Thursday, 27 May 2010

Бурхан багш

Monday, 24 May 2010

Хїн бий болох явц

Хїний биеийн бїтэц

Хїний бие махбодь болон їхэх, тєрєх їеийн шинж тэмдэг

….Тэндээс дахин охин Жанчэнмаа бээр єчив.



- Аяа Мажиг минь ээ.Бид дєрєв нь тєрєлхийн доорд бєгєєд мэдэц багатай тул їйлсийн барилдлага егїїтгэлийн їесийн їхэхїйн шинж номлосноо їхлийн тэмдэг тэр нь ямар мэт буй ахуй ба улаан тїгээлд ч ерєнхий хийгээд євєрмєцийн ялгавар дєрєв номлосны євєрмєцийн газрын їест гадар мах ба дотор мах ба завсарын мах хийгээд гэдэс дотор ба цул сав, их бага мєч, їес тэргїїтэн цогцосын мєн чанар хийгээд ялгавар нугуудад судас хийгэд шєрмєс нугуудын тоо хэдий чинээ вэ.Дотрын хувь ясан хєвгїїн тэргїїтэн гадаад дотоод завсар гурвын тэнгэр чєтгєр, дээд шулам, доод шулам нїгїїдийг номлосон тэдгээрийг танин барих хэрэгтэй.Бид нар тэдгээрт сэтгэл орохын цаг эс олсон тул тэдгээрийг тодорхой номлохыг эжий минь таалан соёрх хэмээн айлтгаснаа:


Тэндээс Мажигийн гэгээнээс тєгс язгуурт эрэгтэй эмэгтэй нїгїїд сайтар сонсч тогтоогтун, би бээр номлосугай хэмээснээс тїр зуур огторгуйн тєвд болгоолго нэгийг зохион тїїнээс бие лагшин дор гэрлийг машид бадруулан биеийн нэгэн тохой хэр єндєрт огторгуйд оршоод баясахын ёсоор номлосон нь :


- Тєгс язгуурт эрэгтэй эмэгтэй нїгїїд ээ, їхэхийн шинж нь урьд їїсгэл тєгсгєлийн зэргийг номлохын їесд їхэхийн шинжийг тодруулсан толь хэмээгдэх дэлгэрэнгїй номлол тэр мєн.Гэвч охин чиний асуусан тїїнийг завхруулж їл чадах тул їхэхийн шинж нийт бус єчїїхэн нэгэн номлож їйлдэх дор ийн ухтугай.


