егїїтсїгэй хэмээн ам алдав.Эхийн тэр їгийг Лаваг сонсоод гэнэт хатгасан мэт цочиж босоод эхийн хойноос даган гэртээ харьж ирэв Унтаж ирсэн албат нар гэр гэртээ тархан харьцгаав. Молом хатан гэртээ хїрээд нэгэн цаг болсон тєдий євчин хїртэж долоо хоногийн хойно їхэн егїїдэж одов оо. Тэндээс Лаваг эх юїгээн їхсэнд дотроо муу болон энэлэн шаналан уйлав аа.Бас Лаваг эхийн хїїрийг авдарлаад гэрийн хоймор тавьж эхийн хойт буяныг їйлдэхийн тул бурсан хуврагуудыг залж ном уншуулан буян їйлдэж дєчин есєн хоног дууссаны хойно эхийн хїїрийг гаргаж ууланд хїргэж тавиад бас эхийн хїїрийн дэргэд євсєєр гэр барьж зуун єдєр эхээ бурхны хутаг бодь мєрийг олгох номыг чин сїсэг бишрэлээр уншин залбиран суув.Тїїнээс дээд тэнгэр нар таван єнгийн буга болон хувилж амандаа цэцэг зууж ирээд эхийн хїїрийн ємнє тавив.Цагаан хун шувуу їїлнээс бууж ирээд нїднээс нулимс цувруулан, элдэв зїйлийн шувуунууд хошуугаар шороо зєєж тэр хїїр дээр тавив аа.Лаваг тэдгээрийг їзэж маш их баясаад эдний бэлгийг яахин хариулна хэмээн сэтгэв.бас яаран бурханчин хїн урин залж бурхны дээд бие лагшиныг зуруулж бїтээв.Єдєр шєнє тасралтгїй тахил мандал зул єргєж бурхны ємнє мєргєж эхийн минь сїнсийг їтэр тїргэн тонилгон соёрх хэмээн хутаг гуйн залбиран мєргєв.Тэндээс гурван жилийн эцэс болсон хойно эх юїгээн нэрийг бичээд галд шатааж гэр бараа, алт мєнгє, эрдэнэ эд агуурс хувцас тэргїїтнийг олон бурсан хуврагуудад єргєв.Лаваг эр ганцаар хїн хоцров. Тэндээс Лаваг ерєнцийн муу їйлийг тэвчиж ялж тєгс нєгцчисєн бурхан хаана бїхий тэнд одож гурвантаа мєргєж алга хамтатган мєргєєд ялж тєгс нєгчисєн Бурханаа ийн айлтгав аа.Эцэг эх наснаас нєгчисєн хойтын буян ном їйлдэж байгаа бїхнээ дїїргэвээ би. Тойн болсон хойно ач тус юу вэ хэмээвээс ялж тєгс нєгчисєн бурхан ийн хэмээн номлов оо.Замбуутивийн хамаг амьтан сїсэг сэтгэл їїсгэж хэрэв хєвгїїн ба охин боол шивэгчин алиныг ч ялж тєгс нєгчисєн бурхныг таалуулж тойн болговоос тус эрдэм нь найман тїмэн дєрвєн мянган суврагыг эрдэнээр їїсгэсний ач їр мэт буян болно.Эцэг эх амьд бєгєєс нас буян дэлгэрнэ. Наснаас нєгчисєн бєгєєс тэнгэр хїний тєрлийг олно хэмээн зарлиг болов оо.Тэндээс ялж тєгс нєгчисєн бурхан амин гавьяат шарибударитан ийн хэмээн зарлиг болоруун : Тїїний сахал їс тэргїїтнийг тойдож автугай хэмээвээс тэндээс ялж тєгс нєгчисєн бурхан авшиг бошгийг тєгс єгєєд алтан мудраа оронй дээр тавиж Лаваг нэрийг сольж дээд хувилгаан Молон тойн хэмээн нэрийдэв. Ялж тєгс нєгчисєн бурхан дахин ийн номлов.Миний тоо томшгїй хамаг олон шавь нараас ганцхан Молон тойны Риди хувилгаан нь нэн дээд буюу хэмээв.Молон тойн ялж тєгс нєгчисєн бурханд ийн хэмээн айлтгав.Эрдэнээр суварга їїсгэвээс ач тус ямар мэт болох хэмээвээс ялж тєгс нєгчисєн бурхан хариу номлоруун : Суварга бїтээсний ач тус нь агуу их болоод амгалан ажргалангийн дээдийг олох магад болой.Жич бас тойн болсоны буянд їл хїрнэ.Тойн болвоос эвдэршгїй биеийг сайтар олно хэмээв. Молон тойн ялж тєгс нєгчисєн бурханд бас ийн хэмээн айлтгав. Би аглаг газар одож даяанд суусугай хэмээвээс ялж тєгс нєгчисєн бурхан хариу зарлиг болоруун :Бэрх наят ууланд одож даяанд сууваас болно .Молон тойн бас єгїїлрїїн : Тэр уулнд идэх тариа юу буй хэмээн єчюєєс бурхан зарлиг болоруун : Идэх тариа буй.Тэр газрын барс, чоно гїнцэгийн цагт їнэр амт маш бїрдсэн сайхан цэцгїїдийг зууж авчраад чамайг тахина гэв.