Tuesday, 20 April 2010

Шамбалын оронд хїрэх зам



“Хїний оюуныг баригч орон дээд бїтээлийн Шамбалын оронд магадтай тєрєх хийгээд Ригдэн Дагвын шашинтай магад учрахын ерєєл, хувьтай шавийн эрдэнийн гишгїїр “хэмээх оршвой.


Язгуур тєгс хаан, хатан, хєвгїїн, тїшмэл сэлт


Цагийн хїрдэн тэргїїтэн дээд сэтгэлийн тэнгэрийн чуулган


Баатар, дагина, номыг тэтгэгч сахиусын чуулганд


Бишрэнгїйгээр сєгдєж зїрхнээсээ би мєргємїй.


Їїнд Цог тєгс Шамбалын орон тїїнд тєрєхийг хїсэгч


Ригдэн Дагва хийгээд тїїний шашинтай учрахыг


Хїссэн бодьгал бээр талбиж їйлдэх ерєєлийг номлоно.


Ерєєл їїнийг їйлдэхэд їес лїгээ тааруулаад танхил їзэсгэлэнт байгуулалтаар бэлтгээд асар ариун сїжиг ба буянт сэтгэл ялгамжатаар бїхэнээр єдєєгдєх сэтгэлийг засах хэрэгтэй.


“Их бодь мєрийн зэрэг” –ээс Тїїний шалтгаанд чуулганыг хураан, тїйтгэрийг арилгаад ерєєл талбиж їйлд хэмээн номлосоныг суурилан їйлдээд номлож їйлдэв.


Ерєєл їїнд: Ерєєл барилдлага, Ерєєлийн бодит, Ерєєлийн сїїл гурав буйгаас


1. Ерєєл барилдлага


• Багш бурхадын чуулгануудад залбирах


• Чуулганыг хураахын аргыг їзїїлэх


• Хилэнц тїйтгэрийг цэвэрлэхийн аргыг їзїїлэх лїгээ сэлт дєрєв байна.


Анхдугаарт Багш бурхадын чуулгануудад залбирах нь:


Бурхан бїхэн ба хурсан лагшин


Очир Дарийн чанарт


Чухаг дээд гурвын їндэс


Багш нарт мєргєлгїй хэмээсэн


Ачит їндэсний багшид гурван удаа залбиран їйлд.Тїїний їгийн тайлбарыг єчїїхэн єгїїлж їйлдэе.


Ачит Їндэсний багш тїїний


Оройд Цагаан Тийн гэрэлт


Хоолойд Улаан гэрэл Цаглашгїйт


Зїрхэнд Хєх Їл хєдлєгч


Хїйсэнд Шар Эрдэнэ гаргагч


Нууцын оронд Ногоон тус бїтээлч


Нїгїїдийг тодрхой талбиад Багшийн таван цогцыг тийн ариуны чанарт бод.


Багш тїїний хїйсэнд Цагаан мэлмийт эх


Зїрхэнд Хєх Малига Эх


Хоолойд Цагаан дээлт Эх


Оройд ногоон Гэтэлгэгч Эх


Нїгїїдийг тодорхой талбиад багшийн дєрвєн махбодийг тийн ариуны мєн чанарт бод.


Хоёр мэлмийд Цагаан газрын зїрхэн тус бїр нэг нэг мэлмийн їїдэнд цагаан


Дїрст Очирт охин тэнгэр тус бїр нэг нэг баруун зїїн сонорт Шар Мутартаа


Очирт тус бїр нэг нэг.


Хамарт Шар Огторгуйн зїрхэн


Хамарын їїдэнд улаан Їнэрт очирт охин тэнгэр


Їе бїгдэд ногоон Хотол сайн нэжгээд нэжгээд


Оройд Цагаан Асрангуй нугуудын тодорхой талбиад тєрєн тїгэхїй ба


Судал шєрмєс нїгїїдийг тийм ариун чанартайд бод.


Баруун гаранд Хилэнт Хар Эрлэгийн элч


Зїїн гаранд Цагаан бусад їл чадагч


Амны їїдэнд Улаан морин хоолойт


Очирын їїдэнд Хєх Рашааны уйлгалт


Биеийн баруун мєрєнд Хєх їл хєдлєгч


Зїїн мєрєнд Хєх хїслийн хаан


Баруун євдгєнд Хар Их Хїчит


Оройн їснэрт Хєх Їснэрт Хїрдэн тэргїїлэгч


Хєлийн хоёр толионд Хєх Хорлогч їзэсгэлэнт хаан


Нугуудыг тодорхой талбиад


Биеийн гишїїн энэ хийгээд тїїний мєн чанарт


Бодит биеийн хоёр тїм нэг мянган шар їсийг


Хоёр тїм нэг мянган Архадын мєн чанартайд бод.


Биеэс тєрсєн гэрлийн цацрагуудыг ч


Арван зїгийн амьтанд туслан зохиож буйд бод.


Товчилбоос Багшийн биеийн байгуулалтаар арван зїгийн орон хоцролгїй тїгсэн бєгєєд арван зїгийн ялгуусан хєвгїїн сэлт хоцролгїй багшийн биенд оршоод биеийн шар їсний нїх нэжгээд нэгжээдийн оронд ч Бурхан бодьсад тооноос хэтэрсэн оршоод авралын орон хоцролгїй чанартайд бат бишрэлээр бодож їйлд хэмээхийг “Багшийн тахил” мэт їзїїлэв. Тэр мэтийн учир шалтгаанаар тэрч єєрийн тухайд їйлдэх шавийн талд Очир дарь лугаа адил мэт їзїїлсэн болой.


Бурхан бїгд багшийг шїтсэнээр бурхан болдог тул багшийг бурхан чухаг дээдийн їндэст їзїїлсэн.


Багш тэр шавьд ном їзїїлснээр шавийн їндсэнд бурханы иш онол хоёулангийн шашиныг дэлгэрїїлэн їйлддэг тул багш ном чухаг дээдийн їндэст їзїїлсэн.


Бодь гал алин Хутагтын мєрийн олохуйд багшийг шїтсэнээр олдог.


Гурван сахилын аль нэгэнг олоход Багшийг шїтсэнээр олдог тул хуврагийн тоонд орших бєгєєд Багш хувраг чухаг дээдийн їндэсд їзїїлсэн болой.


Їндсэн тахил Сэтгэлчилэнгийн Хїссэнийг єгєгч лїгээ адил тул их хєлгєний ордоны гэгээрлийн гишгїїр адил болой.


Тэргїїлшгїй цагаан ачлалаар тэтгэсэн эх лїгээ адил тул


Зарлигийн ачлалт барилдлага олсон багш нарт


Бие, хэл, сэтгэл гурвын їїднээс бишрэлээр мєргємїй.


Огторгуйг дарагч, Их хїчит, Їл хоригдогч


Хїний арслан, Их Эрх баялагт


Хязгааргїй тийн ялгуусан Догшин хїрдэт


Эсэр цагийн Эрхэт, тэнгэрийн эрхэт, гэрэл сахигч тэргїїтэн номын хаан нугууд ба Богд Лувсан Дагбо, Бурхан бошиг їзїїлсэн


Итгэл Нагаржунай, Хувилгаан их бїтээлчин нїгїїдэд залбирмуй.






Шамбалын Ухаан тєгс Хаануудад гурван удаа зїрхнээсээ залбирч їйлд.






Їїний їгийн тайлбарыг єчїїхэн єгїїлж їйлдэе.


