Тэнгэр, чєтгєр, шуламсын тухай
.... Тэндээс номын гол хэрд хїрсэнээс алин дор зэтгэрлэвээс шулам хэмээх бол айлтгасанд Гамба мїнсэн єчив.Аяа Мажиг минь ээ, шулам хэмээхийн утга ялгал ямар мэт буй хэмээсэнд Мажигийн гэгээнээс хєвїїнээ сонс шулмын бэлэг чанар энэ мэт болой.Шулам хэмээгч нь их дїрстэй бєгєєд алинаар їзэвч их аймшиг жийрхэмшигтэй бодтой бїтсэн нэг байдаг нь бус болой. Товчилвоос шулам хэмээх нь тонилох мєрийн тотгор болсон алимад тїїнийг хэлнэ. Тийн бєгєєд хайртай энэлэх сїлбээтэн ч бодийг бїтээхийн шулам болох бєлгєє.Ялангуяа шуламд би дор баригч гайхлаас их нь їгїй тул тул гайхал тїїнийг эс таслах хїртэл шулам бїгд тїїнд уурсах бєгєєд тиймийн тулд би дор баригч шулмыг таслах аргад мэргэжиж їйлдэх хичээнгїйг чангатгахын їїднээс хичээхийн дашрамд би дор баригчаас тєрсєн гурван шулмыг таслах хэрэгтэй.
Шулам дор дєрєв буй. Тїїнийг нэрлэвээс торогч шулам, торохгїй шулам, дурлаж баясагч шулам, дээрэнгїйлэгч шулам нь би дор баригч дєрвєн шулам болой.
Торогч шулам нь нїдээр дїрс їзэх цагт сайхан дїрстэйд тачааж муухайд уурлах сэтгэл тєрж, тїїнчлэн чих хамар бие хэл хийгээд тэдгээрийн эрхтэний оронд їзэгдэгч дуун, їнэр, амт, хїртэхїй нїгїїдийн сайханд нь тачаал тєрєн муухайд нь урин сэтгэл тєрсєнийг тачаангуй урингуй хоёрт баригч шулам гэнэ.Тэр ч эрхтэний оронд илт буян дор тачаах уригнах тул илэрхийеэ эрхтэн торсоноор нєхцєл їйлдэж бусад амьтанд хорлоод тїїгээр орчлонд хїлэгдэхийн уг болдог тул шулам хэмээх ба илэрхий байгаа сайн муу хоёрт тордог тул торогч шулам хэмээнэ, хєвїїн ээ. Тиймийн тул сайн муу хоёрын алинд ч тачаал шуналыг тэвчитїгэй.Тэр ч єнгє нь єнгийн мєн чанар дор євєрчлєн хоосон тул єнгє тэр ч євєрчлєнгєєр бїтсэн їгїйн тул єнгє дор тачаах уурлахгїйгээр євєрчлєн хоосон чанарыг бясалгасугай. Єнгийн їзэгдэл тэдгээрийг ч хааж їл чадах бєлгєє.Їнэнд їл барин їзэгдлийн тєдий тїїнд шуналыг тэвчсэнээр єнгєнєєс гэтлэх болой.Язгууртаны хєвїїн ээ. Тїїнчлэн дуу, їнэ, амт нугууд ч тїїнчлэн болой. Торогч шулмын мєн ёс тул тїїнээс гэтлэх ёс энэ болой.
Сэтгэлдээ тогтоогтун хєвїїн э, торохгїй шулам энэ мэт гарах болой.Торохгїй шулам хэмээх нь эрхтэний оронд эс їзэгдэвч єєрийн сэтгэлд сайн муугийн атгаг алин ч тєрєх тул тїїнд шїтэж чєтгєр хэмээхийн аймшигт їзэгдлийг баримталж жийрхэх ба тэнгэр хэмээхийн аймшигт їзэгдлийг баримталж жийрхэх ба тэнгэр хэмээхийн баясгалангийн їзэгдлийг баримталсанаар амар уужим тайван баяр тєрїїлэх бєлгєє.Тэр мэт сайн муу хоёрын хоёр атгагыг сэтгэлдээ барьсанаар нєхцєл їїгээр сэтгэл нисваанист болох бєгєєд нисванис тїїнд илэрхийеэ торолтгїй бєгєєд бодтойгоор орноо бїтээгїй авч нїглийн элдэв зїйлд барилдуулан хорлолыг магадаар їйлдэж чадахын тул їїнийг шулам хэмээдэг. Тэр ч бодтой бїтсэн їгїй, илэрхий торохгїй тул тїїнийг торохгїй шулам гэдэг. Тиймээс тэнгэр нь сайн , чєтгєр нь муу хэмээн гэм эрдмийг хоёрлон баригч сэтгэл ямагт дор уг анхнаас бодтой бїтсэн нь їсний їзїїрийн тєдий ч їгїй тул уг їгїй, язгуураас хагацмал хоосон чанарт мэдэж їйлдэгтїн.Гарч мэдэгдсэн тэргїїтэн сэтгэлийн ургацад хаалт ч їл їйлдэн, сайн муу, дунд гурвын атгаг юу гаравч хааж їл їйлдэх ба тэдгээрт хуран мэдэл оруулж ч їл їйлдэх бєгєєд дуртгал атгаг сайн муу ямар ч ургаж байвч алинд ч тухайлан хэрэглэж шїтэх ба атгаглан барихыг бїї їйлдэгтїн.Мєн сэтгэлийн их тєв євєрчлєн тодорхой дор атгаглал бодлого ямар ч ургадаг нь їлгэрлэвээс далай тэргїїтэн хєдєлгєгчгїй атал давалгаа гарах адил сэтгэлд л сайн муу атгаг юу ургавч засч залахыг їл їйлдэн єєрийн газарт султгаж орхивоос торохгїй шулмыг сїрээр дарах болой.Хєвїїн ээ сэтгэлдээ барин баримтлах бїгдийг тэвчсэнээс бие сэтгэлийг хєдєлгєлгїй султгаж орхивоос торохгїй шулам аяндаа алдрах болно.