Тэндээс Молон тойн бурханы зарлигийг сайтар сонсоод дотроо хэд баясан бурхнаас бошгийг гуйн мєргєєд бадир аягаа бариад огторгуйгар їїл хїлэглэн даяаны газарт зорин одов оо. Огторгуйд їїлээр явж Бэрх нэрт ууланд хїрээд нэгэн ариун газар олж їл хєдлєн даяанд суув аа. Тэндээс гурван жил болсоны хойно дотор нь гэгээн гэрэл цацраад билигийн нїдээр гучин гурван тэнгэрийн орнгы тодрхой їзвээс эцэг нь буяны эрхээр хан хурмаст болон тєрєєд тэнгэр нарын охидоор хїрээлїїлэн бас тэнгэр нарт тїшиж элдэв жаргалаар цэнгэн суухыг їзэж Молон тойн маш баясаад бас эх Молом хатан хаана тєрснийг эс їзээд миний эх ертєнцєд амьд явах цагтаа Аврал гурван эрдэнийг тахиж хїндэлсэнгїй, адаг ядуу гуйлгачинд єглєг єгсєнгїй тул асар муу заяанд тєрсєн буй заа хэмээн дотроо гуниг сэтгэл тєрж Бэрх нэр уулнаас бууж хувилгаан шидээр Огторгуйн уулаар нисэн явж ирээд ялж тєгс нєгчисєн бурхны хєлд оройгоороо мєргєєд алгаа хамтатган ийн єгїїлрїїн : Бурхан аа, эцэг минь гучин гурван хурмаст болон тєрєєд тэнгэр нарын жаргалангаар жарган сууж амой. Миний эх Молом хатан амьд буй цагтаа бурхан ба бурсан хуврагуудыг эс хїндэлсэн ба буян їйлдсэнгїй , нїгэл их їйлдэж їхсэн тул хаана тєрєл одов оо хэмээн айлтгав. Ялж тєгс нєгчисєн бурхан ийн хэмээн зарлиг болов. Тойн аа, Чиний эх амьд бїхий цагт гурван эрдэнийг їл бишрэн амьтны амь таслан тачаангуй харам сэтгэлээ їл тэвчиэ хэв хэзээд муу їйл їйлдэж їхээд сац нїглийн хїчээр асар гурван муу заяаны доод тамд тєрж амой хэмээн зарлиг болов. Тэндээс ялж тєгс нєгчисєн бурхны зарлигийг Молон тойн сонсоод ихэд айн їхэдхийн унав.Унаснаас дээш босоод эх юїгээн энэрэн сэтгэж уйлаад бурханд бошигийг гуйн мєргєєд асар халуун , хїйтэн арван найман тамын оронд эх юїгээн эрэхийн тулд їїлээр нисэн одов. Молон тойн їїлээр явж хїрвэл зуурдын орон нь огторгуйн наран саран, одон чимэгч їгїй гэгэн гэрлийн тэмдэг чїгїй хав харанхуй зуурдын оронд насны хэмжээнээс долоо хоног дутуу їхсэн, жил дутуу їхсэн, бас ус мєрєнд унаж їхсэн, мэс сїхэнд алагдсан, догшин моринд дайрагдсан, тэргэнд дайрагдсан, єєрєє боож їхсэн, цаг бусаар насны эцэст хїрч їхсэн амьтдын сїнс оршиж байгаад насны хэмжээ хїрвээс тэр зуурдын орноос гарч Эрлэгийн хаанд учирмой. Тэндээс Молон тойн тэдгээр амьтдаас ийн асуув.Та бїхний дотор Молом хатан хэмээх хїн байна уу хэмээвээс бид їзсэнгїй гэв. Молон тойн єгїїлэв.Амьд бїхий цагтаа буян эс їйлдвэл їхсэн хойно энэ мэт зовно хэмээгээд эхээ эрээр одов. Тїїнээс халуун найман тамын нэгдїгээр дахин эдгэрэх там хїрвээс газар дэлхий нь улайтгасан тємєр мэт галт суваг єрвєлзєн шатаж тулалцсан дєрвєн хаалга тєгєлтэй байна. Тїїнд тєрмєн амьтан их галын дотор шатаж арьс мах нь бїгд шалбарч хэсэг хэсэг болох ба бас гартаа мэс арьсан эрлэгїїд нааш цааш явж цохин унагааж байна. Тийнхїї їхэхэд огторгуйгаас дахин амьдар хэмээн дуудахад урьдах мэт эдгэрч дахин зовлонг цаглашгїй эдлэнэ. Жич: бас тэр тамын їїдэнд галт нурамд амьтныг эрлэгїїд жадаар хатгаж явуулахад тэдгээр амьтны арьс мах нь бїгд шалбаран унав. Насны нэгэн хэмжээ нь тамын нэг єдєр нь хїний 43200 жил болно.Энэ мэтээр таван зуун жил насална.Бас хонгор модонд дээш авируулваас єргєс доош харна.Бууваас дээш харна. Модны єргєс нь тємєр мэт єєд тэдгээр зовлонт амьтдын тархинд хутга жад мэт бууна, дорогш унаваас єєд нь хатгах хагачих зовлонг їлгэрлэж гїйцэишгїй ажээ. Молон тойн эх юїгээн эс олно. Бас хуран няцлах там хїрвээс тэндэх амьтдыг халуун тємєр мэт хоёр уулын завсар шахсанаас эрхтнїїд бїгдээс цус их гол мэт урсч зовлонг цаглашгїй эдэлж амой.Насны хэмжээ нь урьд мэт хоёр насална.Бас бааст тамд амьтныг оруулж єлсвєєс идїїлэн ундаасвааас шээс уулгахыг їзэж Молон тойн ийн хэмээн асууруун: Эдгээр амьтан ямар хилэнц їйлдсэн тул энэ мэт зовно хэмээв.