Шамбалын 19 дэх хаан Эрлэгийн элчийн Хувилгаан


Тийн дарагч Хорь дахь хаан Мїгжэдийн хувилгаан


Їл хоригдогч Хорин хоёр дахь хаан Тїйтгэрийг арилгагчын хувилгаан


Хїмїїний арслан Хорин гурав дахь Хаан огторгуйн зїрхэний хувилгаан


Их эрх баялагт Хорин дєрєв дэх хаан Очирваанийн хувилгаан


Хязгааргїй тийн ялгуусан Язгуур тєгс хорин тав дахь хаан Зєєлєн Эгшигтийн хувилгаан догшин хїрдэт


Тїїний их хєвгїїн язгуур тєгс Хорин зургаа дахь хаан Зєєлєн эгшигтийн Эсэрваагийн эрхэт


Тїїний бага хєвгїїн Мэлмийгээр болгоогчийн хувилгаан Тэнгэрийн эрхэт Замба тивийн хаан болно.


Хорин долоо дахь Номын хаан Гэрэл сахигч болой.


Богд хамгийг айлдагч Лувсан Дагбо нь Ригдэн Дагвын багш болно.


Итгэл Нагаржунай ба Лувсан Дагва хоёр нь урьдын биендээ оршин амалж


Энэтхэгт заларснаар санаанд багташгїй номыг їзїїлэн дэлгэрїїлэх болой.


Лувсан Чойжин Жалцан Жич Зєєлєн Цогтын Хувилгаан Гэлэг ба


Ирээдїйд хар зїгийн Асур лалын омгийг даран зохиогч Хїрдэн эргїїлэгчид залбирмуй хэмээн гурван удаа залбирч їйлд.


Їїний їгийн тайлбарт єчїїхэн єгїїлж їйлдэе.


Ригдэн Дагва тав дахь хааны анхан Зєєлєн Эгшигтийн ( Манзушир) хувилгаан Зєєлєн Цогт Очир нь цагийн хїрдний хураангуй їндсийг номлогч мєн. Мэргэн бїтээлч Хамгийг айлдагч Ванчэн Чойжижалцан, Ригдэн Дагва нугууд нь нэгэн їндэс нэг.Ирээдїйд Ригдэн Дагва Догшин хїрдэт болсноор лалын ємєг Цэргийг дарж бурханы шашныг дэлгэрїїлэн зохиох болно.


Бид нєхєр лїгээ сэлтїїд авралын дээд эдгээрїїдийн хувь тєгс шавь нь болох болтугай.Энэ хийгээд зуурд хойтын эцэст ч нигїїлсэлийн гохоор барин соёрхох.


Хэмээн дахин дахин залбирч їйлд.


Шамбалын Ригдэн Дагва хаан ба хатан , хєвгїїд, тїшмэл, нєхєр лїгээ сэлтїїд ба Цагийн хїрдэн тэгїїтэн Дээд сэтгэлийн бурханы чуулган Жива бум дагинис лугаа сэлт, Очир хїч тєгс номыг тэтгэгч сахиусан чуулган Сэлт нигїїлсэлээр орон їїнд ажиран соёрхох.Ерєєлийн утга энэ ямар хэдий бїтээн зохиосон нь эрхэнд бїтэх болно.Шамбалын аврал дээдэс эдгээрїїд бээр ерєєл їїний утга ямар хэдийг бїтээхийн эрхэнд агуулагдана.Тэндээс тэдгээрїїдийн ємнє сэтгэлийг баясган їйлдэхийн тухайд Їйлийн їрийг санах чуулганыг хураах, хилэнц тїйтгэрийг цэвэрлэх ерєєл талбих тэргїїтэнг їйлдэх хэрэгтэй.






Хоёрдугаарт їйлийн їрийг санах нь:






Сайн амгалан бїгдийн їндэс їйлийн їрд сэтгэл итгэмжлэх нь сїжиг мєн тул їйлийн їрийг санах хэрэгтэй бєгєєд буян їйлдвэл єєрт тустай, нїгэл їйлдвэл єєрт хорлолтой.Бусдад буянт сэтгэл тєрїїлэх нь бусдад тустай.Бусдад нїгэлт сэтгэл тєрїїлэх нь євєр бусдад хор хїргэгч болой.


Гурван муу заяаны зовлон хэмжээлшгїй амсах нь єєрийн їйлдсэн їйлийн тийн боловсрол єєрт боловсорсон тул хїмїїнд тєрєвч, дорой, ядуу, наймаа їйлдэвч хонжоо їл тєрєх, элдэв євчин гарах, муу цагийн зовлон тэргїїтэй товчилбоос їл хїсэх зовлон бїгд бодьгал бусад єєрт хорлож їйлдэх нь ч єєрийн урьдны їйлийн їр мєн.


Єєрт боловсорсноор хорлогч зовлон гарах бєгєєд зовлон тїїнээс айх бол хойшид нїгэлийг боож хорь.Урьд хураасан сэтгэлийг ариусгах аргыг їйлдэх хэрэгтэй.


Муу їйлийн мэс єєрт эргэсэн мєн хэмээн номлосон.Орон бие, эд эдлэл, нєхєр хотол чуулсан бїгд єєрийн буяны їйлийн їр бєгєєд дээдийн номч урьдны номын авъяасаас ном лугаа тєгссєний тэр цаг сайн ч буяны їр мєн тул товчилбоос нэг єдєрт амгалантай оршихоос эхлээд сайн амгалан бїгд нь буяны їр мєн.


Їлгэрлэвээс їндэс нь эм бол мєчир, навч нь ч эм байна. Їндэс нь хор бєгєєс мєчир, навч нь ч хор.Тїїнчлэн шалтгаан буян їйлдсэний їйлийн їр їл хїсэх зовлон аянга буух мэт нь ч магадтай.” Диаяны хаан”- аас ямар Гол їїнийг сэтгэлдээ барихтун, хадгалахтун.Энэ адилын їйлийн їрийг эс санах буюу эс мэдвээс байдал нь хїн ч сэтгэл нь адгуус лугаа адил болно.






Амгаланг хїсвээс буянд шамд


Зовлонг їл хїсвээс нїгэлийг боомтол


Нїгэлийг ариусгах арганд шамдан їйлд






Їїнд буян , нїгэл, саармаг гурван їйл нь алин вэ гэвэл


Сэтгэлээс гарагчийн доторх Сэтгэхїй ( бодол) нь їйл мєн бєгєєд


Сэтгэлээс гарагч Сэтгэхїй нь їйлийн бэлэг чанартай хэмээсэн


Бас “Их бодь мєрийн “ зэргээс : Сэтгэл хєдлєхийг дурдитган їйлдэгч Сэтгэхїй нь їйл мєн.Тїїн лїгээ цаг сацууд орох бие хэлний їйлдэлийг їїсгэх шалтгааны Сэтгэхїй нь бие хэлний їйл мєнд номлосон.Номын зїг буюу буяны зїгт сэтгэл хєдєлгєхийг дурдитган їйлдэгч Сэтгэхїй нь буяны їйл мєн.Ном бусын зїг буюу нїгэлийн зїгийн номонд сэтгэл хєдлєхийг дурдитган їйлдэгч сэтгэхїй нь нїгэлийн їйл мєн. Тэр хоёрын єєр єєр лїгээ тэгш орогч бие хэлний їйлдэлийг їїсгэх шалтгааны сэтгэхїй нь нїгэлийн бие хэлний їйл мєн.Саармаг їйлд: тїйтгэрт саармаг їйл, тїйтгэргїй саармаг їйл хоёроос єєр єєрийн сэтгэл хєдлєхийг дурдитган їйлдэгч Сэтгэхїй нь тїйтгэрт ба тїйтгэрт їгїй саармаг їйлд агуулна.Тэр хоёрын єєр єєр лїгээ сацууд орогч їйлдлийг їїсгэх шалтгааны бие, хэлний тїйтгэрт ба тїйтгэрт їгїй саармаг сэтгэхїй нь єєр єєрийн бие хэлний їйл болой. Їїнээ бие хэлний їйлийг сэтгэхїйд таалах ба дїрсэнд таалдаг хоёр ёс буй.