Тэр ч хїчир євчин туссанаас биеийн тэнхээ барагдаж туйлдаа хїрэхийн цагт анхнаас биеийн тамир алдаад биеэс муу їнэр анхилан , шороо тусагдаж єнгє жавхлангїй ба чалчаа ярих бєгєєд нїдээр їзэх харах нь бїлтэлзэх, сэтгэл самуурч їйлмцэж їйлдэн, явахыг дурлах сэтгэл тоэх ба зїї алдаад эрэх мэт гараар тэмтрэн їйлдэх , хумсны єнгє алдах, ундаад ихэд дурлах бєгєєд їс шар їс нь дээш босох бєгєєд амьсгал нь охордон бїд бїд гэх ба урьд махны єнгє їгїй дор хожим махны єнгє тодрхой цайрч орж ирэх хийгээд гишїнїїд ч сунаж хумих нь олшрох бєгєєд сэтгэл їламрах болж, нїдэндч дїрс энэ мєн хэмээн танихгїй элдэв шалдав олон юм єєрийн биед наалдсан мэт санагдаж гараар зулгааж їйлдэх, хааяа тодорхой їзэх ба заримдаа эс їзсэнээс харлан їймцэж одох ба чихний мєр дор ч усан тээрмийн дуу адил хїржигнэх, ван ван хийх ба тиг тиг гэх дуу нарийхан їргэлж сонсогдох ба хамарт їнэр энэ ийм тийм гэх зїйлгїй нэлхийсэн їнэр ихэд їнэртэх ба хэлд гашуун наалданги элбэгших, бие ямар мэт байвч амаргїй алдран хїсэх ба сэтгэл алдаж бєглєрєх їймцэж їйлдэх, булчин хоёр бугуйн судас шєрмєс дамжиж хатгаж євдєх нь могой гїйх мэт , янагш цээжний хєндий дотор орж нугас дагаж явах мэт їйлдэх хийгээд їс шар їс нїгїїдэд нойтон чийг єчїїхэн тогтох , хэвтэх газраа солихыг дурлах, садан сїлбээтэн сэтгэлд хайртай нугуудад хурьцал ихдэж нэн їлэмж сэтгэл нь торголзохын сэтгэлээр нэрийг нь дахин дахин дуудаж алдах ба заримдаа эрхтэн нь солиорч зїїдний їес мэт дэмий балай олон юм сэтгэлд санагдан єєрийн шадар сїлбээтнїїдээ ч таниж мэдэхгїй, амнаас шаль буль чалчин ярих хийгээд заримдаа янагш эрхтэн єчїїхэн тодорч ирэх тэдгээр нь їхлийн анхдугаар шинж мєн тул танин бариад тэр цагт ухаан дэмий балай хямарваас ухаандаа хямгадаж эндїїрэлд їл оруулахын дуршлыг хїчтэй дахин дахин їїсгэж їйлдсїгэй. Тэр цагт шадар сїлбээтэн хийгээд эд идээндээ тачааваас ийн санатугай.Бїгд над адил мєнх бус хэмээн санаснаас алинд ч шунаж тачаалгїй лам багшаа дурдсугай.Тэр цагт стгэл мятралгїй ухаанаа идэвхийлэн баатар нотыг їїсгээд ядам бурхны омгийг бататгасугай.Би їхэх болой хэмээн санаж айснаас ийн хэмээн єгїїлрїїн ухаан энэ нь уг шалтгаан юунаас ч гарсан бус бєгєєд гурван цагийн бурхад бїгдээр ч эс тольдсон болох тул чанартаа тэмдэг бэлгэдлээс ангижирсан ухаан їїн дор огт їхэх учиргїй, тєрєх хэмэх ч їгїй тул тєрдєх хэмээх їгїй бєгєєд їїнээс орших ч їгїй учраас євєрчлєнгєєр хоосны авир ёсон мєн тул їїнд їхэхгїй болохоор айх хаа буй хэмээн санаж хооосн чанарын асар ариун їзлийг дурдсугай.тэр мэт анханы їхлийн шинжїїд гарсаны сїїлд таван махбодын шингэх хураалтууд ирэх бєлгєє.Тэр ч зїгээр эглийн биед анхан таван махбодь хямарсан цагт махбодь нэг нэг дор гадаад дотоод шинж хошоод ирнэ.Тэр ч таван зїйлийн єнгєтэй , шороо нь шар, ус нь цагаан, гал нь улаан, хий нь ногоон, огтргуй нь хєх буюу хар мєн. Тэр ч анх бие бїтэхийн цагт шороогоор шїтээн їйлдэн , усаар хурааж, хийгээр хєдєлгєж, галаар боловсруулан, огторгуйгаар завсрыг ялгаж биеийг бїтээж, тэр ч шороогоор шїтїїлснээр чийрэг бєгєєд хатуу дїртэй тэр нь нэгэн удаа эвдрэх мєн.Тэр чанх усны дотор шингэснээс шороо ус хоёр ялгалтгїй хутгалдан холилдоод махбодь шороо ус хоёр хямармуй.Тїїнчлэн ус галд шингэн , гал хийд шингэж , хий огторгуйд шингэмой.Огторгуй нь ухааны хїч буюу ухааны эрчмийг їїсгэн тунгалаг биет їл эвдрэгч бин гэрлийн гэрлийн мєн чанарт гичийн їрийн дор хурааснаар тїїнд ухаан шїтэн їйлдэж, амин хий маш нарийхан дор ухаан эвдэж їйлдсэнээс бэлгэ билиг їл тїрийдэхийн идээр ухааны жолоо татсанаас ум судалд гэрлийн гуурсны хєндий замаар ороод тонилох их бэлгэ билгийн їїд нээсэн буюу нээсэн цонх мэт дотроо мултраад агниста их амгалангийн тєвд хїрэхэд їйлсийн барилдлага егїїтгэлийн увдис хэмээх мєн болой.


- Тїїнд анхан шороо усанд шингэх цагт гаднах шинжид биеийн тамир алдарч їл даах бєгєєд их хїнд юмаар дарсан мэт болоод дээш босч їл чадах ба шээсийг їл барих авир нэгэн ирнэ.


- Дотоод шинжид сэтгэлийн мєрт утааны гэрлийн їргэлжлэл мэт хєхєєр жирэлзэх, уур мэт хєх пал пал хийх ба бас хур ирээд єєрийг нємєрч орхих мэт санагдах нугууд гарна.