Эрлэгїїд єгїїлрїїн: Амьд бїхийд тачаангуйг їйл тэвчин бєєс хуурс ба амийг тасалж, архи ба сармис ногоодыг идэж суусны нїглээр энэ мэт зовно хэмээв. Молон тойн дотроо машид гаслан ариун сайтар явбаас яахин энэ тамд тєрєх аж хэмээгээд амраг эх юїгээн эрж їл олон чанагш одов аа. Тэндээс халуун там хар шоголт хэмээхэд хїрвээс тэдгээр аьтны биенд тамын сахиулчид хар шугам дєрєв ба наймыг тавьж оройгоос хєлийн ул хїртэл мэсээр хагачна. Зовлон нь санаж гїйцэшгїй. Насны хэмжээ нь урьд мэт хоёр насална. Бас цусан балчиг тамд эмс эхнэр охид живж уйлан дуудан гаслан зовон байна. Молон тойн тамын эрлэгїїдэс ийн асууруун: Эдгээр эмс охид ямар хилэнц їйлдсэнээр энэ мэти зовно хэмэхїйд тэр тамын эрлэгїїд єгїїлрїїн :Эдгээр эмс цустай дэвэл ємд тэргїїтэн ариун бусын юмыг гол усанд угааж газар усыг бузарласнаараа ийн зовно хэмээв. Молон тойн хилэнцэт амьтан тамд унаад буянт амьтан сайн тєрєлд магад тєрєх ажээ хэмээв.Тэдгээр амьтан маш гашуун зовлонт дуунаар аа яа хуухай халаг бидний їйлдсэн хилэнц єгїїлж їл барагдана хэмээн гасална. Молон тойэ эх юїгээн эс їзээд чанагш одов.Бас урагшаа яваад их уйлан дуудах тамд хїрвээс тэр тамд тєрсєн амьтан ньбайшин гал бадарсан хоёр давхрын урдаас маш халуун гал биед шатаж явах ба тємєр зэс буцалгам гал бадарсаны дотор арвай мэт чанагдахын зовлон цаглашгїй эдлээд амгалангийн нэр тєдий ч їл дуулна.насны хэмжээ урд мэт хоёр насална.Тємєр єрєлбє дэгэгээр хэлийг нь гаргаж огтчих хийгээд газарт хадаж тариххийгээд тарьсаныг шувууд ухаж идэх тэргїїтэн зовлон цаглашгїй эдэлж бїхий амьтныг їзэж эрлэгїїдээс ийн асуув.Ямар хилэнц нїгэл їйлдсэн нь энэ мэт зовно хэмээгээд амраг эх юїгээн эс олсон ба бас урагш одов. Тэндээс халуун там, уйлан дуудах хэмээхэд хїрвээс тэндэх амьтан нь гал бадарсан байшин дотор биеэс нь гал бадарч уйлан дуудаж зовлон цаглашгїй эдэлнэ.бас тамын їїдэнд олон мэсийн ир дээш дэлгэсэн замаар явуулж хєл хийгээд бие нь хагачиж хатгахын зовлон эдэлнэ.насны хэмжээ урьд мэт хоёр насална. Бас мєст тамд оруулж толгой дээр мєс єргїїлэн мєсєн дэвсгэр дээр суухыг їзэж Молон тойн асууруун: Ямар нїгэл їйлдсэнийг та энэ мэт зовооно хэмээхэд эрлэг єгїїлрїїн :Амьд бїхийд би баян хэмээн, ємссєн дээлийг їл зохив хэмээн эд таваарыг олныг эвдсэн хийгээд заримууд хїний юм ба эд дэллийг булаасан тийм амьтан энэ тамд зовно хэмээв. Молон тойн бээр эд таваар эвдэн булаасны тулд энэ мэт зовон амой хэмээгээд амраг эх юїгээн эс олон бас цаашид явав.Тэндээс их халуун хэмэгч тамд хїрэв.Тэр тамд тєрсєн амьтан нь Буцалсан тємєр зэсийн дотор биед гал шатаж загас мэт буцалгагдан ёроолд орвоос яс болон ам дээр гарваас мах нь гїйцнэ.Бас хайлсан галт ширмийг аманд цутгана. Галт алхаар цохих хийгээд элдвээр зовно.Насны хэмжээ урьд мэт хоёр насална.Ус хязгаарлашгїй хэмэх тамд очиж їзвээс тэндэх амьтныг хязгаарлашгїй усанд оруулж тємєр хошуутай єт махыг идэж яс чємгийг ухаж зовооно.ба хїнийг їснээс нь дээш єлгєж уяад хєлд хїнд чулуу дїїжилж тємєр бэрээгээр жанчих ба сэрээгээр хатгахыг їзэж Молон тойн эрлэгээс ийн асуув.энэ ямар хилэнц їйлдсэн бэ хэмээвээс тэр эрлэг ийн єгїїлэв.Эдгээр амьтан єєрийн эх эцэг ба хадам эцгийг зоддог ба хариуцан хэрэлдсэн, лам хуврагийг доромжлон ихэс євгєд настныг эс хїндэлсэний муу їйлэр энэ мэт тамлана хэмээв.Молон тойн єгїїлрїїн: та бїхэн амьд бїхїй цагтаа алив зїйлд номын ёсыг эс биширсэний їр боловсорч энэ мэт зовно хэмээгээд эхийг эрээр чанагш одов. Басурагшид яваад маш халуун хэмээх тамд хїрвээс тэр тамд тєрсєн амьтан гал бадран буцалсан тємрийн дотор оруулж чанагданхохь яс болж буй.бас улайтгасан тємєр мэт газарт тавьбаас арьс мах урд мэт эдгэрч дахин урьд мэт зовно. Бас тємєр сэрээгээр бєгсєєс нь хатгаж орой хийгээд хоёр эгэмээр їзїїр нь гарна.