Гуравдугаарт Чуулганыг хураахын аргыг їзїїлэх нь:






Бид орчлон тэргїїлшгїйгээс одоо хїртэл орчлонгийн амгаланг амссанаас ханахын їе їгїй бєгєєд тэрийг амсахуйд нїгэлийн їйл хїч тєгс одохоос бусад бусад нь алин ч їгїй.Бид нар одоо уулзахуй бэрх бурханы шашин лугаа уулзав. Учирахуй бэрх багш Буяны садан лугаа учирсан їе їїнд орон муу заяанд уналгїй тєрєл хойтод Хойт зїгийн Шамбалд тєрснєєр Ригдэн Дагва ба тїїний шашин лугаа учирах аваас тїргэнээ бурхан болохын арга їїнээс бусад байхгїй.






Тийм учраас ариун ороны дээд Цог тєгс Шамбалд тєрєхийн шалтгаанд


1. Чуулганыг хураах


2. Тїйтгэрийг цэвэрлэх


3. Ерєєл тавихыг магадтай їйлдэх хэрэгтэй.


Тэр гурваас : Нэг нь эс бїрдвээс эс болно.Хоёр нь эс бїрдвээс ихээс эх болно. Гурвуул эс бїрдэх буюу алин чїгїй аваас муу заяанд унахын тоонд орших болно. Шалтгаан тэр гуравын хїчинг бїрдїїлвээс : Цог тєгс Шамбалд тєрєх нь эргэлзээгїй.” Тийн тонилохуйгаас” –аас Шалтгаан чуулсанаас їр тєрнє.эс бїрдїїлсэн шалтгаанаас їр тєрєхгїй хэмээн номлосон.Ер нь шалтгааны чуулганыг бїрдїїлэлгїй їрийг хїсэх нь тус їгїй тул ялгамжаатайд Шамбалд ч адил болой. Їїнээ Буян єчїїхэн їйлдэвч цаглашгїй олохын аргыг номлож їйлдэе. Багш, бурхан, ном, хувраг, бодь сэтгэлтэн, архадууд ба эцэг эх тэргїїтнийг хїндлэх ба тахил єргєвєєс буян цаглашгїйг олох нь тэдгээр нь оронгийн їїднээс хїч ихтэй. Санаа бїхнээ єдєєгдєх нь асрахуй, нигїїлсэхїй агаарын буянт сэтгэл. Ялгамжтуудыг санах нь санааны їїднээс хїч их болой. Ангид тонилгогч бодь сэтгэлтний , нууц тарнийн гурав аль нэгний санваар тєгс нь шїтээний їїднээс хїч их болой. Тїїнд ч аль нэг нь тєгс, хоёр тєгс, гурав тєгс нь урьд урьдаас хойт нь хїч ихтэй.Тэдгээрт тус хор єчїїхэнг їйлдэхнээн ч тус эрдэм ба гэм эргїїг хэмжээлшгїй олно.Чуулганыг хурааж тїйтгэрийг цэвэрлэхэд арга олонтой байвч бїхний оньс хурсан долоон гишїїнийг єргєх хэрэгтэй.Ялгамжтайд Хилэнц тїйтгэрийг ариусгахын тухайд “Уналыг наминчлах” ерєнхий наминчилгаа буян алин їйлдсэн ба Хилэнц алиныг наминчилж їйлдэхїйд хялбар ном, дэмий зїйлд одуулалгїй ам тєдий їг тєдий бус дэмий дагалдан гїйх мэтийг бїї їйлд






Єєрєє єєрийгєє хууралгїй


Єєрєє єєртєє тусалж їйлдэхтїн


Єєрєє єєрийнхєє итгэл болохоос бусад хэн нэгэн итгэл болмуй хэмээн номлосон.


Їгийг амны уншлаганд їйлдээд утгыг сэтгэлдээ санаад чєлєєтэй уншваас буян хэмжээлшгїйг олно хэмээн Их бодь мєрийн зэрэгт номлосон.Тахил єргєхїйд Эрхтэний мэдлээр їзэгдэх тахил нь бодитой бэлтгэсэн тахил бєгєєд тахилын їїлэн тогтоож гурван удаа єгїїлсэний хїчээр урьд бэлтгэсэн тахилыг машид арвитгасанаар ертєнцийн орон бїхэн ба бурханы орон бїгдэд тїгсэнд бодох нь Сэтгэлээр хувилгасан тахил болой. Гурван цагийн бурхан бїхэн ба арван зїг хязгаарлашгїй тахилын шїтээнийг ч тахиуй хэмээн санаад тахих нь буян хэмжээлшгїйг олно хэмээн “ Их бодь мєрийн зэрэг” –ээс номлосон. Арван зїгийн ертєнцийн орон бїгдэд оршсон бурхан ном хувраг бїгд ба ялгамжтайд Шамбалын бурхан, ном хувраг бїхэнд єєрийн гурван цагт хураасан буян ба Долоон гишїїнээр тахисанд санаад сїжиг тийн ариун ба буянт сэтгэл ялгамж агаараас мєргєлийн гишїїнд гурван їїдийг нийлїїлсний мєргєл нь :






Хэд ба хэдїй бїхий арван зїгийн ертєнц дахь


Гурван цагийн сайтар ажирсан хїмїїний арслан


Хоцролгїй тэд эл бїгдэд бие, хэл сэтгэлээр бишрэн мєргємїй хэмээх нэгэн шїлгээр : Ертєнцийн орны зїг нэжгээд хийгээд цаг нижгээдийн бурхан бус, арван зїг хийгээд гурван цагт орших хамаг бурхдад зориод санааныхаа угаас гурван їїдээр бишрэн мєргєх болой.Гурван їїдний тус тусын мєргєлєєс : Биеийн мєргєл нь :


Сайн явдлын ерєєлийн хїчээр


Хамаг ялгуугсдыг сэтгэлдээ илт болгож


Орны тосны тоогоор биеэн бєхийлгєєд


Хамаг ялгуугсда машид мєргємїй хэмээх нэгэн шїлгээр зїг хийгээд цагаар хураагдсан хамаг ялгуусанг сэтгэлийн оронд илт зоригдуулаад, єєрийн биеэ маш нарийн тоосны тоо лугаа сацуу хувилган мєргєх болой. Тэр нь ч орнуудын сайн явдалд сїжиглэхийн хїчийг шсгээд тїїгээр бїхнээр єдєєгдєн їйлдэх болой.


Сэтгэлийн мєргєл нь :


Нэгэн тоосны дээрх тоосны тоот


Бурхад болон бодисад нарын дунд оршин


Тэр мэт номын ил чанар бїгдийг хоцролгїй


Хамаг ялгуугсад бїхнээр дїїрэхийг хїсмїй хэмээх нэгэн шїлгээр : Маш нарийн тоос нижгээд нижгээдийн дээр ч хамаг тоосны тоон лугаа сацуу бурхан, бодмсад бээр хїрээлсний дунд оршин тэдгээрийн эрдмийг даган дурдаж бишрэлийг їїсгэх болой.