Баясж дурлагч шулам хэмээх нь єєрийн сэтгэл алинд тачаах тїїнээ баясан дурласнаас сэтгэлд зоригшил ихэд тєрєхийг хэлнэ. Тїїний уг нь ертєнцийн єргєл хїндлэл, хотол чуулга, яруу алдар, олон нєхєд цугларах, ядам бурханы нїїр їзэх, адистид чадлаар ад зэтгэрийг номхотгох, євчин зовлон эвэршээлийг амирлуулах, ялгамжтай бясалглын байдал тєрєх, хурц зєн билэг зїїд ургах, бие хэл сэтгэл амгалан хийгээд чадал бадрах, тэнгэр чєтгєр хїн гурав єєрийн эрхгїй хурах, эд агуурас тєгс эдлэлийн єргєн хїндлэл єргємжлєл хэмжишгїй болох, рид хувилгаан элдэв ид шидийг їзїїлэн чадах, тэдгээрт єєрєє ихэд баясан дурлаж єєрєє ихэд дээрэнгїйлж их омог тєрїїлэх нь тонилсон бодийг олохын зэтгэр болдог тул тэдгээрт баясан дурлах шулам гэдэг.Тийм учир эрдэм юу болж юу ургавч гэгээн сэтгэлийн хоёргїйн мєн чанарт эрдэм тэдгээрийг эрдэмд їл баримтлан баясаж дурлах орон ба оюуны вишай тэдгээрийг ч їнэнд бїтсэн нь їсний їзїїрийн тєдий їгїй тул тэдгээр илбэ зїїд мэт їйлдэх ба илбэ зїїд мэтэд бясалган эрдэм хєєрємшиглєх сэтгэл хийгээд тїїний вишай сэлтїїдэд хоосон чанарт сацралын эцэс бїхнээс ангижирсаны агаарт агуулах болой.Тэр мэтийн их хязгаараас ангижирсан хооосн чанар дор хамаг номуудыг зїїд илбэ мэт бясалгах бєгєєд зїїд илбэ мэтээр мєрд авч зїїд илбэ мэт баясан дурлагч шуламыг тасалсанаар зїїд илбэ мэт амьтны тус гарах болой.
Язгууртаны хєвїїн ээ єдгєє дээрэнгїйлэгч шулмын мєн чанарыг ийн ухтугай.Шулам гурвын їндэс язгуур дээрэнгїйд тулах тул дээрэнгїйн язгуурийг огтлох нь нэн маш хэрэгтэй бєлгєє.Дээрэнгїй хэмээх нь би –д баригч гайхалыг хэлдэг.Орчлонд тэнэж тєєрєхийн уг хийгээд гэм бїгдийн язгуур їндэсийг би –д баригч гайхал їйлдсэнээр єндєр заяанд тонилохын дээр хїргэж єгєхгїй шулам болдог тул тїїнд дээрэнгїйлэгч шулам буюу би –д баригч шулам ч гэдэг.Тийм учир би їгїйд би хэмээн барьсанаар сэтгэл нисваанист болж сэтгэлд аль ургасан бїхэнг атгагаар барьж мєнхийн їнэнд баримтлан їйлдсэнийг дээрэнгїйлэгч шулам гэдэг. Тэр нь орон дээрэнгїйлэгдхїїн ба оронт дээрэнгїйлэгч хэмээх буюу би хийгээд миниймхийлэн баригч гадаад дотоодын хамаг номнуудад їнэн бїтсэн нь їгїйг єєрєє ухагч билгээр мэдсэнээр би-д баригчийн язгуурийг орноос нь гаргаж сайн муу атгаг бїгдэд дээрэнгїйг эс алдсанаас сэтгэхїй ба сэтгэл бахдагч оюуны сацрал бїхний хязгаараас ангижирсан оюун нь атгагт бусын тайван, би хэмээн баригчийг эвдсэн оюун амархан аажимхан, нисванисийн шалтгаанаар їл хєдлєгч, илэрхий гадаад дотоод баримтлал, хоёулаас хагацсан, мэдэл ив илэрхий, алинд ч тачаал їгїй тодорхой, би-д баригч дээрэнгїйгэс хагацсан тул їнэн їгїй огторгуй мэтийн утга лугаа уулзсан нь дээрэнгїйлэгч шуламыг тасалсан мєн тул дээрэнгїйлэгч шулмыг тасалсанаар нисванисаас болсон шулам бїгдийг ч тасалсан болой.