Насны хэмжээ галавын хагас амой. Бастємєр хошуут шувуу нїдийг нь ухаж мах цусыг цоолж идэх хийгээд тємєр соёот ноход хэмлэх урж идэх тэргїїтэн зовлон єгїїлшгїй гїйцэшгїй амой.Молон тойн тэдгээр амьтныг їзэж ийн єгїїлэв. Амьд цагтаа їл їхэх мэт санаж аймшиггїй их хилэнц їйлдсэний їр энэ мэт амрах цаггїй зовно. Буян юунд эс їйлдэв халаг хэмээгээд тэр тамын гал нь дєрвєн талаас тулалцсаны дотор ядран доройтсон дуу гарсанаар амьтан буй хэмээн мэдэхээс ангид амьтны бие ба гал хоёр ялгалгїй завсар зайгїй тїлэгдэн зовно.Бас улайдсан хавтгай тємрєєр биеийг ороох хийгээд цаглашгїй зовлон эдэлнэ.насны хэмжээ нэгэн галав буй.Басолон амьтны гарыг гинжлэн хєлд дєнгє ємсгєж тємєр шїдэтбэрээгээр жанчин махыг хэсэг хэсэг болгосныг Молон тойн тамын сахиулчнаас асуув.энэ дєнгєт амьтан ямар хилэнц їйлдсэнээр энэ мэт зовно хэмээв.Сахиулчин єгїїлрїїн: Эд хатад ба эмс буй.Би нь сайн хийгээд сайхан царайт хэмээн бусдыг шоолж муу хэлэх ба санасаны тул энэ мэт зовно хэмээв.Молон тойн тачаангуйгаар мєнх бус усан дахь сарны адил буюу хэмээв.Амраг эх юїгээн эс олон бас хїйтэн найман тамын усан цэврїї хэмээхэд хїрвээс цас уулаар хїрээлсэн мєст хонгил гуу хийгээд цас шуурга уйлсан хав харанхуй буй. Тїїнд тєсєн амьтан бие бїхэн усан цэврїї болж зовно.Бас тємєр шорт ууланд авируулваас їзїїр нь доош харна.Бууваас дээш харна.Элдвээр зовно.бас олон амьтныг тээрэм дээр тавин татаж тэдгээрийн цус нь газарт бїхий урсахыг їзэж Молон тойн тамын сахиулчнаас асууна.Энэ тээрэмд ямар хилэнц їйлдсэн амьтан баайна хэмээв. Тэдгээр сахиулчин єгїїлрїїн : эд алаагїй амьтны мах цусыг ярга татах ба махыг шарах ясыг нь хэмхлэх, элдвээр шунахайран идсэнээр энэ мэт зовно хэмээв.Молон тойн урьдаас иймийг мэдвээс эд буян їйлдсэн болоосой, тиймийг їл мэдэн нїгэл їйлдсэнээр эдїгээ ийм муу орноо тєрж цаггїй зовлон эдэлнэ хэмээгээд амраг эх юїгээн эс олон одов.бас усан цєврїї нэвчих хэмээх тамд хїрвээс тэр там нь урьдахаас їлэмж хїйтэн бєгєєд тїїнд тєрсєн амьтны бие нь усан цэврїї нэвчих хийгээд хагарах хумхихийн зовлон хийг эдэлнэ.Молон тойн тамын сахиулчнаас асуув: энэ ибагана мэт биет амьтан ямар нїгэл їйлдсэнээс энэ буюу гэхэд эд нар хуврагийн сїм байшингийн багана дэвсгэрт нус тїрхсэнээр энэ мэт зовно хэмээв.Бас олон амьтныг дїїжлэн хоёр этгээдэд чулуу уяж татаж тавин харшуулж цусыг урсгаж талх мэт болж байхад бас асуув.Тэд эдгээр амьтан шоргоолж хорхой тэргїїтнийг алсаны тул энэ мэт зовно хэмээв.Молон тойн аа яа хилэнцийг басаж энэ мэт явж халаг хэмээн эх юїгээн эс олон одов.Бас хїйтэн тамарай чуу хэмээх тамд хїрвээс тэр тамд тєрсєн амьтан нь урьдаас нэн илїї даарч машид яаран шивнэж а чуу хэмээн энэлэн гасалж цаглашгїй зовлон эдэлнэ.Бас хутга мэт навчит модны доор суулгана.Дээрээс жад унаж нїд хийгээд биенд хагачна.Бас амьтны биеийг хэсэг хэсэг огтлоод уурт нїднэ. Мах яс нь далх мэт.Цус нь урсан байхыг їзээд Молон тойн тамын сахиулчнаас асуув.Эд амьтан энэ тамд унаж тїмэнтээ їхэж бас этгээд элдвээр зовох нь ямар нїгэл їйлдсэн амой хэмээв. Сахиулчин нар єгїїлрїїн: эд амьтныг зодож гївших, хийгээд хочилж элдвээр хараасны нїглээр энэ мэт зовно хэмээв.Молон тойн эдгээр амьтан амьд цагтаа идэх ємсєх, сайжрахыг шунаж тамыг хол хийгээд худал мэт нїгэл буяны ялгалыг эс санасан ажээ.Амрах цаггїй яах ажээ хэмээгээдэх юїгээн эс олон одов.Бас хїйтэн там хуухай халаг хэмээх тамд тєрсєн амьтан урьдаас нэн ихэд даарч арай ядан шивнэж хуухай халаг хэмээн дуудаж хєлдєж хєрєєд эллдвээр зовно.Бас амьтны нїдэнд нь сум харвасаныг Молон тойн тамын сахиулчнаас асуув: Энэ мэтхарвуулсан амьтан ямар нїгэл їйлдсэн буй хэмээв.