- Мєн ус галд шингэх цагт анхан гадаад шинжид ам хамар бїгд хатах, амьсгалд илч гал мэт халуун буцалж ирэх, хоёр уруул їл тохирох, хэл хатан эргэж агшаад єгїїлэл їл гарах хийгээд таван орноос илч халуун бутарч ирнэ.Дотоод шинжид сэтгэлийн мєрд зэргэлгээн тулцсан мэт мэнэрэн їйлдэх , тэрэг тэрэг хєдлєх мэтээр їзэгдэл самуурах, нойтон шуургаар нємєрч ирэх мэт санагдах, их мєрєн бээр газрын эн бїхий дор тїгж буй мэт санагдах нугууд болно.


- Гал хийд шингэхийн цагт гадаад шинжид биеийн илч алдагдах, эрхтэнїїд тодорхойгїй, олон эвшээх, амьсгалаа татаж чадахгїй болсоноос харчигнаж їйлдэх бєгєєд амьсгал бєглєрч урт урт гарах болой.Дотоод шинжид зул бадарсан мэт ба зулыг нааш аваачиж цааш аваачиж байгаа мэт, их гэрэл гал шатсанаас єєрєє тїлэгдэж орхих мэт санагдах нугууд ирнэ. Уул гол бїхэнд ч гал бадарч байгаа мэт санагдаж ирэх болно.


- Хий огторгуйд шингэхийн тэмдгэнд анхан гаднах шинжид ам хэл хийгээд биед хар мэнгэ нэл харлан тэлэх болсон мэт санагдах, биеийн илч бїгд нэг зїгт хураагдсанаас цугларан хуйларч уур єчїїхэн багсарч ирэх бєгєєд хоолой дотор єчїїхэн саг саг сонсогдох болно.Дотоод шинжид гэрэлд огторгуйд їїлний хэлхээ тасарсан мэт тод бєгєєд тунгалаг нэгэн ирсэний їзїїрт гэрэд одон харвасан мэт цайрч сэржигнэн шуугиж їйлдэх ба цас шуурга адил цайрч їймцэх бєгєєд их салхинд хийсч орхих шиг санагдахаас амьсгалын байдал хад хад хийж їйлдэх , урт амьсгал хар хар хийж ирэх лїгээ тэр їесэд их аюулууд ирэх бєлгєє.Тэр цагт анхан нїдний эрхтэн сєнєх цагт гэрэл мэсэсийн їзїїр адил хийгэд галын дєл тасрах ба хялгасан цогц мэт хийгээд их їїлний цогцоор бїрхэгдэх мэт ба тор хийгээд загасны єгєєш адил ба аюумшигт бєгєєд жийрхэлтэй нїгїїд ирнэ.Цаг тїїнтэй сацуу чихний эрхтэн сєнєж олдох бєлгєє.Тэр ч нарийхан їймэлцсэн олон дуун тоолшгїй нїгїїд сонсогдох болно. Тїїний сїїлд тиг пэд хэмээх их дуун огторгуй єрхєлж цємрєх шиг санагдана.Тїїнээс дуу чимээ эрчимтэй дуун дуурсгаж ирлээ хэмээхийн хэртэй болсоносс єєрєє машид айн цочиж їйлднэ.Тэндээс гадна дор юу чїл мэдэгдэх тул нїд тэргїїтэн эрхтэнїїд хаагдаад сарны гэрлээр тїгэх ба нарны гэрлээр тїгэх хийгээд балар харанхуйгаар тїгэх, юу ч їл їзэн харлан мэнэрч одох хийгээд их хоосон чанарыг гэгээн гэрэл їзэх мэт дєрєв гарах нь магадлалтай болой.