Тийм учир би хэмээх буй аваас шулам ч буй. Би хэмээх їгїй аваас шулам ч їгїй тул би їгїй аваас таслан їйлдэх орон їгїй бєгєєд аюулд жийрхэх ч їгїй тул захаас ангижирсан ухаан билэг тэрээр мэдэгдэхїїн бїхэнд оюун дэлгэгч дєрвєн шулмаас гэтэлсэн тэр нь їр хэмээгдэх мєн бєлгєє. Дєрвєн шулмын тооны мєн ёсон хийгээд дєрвєн шулмыг тасалж єєрийн газарт гэтэлсэнээс эцэс туйлын їрийг олох ёсны ялгавар цєєн хураангуй тєдий номлосон їгсийн утга їїнийг їйлийн ялгамжтай хєвїїн Гамба хийгээд бус бас тєгс хувьтанууд сэтгэлдээ тогтоож тїргэн хичээнгйїгэр хїлээж авцгаан бусдын тусад сэтгэлээ їїсгэгтїн хэмээн айлдав. Дахин Гамба єчив. Аяа Мажиг минь ээ.Дєрвєн шулмыг нэгэн цагт таслах болов уу, эсвэл удаа дараалан таслах ялгамж буй болов уу, дєрвєн шуламд урьд хойнын ялгавар буй юу хэмэн єчсєнд Мажигийн гэгээнээс хєвїїн ээ сонс, торогч шулам ба їл торогч шулам нь угийн цагийн шулам болой. Дээрэнгїйлгэч шулам нь мєрийн цагийн шулам, баясан дурлагч нь їрийн цагийн шулам мєн болой.Тэрч газрыг олоогїй чуулганы мєр барилдлагын мєрєєс доош оршигсод нь одоохон ертєнцийн мєр мєн тул тэр їеэсэд шїтэх бие эрх ихтэй бєгєєд шїтсэн сэтгэл эрх ихгїйн хїчээр євчин зуд мэс зэрэг ертєнцийн олон зовлонгуудад эс дурласаар єєрийн эрхгїй эргэх болно.Зєн билэг ба рид хувилгаан їгїй тул дєрвєн махбодь тэргїїтэн бодисын бэлгэдэлтэн нугуудад илэрхий торж буй тул чуулган хийгээд барилдага хоёрын їесэд торогч шулмыг бодтой таслан чадах нь бэрх тул тїїний їесэд оюуныг дээр судалж їйлдэх хэрэгтэй болой.
Анхдугаар газрыг олсоноос шїтсэн сэтгэл эрх ихтэй мєн тул зєн билэг рид хувилгааныг олсоны хїчээр торогч шуламд дєрвєн махбод хор мэс халил газар тэргїїтэн бодисын бэлгэдэлтэн бїгдээрийг бодтой тасалж чадах болой. Тэр їед бие тэргїїтэн бодтой бэлгэдэлт бїхий їнэн їгїй дор буй амой.Бодисын бэлгэдлээс ангижирсан боловч мєнєєхєн бурханы газраа эс хїрэх хїртэл бэрх хатуужлыг эдлэх хэрэгтэй бєлгєє.Чуулган барилдлага хоёрын цаг лугаа адилгїй тул бэрх хатуужид хэдий чинээ їйлдэвч бие сэтгэлд зовлон буй нь бус болой.Барилдлагын мєрєєс доош торохгїй шулмыг таслан їйлдэгтїн.Тэр ч тэнгэр чєтгєрийн жиг бач хийгээд євчин зовлон, урин тачаангуй, найман ном тэргїїтэн сэтгэлийн мэдрэл эс хаагдсан нугууд мєн бєлгєє.Тэдгээр нь газрыг эс олсон боловч бодгалийн хїчин ихтэй ерєндєг тєгсвєєс магадтай огтолж чадах бєгєєд таслах ч хэрэгт болой.Тїїнд анх таслахад орох нь уг мунхагийн сэтгэл хэмээгдэх бїр эрт урьд анхнаас ухаан мунхаг хоёр хамт тєрсєн би –д баримтлагч хамтран барилдаж оршсон тэр мунхагийн хир буюу гэнэтийн хирээр бїрхїїлж гэм бїхэн гарахын язгуур болсноос асар атгаг бїгдийг гаргагч уг эх, ухааны эндїїрлийн их суурь, хамаг нисваанисыг їїсгэгч дээрэнгїйлэгдхїїн, орчлон нирван хоёулын шїтээн харанхуй мунхаг хэмээгдэх тэрхїї єєрєє дээрэнгїйлэгийг билгээр таслан їйлдэгтїн.