Хэлний мєргєл нь : Сайшааж баршгїй далай мэт тэдгээрїїдэд


Эгшгийн гишїїний далайн дуун бїхнээр


Хамаг ялгуугсдын эрдмийг машид єгїїлээд


Сайтар ажирагсдыг би дээр магтмуй хэмээх нэгэн шїлгээр :


Орон нугуудын эрдмийг сайшааж баршгїй.Тэдгээрїїдэд биеэ нэжгээд нэжгээдэд цаглашгїй тэргїїн хийгээд тэргїїн бїрд цаглашгїй хэлийг хувилгаж яруу эгшгээр магтагн єгїїлэх болой.Їїнд эгшиг нь магтаал, тїїний гишїїн нь їг буюу хэл, далай нь олны нэр болой.Тахил дор: Дээр буй тахил нь :


Дээдийн цэцэгс, эрхи хєгжим лїгээ


Дээдийн сїрчлэг шїхэр хийгээд


Дээдийн зул хїжсээр


Ялгуугсад тэдгээр бїхнийг тахимуй.


Дээдийн хувцас лугаа сайн їнэртэн хийгээд


Сїмбэр уул лугаа сацуу замбалзуул чимэг сэлтс


Їлэмж найруулсан гайхамшиг бїгдийн дээдээр


Ялгуугсад бїхнийг тахин їйлдмїй хэмээх хоёр шїлгээр :


Дээд цэцэгс нь тэнгэр хийгээд хїмїїний тансаг болсон цэцэгсїїд. Эрхис нь элдэв цэцгийг арвижуулан , хэлхсэн ба тэр хоёр бодитой болон зассан бїгд.


Яруу дуут нь чавхдаст хєгжим тэргїїтний дуу


Сїрчлэг нь їнэрт хїжний нухмал


Дээд шїхэр нь шїхэрсийн дээд


Зул нь хїжийн тосон зул тэргїїтэн їгэр амт тєгс гэгээн гэрэлт ба гэрэлт эрдэнэ болой.


Утлага нь утах хїжийг найруулсан нэгэн зїйл


Дээд хувцас нь торгоны дээд


Дээд їнэрт нь гурван мянган ертєнцєд їнэр нь анхилагч їнэр халдсан усан тэргїїтэн .Чихмэл чимэг замбалзууул нь цацах ба утаж болох їнэр хїжний нухмалыг тумлайдаж їйлдсэн бєгєєд зурмал хот мандлын єнгє солбилцлийн зэргээр ялгасны цар нь Сїмбэр уул лугаа адил болой.Байгуулалт нь : Дээрхи бїхний эцэст найруулах бєгєєд ихэнхдээ элдэв зїйл їзэмжтэйгээр їйлд.Дээр їгїй тахил нь :


Агуу их ханьцашгїй тахил алин нугуудаар


Хамаг ялгуугсан бїгдэд бишрэн


Сайн явдалд сїслэхїйн хїчнээр


Ялгуугсан бїхэнд мєргєн тахимуй хэмээх нэгэн шїлгээр :


Дээр буй тахил нь ертєнцийн тахил мєн.Дээр їгїй тахил нь агуу хїчит бодисад тэргїїтний их хїчээр сайн бїхнийг хувилгасан буй.Сїїлийн хоёр мєрєнд дээрх энэ хоёр эс бїрдсэн бїгдийг найруулан мєргєх хийгээд тахих нугуудын бїхнээ єдєєгдєх орныг їзїїлнэ.Хилэнцийг наминчлах нь :


Тачаангуй хийгээд урин , мунхагийн эрхээр


Бие , хэл хийгээд тїїнчилэн сэтгэлээр


Миний їйлдсэн хилэнц хэдїй буй тэдгээр бїгдийг


Би бээр тус тус наминчилмуй хэмээх нэгэн шїлгээр: Гурван хорын шалтгаанд шїтсэнээр, суурь бие тэргїїтэн гурваар їйлдсэний мєн чанарнь єєрийн їйлдсэн бєгєєд тэр нь єєрєє бээр бодитой їйлдсэн ба бусдын їйлдїїлэхїйд оруулсан хийгээд бусдын їйлдсэнд даган баясалцсан болой.Тэдгээр бїгдийг ерєнхийд нь хураасан нь “хэдїй буй” хэмээх бєгєєд тэдгээрин гэм эргїїг дурьдсанаар урьдах дор гэмшээд хойтод боомтлохын сэтгэлээр зїрхнийхээ угаас наманчилваас урьд їйлдсэний арвитгал тасраад хойтын їргэлжлэл тасрах болой.


Даган баясалцах нь : Арван зїгийн хамаг ялгуугсад хийгээд бодисад ба


Брадигабуд нугууд хийгээд сурахуй, їл сурахуй лугаа


Хамаг амьтны алимад буян нугуудад ч


Би бээр тэдгээр бїгдэд даган баясмуй хэмээх нэгэн шїлгээр :


Бодгальс тавууд тїїний буяны тус эрдмийг дурдаж баясгаланг бясалгах болой.


Номын хїрдийг эргїїлэхийг дурьдахуй нь :


Аль арван зїгийн ертєнцийн зул нугууд


Бодь зэргээр бурхан болж тачаангуй їгїйг ологсод


Итгэл тэдгээр бїгдэд би бээр


Тэнсэлгїй номын хїрдийг эргїїлэхїйд дурдмуй хэмээх нэгэн шїлгээр :


Арван зїгийн орноо бодь дор тийн бурхан болсон бєгєєд тачаал їгїй, торолт їгїй айлдлыг олсноор , єнє удаагїй нугуудад биеийг ч тэр тєдий тоотод хувилгаж ном їзїїлэх дурдатгалыг талбих болой.


Соёрхол талбих нь : Хэн нирвааныг їзїїлсїгэй хэмээн хїсэгчид тэднээ


Хамаг амьтанд тус хийгээд амгаланг їйлдэхийн тулд


Ертєнцийн орны тоосны тоотон галба хїртэл оршин соёрх хэмээн


Би бээр алгаа хамтатган соёрхлыг талбимуй хэмээх нэгэн шїлгээр: Арван зїгийн оронд гаслангаас нєгчих ёсонг їзїїлэгсдэд хамаг амьтанд туслан, амгаланг тєрїїлэхийн тулд орны тоосны тоон лугаа сацуу галавт гаслангаас нєгчилгїй оршихуйд соёрхол талбих болой.


Зоригдохуйн гишїїн нь :


Мєргєн тахиад, наманчлан єчєєд


Даган баясаж, дурдатган залбирснаар


Миний хэдїй хураасан єчїїхэн буянаа


Би бээр бїгдийг болдь хутгийн тулд зориулмуй хэмээн нэгэн шїлгээр: Урьдын зургаан гишїїний буянаар жишээд , буяны їндэс бїгдийг хамаг амьтан лугаа нийтэд болгож, туулсан бодийн уг дор дуршил хїчтэй хатуугаар зорилваас хэзээ ч їл барагдах ёстой.Тэр мэт тэдгээрийн їгийн утгыг мэдээд сэтгэлийг бусдад алгасруулалгїй ямар мэт їзїїлсэнчлэн їйлдвээс цаглашгїй буяны цогцыг баримуй.Тэр мэт мєргєх, тахих, дурдпах, соёрхол талбих, даган баясалцах тав нь чуулганыг хураах мєн.Наманчлах нь тїйтгэрийг арилгах, даган баясах нь нэгэн зїг єєрийн буянд баясгаланг бясалган буянг арвитгах, зоригдохуйгаар нь хураасан хийгээд арилгасан ба арвитгасан буян єчїїхнийг ч олон болгон арвитгах хийгээд ахуй їесд їр нь гарснаар барагдаж болох нугууд хэзээ ч їл барагдмуй.