- Тэндээс єнє удаан болсоноосєчїїхэн айх нэгэн болно.Тїїнээс таван махбодь дотроо нэгдэн хольцсоноос хямарснаар таван махбодь хямралдсаны єєрийн байдалд тїйтгэр ихтэй тэргїїтэн их зонхи дор нь маш их уурласан эрлэгийн дїрс адил ололн ирээд машид айлган цочоож їйлдэнэ.Тїїнээс хямарснаар таван махбодь дотор мєнхїї єєрєєсандарч ирээд їлгэрлэвээс их цэрэг хямралдсаны дотор нялхас хумигдсан адил нэгэн ирнэ.Тэндээс таван махбодь ба цагаан улаан бинт бїгд нэгэн зэргээр нийлэлдэж ирсний дотор мєнхїї єєрєє боогдож багтраад їлгэрлэвээс зул салхиар унтраагдсан мэт харлан балартаж эрхтэн ухаангїйдэн одох нэг гарна.Тїїнээс тїр нэгэн болох лугаа махбодийн цєв дуслын цєв нїгїїд доош цувирснаас махбодын тунгалаг ба дуслын тунгалаг їл эвдрэгч хэмээгдэгч маш гэгээн бєгєєд тунгалаг , юугаар бїрхэгдэж хаагдахгїй, гэрлийн эрчим лїгээ тєгєлдєр машид хєдєлгєєнгїй дотроо ухаан тодорхой, хоосон чанарын їнэнийг илт їзсэн мэт ив илэрхий , єєрєє єєрийн нїїрийг мэдсэн бєгєєд єєрєє єєрийн эрхийг олсон нэгэн дор тїр зуур хоромхоноо ирэх бєлгєє.тэр ч ном олосн эс олсон, бясалгал буй їгїй, судас сайн муу, тїйтгэр их бага, тэр нїгїїдийн ялгамжаар зарим зарим нь єнє удаан орших ч буй.Зарим нь нэгэн атга гурил идэхийн тєдийд орших ч буй. Эглийн эгэл адаг тїйтгэрт маш ихт нэгэн боловч адаглаж нэг инчдэхийн тєдийгєєс дээшид тїр тєдий нэг эс орших нь їгїй болой.Тэр юуны тулд хэмээвээс уг урьд, анх тэргїїнээс єєрєє ухагч бэлгэ билиг, угаас арилмал, тєрєл їгїй, асар ариун номын бие, орчлон нирван бїхний гарахын орон , хотол хураасан мєн чанар, анхны бурхан урвалтгїй гэрэлт Самандрабадрагийн таалал, бурхан ба амьтны нэр нэрийдэх шїтээнээс ангижирсан, бэлгэ билиг тїйтгэрэл їгїй номын бие хотол тїгээмэл болоод єєрийн нїїрийг єєрєє таньж єєрийн эрхийг олсон нэгэн ургаж ирэх болой.


Тїїнээ ум судал гэрлийн мєн чанарт, гуурсны дотроос дээш оройн їзїїрийн эсэрваагийн нїх єрх онгойсон мэтийн дотуур їлээсїгэй.Тэр ч євчнєєр туссанаар эхлэн эцэст бие сэтгэл хагацсанаас их бодийг олох хїртэл лам ядам хийгээд єєрєє ухагч бэлгэ билиг асар ариун їзэл лїгээ тэр гурвуул дор машид хямгадах хэрэгтэй нь нэн чухал лугаа сэлтийн їйлсийн барилдлага эд бїтээх егїїтгэлийн увьдас мєнхїї тїїнийг сэтгэлдээ тогтоогоод хязгаарлашгїй бусдын тусыг бїтээгтїн, тєгс сїсэгт хотол хєвгїїн шавь нараа хэмээн айлдав.


Дахин Мажигийн гэгээнээс ер язгуур сэргэсэн хєвгїїн ба охид нугууд сайтар сонсогтун.Цогцны машид ялгал сэлтийг сайхан сонсоод сэтгэлдээ тогтоогтугай, би бээр номлон їйлдэе.Тэр ч ерєнхий нийтийн ёсон дор номлосон энэ ба зарим нэгэн эм дандар хїйснээс тогтохын ёсон дор номлосон лугаа хоёр болой.