Тэр ч анх даслахад оюун орсноос эхлэн уг суурь би –д баригч хэмээх мунхаг дээрэнгїйн язгуур тїїнийг мэдэж їйлдэх хэрэгтэй нь нэн чухал тул тїїнийг мэдвээс хамаг номын їндсийг мэдэх мєн. Мунхаг би –д баригч хэмээх тїїнийг тасалваас хамаг номын їндсийг таслах мєн тул махамудрагийн зодод орохын хэрэг нь тэр болой.Хєвїїн ээ тэр ч анхнаас мунхагийг шууд тасалж їл болно.Анхнаас би їгїй дор оюуныг їргэлж судалсанаар дахин дахин махран шамдалга їїсгэн дадуулж ижилдїїлсэнээр би-д баригч дээрэнгїйн язгуур улам улмаар хомсдож одоод би їгїйн билэг улам улмаар ялахад одох болсоноор тїїнээс чуулганы мєр барилдлагын мєр тэргїїтэн мєрийн зэрэгт зорчин дээрэнгїйлэгч шулмыг таслах бєгєєд эрдэм тєрєх ч цаг сацуу ирнэ.
Дээрэнгїйлэгч шулмыг эс тасалваас мєрд зорчиж їл чадах тул дээрэнгїйлэгдхїїн мєрийн шулам мєн тул анхан номд орсоноос эхлэн їзэхїйн мєрийг хїртэл магадаар таслах их хэрэгт болой. Їзэхїйн мєрєєс їнэнд баригч нисванисын язгуур їхтсэн авч мєнєєхєн бурханыг эс олох хїртэл оюуныг судлах нь их хэрэгт болой.
Дээрэнгїйд хоёр буй.Дээрэнгїйлэгдхїїн ба дээрэнгїйлж їйлдэгч хоёр мєн. Дээрэнгїйлэгдхїїн хэмээх уг мунхаг мєн.Тїїнд їнэмлэн баригч нь язгуур тэвчигдэхїїн мєн.Дээрэнгїйлж їйлдэгч нь тэр мунхагийг мэдэж їйлдэгч єєрєє ухагч билэг мєний тул тэвчиж їйлдэгч болой. Тэр ч дээрэнхїйг тэвчих хэрэг гэвч хэрэггїй, тэвчивч тэвчигдэхгїй тул дээрэнгїйлж їйлдэгч ухааны билэг дор би їгїйг оносон ялгамжтай байдал ургаж ирсэнд тїїнд баясаж дурлагч шулам буюу , эрдэм дээр номлосон нугууд тєрж ирэх мєн тул бурханы дээр їл єгєхийг їрийн шулам хэмээнэ. Тэр цагт алинд ч зїїд илбэ мэт мєрт авсанаар хамаг эрдмийн нэмэр дэгжлэгэ болоод бэдэгч амьтны тус болох тул тэвчих ч хэрэггїй, тэвчин чадавч чадагдахгїй тул, илч чийгтэй учирснаас тариалан шимт євс ургаснуудыг хааснаар хоригдохгїй тїїнчлэн хотол чуулгантай эрдмїїд тєрєхєд тїїнийг хорих ч хэрэггїй бєгєєд хааснаар чадьяа гэвч їл чадах болой.Тийм бєгєєс эрдэм ямар ургавч илбэ зїїд мэтээр мєрд авч їйлдтїгэй.Тэр ч торохуй ба їл торогч хоёр нь тэвчигдэхїїн мєн амуй.Дээрэнгїйлэгдэхїїн хийгээд баясч дурлагч хоёр нь тэвчиж їйлдэгч мєн болой.Тэр ч їрийн эцэс туйлд хїрсэн цагт тэвчигдэхїїн ба тэвчин їйлдэгч хоёулангаас гэтлэх хэрэгтэй мєн болой.
Язгууртаны хєвїїн миь ээ хэмээн айлдав.Дахин Ганбу бээр єчив.