Товчилвоос: Арилгах, арвитгах бєгєєд їл бууруулан їйлдэх гурав болой.Тэндээс зоригдлыг тодотгож мандал єргєєд буяны саданд їл бишрэх тэргїїтэн чанх буру оюуны зїйл бїгдийг хааж, буяны саданд бишрэх тэргїїтэн чанх буруугїй оюуны зїйл бїгдийг амар хялбар тєрїїлэн, гадаад дотоод зэтгэр бїхнийг чухал амирлуулан адтистидлан соёрх хэмээн дуршил хатуугаар олонтаа соёрхол талбих болой.Тэндээс мандал дэлгэрэнгїй хураангуйг аль олон їйлд.Ерєєлийн хааны долоон гишїїний тайлбарыг магадтай харах хэрэгтэй.Бас бус Бурхан бїгдийн таалалыг баясган їйлдэх тахилын эрхэм нь : Їйлийн їрийг санах, асрахуй нигїїлсэл бодийн сэтгэл хоосон чанар гурван сургаалийн бясалгал гурван санваар, буянт сэтгэл ялгамжат тэргїїтэн товчилвоос буян нь бурханы сэтгэлийг баясган їйлдэх тахил болохын дээд энэ болой.


“Их бодь мєрийн зэргээс” Энэ нь бурхан болохуйд єгєєж тєгссєн тахил болой хэмээн номлосон.Цэцэг хїж тэргїїтэн бэлтгэх тєдийд ч бурхан баясах бєгєєд Сїжиг тэргїїтэн буянт сэтгэл ялгамжаатай буй аваас алин бэлтгэсэн бїгд тахилд одох болно.


“Их бодь мєрийн зэргээс “ Тахилд ч эд їл харгалзах, сїжигт тулах болой. Нїгэл їйлдэхїйд бурхан бїгдийн сэтгэл эс баяссанаар эс харах тэргїїтэн сахиус Хилэгнэн уурлах хэмээгдэхийн учир шалтгаан ч энэ болой. Буян їйлдэхэд бурхан бїгдийн таалалыг баясган їйлдэхийн тахилын дээд мєн болой.






Дєрєвдїгээрт Хилэнц тїйтгэрийг ариусгах аргыг номлохуйд :


1. Хилэнцийг танин барих


2. Нїгэлийг ариусгах аргыг номлох хоёр буй.


Анхдугаарт Хилэнцийг танин барих нь






Арван хар нїгэл нь :


1. Амь таслах


2. Буруу явдал


3. Хулгай лугаа биеэр їйлдэх гурав.


4. Худал єгїїлэх


5. Чалчаа


6. Ширїїн їг


7. Хов лугаа хэлээр їйлдэх дєрєв


8. Хомхой сэтгэл


9. Хорлох сэтгэл


10. Буруу їзэл лїгээ сэтгэлээр їйлдэх гурван нїгэл бїгд арав болой.






Завсаргїй таван нїгэл нь :


1. Архадыг алах


2. Эцэгээ алах


3. Эхээ алах


4. Бурханын биенээс муу сэтгэлээр цус гаргах


5. Зохилдсон хуврагийг салгах






Ойрын завсаргїй таван нїгэл нь:


1. Суварга эвдэх


2. Бодьсадыг алах


3. Эмэгтэй гэлэнг алах


4. Багшийгаа алах


5. Номын эд хулгайлах






Нїгэл эдгээрийг цаг алинаас їйл алиныг хурааж їйлдсэн вэ хэмээвэл тоолшгїй цаглашгїй сэтгэшгїйн урьдаас одоо хїртэл тєрлийг авсан нь тоолшгїй цаглашгїй тєрєл бїрд нїгэлийн їйлийг хураасан нь тоолшгїй болой. Їйл тэдгээрийг ямар мэт хурааж їйлдсэн бэ гэвэл анханд єєрийг болон ном бїгдийн їнэнд бїтсэн бариад тїїний эрхээр заримд нь тачаал тєрж ( урин тєрж, атаа тєрж тїїнчилэн нисваанис бусад їргэлж гарсан нь далайн давалгаачилж нэг ирсэний сїїлд дахин нэг дараалан ирсэн болой. Тїїгээр бїхнээр єдєєгдєн сэтгэл санаа эс ариуссанаар хэлээр єгїїлж хэлэх биеэр хєдлєж їйлдэгдэх бїгд нїгэл болох бєгєєд тачаал урин мунхаг гурав їїгээр їїссэн бие хэлийн їйл бїгд нь нїгэл хэмээн номлосон.


Тийм учраас тус тусын тєрєлхтний їндсэнд муу заяанд орхигч їйл тоолшгїй болой. Тус тусын тєрєлхтний їндсэнд буянт сэтгэл хааяа гарах аваас хїч єчїїхэн тєрсєнєєр сайн заяаны тєрєлд хаягч їйл цєєн тєдий буй.Тийм учраас єєрєє шашин лугаа уулзсан їе їїнд муу їйл хилэнц тїйтгэр ариусгаад ариун оронд тєрєєд тїргэнээ бурхан болохын арганд шамдах хэрэгтэй.Арга нь алин номлож їйлдэх ном эх тул їїнийг анхааран авах хэрэгтэй.






Хилэнцийг ариутгах арга нь :






Єєрийг ч 10 нїгэл ба гурван санваарын цааз лугаа харшилсан хилэнц унал бїхний сав нь одсонд санах хэрэгтэй. Єєрийн їндэс дэхь нїгэл тїїний їр гурван муу заяаны зовлон їїнийг амсах ба зовлон бїхний їндэс нь єєрийн їндэсний їйл нисваанис бєгєєд їйл нисваанисийн їр зовлонгоос бусад їгїйг магадлах хэрэгтэй. Гэвч хилэнц уналыг эс ариусгаваас тїїний їр зовлонг амсах бєгєєд хилэнцийг ариусгаваас тїїний їр гарахгїй ба зовлонг ч ашдаас эс амсана. Хилэнц уналтыг ариусгахын арганд гэмших сэтгэл голлох хэрэгтэй бєгєєд тїїнд гэмших сэтгэл тєрєх нь хилэнц унал тэр їлгэрлэвээс далай дээр хєвж буй модны холтос салхиар хєдлєхчилєн хєнгєн боон гэмших сэтгэл їгїй аваас далайд чулуу шидсэнээр доош унахчилан хїнд болой.


Хор идсэн хїн хороор хордон їхэхїйд тулах цагт хорыг бєєлжїїлэн гаргахын тухайд эмийг шїтэхчилэн хойд тєрєлд муу заяанд унуулах магадтай хилэнц тїйтгэр бїгдийг ариусгаж їйлдэхийн тухайд багш ба чухаг дээд гуравт залбирахын агаараас : “Уналыг наминчилахуй” ерєнхий наминчилгаа тэргїїтэнгээр наминчилан боохуйд шамдах хэрэгтэй. Їїнд дєрвєн хїчийг бїрдїїлэх хэрэгтэй.” Уналыг наминчилахуй” тайлбар тэргїїтэнггол номлол бусдаас хилэнцийн ерєндєг дєрвєн хийг бїрдїїлэх ёсыг мэдэх хэрэгтэй.Бас Гамгана тарни, Дїргади тэргїїтэн тогтоол тарни алин мэдэх номыг амны уншлагад їйлд.Тэр мсэт ёсчилон їйлдвээс хилэнц унал ариусаад ирээдїйн хэрэг бїтнэ.Богд лам бээр : Дээд мєрийг бїтээхэд бэлгэ чанарыг бїрдїїлэн шїт хэмээснээр їргэлжид дєрвєн хїчийг бїрдїїлэн шїтэх нь эрхэм хэмээн номлосон.