- Тэр ч бидний энэ бие бїтэхийн цагт анхан эхийн умайд эцгийн цагаан дусал усны мєн чанартай, эхийн улаан дусал галын дїртэй лугаа хольцолдон нийлсэний завсарт єєрийн сїнс їнэр идэгч хэмээх зуурд сэтгэлийн бие тийн мэдэх эрхтэн бїгд бїрдсэн , тєрвєл їгїй гїйгч тїїн дор нь єєрийн їзэгдэл ухааны єєрийн идэвхээс амирлангуй хилэнт бурханы хатуу эндїїрэл їзэгдэл тэдгээр нь завхраад , зуурд зургаан зїйл умайн їїд ургах цагт єєрийн ухаан тэр нь амин хийн морийг унаад урьдын їйлийн эрхээр єєрийн эрхгїй тїїнд орсоноор тїїнд бїгд хольцолдож нийлэлдсэнээс чийрэг байдалтай болсоныг нь шороо гэдэг. Тэр ч анх эцэг эх хоёрын завдлага їйлдэхийг їзэх цагт тїїнд баясах ба дурлах тєрсєнєєс тїїнд сэтгэл орж тэр дараахан хоёр дуслын завсар хучигдаж одох мєн болой.Тэр ч язгуур сайнууд нь хар шар ба їїр цайх , нар ургах, їдээс урагш дор орох болой.Муу язгууртай нугууд нь хагас єдрєєс дээшид орох болой.Маш их тїйтгэрт нугууд нь балар харанхуй їдшийн бїрий, шєнє дундаас янагшид орох мєн.Тэр ч шороогоор шїтээн їйлдэж усаар хураан , галаар боловсруулан хийгээр арвитгаж їйлдээд тийн мэдэх огторгуйн махбодь хэмээдэг тїїнд огторгуй бээр зай завсрыг ялгаснаас бие огоот бїтэх мєн.Энэ бие нь анх хїйснээс эхэлж тогтох тул анхны долоо хоногт дусал мэлмэрэн бїрэлдэж хоёр долоо хоногт агшин хонхойж їлгэрлэвээс тараг бїрэлдсэн мэт нэг болно.Гутгаар долоо хоногоос судасууд сунаж ирэх болно.Тэр ч хїйсний судсанд бие анх шїтсэнээс бие бїтэхийн анх нь судас сунах мєн.Анхан хїйсэнд судлын хїрд дєрвєн давхар тогтоно.Гадаад зэрэг дор судлын навч жаран дєрєв тогтосноос буй болой.Тїїний дотор судал арван хоёр навч , тїїний дотуур судал найман навч буй агаад їлгэрлэвээс ширэг давхарласан мэт їїнийг хїйсэн хувилгааны хїрдэн гэдэг.Тэр нь нисванис тачаангуй орших газар мєн. Тїїнээ урин орших газарт зїрхний судлын хїрд хоёр давхар буй бєгєєд тїїнд гадуур судал найман навч буй.Тїїний дотуур судал дєрвєн навч буй.Тэр нь лянхуан навч мэт ба зїрхний номын хїрд гэдэг.Нисванисын атаа орших газар болохоор бас тїїнээс салаад хоолойд судлын хїрд хоёр давхар буй.Тїїний гадуур судлын навч арван зургаа буй.Тїїний дотуур судлын найман навч буй бєгєєд хумхын хоолой мэт дор хоолой тєгс жаргалангын хїрд хэмээж тїїнд мунхаг орших газар болохоор дээш салаад, оройд судлын хїрд гурван давхар буй бєгєєд тїїний гадуур судлын навч гучин зургаа, дотуур судлын навч арав буй.Тїїний дотуур судал навч тав буй бєлгєє.Їлгэрлэвээс шїхрээр бїрхсэн мэтийг оройн їзїїрийн их амгалангийн хїрд гэнэ.Хїйснээс судал доош салаад тачаангуйн орон мєн тул нууцын орноо судал навч гурван давхар хїрдэн буй. Тїїнд гадуур судал навч арав, тїїний дотуур судал навч найм, тїїний дотуур судал навч дєрєв буй.Тэр нь дэвсгэр мэт ширэг давхарласан мэт буйг нууц орон амгаланг їїсгэгч хїрд гэнэ. Тэндээс дахин доош салсанаас нууц орон норовын ёзоорт судал навч арван зургаа буй.Тэр тачаангуйн судал болой.Хїйснээс дєрвєн судал салснаас дєрвєн гишїїн гарсан болой.Мєн хїйснээс дахинэлэг, бєєр , зїрх, уушги, дэлїї зургаагын судал салсан мєн.тэр нїгїїдээс судал тус тус салсан мєн тул тїїний анхан элэгнээс нїдний судал, хоёр бєєрнєс чихний судал, зїрхнээс хэлний судал, уушигнаас хамрын судал, дэлїїнээс уруулын судал сална.


Тэндээс бас хїйснээс судал салах нь ходоод , олгой, хар цагаан хоёр гэдэс, цєс, давсаг, улаан хоолой, цул савууд їїссэн болой.Дєрвєн гишїїний арван хоёр их мєчийн їесийн завсарт судас хїрд хошоод давхар буй……






“Мажиглавдонмаагийн намтар” 2004 он.номноос авав.