- Аяа Мажиг минь ээ.Шулмасын билэг чанарыг ямар мэтчилэнхїї ухаж мэдлээ. Тэнгэр чєтгєр хэмэх тэр нь шулмас тїїнийг хэлдэг буюу.Аль тїїнээс бусад тэнгэр чєтгєр хэмээх нэгэнд ч єєр нэгэн байдаг мєн болов уу. Єчсєнд:
Дахин Мажигийн гэгээнээс :
- Хєвгїїн минь ээ, сонс.тэнгэр чєтгєр хэмээгдэх нь, тэдгээр шулам нугуудад хэлэвч болох бєгєєд тїїнээс ч єєр бусад нэгэн тэнгэр чєтгєр магадтай бус болой. Тэр ч ертєнцийн хотол нэрийтгэлийн тэнгэр чєтгєр хийгээд мєн чанараар ахуй ёсны тэнгэр чєтгєр ба їзэгдэж харагдахаар єргємжилсєн баримталсан тэнгэр чєтгєр хийгээд євєрчлєн хамт тєрсєн тэнгэр чєтгєр ба хуурмаг їгїй їйлийн эрхийн тэнгэр чєтгєр хийгээд эцэс туйлын утгын тэнгэр чєтгєр лїгээ 6 буй бєлгєє.Тэдгээрт нэгжээд нэгжгээдэд ч тэнгэр хэмээгдэх ба чєтгєр хэмээгдэх хоёр лавтай їгїй бєгєєд Тавдугаарт нь тэнгэр ч чєтгєр мєн болох, чєтгєр ч тэнгэр мєний тул магадлал їгїй болой.
Тэр чанхны хотол нэрийтгэлийн тэнгэр чєтгєр хэмээгдэх нь ертєнцтєн бїхэнд ч алдаршиж буй бєгєєд нэрийтгэлийн тэнгэр чєтгєр хэмээгдэх нь ертєнцтєн хотлын орон їзэгдэлд бїтсэн єнгє сайхан бєгєєд сэтгэлд тааламжтай оюун ба їзэгдэл баясахуй бєгєєд сэтгэлд тааламжтай оюун ба їзэгдэл баясахуй бєгєєд сэтгэл тунгаж одохуй алимад тїїнийг тэнгэр хэмээдэг мєн амуй. Ертєнцтєн тэд алины орноо гоо бус ба бєгєєд сэтгэлд таалмжгїй , зэвїїцэл тєрїїлэгч єнгє тэргїїтэн 6 чуулганы вишайд їзэгдэж харагдахгїй болсон алимад тїїнийг нь чєтгєр хэмээдэг мєн.Тэр ч алинаар тус хїргэсэнд тэнгэр хэмээх ба алинаар хорлол їйлдсэнээ чєтгєр хэмээдэг ажгуу.
Тэдгээр нїгїїд ертєнц дахин хотолын сайн муу ба тус хор їйлдсэн тєдийд тэнгэр хийгээд чєтгєр хэмээлцдэг нь ертєнц дахины мунхагуудын дурын єгїїлэл єгїлсэн мєн тул їнэмлэхїйд болбоос магадлал їгїй амуй.
Тэр юуны тулд хэмээвээс тийн бєгєєс сайн бээр ч хорлол їйлдэх буй бєгєєд муу бэр ч тус хїргэхїй ч буй ба бас ч анхандаа тус хїргэвч сїїлдээн хорлолыг їйлдэгч ч олон амуй.анхандаан хорлолыг їйлдэвч хожимдоон тус хїргэх ч олон тул магадлал їгїй болой.Тиймийн тул тачаалын сайхан орон бїхнийг тэнгэрт їйлдсэн ч сїїлдээн хорлол хїргэнэ. Муу сэтгэлд дурлашгїй бїхнийг чєтгєрт їйлдэвч бас сїїлд тус хїргэх ч буй тэнгэр хэмээх ба чєтгєр хэмээх алинд ч хэлэхийн магадлал їгїй.Сайн муу хийгээд туслал хорлол їйлдсэн тєдийхнєєр тэнгэр ба чєтгєр хоёрын ялгаврыг атгагаар баримталсан нугууд нь ертєнц дахин хотолын єргємжилсєн мєн амуй.Утгын оршилтонд нь магадлашгїй болой. Тийм бєгєєс зоч нар сайн му тус хор їйлдсэн тєдийд тэнгэр ба чєтгєрт баримтлагч атгагын барилтыг їл таална. Сайн муу ба туслал хорлол їйлдсэн тєдийхнєєр тэнгэр чєтгєрийн нэрийгч їл зїїх бєгєєд тэнгэр чєтгєр хэмээхийн томъёоллоор дууг їл дуурьсгаж їнэнгїй илбэ мэтэд мэдэн илбэ мэтэд мєрлєн авах хэрэгтэйд мэдэж їйлдсїгэй.