Тэр мэт буяны їр сайн чуулган бїгд гарах ч їгээр буянд дуршихыг тєрїїл нїгэлийн їрд їл хїсэх зовлон бїгд гарах магадтай тул нїгэлийг ариусгах арганд шамдан їйлд.


Тэр мэтэд ч нїгэл ба тїїний їрийг мэдсэн тєдийгєєр бололгїй авал орхилыг ёсчилон эс їйлдвээс муу заяаны шалтгаан їл буцна.


Товчилвоос ахуй їеэс ба эцсийн зовлон бїгдээс гэтлэх нь авал орхилыг ёсчлон їйлдэхэд харгалзах бєгєєд тїїнчилэн буяныг бїтээхїйд ч адил болой.Богд лам бээр ч хар цагаан їйлийн їрийг сайтар санаснаар авал орхилыг ёсчилон бїтээхэд харгалзана хэмээсэн.






Ерєєлийн бодит суурь дор :






Таван хэсэг ерєєл буй






1. Шамбалын орны байгуулалт лугаа барилдсан


2. Їїнд тєрсєнєєр гадагш нярайлахыг хїртэлх ерєєл


3. Ригдэн Дагва лугаа учирахын ерєєл


4. Тїїний шашин лугаа учирахын хїртэлх ерєєл


5. Єєрєє илтэд бурхан болохын тухайд їйлдэх дээр їгїй бодийг олохыг хїртэлх ерєєл лїгээ таван зїйлд хураах болой.






Анхдугаарт Шамбалын ороны байгуулалт лугаа барилдсан ерєєл нь :


Нууцын эзэн Очирваанын орон бєгєєд гайхамшигт ариун орон Шамбала оны байгуулалт нь доод суурь газрын эн тэгш дугариг хїрээлсэн 8 дэлбээт лянхуан цэцгийн байдалтай хэлбэртэй буй. Тєвийн захаар цаст уулаар хїрээлсэн найман дэлбээтэй захаар хоёр цаст уулаар хїрээлсэн хоёрдугаар зэрэг ч цаст уулаар хїрээлсэн буй.Уулын оргил бїгд мєнх цастай.Тїїний завсарт сїрлэг хад асгат уул зїлэгт уул, ой шугуйт уул, їнэрт модон уул, элдэв цэцэгт жимс мод, зїлэг ширэгийн цэцэрлэг хэмжээлшгїй буй.Зїїн захаас баруун зах хїртэл гурван мянган бээрийн хэмжээтэй тєвийн газрын эн нэг мянган бээр гаднын Цаст уулаар хїрээлсэний дотроос цаст уул хїртэл мянга мянган бээрийн хэмжээтэй буй.Голд тийн ялгуусан ордон сїр жавхлантай Ригдэн хааны голын ордон Галава эрдэнээс бїтсэн арван хоёр бээр хэмжээтэй шєнийн цагт наран ургах адилын гэрэлтэй ордон тїїний хойд эргэн тойронд Живаа дагина боолын ёсонд амьдарч буй. Урд зїгийн Маная цэцэрлэгт ууланд Даваасамбуу хаан бээр босгосон дєрвєн зуун арван хоёр тохой лагшин зарлиг тааллын огоот тєгс хот мандал їзсэн даруй дээд шидийг олохын їрийг єгєгч эрдэнээс бїтсэн “Цагийн хїрдний хот мандал “ буй.Хойд зїгийн эрдэнийн болор адил Хадат ууланд харваас їзэсгэлэнт гайхамшигтай.


Їїнд : Зєєлєн эгшигт Манзшури, Мэлмийгээр болгоогч Жанрайсаг, Очирваань, Хутагт Дарь эх, Дагинасууд арав арван мянган бодьсадуудаар хїрээлїїлэн оршсон.


Тэдгээрїїдэд долоон гишїїн ба гадаад, дотоод нууц, хооосн чанар тэргїїтэн тахил бїхэнээр би бээр тахих болтугай.Ордон тїїний зїїн зїгт Цэнгэлийн далай Шинийн саран мэт арван хоёр бээр .Баруунаа лянхуа их далай нь хагас саран мэт 12 бээр буй.Хоёр их далайд цагаан лянхуа Цэцэг удвал тэргїїтнээр бїрхэгдсэн. Эрдэнэ бїтээгч хїн, тэнгэр, лус тэргїїтэн баясан цэнгэлдэн оршсонд “ Би “ бээр хамт нєхєрлєн цэнгэх болтугай.Найман дэлбээний завсарт рашаан ус ой цэцэрлэг бїрдсэн нь цаст уулаар ялгараад лянхуа нэжгээд нэжгээд тус бїрт живаа тоот хот буй.Арван хоёр арван хоёр буй хот тэр нэг живаа есєн зуун ерєн зургаан хот буй.Хот тус бїрд бага хаан тус бїр бїгдийг нийлїїлбээс номын хаан нэг живаа 96 буй. Нэг хаан бээр буман хотыг эрхшээдэг болой. Номын хаан бїгд шашин тєрийг хослуулан дэлгэрїїлж їйлдсэнээр амьтаны тус бїхнийг зохиодог.Элдэв зохиол нь бурхан адил бєгєєд бїгдээрээ бурханы хувилгаан тул намайг болон амьтан алин болгоныг айлдлаар болгоож нигїїлсэнээр барин соёрхох. Бурхан Шагжаан чадагчийн Шашин бїхэн хєгжин дэлгэрч ялгамжаатай Цагийн хїрдэн ба дээр їгїй їндэсний аймгийн шашин ихээс ихэд дэлгэрч бас хоёрдугаар ялгуусан Лувсандагва эцэг хєвгїїдийн судар тарнийн шашин нь Ригдэн нугуудын їйл ялгамжтай тул Замба тив їїнд їлэмж дэлгэрээд бид нар сонсох , санах , бясалгах тэргїїтэн шашинд авъяас агуулсан буянаар шашин їїнд оршсоноор гурван сургаалийг анхааран авсанаар эрдмийн эцэст хїрэх болтугай.


Шамбалын сав шим сайн чуулганууд ариусаагїй їзэгдлийн талд тэр мэт їзэгдэвч ариун їзэгдлийн талд їлшгїй ордон бєгєєд гадаад цаст уулаар дугираглан хїрээлсэн нь Очир их эрсийн дугираг хїрээ бэлэгдсэн буй.


Лянхуан дэлбээт байдалтай буй нь їлэшгїй ордоны элдэв лянхийг бэлгэдсэн буй. Дотрох цаст уулаар їзэсгэлэнтэй хїрээлсэн нь хот мандалын давхарлага эрдэнэ хїрээлснийг бэлгэдсэн буй.Хот мандалыг дурдсанаар ариун їзэгдэл ургуул ургах аваас тїргэнээ бурхан болохын аргын дээд мєн.Орон їїнд тєрєх бодьгал алин нь ч ерєєлийн эрхээр тєрєл авдаг болой.Їїнээс бусад їйл нисваанисын эрхээр тєрєл авах нь ашдаас їгїй болой.


Тийм чучраас орон їїнд тєрєхийг хїссэн бодьгал хэн ч чуулганыг хурааж хилэнцийг арисган ерєєлд шамдах нь зохистой.