Сахиулчин єгїїлрїїн :Эдгээр амьтан багш эцэг эх тэргїїтнийг хялайж харсаны нїглээр энэ мэт зовно гэв.Бас мэсэн ууланд олон амьтныг хєєн гаргаж хурц мэсэнд хєл хийгээд мєчис огтлогдон ємєр эсгэгдэн байхыг їзэж Молон тойн ийн хэмээн асуув: Эд ямар нїгэлт буй.Тэд єгїїлрїїн: Эд амьтныг мэсээр алах хийгээд арьс махыг нь бхархаж идэн эдэлсэний нїглээр энэ мэт зовно хэмээв.Молон тойн эс айн нїгэл їйлдээд, туулшгїй тонилшгїй тамд туулшгїй галавт зовлон эдэлнэ хэмээгээд амран эх юїгээн эс олон одов. Бас хїйтэн там, удвал мэт хагарах тамд тєрсєн амьтан урьдаас машид ихэд зовж арьс нь хєрєєд ам нь тав хийгээд зургаа хагарч зовно.бас тогоо мэт хэлбэрт ороод галд халах хийгээд элдэв зовлон эдэлнэ.Бас нїхэн тамд хїрвээс тэндэх амьтан их галд бїрхэрэн шатна.тэр тамд олон амьтан шатаж буйг їзээд Молон тойн тамын сахиулчнаас эдгээр амьтан ямар хилэнц їйлдсэн буй хэмээв.Сахиулчин ийн єгїїлрїїн: Эд харам мунхаг сэтгэлээр бусдын эд, гэрт гал тавиад , бас уул талд гал тїймэр тавьж олон амьтныг тїлж їйлдсэн нїглээр энэ мэт зовно хэмээв. Бас олон амьтны толгой дээр галт тэвш тавиад галт тэвшинд суулгана.Молон тойн їзэж сахиулчнаас , эдгээр амьтан ямар нїгэл їйлдсэн буй гэхэд эд алба ба элдвээр ёс хэмээн бусдын юмыг шунахайран эдэлсэн нїглээр энэ мэт зовно хэмээв. Молон тойн , эдгээр амьтан элдэв муу зовлон эдэлнэ хэмээгээд эх юїгээн эс олон одов. Бас хїйтэн там лянхуа мэт хагарах тамд хїрвээс тїїнд тєрсєн амьтан урьдаас нэн илїї даарч арьс нь хєхрєєд ам нь арав ба илїї хагарч цаглашгїй зовно.Бас тээрэм хэлбэртэй биед тєрєєд эргїїлэх хийгээд хавирахын зовлон эдэлнэ.Молон тойн тэндэх амьтныг їзээд ийн хэмээн єгїїлэв.Эдгээр нь энэ мэт элдэв нїгэл їйлдсэн мєнх бус, їлгэрлэвээс євсєн модон шугуй тал хийгээд цагтаа хїрвээс эвдрэхїй бєгєєтєл амьтны мєнх бусыг юїн єгїїлрїїн .Замбуутивд энэ маьтанд эм хєвгїїд ураг садан тєгс буй бєгєєс їхэх цагт нєхєргїй гагцаар юїгээн одно.Эдїгээ їїнд буянаас ангид хэн чтус хїргэн їл чаднахэмээн єгїїлэв ээ.Буянт їйл хичээн урьд їйлдсэн нїглээ наминчилж хойно їйлдэхийг боож сайтар хичээн їйлдвээс яахин энэ мэт зовно хэмээгээд амраг эх юїгээн эс олон одов. Бас хїйтэн там лянхуа мэт хагарах хэмээх там хїрвээс тэртамд тєрсєн амьтан урдаас машид их даарч арьс нь улайж урвайж ам нь зуу ба илїї хагарч маш их зовлон эдэлнэ.Хїйтэн тамын насны хэмжээ нь аль тєдий эдлэх хэрэгтэй хэмээвээс наян их ачмаг шиг дїїрсэн , тал їрээс хїний жил нэгэн зуун жил болсоноос тал їр тїїнээс нэгэн ширхэг гарсаар тэр тал барагдсанаас нэгдїгээр богино наст там болой.Бус долоон там нь урьд урьдаас хойт хойтох нь хорь болно.Молон тойн : амьтсаа та юун ийм боллоо. Таны амьд цагтаа хураасан эд таваар, нєхєд, эм , хєвгїїн, ураг садан хїїхдээс хагацаж эдїйгэс цааш маш гашуун зовлонт болно.Таны їйлдсэн хилэнц єгїїлж їл барагдана.Хилэнцэт амьтан тамд унахаас бусад їгїй хэмээгээд амраг эх юїгээн эс олон одов. Тэндээс замбуутивийн ємнє дорнын зїгт найман тїмэн бээрийн цаана тємєр балгасан їїд їгїй арван зургаан давхарласны дотор Номун эрлэг хаан алтан сандал дээр суун залраад амьтны буян нїглийг ялгаж байна. Буян їйлдсэн амьтныг амгалант оронд илгээж нїгэл їйлдсэн амьтныг тамд цаазалж байна.Их хаан, тїїний баруун этгээдэд мэхт їхэр толгойтой эрлэг гартаа толь барин сууна.Зїїн этгээдэд сармагчин толгойтой эрлэг гартаа чагнуур баоин сууна. Ємнє нь хїдэр толгойтой эрлэг данс бичиг барин сууна.Бас бус олон толгойтой ер бусын зардас эрлэгїїд гартаа жад илд, нум сум, сїх чавчуур , хутга хуурай, алх цалам, сэлэм соёо, чимхїїр тэргїїтэн мэсэмийн зїйл бариад аль аль , тус тус, хи хи, хо хо хэмээн аймшигтай дуу дуурсган дєрвєн зїг найман зовхист їйлмэлцэн тїрхэрч уушиг зїрх гарах мэт айн догдолж байн амой.