Хоёрдугаар мєн чанар ахуй ёсны тэнгэр чєтгєрт ч хоёр буй бєлгєє.Тэр ч анхдугаар тэнгэр хэмээгдэхэд хоёр бий.Тэр ч орчлонд ертєнцийн тэнгэр хийгээд ертєнцєєс нєгчсєн тэнгэр лїгээ хоёр болой. Ертєнцєєс нєгчсєн тэнгэрт ч орчлонгийн уг їр хийгээд орчлонгийн орон хоёулангаас нєгчсєн ба орчлонгийн орноос эс нєгчсєн лїгээ хоёр бий.Тэр ч номын бие их Очирдарь хийгээд арван зїгийн бурхан нугууд ба бурхан бїхний ерєнхий євєг тачаангуй їгїй эцэг хаан, номын бие Самандабадра хийгээд хамаг бурхадыг їїсгэгч Юм Самандабадра эх буюу Юмчэнмо лїгээ ялгуусан Цаглашгїй Гэрэлт тэргїїтэн зузаан байгуулалт агнистын орноо єєр єєрийн нєхдєєр хїрээлїїлэн оршигсод нь ертєнцийн орон ба уг їр хоёулангаас нєгчсєн тэнгэр мєн амуй.Алзашгїй ертєнцийн орон їїнд ялж тєгс нєгчсєн бурхан Шигмуний єєрєєн ба бодисадуа Нїдээр їзэгч хийгээд бодисадуа Майдар ба бодисадуа Очирваань хийгээд бодисадуа хутагт Манзшир ба тэр тэргїїтэн бодисадва нугууд нь ертєнцийн орноос эс нєгчсєн бєгєєд орчлонгийн їйл хийгээд уг їрээс нєгчсєн тэнгэр нїгїїд мєн болой.Ертєнцийн тэнгэр нь єнгє їгїй тэнгэр ба амармагийн тэнгэр хийгээд єнгєт тэнгэр лїгээ тэр нїгїїд олонхийг ертєнцийн тэнгэр хэмээдэг болой.
Чєтгєр хэмээх нь ертєнц даяар алдаршсан єнгє їгїй орны омогт бїднэр ба ширїїн хортон хийгээд аугаа хїчин, шид хувилгаан ихэд їзїїлж чадах бєгєєд єнгєтийн амьтан олонд хорлол їйлдэгч эрлэг хийгээд шулмас албин тэргїїтэн хэмээгч найман аймаг омогтон ба хорлохуй сэтгэл лїгээ тєгєлдєр нїгїїдийг чєтгєр хэмээх мєн. Тэр ч ертєнцийн оюуны нїїрт цаг хийгээд дїр бїхэнд хорлогч 8 аймаг тэргїїтний амьтан тэдгээрїїд утгын оршилд буй тулд мєн чанараар ахуй ёсны тэнгэр чєтгєр хэмээдэг бєлгєє.Тэр ч тус хїргэсэн бїгдэд тэнгэр хэмээдэг болой.8 аймаг тэргїїтэн нїгїїд ч тус хїргэх буй тул ертєнц дахин бїхний мєнхїї энэ насанд идээ эд буяны хотол чуулгантайяа їїсгэж чадахын учирт 8 аймаг омогтны чєтгєрїїд ч тэнгэр мєн болох магадгїй болой.
Хорлол хїргэгсэд бїгдээр чєтгєр мєн аваас ертєнцийн эгэл тэнгэр нїгїїд ч эс баясваас хорлол їйлдэх мєний тул тэнгэр ч чєтгєр болохын магадлал їгїй болой.Тийн бєгєєс ертєнцийн ёсны тус хїргэхїй нїгїїдийг тэнгэр їйлдэн хорлолыг їйлдэхїй нїгїїдийг чєтгєр їйлдэх тул ахуй ёсны ертєнцийн тэнгэрїїдэд нь магадтайяа тэнгэр їйлдэгч ба ахуй ёсны 8 аймаг тэргїїтэн нїгїїдэд ч магадтайяа чєтгєр їйлдэгч мєн.
Зочийн ёсоор тїїнийг солиг зєрїї ойлгон хэрэглэх нь тэр ч єєрт хайрлан хонгосогч садан дурсгалт нугууд ч чи уулын дияанд явж ном їйлдэх нь зохисгїй бєлгєє.Чамд идээ хувцас їл олдох хийгээд євчин зовлон олон ирэх бєгєєд хайрлах сэтгэлт нєхєр їгїйгээс зовох зовлон ирэх мєний тул чи гэртээ суугтун.Бид нар чамд зохилдохын шалтгаан хийгээд хїчин хамсарлагыг сайнаар їйлдэх бєгєєд чи бид нїгїїдийг тэвчин орхиж, номд явахдаа биднийг єрєвдєхгїй юу.Хэрвээ чи їйлдвэрээн хаяж орхиод явах ахул, бид нїгїїд боож їхэх болой хэмээснээс сайн муу дунд ухаан їзїїлж эрэн , олон аргын їїднээс тонилсон бодийг бїтээхийн зэтгэр шулам їйлдсэнээс буянд зэтгэрлэгч чєтгєр їйлдэж болдог тул тэр мэт хайрлаж хонгоссон тус хїргэгчид ч тонилсон бодь хутгийг бїтээхийн шулам буюу чєтгєр їйлдэх мєний тул тэр мэтээр мэдэж їйлдсїгэй.Тэр ч єєрт хилэгнэн хорлол їйлдэгч нугуудад нигїїлсэнгїй бясалгах бєгєєд урьдын єр тєлєєсєєр эргэсэнд бодож, баясгалан бясалгахуй бєгєєд эдгээрїїд намайг бодь мєрд урвуулагч тэнгэр мєн болой хэмээн санаж їйлдэх болой.