Би бээр гурван цагийн буяны чуулган хэдий буйн хїчээр эх болсон амьтадын тусад орон їїнд тєрєєд сав шим бїгдийг амгалан хоосон ч тийн цэнгэлд алин їзэгдсэнг бурханы хїрдэнд ургуулах болтугай.






Їїнд тєрсєнєєр гадагш нярайлахыг хїртэлх ерєєл нь :


Чухан дээд гурвын їнэнийн хїч адистид ба номын чанар урвалтгїй їнэнийг хїчээр гурван цагт хураасан буянд тийн ариун ерєєлийн шїтэн барилдлагын хїчээр би хийгээд эх болсон амьтан бїгдээр хойд зїгийн Шамбалын дээд оронд зэтгэргїй тєрєх болтугай. Орон їїнд тєрєх шалтгаанд чуулганы хураах тїйтгэрийг цэвэрлэн їйлдсэнээр ерєєлийн хїчээр жолоодогдон бїтээлийн орон Шамбалын дээд оронд магадтай тєрєхийн шалтгааны чуулган бїрдэх болтугай.


Шамбалын гайхамшгийг сонссоноос їїнд баясах дуршил сїжигийг їїсгэх ба Ригдэн голлогч єндрийн язгуурын хувилгаанууд дээд тєрєлхтєн багш дээдсїїд лїгээ учираад нїїрийг їзэж зарлигийг сонсон мєргєл, тахил эргэл ба єргєл єргєх тэртгїїтэн сайн барилдагын хїчээр Ригдэн хаан,нєхєр дээд тєрєлт дээдсїїд ба ялгамж талд Ригдэн Дагва Хорложан тэдгээртэй учирснаар шавь болсоноос зарлигчлан бїтээхийн тахилаар баясгах болтугай.Шашны єглєгийн эзэд нєхєр сэлтїїд шашиныг шїтсэн бодьгал ба сонссон їзсэн хїрэлцэн дурьдсан бїхэн миний буян ерєєл талбисны хїчээр гурван муу заяаны оронд уналгїй Шамбалын оронд тєрснєєр Ригдэн Дагва Хорложан хувь тєгс шавь нь болтугай.Миний бие хэл сэтгэл гурвын їїднээс буян алин хурааж їйлдсэнийг бусдын тус ба хэдий чинээ хураасан буян тїїгээр єнє удалгїй цог тєгс Шамбалд сайтар тєрсєнєєр номын рашааныг анхааран авагч эрдэнэ мэтийн хувь тєгс шавь болсоноор нэгэн насанд тїргэнээ бурханы хутгыг олох болтугай.


Їхэх цагт Багш бурханы егїзэрийг бясалгасны хїчээр буянт сэтгэл їхэн юїлэгдсэн даруй Шамбалын хїмїїний ухаан баригч номонд мэргэн зуурд бїтэх болтугай.Зуурд тїїнд багш дээдэс зам зааж, Дээд сэтгэлийн тэнгэрийн чуулганууд дагуулан барьж баатар дагинасууд угтан зохио. Номыг тэтгэгч сахиусанууд тотгор ба зэтгэрийг арилга.Тэдгээрїїдийн зарлигийн ачлал адистэдээр хувь тєгс ариун орон їїнд хїрэх болтугай.Барилдлагат эр эм егїзэрїїд хувь тєгс ариун орон їїнд хїрэх болтугай.Барилдлагат эр эм егїзэрїїд чєлєє учрал бїрдсэн хїний биеийг олсон тэрбээр тєрєл авсанаар харшилдах нєхцєл бїхэн лїгээ хагалсан Зохилцох нєхцєл хотол чуулган сайн чуулган бїрдсэнээс гишїїн бїхэн бїрдэн гадагш нярайлах цагт бурхан бодь сэтгэлтэн баатар дагинасууд бээр адистэдийн их хурыг буулгах эрх єгєх болтугай.






Ригдэн Дагва лугаа учирахын ерєєл нь :






Амьтнуудад єглєг талбих ба чухаг дээд гурвыг зїрхнээсээ тахих ба Асархуй нигїїлсэхээр бодийн сэтгэлийг бясалгасны хїчээр Шамбалын сав шимийн сайн чуулганууд миний тєгс эдлэл миний їр болоод єєрийн эрхэт тєгс баясгаланд цэнгэх болтугай.Их Ригдэн Дагва, хатад, хєвгїїд , ноёд, ухаан баригч, тарни баригч, хїч чадалт эр эм егїзэр эцг эх хэмээх тэргїїтэнд сїжиглэх бишрэлийн дуршил хатуугаар зарлиг эшийг авч юу зарлигласаныг зарлигласанчилан бїтээхийн тахилаар їргэлжид баясгах болтугай.


Багш хувраг , чухаг дээд ба бодьгалс алин лугаа учиран нєхєрлєх цагт дээдэс доордосоо хїндлэх тэргїїтэн нааш цааш сэтгэл зохилдон номоор эзлэгдэх болтугай.


Бие хэл сэтгэл гурвын явдал тийн ариун надад туслан їйлдэгч нєхєр хэнтэй їргэлжид нєхєрлєснєєр тїргэнээ нєхєр алинтай нааш цааш сэтгэл зохилдож номчилон эдлэх болтугай.Орон їїнд тєрсєн хїмїїсїїд дїрс їзэсгэлэнтэй, идэр , сайн идээ ундаа, сайн чимэг хувцас тэргїїтэн учран дэлгэрч, зєєлєн шагшаабадаар амаржин амгалантай оршиж хїний насны хэмжээ зуу наслан чадах нь магадтай ба цаг бус гэнэтийн їхэл їгїй.


Хэрїїл, тэмцэл , хямралдаан


Євчин тэргїїтэн зовлон ашидаас їгїй


Євєрчлєн сайн эрхтэн хурц


Буянд єєрєє бээр зїглэх буянт


Шагшаабад тэргїїтэний буян алинг їйлдсэнээр тїїн лїгээ адилын хїний биеийг олох болтугай.Хїмїїс нь ихэнхдээ буянтан тул нууцын хураангуй, дээд амгалант, Очир аюулгагч гурав ба цагийн хїрдэн тэргїїтэн алин болох мєн чанарт бурхан бологчийн олон бєгєєд мєн тул тїїн лїгээ адилын дээр їгїй егїзэрийн мєрийн зэргийн эцэст хїрэх болтугай.Дээд бодьгалс нь нэгэн насанд бурхан болох болтугай.


Эд баялагт мєн тул дорой ядуу їгїй хїслийн эрдэм нь гучин гурван орон тэнгэрт лїгээ тэнцэнэ.Чанар нь гэгээрлийн мєрєєр эзлэгдсэн тїїнд тєрєх шалтгаан нь чуулганыг хурааж, тїйтгэрийг цэвэрлэн їйлдсэнээр тїїн лїгээ адилын мєрийн чуулганыг олох болтугай. Чухаг дээд гуравын їнэний адистэд хийгээд номын чанар урвалтгїйн їнэний хїчээр миний гурван цагт бид тэргїїтэн амьтан алин болгон Ригдэн Дагва Хорложан нугуудтай магадтай учирсанаар хувь тєгс шавь нь болох болтугай.