Эрлэгїїд Молон тойныг їзэж Эрлэг хаанд ийн айлтгав. Тамын ширмэн байшингийн хаалганы гадна нэг тойн хїмїїн буй. Амарлингуйгаар даяанд сууна гэв. Номун эрлэг хаан гарч їзвээс тэр тойн сайтар суугаад їл хєдлєн амиоласныг їзэж даруй удаад хэдэнтээ дуудаж сэрїїлж тїїнээс эрлэг хаан ийн асуув.Хутагт энд юуны тул ирэв.Молон тойн ийн єгїїлрїїн: Би эх юїгээн эрж ирлээ.Бурхан бащгш миний хийг тамд байна хэмээн заав. Эрлэг хаан бээр тойн аа бурхан багш чамд юу чинь буй хэмээн асууваас Молон тойн бурхан багш миний багш хэмээв.Номун хаан зарлиг болоруун :Их тойнаа энэ тамын орон будагтай бєгєєд эндээс зайлж ажирваас сайн буй хэмээв.Молон тойн ийн єгїїлрїїн : Ай хаанаа надад эцэг эх хоёр буй бєлгєє.Ачит эцэг эх хоёр минь ертєнцєєс нєгчисєн цэц дээд жаргалант оронд тарсан буй заа хэмээн сэтгэвээс гагцхїї эцэг минь жаргалант оронд тєрсєн ажгуу. Эх юїгээн дэд гучин гурван тэнгэрийн оронд эрж эс олсон тул ялж тєгс нєгчисєн бурхнаас эх юїгээн арван найман тамын оронд эртїгэй хэмээн зарлиг болсоныг дагаж мєн тамын орон бїгдээр эрэн хэсэж асууваас тэр зовлонт амьтны дотор миний эх огт їгїй.Их хаанаа ганц эх чиний нїдэнд їзэгдэж сэтгэлд тогтов уухэмээн аууваас Эрлэг хаантан, эх чинь хэн нэртэй хїн буй хэмээвээс Молон тойн миний эх Молом хатан нэртэй хїн билээ хэмээвээс Эрлэг хаан хилэнцэтний нэрийн бичээч нарт зарлиг болоруун: ай бичээч нар энэ тойны эх Молом хатныг їзэв її.Данс дэвтрийг нээж їзэгтїн хэмээвээс бичээч нар буян хилэцийн їрийг ялгах дэвтрийг нягтлан шїїж Молом хатны нэрийг эс олоод хаанд Молом хатны нэр дансанд їгїй ажээ хэмээн айлтгаваас Молон тойн бээр ай их хаанаа хилэнцэт хїн чинь дэргэд ирэх тул ганц миний эх юунд эс ирэв хэмээвээс хаан : Тойн аа надад їл учрах хоёр зїйл буй.Хоёр аль буй хэмээвээс нэгдїгээр нь нас буянаар явж ариун бацаг санваарыг сахиж яваад Гурван эрдэнэд тахил єргєж судар номыг сайтар уншиж гуйланчнуудад єглєг єгєх ба євчин зовлонтныг асран їйлдэгсэд тийм хїн їхээд жаргалант оронд тєрнє. Нєгєє нь бурхан номыг эс бишрэн лам хуврагийг доромжлон дайрах, гуйлгачин ба зовлонтныг їл асран таван завсаргїй нїглийг їйлдэгч тийм хїн їхээд нэгэн эгшин тєдєлгїй їйлийн салхинд дайрагдаж аюуш тамд тєрнє.Тэр хоёр надад їл учирна хэмээв.Молон тойн, миний эх энэ бичгийн доторхи тамд їгїй бєгєєс ямар тамд одов хэмээвээс хаан, ємнє тємєр уул мэт аюуш тамд хїрвээс тэр там нь орох газар хаалга їгїй д их дуугаар хэдэнтээ дуудваас дуу гарах хїн їгїй тул эрлэг хаанд очиж айлтгав.Их хаанаа тэр аюуш тамын хаалга юунд їл нээгдэнэ хэмээвээс хаан єгїїлрїїн: Аврал гурван эрдэнийг їл бишрэн асар мунхаг тачаангуй омгийг бадруулан аливаа хилэнцэт їйлийг аль дураар їйлдсэн хїмїїс аюуш тамд тєрєєд їїрд зовно.Тэр тамын хаалгыг хэн ч нээж їл чадна.Тїїнийг нээх аргыг ялж тєгс нєгчигсєн бурхан багшаас асуутугай хэмээв.Молон тойн машид гаслан тэндээс замбуу тивд зорчин бурханд мєргєнж ийн єчрїїн: Эдїгээ би бурхны зарлигаар тамд эх юїгээн эрж тїїний буй тамыг олов. Нэгэн тємєр балгасун хаалгагїй бєгєєд гаднаас дуудваас дуун гарах амьтан їгїй тул эхтэйгээ уулзаж эс чадав хэмээвээс бурхан зарлиг болоруун :Эх чинь их нїгэлтийн тул тэр їйлийн эрхээр аюуш тамд тєрж амой.Молон тойн тэр зарлигийг сонсч ихэд уйлав.Тэндээс бурхан зарлиг болоруун : Тойн аа бїї уйлагтун.Тэр тамд хаалга буй.Тїїнийг нээж болно. Миний номт дээл хийгээд бадар аяга долдойг гурвантаа газар хатгаваас хаалга нээгдэнэ.Тамын амьтан зовлонгоос тонилно.Тойн бурханд мєргєж одоод аюуш тамын хаалганы ємнє долдойгоо гурвантаа газархатгасанд тамын хаалга нээгдэж тїїний дотроос эрлэгїїд гарч ирээдтойноос ийн асуув.