Tuesday, 6 April 2010

21 Дарь эхийн ачлал уншлага




Хорол эрдэнийн шүншигт
Хорин нэгэн дарь эх минь
Хорлол дэвийг ариусгагч
Хорин нэгэн бурхан минь
Шид увидаст тань биширч
Шившлэг тарнийг тань хэлье

Ум дари дүдари дүри суухай (3)

Эрхэнд хураагч Дарь эх

Эрмэш сэтгэлийг номхотгогч
Эвдэрсэн бүхнийг эвлүүлэгч
Төөрөг заяаг тэгшитгэх
Төрийн жаягийг төвшитгөх
Эрхэнд хураагч Дарь эхийн
Эрдэм чадалд сөгдөн мөргөе

Ум дари дүдари дүри сарва хэрэ даду баша гїрї суухай (3)

Ад номхруулагч Дарь эх

Зургаан сав таван цулд
Зовлон хурж өвчин адлах
Шаналалын түмэн барцадыг
Шидэт тарниар илааршуулагч
Ад номхруулагч Дарь эхийн
Агуу хүчинд сөхрөн мөргөе

Ум дари дүдари дүри сарва бавам шамдам гїрї суухай (3)

Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч Дарь эх

Төрсөн биенд буян хурж
Түмний үйлст гачаал багасч
Буурал хорвоон бумба бялхаж
Буцлан оргих гомдол сарних
Төгс эдлэлийг дэлгэрүүлэгч
Төгөлдөр Дарь эхэд сөгдөн мөргөе

Ум дари дүдари дүри сарва аюї бунаяа бїшдэм гїрї суухай (3)

Нас аривтгах Дарь эх

Дотор сэтгэл ариусч
Дорой үзэл үгүйсч
Удаан жаргах мөр цохих
Удам сайжрах үйл бүтэх
Нас аривтгах Дарь эхэд
Наминчлан байж сөгдөн мөргөе

Ум дари дүдари дүри сарва аюурзана бїшдэм гїрї суухай (3)

Сэтгэл булаагч Дарь эх

Арга билгийн алаг мэлмий
Аз тавилант үнэнч хайр
Агуу сайхны эрхэм чанар
Асар тэнгэрийн алтан заадас
Сэтгэл булаагч Дарь эх таны
Сэвгүй лагшинд сөгдөн мөргөе

Ум дари дүдари дүрисарва жигиму агар хаяа хэрэ суухай (3)

Бүд нар сарыг согтууруулагч Дарь эх

Есөн гариг эргэн гийх
Ер бусаар илбэн таалах
Ёрын муу элчинд эгдүүцэх
Ертөнцийн одны гүйдэлд суух
Буд нар сарыг согтууруулагч
Бумба Дарь эхэд шүтэн мөргөе.

Ум дари дүдари дүри сарва бигана шадїм уза даяа суухай (3)

Хорлол зүхлийг далдлан дарагч Дарь эх

Муу зүгийн лай татах
Мулгуу бодлын гай хураах
Санаанд оромгүй зан гаргах
Салга заяаны бузар үүрлэх
Хорлол зүхлийг далдлан дарагч
Ховс шидэт Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри сарва бияа аври мияа пад суухай (3)

Шимнус дайсныг даран сөнөөгч Дарь эх

Нөхрийн итгэлийг уланд гишгэх
Нарийн нууцыг уудлан шинжих
Нар сарыг хэтрүүлэн сэвтээх
Найман зүгтээ гасланг таригч
Шимнуст дайсныг даран сөнөөгч
Шагжмунь Дарь эхэд даатган мөргөе

Ум дари дүдари дүри жигимала омуга маръяа пад суухай (3)

Аюулаас аврагч Дарь эх

Гал усны аюулт гаслан
Ган зудны амаргүй зовлон
Өр зүрх шархлаан тамлагч
Өвчин эмгэг зайлуулан өгөх
Аюулаас аврагч Дарь эхийн
Алтан мутраас адис авч мөргөе

Ум дари дүдари дүри жигимала нодве сарва рагча суухай (3)

Чөтгөрийг эрхэндээ оруулагч Дарь эх

Муу зүгийн аливаа тотгор
Мунхаг зангийн албин тачаал
Хүмүүн заяаг хорслон тэрслэгч
Хүсэл хяслын нигуурт баярлагч
Чөтгөрийг эрхэндээ оруулан хураагч
Чадамж ихт Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүрисарва мара бара маръяа хум пад суухай (3)

Үгээгүй хоосрохыг үтэр арилгагч Дарь эх

Өдөр бүр амны хишиг дэлгэрч
Өглөгийн цагаан буян хураагч
Үлэмж тансаг орчлонг амраах
Үйлийн сайн үйлс үерлүүлэх
Үгээгүй хоосрохыг үтэр арилгах
Үнэн бишрэлт Дарь эхэд мөргөе.