Тїїний шашин лугаа учирахыг хїртэлх ерєєл нь:






Єлзийт хэмэгдэх 22 –р жарны гал хонин жил Ригдэн Дагва Хорложан бээр Шамбалын ширээнд оршиод , хаан тєр шашиныг хєгжїїлэн дэлгэрїїлж, урьдуудаас ч їлэмж болсоноор бурхан багш лугаа ялгалгїй элдэв зохиолыг зохиож бас их цэрэг сэлт, их заан, хєлєг тэрэг ба их баатар тэргїїтэн элдэв зэвсэг санаанд багташгїйгэр их хилэнцэт лал нарыг дарах бэлтгэлийг хураан їйлдэнэ.Манзїширийн хувилгаан Ригдэн Дагвын урьд цагт ерєєл талбисны хїчээр би тэргїїтэн эх болсон амьтан бїхэн хэн болгоныг айлдалаар болгоогоод нигїїлсэлээр барин соёрх.Асархуй нигїїлсэхїйгээр авраад хїч чадлаар гэтэлгэн зохио.


Їїний їед Маха оронд Асурын хувилгаан Лалын хаан болж Замба тивийн хагас нь лалын эрхэнд орно.Сїм хийд олныг эвдлэн сїйдлэнэ.Гэмгїй олон амьтныг хорлож хєнєєн їйлдэнэ.Їйлийн їрийн басамжлаж, чухал дээдийг хорлолтой хэмээн их хилэнцийг їйлдэх лалын номын ёс нь шуламс лугаа адил болой.Эдгээрїїдийг Их тайлбараас мэдэж їйлдээрэй. Маха орон хэмээгдэхийг нь Хайдав Богд бээр буруу оронд номлосон.Туган Дарамбазар ба Жигмэд ванбу нугууд нь Энэтхэгийн баруун зїгт буй хэмээн номлосон.Ванчин Балдан Иш бээр Хїнхїрва ч оросын оронд номлосон, номлох ёс адилгїй буй.






Хувь сайн судрыг аймгаас : Шагжтївийн анхдугаар зэргийн шашины орших хэмжээг нь “ Дайсны дарсан бїлэгт”-т


“ Харин їл ирэгчийн бїлэг”


“Їргэлжид орших ба “ Харин ирэхийн бїлэг”


Їлэмж шагшаабадын бїлэг


“ Їлэмж билгийн бїлэг”


“Дияаны бїлэгт”


Таван зуу, таван зуу орших ба


Судрын сав аймгийн бїлэг


Илт сав аймгийн бїлэг


Номхотголын сав аймгийн бїлэгт


Таван зуу, таван зуу орших ба тэмдэг тєдийг барьсан бїлэгт таван зуун жил орших гээд бїгдийг нийлїїлбээс таван мянган жил орших болой.






“ Цагийн хїрдэний их тайлбараас “


Лалын шашин орших хэмжээг нь мянга найман зууд номлосон ч ихэд дэлгэрэх нь найман зуу болой.


Ригдэн Дагва бээр Замба тив їїнд заларснаар лалуудыг дарснаар шашиныг дэлгэрїїлэх цагт хар зурхай, цагаан зурхай, тооны зурхай, цїр ёсны зурхай, пїг ёсны зурхай тэргїїтэний ёс урьд хожид гараагїй адил олон гарна.


Их мэргэдїїдийн номлох ёс ч урьд хожид адилгїй гарахын учир шалтгааныг амьтадуудын санааны байдал элдэв ба тїїний эрхээр їйлийн байдал элдэв тїїний эрхээр їзэгдэх ёс хувь дээд доод адилгїй элдэв гарах тул чадагчийн эрхэт бурхан ялж тєгс нєхцсєн бээр ч шавьд номыг їзїїлэхїйд єєр єєрийн їзэгдэх ёс ба хувь дээд дунд, доод гуравт єєр єєрийн хувь лугаа таарсан ном адилгїй элдэвийг зарлигласаны учир шалтгаанаар зурхайн ёс ба номлох ёс адилгїй гарна хэмээсэн.


Ба нэг їгээр утга элдэвийг їзїїлэхийн учир шалтгаанаар зурхайн ёс ба номлох ёс адилгїй гарна хэмээн их мэргэдїїд таалан шинжилсэн.


Бид нарын тойм їгэн дамжлаг мэтэд 16-р жарны гал хонин жил Ригдэн Їл Хоригдогч Шамбалын ширээнд сууснаар зуун жил оршино.


Тїїнчлэн Хїмїїний Арслан, Эрх Их баялагт, Хязгааргїй, Тийн Ялгуусан нугууд зуу, зуун жил Шамбалын хаан ширээнд сууна.






Хайдав ба Туган Дармабазар хоёрын номлох ёсыг нийлїїлсэнэр номлож їйлдвэл:






22 –р жарны гал хонин жил Ригдэн Дагва Шамбалын ширээнд суусанаар нас тавин жил тєдий таалах цагт лалын шашин сїїл тєгсєх шахамд Ригдэн Дагва бээр Замба тив їїнд заларснаар лалуудыг дарж шашиныг дэлгэрїїлэн зохионо.






Манзїширийн хувилгаан Ригдэн Дагва бэээр их баатар цэргийн чуулган их заан, чулуун морьд тэргїїтэн хувилгаан цэргийн чуулган сэтгэшгїйгээр сїр хїчит нєхєр лїгээ сэлттэй заларч Сэда мєрний захад Лал хийгээд ригдэнгийн цэргийн чуулган нєхєр сэлтїїд байлдан хилэнцэт Лал бїхнийг амь биеийг товоргон сїнсийг нь дээш татан зохионо.Сэда мєрєн хэмээгдэх нь Шамбалын урд зїгт Энхэтхэгээс хойд зїгт цагаан єнгийн хєєст их мєрєн хэмээн “ Цагийн хїрдний их тайлбарт” номлосон буй.






Ванчин Балдан Иш бээр Сэда мєрнийг биеийг чулуу болгогч мєрєн болой хэмээснийг би сонссон болой хэмээн Шмаблын мєрний бичигт номлосон буй.


Их чадалт Ригдэн Дагва та урьд цагт ерєєл хэмжээлшгїй талбисаны хїчээр би хийгэд эх болсон амьтан алин болохыг айлдлаар болгоож нигїїлсэлээр барин соёрх. Асрахуй нигїїлсэхїйгээр авран хїч чадлаар гэтэлгэн зохио.Шагжтївийн шашинд хоёр зэрэг дэлгэрэлт гарах бєгєєд анхдугаар зэргийн бурханы шашин нь таван мянган жилийн хязгаартайг сударын аймаг сайн хувьтаас номлосон.Шагжтївийн хоёрдугаар зэргийн шашины орших хэмжээг нь хорин мянган жил оршихыг “ Цагийн хїрдэний их тайлбарт” номлосон.Ригдэн Дагва бээр дэлэгрїїлэх хоёрдугаар зэргийн чадагчийн шашин нь дєрвєн тив нэгжээд нэжгээдэд тав таван мянган жилд дэлгэрэн зохиох бєгєєд нийлїїлбээс хорин мянган жил орших болой.Ригдэн Дагвын шашин нь Шагжтївийн шашинаас тусгар їгїй бєгєєд Шагжтївийн шашин нь чдахин сэргэлт нь тэр болой.Их дэлгэрэлт ч болой.Дєрвєн тив нэжгээд нэжгээдэд нэг наснаа бурхан болох нь тоолшгїй гарна.Бїтээлийг олосн нь ч тоолшгїй гарна.Дєрвєн тив нэжгээд нэжгээдэд Замбу тив лїгээ адилын гайхамшиг гарах тєгс цаг ургах болой. ......









Минжїїр Дэчин Шийрав . “Шамбалд хїрэх арга замын тухай” 2003 он.номноос хэсэгчлэн авав.