Ертєнцийн асар нарт тачааж бїї їйлдтїгэй.Хэрвээ тачааж їйлдвээс эл орчлонд тэнїїлэгч чєтгєр їйлдэх тул ертєнцийн тэнгэрїїдэд горьдон харахыг їсний їзїїрийн тєдий ч бїї їйлдсїгэй.Ертєнцийн тэнгэр найман аймаг тэргїїтэн нїгїїд нь миний нигїїлсэхїйн орон мєний тул нигїїлсэхїйн гохоор барьж єєрийн нєхєрт эргїїлэн энхрийлж тэтгэтїгэй.Найман аймаг тэдэнд шїтсэнээс намайг буянт бодь хутгаийн мєрд оруулж їйлддэг учир тэнгэр хэмээх мєн.Тэр мэт єєрт хорлож їйлдэгчин нїгїїдэд асрахуйг бясалгах бєгєєд єєрийн амь биед хайхралгїй хорлогчид тэдний тусад єгєх ба цаг їргэлжид нигїїлсэхийн оюун лугаа хагацалгїй їйлдэгч тэр нь зочийн ёсны тэнгэр чєтгєр хоёрыг таалахуй ёс мєн амуй.Тэр ч мєнхїї їзэгдийн тєдий ямагт мєн тул мєнхийн їнэнд баримтлан їл їйлдэх бєгєєд їнэн їгїй, илбэ мэт єєрчлєнгєєр эс бїтсэний тул їнэмлэгчийн їнэнд мэдэж їйлдсїгэй.
Гуравдугар їзэгдэж харагдахуй атгаглан баригч тэнгэр чєтгєр нь ертєнц дахинуудын газар дээрхи бїднэр, Манзїн хэмээгдэх тэргїїтэн цагаан буяны зїгт єчїїхэн баясагч нугууд эгэлийн эр эм хїмїїс зарим нэгний сэтгэлийн їндэснийг хєдєлгєж, ертєнц бїхний сайн муу їйлс бїгдийг хэлїїлэх ба бус бас цаг бусын дїн євлийн цаг тэргїїтэнд шинэхэн ургасан цэцэг ба тариалн ногоо тэргїїтэн адил бус элдэв зїйлийн олон ид їзїїлэх ба бас хїмїїн бус их зонхи нь дїрсээн илэрхий їзїїлж єєрт бошго сайн муу олныг їйлдэх ба бус бас цаг бусаар солонгын гэрэл хийгээд элдэв зїйлийн олон хєрєг дїрс їзїїлэх ба тэр тэгїїтэн эрдэм хийгээд сайн ёруудыг гаргаснаа ертєнц дахины эгэлїїд эдгээр нь тэнгэр мєн болой, шид мєн болой, хишиг мєн болой, цог мєн болой хэмээлдэцгээн єргємжилсєнєєс тэдгээрийг тэнгэр мєн хэмээн санаад тэнгэрт їйлддэг тїїнийг їзэгдэж харагдахуй атгаглан баригч тэнгэр хэмээдэг мєн.Тїїнчлэнхїї бас цаг бусаар дїн євєл тэргїїтэнд ч могой хийгээд мэлхийт тэргїїтэн аймшигт дїрстэн адил бус олныг їзїїлэх ба тїїнчлэн ч зуны цагт ч халуун ба их Бир хорхойгоор олон амьтныг идэх хийгээд олон загас хуурай газарт ноцолдохыг їзїїлэх ба бус бас нїдний вишайд гоо бусын єнгє тэргїїтэн зэвїїн аймаар олныг їзїїлэхїй хийгээд мєн цаг бус дор хамрын вишайд муухай їнэр элдэв олон зїйлїїдийг їнэртїїлэх ба тэр тэргїїтэн эрхтний вишай бїгдэд гоо бус олныг гаргаснаас єєрийг амгалан їгїй болгож дїр байдал олныг їзїїлэх болсонд ертєнц дахины зарим нь єгїїлрїїн :
- Тэд нїгїїд чинь чєтгєр мєн, орхидос мєн хэмээлдэн нїгэл чивэлт элдэв муу гэм ёр ирїїлдэг тул тийн чєтгєр хэмээн сэжгийн нэрийтгэл мєн тул тэр нїгїїдэд їзэгдэж харагдахуй атгаглан баригч чєтгєр хэмээх мєн бєлгєє.Тэр нь ертєнцийн ёсоор тэнгэр ба чєтгєрт магадлан баримталсан авч, зочийн ёсоор бол їзэгдэж харагдсан тэр тєдийгєєс тэнгэр хийгээд чєтгєр хэмээн їл таалах бєгєєд утгадаан ч їзэгдэж харагдсан тэр тєдийхєн бээр тэнгэр ба чєтгєр хэмээдэг бус амой.Їзэгдэж харагдсан тэр тэр тэнгэр чєтгєр нїгїїд нь ертєнц дахины сэжигийн нэрийтгэл ямагт мєн болой. Тийн бєгєєс зоч нар їзэгдэж харагдсан тэр тєдийгєєр баясах ба баримталж їл їйлдэх бєгєєд их тэгш агуулахуйд тавьсанаар туслал хорлол алиныг ч чадалгїйеэ єєрийн газарт алдархуй болой.Зоч бээр тэ мэтээр эс мэдэхэд їзэгдэж харагдсан тєдийд тэнгэр чєтгєрийн атгаг бариваас миний номын ёс лугаа харшлах бєгєєд зодын хэргийг орхисон болох тул утганд лавтай мэдлийг тєрїїлж, бясалгалдаан авагтун.Хєвгїїн бїхэн минь ээ хэмээн айлдав.