Хаалга юуны тул нээв хэмээвээс би бурхны шавь бєгєєд эх юїгээн тамаас гаргахын тулд нээв. Эрлэг ай чиний эх хэн гэгч буй хэмээвээс Молон тойн , миний эх Молом хатан хэмээв.Эрлэг дотогш орж Молом хатан хэмээн хэдэнтээ дуудахад Молом хатан сонсоод айж єчїїхэн дуугаар би хэмээв. Эрлэг, хатан чиний хєвгїїн чамайг эргэхээр иржээ гэхэд хатан миний ганц хєвгїїн буй , тэр тойн бус хэмээв. Эрлэг гарч хаалганы гадна тойнд Молом хатан хэмээх хїн байна.Тїїний ганц хєвгїїн нь тойн бус хэмээв.Тойн нь эрлэгїїдэд, эцэг эхийн єгсєн нэр Лаваг буюу.Эцэг эхийн їхсэний хойно ялж тєгс нєгчигсєн бурхан багш Молон тойн хэмээх нэр хайрласан амой.Эрлэгїїд тамын дотор орж тэр учрыг єгїїлвээс хатан нїднээс нулимс цувруулан ийн єгїїлрїїн : Лаваг нэртэй ганц хєвгїїн буй гэхэд эрлэгїїд хадаасыг мултлаад хїзїїнд нь тємєр дєнгє ємсгєж, тємєр дээсээр гинжилж элдэв мэсэсийг тайлаад хашгиралдан хашиж гаргаж авчрав.Эрлэгїїд Молом хатанд ийн єгїїлрїїн: чиний ганц хєвгїїн бурхны шавиас бус хэн ч чамайг энэ тамаас гаргаж эс чадна хэмээгээд ийн єгїїлрїїн :Молон тойн аа, чи эх юїгээн таних їл таних хэмээвээс тойн, эх юїгээн эс їзсэр он удсан тул эдїгээ би танисангїй гэхэд эрлэгїїд ємнє зїгт зааж тэр бїх биеэс нь гал шатаж элдэв зовлон эдлэгч чиний эх тэр бєлгєє.Тойн эх юїгээн їзээд їхэдхийн унав.Сэргээд эхдээ мєргєн ийн єгїїлэв. Жич миний амьд бїхийд хилээцийг тэвчээд буяныг сайтар їйлдсэн болваас юуны тул тамд унана хэмээв.Эх нь ийн єгїїлрїїн :ай хєвгїїн чиний їгээр эс явсаар элдэвчилэн жаргасан учраас эдїгээ тамд зовж амой.Тойн нь энэрэн бурханы хайрласан бадир аяганы доторхи идээг єгсєнд хэсэг улаан гал болон хувилж идэн эс чадав. Эх минь ертєнцєд сайхан хїн байсан бєлгєє.Эдїгээ хувхай мод адил биенээс нь гал шатаж элдвээр зовон амой.Эх нь єлсвєєс ширмэн тємєр идээд ундаасваас хайлсан ширэм ууж єдєр шєнєд тїмэнтээ эдгэрч амой.Эх хєвгїїн хоёр зовлонгоо хэлэлцэн эс баран байтал эрлэгїїд Молом хатныг тамд авч одох болоход Молом хатан хойш хараад хєвгїїн минь намайг їтэр тонилго, халаг хуухай хэмээн гасалсаар одов.Тойн эрлэг хаанд, эх минт тул энэ биеэр тамын зовлонг эдэлье хэмээхэд эрлэгийн хаан : Нїглийг їйлдсэнийг хэн ч хуваадаггїй.Єєєрєє эдлэх амой хэмээв. Тойн тэндээс явж бурханаа єчив : эх юїгээн олж тамаас гарган ядав.хэмээвэл бурхан нь би очсугай хэмээн зарлиг болоод тамын оронд залрахад эрлэгїїд хїж зул цэцэг бариад бурхныг тахив.Бурхны їснээс гэрэл цацран арван найман тамын хамаг амьтан зовлонгоос хагацаж тонилов.Бурхан эгэж очирт сууриндаа заларав.Тойн бурханаа ийн єчив.Тамын амьтан бїгд тонилж бєгєєтєл миний эх хаана буй хэмээвээс бурхан, чиний эх замбуутивд амьд бїхий цагтаа буяныг тэвчин хилэнц нїглийг асар их їйлдсэнээр тамаас тонилсон боловч бирдэд тєрєв хэмээв.Бурханы зарлигийг сонсч тойн эх юїгээн эрээр одов. Бурхны долдой ба бадир аяга барьж бирдийн оронд хїрэв.Тэндэхийн амьтны тэргїїн нь уулын тєдий , ам нь зїїний сївийн тєдий хэвлээ нь тєхмийн тєдий, хїзїї нь дээсний тєдий , хоолой нь хялгасны тєдий бєгєєд идээн умдаасан хїсэж идвээс аманд нь їл багтана.хэрэв аманд нь багтвал хоолой хялгасны тєдий тул залгиж їл чадна.Хэрэв залгин эс чадвал хэвлий нь їл цадна.Хэрэв цадвал хєл маш нарийн тул їл даана. Молом хатан нэг ийм амьтан болж их зовлонгоор энэлэхийг їзэв. Молон тойн эхдээ бурхны бадир аяга доторхи бинваад идээнийг авч єгвєєс эх нь харам сэтгэлээ тэвчиж чадахгїй тул нэг гараар идээнийг авч нєгєє гараар бусад бирдийг тїлхэв.