Ум дари дүдари дүри басу дари суухай (3)

Өлзий хутгийг бадруулагч Дарь эх

Дээд тэнгэрт залрагч
Хүмүүн заяаг тэгшлэх
Дээвэр цагаан гэрийн
Хүйс голомтыг асаалцах
Өлзий хутгийг бадруулагч
Өр зөөлөн Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри доном дїди суухай (3)

Сахин хамгаалагч Дарь эх

Туурга тусгаар орны
Туг сүлдийг бадраагч
Аюул гасланг зайлуулагч
Аливаа сайныг дээдлэгч
Сахин хамгаалагч Дарь эхийн
Сан сэржмийн хүчинд мөргөе

Ум дари дүдари дүри адина багчим гїрї суухай (3)

Тотгор дарагч Дарь эх

Сав шим ертөнцийн
Саад буртгийг арилгах
Сайн үйлст торох лайг
Самбай болтол сэмлэх
Тотгор дарагч Дарь эхийн
Төгс эрдэмд шүтэн мөргөе

Ум дари дүдари дүри маха бахаеэ гїрї суухай (3)

Хилэнц номхруулагч Дарь эх

Алтан амь таслах
Адгуус мэт хурьцах
Худал хэлж хуурах
Хулгай хийж шулах
Хилэнц номхруулагч Дарь эхийн
Хэмгүй сүрт ид шидэд мөргөе

Ум дари дүдари дүри сарва бобом бараша жанаеэ суухай (3)

Билиг хийгээд тарниа арвитгагч Дарь эх

Залбирал үйлдэн сэтгэл төвлөрч
Замбуулин хорвоон гасланг хөөх
Зургаадайн таягаа тулан зүтгэх
Зуун живаагаар мааниа шивших
Билиг хийгээд тарниа арвитгагч
Билгүүн номт Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри дарма баранза барди бари шадаеэ суухай (3)

Дайсан хийгээд хулгай дарагч Дарь эх

Үзэл зөрж зэвсэг барих
Үтэр түргэн олзод шунах
Илүү харж нуувар авах
Итгэл алдаж нууц дэлгэх
Дайсан хийгээд хулгай дарагч
Дарь эх таны увидаст мөргөе

Ум дари дүдари дүри сарва зоро домонди суухай (3)

Лус савдагийн хорыг арилгагч Дарь эх

Уул усаа үл баясгах
Ураг төрлөө үл хайрлах
Ургаа бүхнээ үтэр устгах
Улигт муу зуршлаар сажих
Лус савдагийн хорыг арилгагч
Лусын дагина Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри сарва нага шимдон гїрї суухай (3)

Муу зүүд хэрүүлийг арилгагч Дарь эх

Үг сөргөлдөн нүд босох
Үйлэнд хардан муу санах
Сэтгэл ёрлож нойр хулжих
Сэв суулгах зүрх цангаах
Муу зүүд хэрүүлийг арилгагч
Мутар ариун Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри сарва дїдсо бани мозани суухай (3)

Хижиг өвчний хорыг арилгагч Дарь эх

Халуун шатаж дотор хорсох
Хамаг биенд өвчин хурах
Бузар бүхнээ гулгин гаргах
Булуу шархирч шаналж зовох
Хижиг өвчний хорыг дарагч
Хэл цагаан Дарь эхэд мөргөе

Ум дари дүдари дүри сарва жахи зура барша манаеэ суухай (3)

Аливаа үйлс бүхнийг бүтээгч Дарь эх

Хотол олон сэтгэл тэнэгэр
Хорлол барчид амар тайван
Дэлхийн энгээр дээвэр бүтэн
Дээд тэнгэрээр мичид алтан
Аливаа үйлс бүхнийг бүтээгч
Ариун дагшин Дарь эхэд мөргөе


Ум дари дїдаари дїри садана суухай