Дєрєвдїгээр євєрчлєн хамт тєрсєн тэнгэр чєтгєр нь єєрийг ухагч арилсан їзлийн хувьд таван их бэлгэ билиг гарахуйд тэнгэр хэмээх мєн амуй.Мунхагийн би –д баригчаас нисванисийн таван хор гарахуйд чєтгєр хэмээдэг мєн бєлгєє. Тэр ч анх, тэргїїн, уг эхнээс єєрийг ухагч бэлгэ билиг, угаас арилсан тєрєлгїй номын бие тэр лїгээ мунхагийн би-д баригч нисванист тэр хоёр хамт тєрсєнєєс ухах їл ухах хоёр сацуу барилдаж буй мєн тул хамт барилдаж тєрсєн чєтгєр хэмээнэ. Тэр мэтийн хамт барилдаж тєрсєн тэнгэр чєтгєр тїїнийг ертєнц дахин их тєлєв эс мэдсэнээс єєр єєрсдийн мунхагийн гэнэтийн хирээр бїрхїїлэн нїгэлт їйлс элдэв зїйлийг хурааж, орчлонд тєєрєхийн угийг хэмжишгїй їйлдээд тїїний їйл ба нисваанист цаг їргэлж орохуй буюу тийн бєгєєс нисванис бїгдийн язгуур би-д баригчаас гарсан мєн.Тэр ч бэлгэ билгийн галын гэрэл маш тодорхой ерєндєгєєр ажиглаж эс мэдсэнээр гол нурууны їйлс хийгээд їйлдвэр бїхнээ мунхарснаас туслал ба хорлол хийгээд сайн муугийн їзэгдлийг їзэгдлийн орон тєдийгєєр тэнгэр ба чєтгєр хоёрт баримтлагч тэр нь мунхаг мєн болой.
Тийн бєгєєс хамт барилдаж тєрсєн тэнгэр хийгээд чєтгєрийг нь ялган салгах хэрэгтэй болой.Тэр ч хамт тєрсєн єєрийг ухагч дєрвєн билиг лїгээ тєгссєн таван бэлгэ билгийн бадарсан гэрэл тэр нь нисванисийн мунхаг адыг таслагч ерєндєг мєн амуй.єєрийг ухагч бэлгэ билилг тїїнийг бїрхїїлэн їйлдэгч мунхаг буюу би-д баригч нарийхан оюуны баримтлал шунал лугаа эс ангижирсан тэр нь єєрийг ухагч бэлгэ билигээр таслуулах орон мєн бєлгєє. Их зонхи ертєнц дахин нугууд тэнгэр хийгээд чєтгєр хоёрыг эс ялгасны хїчээр буян хийгээд нїгэлт їйлсїїдийг эс ялган сольж одуулснаар эцэстээн орчлонд тэнэж тєєрєхийн уг болгох мєн болой. Тийн бєгєєс зоч нугууд євєрчлєн хамт тєрсєн тэнгэр чєтгєр хоёрыг ялгаж їйлдээд таслах учиртай.Би-д баригчийн ерєндєг тїїнийг таслагч єєрийг ухагч бэлгэ билгээр би їгїйд ухаж їйлдэх хэрэгтэй болой.Тэр ч анхан, уг эхнээс ухаан билгийн номын бие лїгээ мунхаг би –д баригч гайхалын хир хоёр ялгалгїй буй тул тїїнээ хамт тєрсєн хэмээдэг мєн.Тїїний уг хийгээд шалтгаан ч энэ хэмээгч їїсгээгч їгїй тул уг анх тэргїїн эхнээс єєрєє гарсан єуй бєгєєд эн тэргїїн энэ хирээс гарсан буюу эх їїнээс гарсан, ийм шалтгаанаас болосн хэмэн єгїїлэх учиргїй євєрчлєнгєєр тєрсєн тул євєрчлєн хамт тєрсєн хэмээдэг бєлгєє.........
“Мажиглавдонмаагийн намтар” 2004 он.номноос авав.