Тэр идээг Молом хатан идвээс хэсэг улаан гал болон хувилж гэдсэнд тїймэр мэт шатав. Молон тойн їїл хїлэглэг буцаж ирээд ялж тєгс нєгчигсєн бурханд ийн єчрїїн : Бурхан аа, миний эх бирдийн зовлонгоос яаваас тонилно хэмээв.Бурхан багш ийн хэмээн зарлиг болоруун: олон хуврагийг залж их буян їйлд хэмээвээс тойн буян их їйлдээд бурхан ааийн єчив.Миний эх бирдээс тонилж хаана тєрєв єє хэмээв.Бурхан багш зарлиг болоруун :Чиний эх их хилэнцэтийн тул Яншин нэр балгасанд єлєгчин шар нохойн тєрлийг олж тєрєв єє хэмээв. Тэндээс Молон тойн бурхны зарлигийг сонсч дотроо машид гаслан эх юїгээн эрээр одов.Тэр балгасанд ирээд балгасны бэлчирт эх юїгээн сураглаж явтал олон хїн хэлэлцэх нь бирмэний шар нохой нь нохой бус арслан буй заа. Ямар чхїн амьтан шадар очвоос барьж иднэ.Айх мэт нохой буй заа хэмээлдэнэ.Тойн тэр нохойг сонсч миний эх тэр нохой буй заа хэмээгээд бирманий балгасанд хїрээд нэгэн шар нохойг їзвээс явах нь нисэх мэт хурдан бєгєєд Молон тойны дэргэд ирээд ханшин дээлийг зуугаад асар их баясан хєрвєн уулзав.Тойн , энэ нохой магад миний эх мєн буюу хэмээгээд бурханд залбиран миний сїсэг сэтгэл їнэн бєгєс энэ нохой аман дахь хєндлєн ясаа бєєлжин гаргаад амарлих болтугай .Над лугаа їгс хэлэлцэж чадах болтугай хэмээвээс тэр нохой буруу їзлээ арилгаж ийн єгїїлрїїн :Хєвгїїн минь би чиний їгсийг эс сонсоод буруу явсаар їхээд тамд тєрж туулшгїй зовлон їзэв.Хєвгїїн минь чи эс аварвал тїнээс яахин тонилно би. Эдїгээ хїн болон тєрєхийг хїснэ хэмээв. Тойн эхэд мєргєєд бус бурханд ийн єчив.Бурхан аа би эх юїгээн эрж оллоо. Эх минь Яншин нэрт бгазарт нохой болон тєрж амой.Ялж тєгс нєгчигсєн бурхан аа миний эхийг нохойн тєрлєєс аварч тонилгож соёрх хэмээвээс бурхан тойн бээр чи бацагийн єдєр олон бодьсун хийгээд олон хуврагийг залж их буян сайтар їйлдвээс чиний эх нохойн тєрлєєс тонилоод хїний тєрлийг олно хэмээв.Молон тойн бурхны зарлиг сонсч дотроо ихэд баясаад бурхны зарлигаар олон хуврагийг урин залж ном буяныг сайтар їйлдвэ.Молом хатан энэ буяны хїчээр нохойн тєрлєєс тонилоод замбуутивд хїн болон тєрєв єє. Тэнд Молон тойн маш баясч ялж тєгс нєгчигсєн бурхны дэргэд одоод ийн хэмэн єчив єє.Бурхан аа эх минь хаан буй бїхїйг надад їзїїлэн соёрх хэмээвээм бурхан зарлиг болоруун :Молон тойн аа , эх чинь эдїгээ Хавалиг балгасунд цогт бирманы охин болон тєрж амой.Молон тойн аа чи тэнд одваас эхэд чинь цаглашгїй тус болно хэмээвээс Молон тойн бурхан багшийн зарлигаар Хавлиг балгасны цогт бирманы дэргэд хїрч ийн хэмээн єгїїлэв. Гэрийн эзэн ээ тоо томшгїй амьтныг бодь хутагт оруулахын тул ялж тєгс нєгчигсєн бурхан нєхєд сэлтийг чинь энэ оронд залж ирїїлсїгэй би хэмээн єгїїлбээс гэрийн эзэн маш их баясан тахилийн хэрэглэгдэхїн эд таваар бэлдээд бурхныг нєхєд сэлтийн хамт залав аа.Бурхан, цогт бирманий гэрт заларч ирээд Риди хувилгааны гэрлээр Хавалиг балгасны хамаг орчныг гэгээн гэрлээр гийгїїлээд хамаг амьтныг жаргалант болгов оо.Сэтгэшгїй баясгалант болов оо.Элдэв шувууд элдэв цэцгэс авчраад элдэв уянгат дууныг гаргав аа Õàìàã àìüòàí ýöýã ýõ õèéãýýä óðàã ñàäàí-äîð àäèë àìðàã ñýòãýëòýí  áîëâàé. Õàìàã ãàçàð äýëõèéã ¿çýñãýëýíò àëòàí äýëõèé áîëãîí äèñëàâàé. ßëæ òºãñ íºõ÷ñºí Áóðõàí çàðëèã áîëðóóí: Ìîëîí òîéí àà, Öîãò áÿðìàíû ýíý îõèí íü ÷èíèé ýõ áóþó  Áóðõàí áîäèñàä íàðûí íèã¿¿ëñõ¿éí õ¿÷ýýð ýõ ÷èíü ìóó çàÿàíààñ òîíèëæ õ¿í áîëîí òºðñºí íü ýíý áóþó õýìýýãýýä ÿëæ òºãñ íºõ÷ñºí Áóðõàí áàãø òýð îõèíû îðîé äýýð íü àëòàí ìóòðàà òàâüæ òàâàí çóóí àâøãèé㠺㺺ä ìóó ¿çëèéã àðèëãààä áàäðàíãóé ñýòãýëèéã гииг¿¿ëñíýýð Áóðõíû çàðëèãèéã äîòðîî îðóóëæ èòãýýä áóÿíò ñàéí ¿éëñèéã ýðõëýí áàðèàä áîäü хóòãèéã îëâàé. Ìîëîí òîéíû ñýòãýë íü ìàøèä áàÿñàõûí òóéë áîëâàé. Òýð Öàãò òýíãýð ãàçàð äýíñëýí õºäºëæ öýöãèéí õóð îðâàé.